Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/00347

   2021            02             05

                                184/ШШ2021/00347

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - хаягт байрлах, Г.-ь /Улаанбаатар хотын салбар/ /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Х- овогт З-ын П- /РД:-/-д холбогдох,

Сургалтын төлбөр 2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г-, хариуцагч З.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.-ийн Улаанбаатар хотын салбар нь элсэн орсон хүүхдүүдэд 11 жилийн сургалтаар ерөнхий боловсрол олгодог бөгөөд 1-4 ангиудад анхан шатны боловсрол, 5-9 ангиудад суурь боловсрол, 10-11 ангиудад бүрэн дунд боловсролын хөтөлбөрүүд хэрэгждэг. 2019-2020 оны хичээлийн жилд З.П-ийн хүүхэд П.А- нь манай боловсролын байгууллагын 4Б ангид суралцсан. П.А-г суралцуулахаар тус салбар сургууль нь иргэн З.П-той Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бага боловсролын төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай 2017 оны 08 сарын 30-ны 215/26 тоот гэрээ, мөн Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бага боловсролын төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тухай 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 215/26 тоот гэрээний 2018 оны 09 сарын 01-ний 001 тоот нэмэлт гэрээ байгуулсан. 215/26 тоот гэрээний 001 тоот нэмэлт гэрээний дагуу эцэг З.П- нь өөрийн хүүхэд П.А-гийн 4 дүгээр ангид суралцах сургалтын төлбөр болох 2,900,000 төгрөг төлөхөөс 2,600,000 төгрөг төлөөгүй болно. Салбар сургууль эцэгт нь сургалтын төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж, түүнтэй уулзах үедээ шаардаж байсан боловч, тэрээр өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлнө хэмээн амладаг байсан. Гэвч амлалт баталгаагаа тэрээр биелүүлээгүй. Сургууль ба иргэн 3.П- нарын хооронд байгуулсан 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 215/26 тоот гэрээний 3.3-д “Хичээлийн эхний хагас жилийн төлбөрийг 008 сарын 31-ний дотор, тухайн хичээлийн жилийн хоёрдугаар хагас жилийн төлбөрийг 12 сарын 31-ний дотор бэлэн бусаар гүйцэтгэгчийн харилцах дансанд төгрөгөөр шилжүүлж төлнө” гэж тогтоосон байдаг. Хариуцагч 3.П- нь өөрийн хүүхэд П.А-г 2 дугаар ангид дэвшин суралцах үеэс эхлэн сургалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан. Хариуцагч 3.П- нь 2020-2021 оны хичээлийн жилд хүүхдээ 5 дугаар ангид цаашид суралцуулах эсэх талаар ямар ч мэдээллийг салбар сургуульд өгөөгүй, 2020 оны 09 сарын 01-нээс П.А- хичээлд огт ирээгүй бөгөөд сургуулийн захиргаа болон анги даасан багш нь 3.П-ийн утсанд холбогдож залгах үед утсаа авдаггүй, эсвэл утсаа тасалдаг. Ил байдал нь 3.П- гэрээний 2.5.5-д заасан “суралцагч хичээлд ирээгүй бол шалтгааныг нь гүйцэтгэгчид мэдэгдэх” гэсэн захиалагчийн үүргээ зөрчсөнд тооцож болно. Манай салбар сургуулийн нэхэмжлэлд 3.П-оос гаргасан хариу тайлбарт түүний хүүхэд П.А- “Шилмэл” дунд сургуульд суралцаж байгааг олж мэдсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 361 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн суралцагчийн хувийн хэрэг хөтлөх заавар”-ын 2.4. “Шилжилт хөдөлгөөн” заалтын 2.4.2.-д Суралцагч шилжиж ирсэн тухай мэдээг хүлээн авсан сургууль шилжүүлсэн сургуульд заавал өгнө. Энэ тухай мэдээ ирээгүй тохиолдолд тухайн суралцагчийг шилжүүлсэн сургуулиас завсардсанд тооцох” хэмээн заасан байдаг. 3.П- нь өөрийн хүүхдийн эрх ашгийг хохироож, сургууль завсардуулж байна. Бид сургуулийн сургалтын албанаас авсан П.А- хүүхдийн сургалтын амжилтын мэдээлэл, түүний орчуулга, 3 ба 4 дүгээр ангиудад сурч байсан тухайн сурагчийн талаарх ангийн багш Н.А.Владимирова-гийн тодорхойлолтууд, тэдгээрийн орчуулгыг хавсаргасан байгаа. Анги дааж байсан багш нь хэлэхдээ Д.А- бол тухайн ангийн эхний шилдэг 3 сурагчийн нэг байсан. Сургуулиа орхисонд маш харамсаж байгааг дамжуулаарай гэж хэлсэн. Иргэн З.П- өөрийн хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир салбар сургуулиас үзүүлсэн боловсролын үйлчилгээний 2,600,000 төгрөгийн төлбөр гаргуулж өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний охин П.А- 2016 оноос тус сургуульд бэлтгэл бүлэг буюу хэлний бэлтгэлээс нь явсан. Эцэг эхийн зүгээс төлбөрийг нь бүрэн төлж ирсэн. 2019-2020 оны хичээлийн жилд 4 дүгээр ангид элсэн орж 2,900,000 төгрөгийн төлбөртэйгөөс 300,000 төгрөгийг төлсөн. Нийт 8,900,000 төгрөгийн төлбөрийг 5 жил төлж боловсролын үйлчилгээ авсан. Бид  Боловсролын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх, асран хамгаалагчийн үүргээ хангалттай сайн биелүүлдэг. Охин П.А-г бид бэлтгэл ангид сурч байх үеэс эхлэн гэрээр Орос багш хөлслөн ажиллуулж, орос хэл гүнзгийрүүлэн сургаж эхэлсэн. Бид 3 дугаар ангиас нь эхлэн монгол хэл, математик зэрэг хичээлдээ хоцрогдолтой байгааг нь анзаарсан. Өмнө нь гэрийн багш нь даалгаврыг нь хийлгэж дүн нь сайн гарч байсан, 1-2 ангид байхад нь тодорхой анзаарагдахаар хоцрогдол ажиглагддаггүй байсан. Гэтэл 3 болон 4 дүгээр ангид суралцах үед тухайн түвшин, тухайн ангид эзэмшвэл зохих мэдлэг чадвараа эзэмшиж чадахгүй байсан. Гэрийн багшийг 3 ба 4 ангид үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Учир нь сургуулийнх нь өдөр өнжүүлэхэд явуулахгүй болохоор хүүхдийг маань хичээлээс гадуур зохиогдож байгаа аливаа тэмцээн уралдаанд оруулдаггүй. Жишээ нь шатрын тэмцээн болоход зөвхөн сургуулийн өдөр өнжүүлэхэд явдаг хүүхдүүд оролцоно гээд хүүхдийг ялгаварладаг. Энэ тухай нь ангийн багшид нь хэлж гуйж байж хүүхдээ тэр тэмцээнд нь оролцуулж байсан. Бид охиноо нэмэлт сургалтад хамруулан “С-” сургалтын төвд 2018-2019 оны хичээлийн жилд явуулсан. Сарын төлбөр нь 250,000 төгрөг байсан. Бид нийт 7 сар суралцуулсан. Энэ төвд түвшин тогтоох шалгалт өгөхөд монгол хэлний мэдлэг 2 дугаар ангийн хүүхэд эзэмшвэл зохих мэдлэгээс доогуур, математик мөн хоцрогдолтой байсан. Сургалтын төвд явснаар сурлагын түвшинд бага зэргийн ахиц гарсан. Үүнийг 2018-2019 оны хичээлийн жилийн улирлуудын дүн нотолно. Манай охин монгол хэлээр маш муу бичдэг. Эх хэлийг нь эзэмшүүлээгүй. Энэ нь одоо шилжин суралцсан Америк Монголын хамтарсан “Шилдэг” сургуульд шилжин суралцах үед авсан түвшин тогтоох шалгалтаар дахин нотлогдоно. Манай охин энэ сургуульд элсэн орохдоо математикийн 5 бодлогоос 2 бодлогыг бүтэн 1 бодлогыг дутуу хагас бодсон байдаг. Бид үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагад хандан баталгаажуулахаар өргөдөл өгсөн боловч Мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудлаар дүгнэлт гаргадаггүй гэсэн хариуг өгсөн. Харин сургуультай холбогдон төлбөрөөр барьцаалж хүүхдийн хувийн хэргийг өгөхгүй байж болохгүй. Хувийн хэргийг нь яаралтай өгөхийг сануулж байцаагч нь ярьсан байгаа. 2019-2020 оны хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдал үүсч сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг танхимаар явуулахыг хориглож цахим хэлбэрт шилжүүлсэн. Гэвч бүтэн 1 хичээлийн жил шахуу хугацаанд нэг ч удаагийн цахим хичээл явуулаагүй. Зөвхөн сошиал группт сурах бичгийн сканердсан хуудаснуудыг оруулж байсан. Энэ нь тухайн ангийн хүүхдүүд бүгд 4 дүгээр ангид сурч эзэмших ёстой сургалтын агуулгаа эзэмшиж чадаагүй хохирсон болно. Энэ талаар нийт эцэг эх нэгдэж гомдол гарган, сургалтын төлбөрийг бууруулан тооцох тухай сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан боловч төлбөр бууруулах боломжгүй хариуг өгсөн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн. Үүнийг үл хайхарсан. Би хүүхдэдээ чанартай боловсрол олгуулж чадаагүй хохирсон, нэмэлт сургалтад хамруулж, хүүхдийнхээ эрүүл мэндэд сөрөг байдал үүсгэх хүртэл хохирсон. Бид хохирол дээрээ дахин хохирол үүсгэж эдийн засгаараа хохирч, ямар ч боловсролын үйлчилгээ аваагүй мөртөө төлбөр төлөхөөс татгалзаж байна. Тиймээс сургалтын төлбөрт шаардсан 2,600,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.-ь нь З.П-ид холбогдуулан сургалтын төлбөр 2,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргав. 

Талуудын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бага боловсролын төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай 215/2б дугаар гэрээ, 001 тоот нэмэлт гэрээ тус тус байгуулагдаж, гэрээгээр П-ийн А-д 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл ОХУ-ын боловсролын стандартын хүрээнд сургуулийн сургалтын төлөвлөгөө болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бага  боловсролын үйлчилгээ үзүүлж, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөр 2,900,000 төгрөг  байхаар тохиролцжээ. /хх-13-18х/

Дээрх гэрээний дагуу хариуцагчийн охин П.А- тус сургуульд 2017-2020 онд суралцаж, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2,900,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг хариуцагч төлж, үлдэх 2,600,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй байна.

 Хариуцагч “...сургуулийн сургалтын чанар муу байсан, охин П.А-д эзэмшүүлбэл зохих боловсролыг эзэмшүүлээгүй, коронавирусийн улмаас бүтэн жил цахимаар хичээллэсэн, цахим хичээл үр дүнгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосонтой холбоотой улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 сарын 27-ны зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт байна.

Дээрхээс үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь хариуцагчийн охин П.А- 2019-2020 оны хичээлийн жилийн хагас жилд нь танхимаар суралцаж, хичээлийн жилийн үлдэх хагас жил буюу 2020 оны 02 сараас 06 сарыг хүртэлх хугацаанд хуанлийн 7 хоногийн ажлын 5 өдөрт ангийн багшийн цахимаар явуулсан хичээлд тогтмол хамрагдаж байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргасан тайлбар болон хүүхдийн хувийн хэрэгт бичигдсэн 2019-2020 оны дүнгийн хуулбар зэргээр тогтоогдов. Түүнчлэн хариуцагч хүүхдийг тогтмол сургуулиас гадуур төлбөртэй багш хөлслөн хоцрогдлыг арилгаж байсан, мөн шинээр шилжин орсон сургууль болон “С-” нэртэй сургалтын төвд түвшин тогтоох шалгалт өгөхөд хүүхэд эзэмшвэл зохих бага боловсролын стандартад хүрэхгүй байсан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлох баримтыг гаргаагүй бөгөөд түүний тайлбар баримтаар нотлогдоогүй болно.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд ажиллагч тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн ба  нэхэмжлэгч нь сургалтын төлбөрийг шаардах эрхтэй б нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх заасныг баримтлан хариуцагч З.П-оос сургалтын төлбөрт 2,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.-ь /Улаанбаатар хотын салбар/-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.УРАНЗУЛ