| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шинжээч Р.Ням-Осор,
Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч М.*******э, У.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******э, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407 00000 0008 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, , тоотод оршин суух хаягтай,
Урьд: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.
******* овогт *******гийн *******э /РД: /
Монгол улсын иргэн, -ний өдөр, анд төрсөн, тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ын , тоотод оршин суух бүртгэлтэй боловч , тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
******* овогт *******ийн ******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.*******э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны оройн 20-оос 22 цаг, шөнийн 01-ээс 03 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" амралтын газрын 5 номерын гэрт rap утас зөвшөөрөлгүй авч хүн рүү чат бичиж, ярьсан болон тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас У.*******ийн үснээс зулгааж, нүүрийг нь маажиж, цохиж, бие рүү нь өшиглөж, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн яллагдагч У.******* нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны оройн 20-оос 22 цаг, шөнийн 01-ээс 03 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 5 номерын гэрт урьд болон тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.*******ийн үснээс зулгааж, нүүрийг нь маажиж, зүүн гарын хурууг хазаж, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.*******э шүүх хуралдаанд өгсөн: “...Хамт олноороо гэдэг амралтын газарт очсон. У.*******, , Б., би дөрвүүлээ нэг машинаар 16 цагт очсон. У.*******ийн хувьд ажил дээр би ажлын шугамаар шаардлага тавьдаг байсан. Тэгээд бид хөзөр тоглож байхад чи ажил дээр намайг дарамталдаг боловч энд дарамталж чадахгүй шүү гэсэн. Би гар утсаа спикерт холбоод дуу гаргаад орхисон байсан. Тэгэхэд У.******* миний гар утсаар гэдэг даргад залгаад, мессеж бичээд би 00 ормоор байна гээд гээд хэлсэн байна. Тэгээд би чи яагаад хүний гар утсыг зөвшөөрөлгүй аваад байгаа юм бэ гээд гар утсаа авсан. Тэгэхэд учир зүггүй миний үснээс зулгаасан. Тэгээд би олны газар зодоон гаргахгүй гээд үсдүүлээд гараад явсан. Тэгээд би өрөө рүү 2 цаг орчмын дараа ороод ирсэн. Тэгэхэд манай өрөөнд сангийн хэдэн залуус орж ирээд гарч уух уу гэхэд У.******* би унтаж амармаар байна гээд тэгээд бид хоёр маргалдаад үсдэлцсэн” гэв.
Шүүгдэгч У.******* шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 11 цаг 40 минутын үед амралтын газарт очсон. Тэгээд хоолондоо орчоод бүгдээрээ хуваарилагдсан гэр лүүгээ орцгоосон. Манай гэрт 10 хүн хуваарилагдсан байснаас 8 нь орсон байсан. Би архи уугаагүй, 3 пиво уусан. Хүмүүс гэр гэр лүү яваад орж гараад байсан. 19 цагийн үед хоолонд орсон. Эхний зодооны хувьд 21 цаг өнгөрч байхад намайг зодсон. Тэр 5 дугаарын гэрт Б., Н.*******, Д., М.*******э, Д. тэгээд хоёр танихгүй эрэгтэй хүн байсан. Энэ хэд ширээ тойрч суугаад ууж байсан. Тэгээд би гаднаас ороод ирэхэд намайг нөгөө гурван мянгын янхан чинь онгон болох гээд ороод ирлээ гээд хэл амаар доромжилсон. Тэгэхэд би М.*******э чи намайг яагаад ингэж хэл амаар доромжлоод байгаа юм бэ? Би 19 настай охинтой хүн, онгон болох боломжгүй, чиний доромжил чинь арай хэтэрч байна гэж хэлсэн. Тэгэхэд над руу ууж байсан пивоныхоо шилийг шидээд, босож ирээд намайг үсдээд чирсэн. Эхний үсдэж чирэхэд Д. салгасан. Дараа нь дахиад дайрахад би биеэ хамгаалаад орон дээр дараад хэвтүүлсэн. Тэгэхэд намайг зод зод гээд над руу хараад инээгээд байсан. Тэгээд би чамайг зодохгүй гээд босоод явсан. Миний үс атгаараа унаад ирсэн. Тэгээд би М.*******эд миний үс унасан байна. Чи энийг төлөөд өгөөрэй гэхэд миний эрэгтэй дүү хүртэл намайг бардаггүй, чи бол намайг барахгүй шүү гэсэн. Тэгээд би чимээгүй л орхисон. 23 цагийн үед гэрт байсан хүмүүс гараад гэрт М.*******э, н., Б., н. бид хэд үлдсэн. Бүгд унтахаар хэвтсэн, гэрэл асаалттай байсан. Би гэрийн зүүн урд оронд унтсан байсан. Тэгэхэд М.*******э миний оронд ирээд миний чих рүү хүчтэй цохисон. Тэгээд миний нүүрийг маажаад, миний үсийг ороогоод татсан. Миний гар ардаа байсан. Тэгээд нэг гараараа миний завжыг барихаар нь болиоч гээд нэг хурууг нь амандаа хийсэн. Тэгээд М.*******э намайг чи эхлээд тавь гэхээр нь би тавьсан. Би хурууг нь тавьсан ч миний үсийг ороосон чигээрээ орноос буулгаад миний хамар луу хүчтэй өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус аймар гарсан. Би шүдээ хамгаалаад байж байтал хэд хэдэн удаа өшиглөсөн. Олон удаа өшиглөсөн. Миний хамраас цус гараад байсан болохоор би эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Би авраарай гэж орилоход Б. босож ирээд та хүн аллаа гээд М.*******ийг татаад авсан. Тэгээд би цагдаа руу залгахад Налайх дүүрэгт харьяалагддаг. Налайх дүүргийн цагдаад залгаарай гээд утсыг нь хэлж өгсөн. Тэгээд би Налайх дүүргийн цагдаад залгахад Налайхад нэг л машинтай. Олон дуудлагатай байна. Та бид хэдийг хүлээж байхаар яаралтай эмнэлэг ороорой гэсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт өглөө очоод эмчлүүлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 50 минутын үед Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст очоод мэдүүлэг өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 18-ны шинжээчид үзүүлж дүгнэлт гаргуулсан” гэв.
Шинжээч Р.Ням-Осорын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.*******ийн биед үзлэг хийсэн. Тухайн үед зүүн сарвууны нэгдүгээр хурууны үений төгсгөл, дотор хэсэгт хөндлөн байрлалтай 1 см зах ирмэг тэгш биш эдгэрэлт явагдаж эхэлсэн хүрэн улаан өнгийн шархтай, хумсны уг хэсэгт хар хөх өнгийн цус хуралт үүссэн. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 10х8 см хэмжээтэй, зах ирмэгээрээ шар ногоон өнгийн, бор өнгийн туяа орсон хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун зулай хэсэгт 1.5х1 см хэмжээтэй 3 ширхэг хэмжээтэй үс халзарсан байсныг хөнгөн зэргийн гэмтэлд хамруулсан. Зүүн сарвууны нэгдүгээр хурууны үений төгсгөл, дотор хэсэгт хөндлөн байрлалтай 1 см зах ирмэг тэгш биш эдгэрэлт явагдаж эхэлсэн хүрэн улаан өнгийн шарх, зүүн гуяны гадна дунд хэсэг, хумсны уг хэсэгт хар хөх өнгийн цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зулай хэсэгт 1.5х1 см хэмжээтэй үсний халзралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэв.
Гэрч Б.ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тэр өдөр ажлынхантайгаа зугаалгаар явсан. Бригадаараа бид нэг гэрт орсон. Маш олон хүн байсан учраас нэг нэгнийхээ гэрт орж гараад явцгааж байсан. 2 удаа зодолдсон. Эхний зодооныг би хараагүй, хүмүүсээс сонссон. Дараагийн зодооныг би сэрээд харахад хоёулаа нэг нэгнийгээ үсдээд газарт хэвтэж байсан. Тэгээд би очиж салгасан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр манай байгууллагын нийт 200 гаруй ажилтан Тэрэлжийн амралтад амарсан. *******, , , бид нар 5 номерын гэрт орсон манай гэрээр нөгөө бригадын ажилчид байнгын орж гараад байсан. Бид нар тухайн амралтад очиж хоол унд идэж, хөзөр тоглоод сууж байсан. Би өөрийн гар утсаа хөгжимтэй холбоод ая тавиад гараад явсан байх хойгуур ******* миний утсыг аваад хүн рүү, залгаж чат бичсэн байхаар нь би “Яагаад хүний утас зөвшөөрөлгүй авч хүнтэй ярьж, чат бичиж байгаа юм” гэж хэлээд утсаа булаагаад авсан чинь ******* “Чи муу одоо ажил дээр ч хүн дээрэлхэж байдаг энд чадахгүй шүү” гэж хэлэхээр нь би утсаа аваад сандал дээр сууж байтал ******* миний сууж байсан сандал дээр тойрч ирээд миний үснээс зулгааж чирээд өөрийн сууж байсан ор руу чирэхээр нь би салгаад гэрээс гараад яваад өгсөн. Би гэрээс гарч яваад 2 цаг орчим болоод тухайн айлуудаар хүмүүстэй уулзаж яваад буцаад 5 номерын гэртээ унтаж амрах гээд ороход ******* байсан унтаж байсан. Би гэрт ороод хамгийн дээд талын хоймор хэсгийн орон дээр хэвтэж байхад миний араас хүмүүс орж ирээд гарч ууцгаая гэсэн ******* “ чи гараач би унтаж амармаар байна" гэж хэлхээр би “юу яриад байгаа юм амралтын газар байж би гэртээ амарч унтмаар байна” гээд бид хоёр хэрэлдэж нэг нэгнийхээ үснээс харилцан зулгааж ******* миний дунд хурууг амаараа хазаад тавихгүй байсан би өөрөө хүчээр татаж гаргаж авсан тэгээд *******ийн хамраас цус гарч бид хоёр салсан. Би *******ийг цохиогүй бид хоёр хоорондоо үснээсээ зулгааж байх үед *******ийн нүүр хэсэгт нь маажигдаж хамраас нь цус гарсан гаднаас манай ажлын хүмүүс орж ирээд ******* цагдаа дуудна гээд гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
Шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Манай барилгын “*******” компани хамт олноороо нийт 200 гаран хүн амрахаар , “” амралтын газар өглөөний 11 цагийн үед ирээд шууд хоолонд орцгоосон. Удалгүй бид нар бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлснээс хойш манай ажлын газрын *******э намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Бүтэн өдрийн турш намайг “янхан, гичий” гэх мэтээр намайг маш ихээр доромжлох болгонд нь би нэг ч үг дуугаралгүй согтуу хүн гэж бодоод чимээгүй явсаар орой болсон. Оройны 22 цагийн үед дахин *******э архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ намайг хараагаад байхаар нь тэсэлгүй өөдөөс нь эсэргүүцтэл сууж байсан газраасаа босож ирээд миний үснээс туг тугаар нь зулгааж, зүүн нүдний ухархай луу хумсаа чихэж байгаад хацар луу дагуулж татаад дараа нь миний нүд рүү гараа атгаж байгаад нэлээдгүй олон удаа цохисон. Ингээд манай ажлын газрын *******ийг арай гэж надаас салгаад би уйлж сууж байсан. Тэгтэл дахиад шөнийн 02 цагийн орчимд хаанаас ч юм дахин хүрч ирээд хэл амаар доромжлон намайг зодсон ингээд би тэсэлгүй шууд Улаанбаатар хот Гэмтэл согог үндэсний төв рүү үзүүлэхээр явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага Тэрэлжийн “” гэх амралтын газар ажлын хамт олноороо амарч явсан.Тухайн өдөр бид нар тус амралтын газар очиж хоол идэж архи ууж би тухайн үед тасарсан байсан. *******, *******э, , бид нар 5 номерын гэрт хоносон. Би тухайн үед архи уугаад орой сэрсэн /хэдэн цагт сэрсэн талаараа санахгүй байна/. Намайг сэрхэд *******, *******э, , бид 5 байсан *******ийн нүүр хэсэг нь цус болсон байдалтай орон дээр сууж байсан. *******эд учирсан гэмтэл шарх харагдаагүй зүгээр сууж байсан. Тухайн үед бүгд архи уусан согтуу байдалтай байсан. ******* цагдаатай утсаар яриад сууж байсан. ******* нэг харахад гэрээс гараад яваад өгсөн байсан би буцаад унтаад өгсөн маргааш өглөө бид нар 10 цагийн орчимд Улаанбаатар хот руу орж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай ажлын 200 гаруй хүмүүс Тэрэлжид амралтад байсан. Бид нар тус амралтад очоод хоол унд хийж идэж архи уусан. *******э, *******, , бид нар 5 номерын гэрт байрласан манай хүмүүс нийт 10 байшин, 10 гэр авч байрлаж байсан. Би тухайн үед байрлаж байсан гэрээс гараад өөр гэрээр орж гараад явж байгаад 20 цагийн орчимд бид хэдийн байрласан байсан 5 номерын гэрт буцаад очиход *******э, ******* хоёр хоорондоо барилцаж аваад маргалдсан талаар тэнд хамт байсан хүмүүсээс сонссон тухайн үед намайг ороход *******э үснээсээ *******ээр зулгаалгуулж, нүүр хэсэгт дух хэсгээс нь гарын 5 хурууны хумсаар маажсан байсан. Тухайн цаг хугацаанаас хойш би дарга нарын гэрээр орж архи уугаад шөнө би тасраад унтаад өгсөн байсан. Нэг нэгийнхээ гэрээр орж гараад архи уугаад яваад байсан шөнийн 01 цагийн орчимд тасраад унтаад өгсөн 03 цагийн орчимд авраарай гэх чимээ гарч сэрээд харахад *******, *******э хоёр газар өвдөглөж суугаад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад хэвтэж байсан тухайн үед ******* “Авраарай гэж орилж байсан *******ийн хамраас цус гарсан байдалтай байж байсан би орноос босоод гутлаа өмсөх хооронд тэр хоёр босож зогссон би дундуур нь орж *******ийг түлхэж унагаагаад салгасан. *******ийн хамраас нь цус дусалж байсан. Тийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай ажлын 200 гаруй хүмүүс Тэрэлжид амралтад амарсан. Бид нар тус амралтад очоод хоол унд хийж идэж архи уусан. *******э, *******, , бид нар 5 номерын гэрт байрласан манай ажлын хүмүүс нийт 10 байшин, 10 гэр авч байрлаж байсан. Манай бригадын үүд 14 номерын гэрт байрлаж байсан би оройн хоолоо 18 цагийн орчимд идээд байж байгаад тэдний гэр лүү явсан тэндээ байж байгаад 20 цагийн орчимд 5 номерын гэрт орж ирэхэд баруун талын орон дээр тасраад хэвтэж байсан ******* “Энэ хүн тасраад найгүй болчиж бөөлжөөд” гэж хэлээд хөлийг нь барьж өгөөд сууж байсан би ороод зүүн талын орон дээр хэвтэж байхад *******э хойморт байсан орон дээр миний араас орж ирээд хэвтсэн *******э “Пиздаа чинь нүүр маажсан” байна гээд хэвтэж байсан. Тухайн үед хүмүүс зогсоо зайгүй орж гараад яваад байсан. Би хэвтэж байгаад 14 номерын гэрт байсан хүмүүсээс хот руу явах сураг сонсоод тэнд очоод байж байгаад буцаад шөнийн 01 цагийн орчимд 5 номерын гэртээ ирэхэд *******, *******э хоёр хоорондоо зодолдсон байдалтай *******ийн хамраас цус гарч байсан *******э тухайн үед зүгээр байх шиг байсан би сайн анзаараагүй. *******э чи намайг маажаагүй бол би юу гэж үснээс чин зулгаадаг юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр 22 цагийн орчимд /миний санаж байгаагаар /М.*******э, У.******* нарын байрлаж байсан гэрт орсон /хэд номерын гэр байсан талаар мэдэхгүй/ тус гэрт ороход У.*******, М.*******э хоёр байсан өөр , хоёр орон дээр унтаж байсан тухайн үед миний таних, танихгүй хүмүүс тухайн гэрээр орж гараад яваад байсан намайг гэрт ороход *******, *******э хоёр хоорондоо зодолдох гээд яг нэг нэгнийгээ барилцаж авах гээд зогсож байсан би тухайн үед дундуур нь ороод хоёр тийшээ салгаад болиулаад гэрээс гараад явсан. Тухайн үедээ би архи ууж согтуу байсан болохоор зарим зүйлийг нарийн сайн санахгүй байна. Намайг гэрт ороход *******, *******э хоёр хоорондоо зодолдох гээд яг нэг нэгнийгээ барилцаж авах гээд зогсож байсан би тухайн үед дундуур нь ороод хоёр тийшээ салгаад болиулаад гэрээс гараад явсан Мөнх- Эрдэнэ, ******* хоёрын биед гэмтэл, шарх үүссэн эсэх талаар огт анзаараагүй. Би тухайн үедээ согтуу байсан болохоор сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дэх тал,
Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Мөн зүүн сарвууны 3 дугаар хуруунд учирсан шарх, хумсны цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун зулайд үсний халзрал, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн өдөр ******* бид хоёр бие биеийнхээ үснээс зулгааж хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан. Би *******ийн үснээс нь зулгааж нүүр хэсэгт нь хумсаараа маажсан. ******* өөрөө миний үснээс зулгааж татаж миний зүүн гарын дунд хурууг хазсан. Миний хөл гар бие хөхөрсөн байсан. Нэг нэгийгээ зодож цохисон зүйл байхгүй, юм мөргөж хөхөрч хавдсан байж магадгүй гэж бодож байна. Эхэлж ******* миний үснээс зулгаах үед байсан түүний дараа тухайн үйл явдлаас хойш 2-3 цагийн орчмын дараа миний санаж байгаагаар 22 цагийн орчимд , , хоёр байсан тухайн үед бид хоёр үсдэлдээд байж байгаад салсан байсан *******ийн хамраас цус гарсан байсан тэр үед , хоёр унтаж байгаад босож ирээд “Хүүе та хоёр болиоч” гэж хэлээд гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
Шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би болсон явдлын талаар өөрөө бичээд ирсэн байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 118 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар:
1. “У.*******ийн биед хамар ясны хугарал, зүүн доод зовхи, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, баруун зулайд үсний халзрал гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, маажих үйлдлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар:
1. *******гийн *******ийн биед зүүн гарын хуруунд шарх, хумсны доор цус хуралт, зүүн гуянд цус хуралт, баруун зулайд үсний халзрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 57-63 дахь тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 131 дэх тал/,
Шүүгдэгч У.*******ийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 121-130 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “шүүгдэгч У.*******, М.*******э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч М.*******э нь гэм буруу дээрээ маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хэргийн болсон явдлыг үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс М.*******ийг гэм буруутайд тооцуулах санал гаргасан үүнд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нарын мэдүүлэг нь тэс ондоо, зөрүүтэй байна. У.******* нь М.*******ийн хууль бус довтолгооны улмаас өөрийгөө хамгаалах гэж буюу зулгаасан үсийг нь тавиулах гэж хурууг нь хазсан байна. Тиймээс хурууг нь хазсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын үйлдэл байх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч М.*******э нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ агсам тавиад, зодоон гаргаад, машины шил хагалаад явдаг байсан байна. Өөртөө дүгнэлт хийгээгүй хүн байна. Миний хувьд У.*******ийн мэдүүлэг нь илүү үнэмшилтэй байна гэж үзэж байна. Иймд У.*******т холбогдох хэргийг аргагүй хамгаалалт гэж үзэж, гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгч М.*******э, У.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч М.*******э нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн оройн 20-оос 22 цаг, шөнийн 01-ээс 03 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “" амралтын газрын 5 номерын гэрт хамт амарч байхдаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас У.*******ийг хэл амаар доромжилж улмаар үснээс зулгааж, нүүрийг нь маажиж, цохиж, бие рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.*******ийн өгсөн: “...Тэгэхэд У.******* миний гар утсаар гэдэг даргад залгаад, мессеж бичээд би 00 ормоор байна гээд хэлсэн байна. Тэгээд би чи яагаад хүний гар утсыг зөвшөөрөлгүй аваад байгаа юм бэ гээд гар утсаа авсан. Тэгэхэд учир зүггүй миний үснээс зулгаасан. Тэгээд би олны газар зодоон гаргахгүй гээд үсдүүлээд гараад явсан. Тэгээд би өрөө рүү 2 цаг орчмын дараа ороод ирсэн. Тэгэхэд манай өрөөнд сангийн хэдэн залуус орж ирээд гарч уух уу гэхэд У.******* би унтаж амармаар байна гээд тэгээд бид хоёр маргалдаад үсдэлцсэн” гэх, шүүгдэгч У.*******ийн өгсөн: “...Тэгэхэд над руу ууж байсан пивоныхоо шилийг шидээд, босож ирээд намайг үсдээд чирсэн. Эхний үсдэж чирэхэд Д. салгасан. Дараа нь дахиад дайрахад би биеэ хамгаалаад оронд дээр дараад хэвтүүлсэн. Тэгэхэд намайг зод зод гээд над руу хараад инээгээд байсан. Тэгээд би чамайг зодохгүй гээд босоод явсан. Миний үс атгаараа унаад ирсэн. Тэгээд би М.*******эд миний үс унасан байна. Чи энийг төлөөд өгөөрэй гэхэд миний эрэгтэй дүү хүртэл намайг бардаггүй, чи бол намайг барахгүй шүү гэсэн. ...Би хурууг нь тавьсан ч миний үсийг ороосон чигээрээ орноос буулгаад миний хамар луу хүчтэй өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус аймар гарсан. Би шүдээ хамгаалаад байж байтал хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Б.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед намайг ороход *******э үснээсээ *******ээр зулгаалгуулж, нүүр хэсэгт дух хэсгээс нь гарын 5 хурууны хумсаар маажсан байсан. Тухайн цаг хугацаанаас хойш би дарга нарын гэрээр орж архи уугаад шөнө би тасраад унтаад өгсөн байсан. ...тухайн үед ******* “Авраарай гэж орилж байсан *******ийн хамраас цус гарсан байдалтай байж байсан би орноос босоод гутлаа өмсөх хооронд тэр хоёр босож зогссон би дундуур нь орж *******ийг түлхэж унагаагаад салгасан. *******ийн хамраас нь цус дусалж байсан” гэх, гэрч Н.ын өгсөн: “...тэнд очоод байж байгаад буцаад шөнийн 01 цагийн орчимд 5 номерын гэртээ ирэхэд *******, *******э хоёр хоорондоо зодолдсон байдалтай *******ийн хамраас цус гарч байсан *******э тухайн үед зүгээр байх шиг байсан би сайн анзаараагүй. *******э чи намайг маажаагүй бол би юу гэж үснээс чинь зулгаадаг юм гэж хэлж байсан” гэх, гэрч Д.ийн өгсөн: “...Намайг гэрт ороход *******, *******э хоёр хоорондоо зодолдох гээд яг нэг нэгнийгээ барилцаж авах гээд зогсож байсан. Би тухайн үед дундуур нь ороод хоёр тийшээ салгаад болиулаад гэрээс гараад явсан *******э, ******* хоёрын биед гэмтэл, шарх үүссэн эсэх талаар огт анзаараагүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч У.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Удалгүй бид нар бүгд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлснээс хойш манай ажлын газрын М.*******э намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Бүтэн өдрийн турш намайг “янхан, гичий” гэх мэтээр намайг маш ихээр доромжлох болгонд нь би нэг ч үг дуугаралгүй согтуу хүн гэж бодоод чимээгүй явсаар орой болсон. Оройны 22 цагийн үед дахин *******э архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ намайг хараагаад байхаар нь тэсэлгүй өөдөөс нь эсэргүүцтэл сууж байсан газраасаа босож ирээд миний үснээс туг тугаар нь зулгааж, зүүн нүдний ухархай луу хумсаа чихэж байгаад хацар луу дагуулж татаад дараа нь миний нүд рүү гараа атгаж байгаад нэлээдгүй олон удаа цохисон. Ингээд манай ажлын газрын *******ийг арай гэж надаас салгаад би уйлж сууж байсан. Тэгтэл дахиад шөнийн 02 цагийн орчимд хаанаас ч юм дахин хүрч ирээд хэл амаар доромжлон намайг зодсон ингээд би тэсэлгүй шууд Улаанбаатар хот Гэмтэл согог үндэсний төв рүү үзүүлэхээр явсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар: “У.*******ийн биед хамар ясны хугарал, зүүн доод зовхи, баруун, зүүн хацар, хүзүү, нуруу, баруун сарвуунд зулгаралт, баруун бугалга, баруун, зүүн шилбэ, баруун сарвуунд цус хуралт, баруун зулайд үсний халзрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, маажих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч У.******* нь өөрт холбогдсон хэргийн талаар: “Тэгэхэд над руу ууж байсан пивоныхоо шилийг шидээд, босож ирээд намайг үсдээд чирсэн. Эхний үсдэж чирэхэд Д. салгасан. Дараа нь дахиад дайрахад би биеэ хамгаалаад оронд дээр дараад хэвтүүлсэн. Тэгээд би чамайг зодохгүй гээд босоод явсан. ...Тэгэхэд М.*******э миний оронд ирээд миний чих рүү хүчтэй цохисон. Тэгээд миний нүүрийг маажаад, миний үсийг ороогоод татсан. Миний гар ардаа байсан. Тэгээд нэг гараараа барихаар нь болиоч гээд нэг хурууг нь амандаа хийсэн. Тэгээд М.*******э намайг чи эхлээд тавь гэхээр нь би тавьсан. Би хурууг нь тавьсан ч миний үсийг ороосон чигээрээ орноос буулгаад миний хамар луу хүчтэй өшиглөсөн..” гэсэн мэдүүлгийг үндэслэн түүний өмгөөлөгчөөс: “...У.******* нь М.*******ийн хууль бус довтолгооны улмаас өөрийгөө хамгаалах гэж буюу зулгаасан үсийг нь тавиулах гэж хурууг нь хазсан байна. Тиймээс хурууг нь хазсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын үйлдэл байх боломжтой гэж үзэж байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Гэвч шүүхээс шүүгдэгч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01-ээс 03 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын 5 номерын гэрт урьд болон тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.*******ийн үснээс зулгааж, нүүрийг нь маажиж, зүүн гарын хурууг хазаж, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч М.*******ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тэгээд би чи яагаад хүний гар утсыг зөвшөөрөлгүй аваад байгаа юм бэ гээд гар утсаа авсан. Тэгэхэд учир зүггүй миний үснээс зулгаасан. Тэгээд би олны газар зодоон гаргахгүй гээд үсдүүлээд гараад явсан. Тэгээд би өрөө рүү 2 цаг орчмын дараа ороод ирсэн. Тэгэхэд манай өрөөнд сангийн хэдэн залуус орж ирээд гарч уух уу гэхэд У.******* би унтаж амармаар байна гээд тэгээд бид хоёр маргалдаад үсдэлцсэн” гэсэн мэдүүлэг, шинжээч Р.Ням-Осорын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр М.*******ийн биед үзлэг хийсэн. Тухайн үед зүүн сарвууны нэгдүгээр хурууны үений төгсгөл, дотор хэсэгт хөндлөн байрлалтай 1 см зах ирмэг тэгш биш эдгэрэлт явагдаж эхэлсэн хүрэн улаан өнгийн шархтай, хумсны уг хэсэгт хар хөх өнгийн цус хуралт үүссэн. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 10х8 см хэмжээтэй, зах ирмэгээрээ шар ногоон өнгийн, бор өнгийн туяа орсон хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун зулай хэсэгт 1.5х1 см хэмжээтэй 3 ширхэг хэмжээтэй үс халзарсан байсныг хөнгөн зэргийн гэмтэлд хамруулсан. Зүүн сарвууны нэгдүгээр хурууны үений төгсгөл, дотор хэсэгт хөндлөн байрлалтай 1 см зах ирмэг тэгш биш эдгэрэлт явагдаж эхэлсэн хүрэн улаан өнгийн шарх, зүүн гуяны гадна дунд хэсэг, хумсны уг хэсэгт хар хөх өнгийн цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зулай хэсэгт 1.5х1 см хэмжээтэй үсний халзралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэв.
Гэрч Б.ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тэр өдөр ажлынхантайгаа зугаалгаар явсан. Бригадаараа бид нэг гэрт орсон. Маш олон хүн байсан учраас нэг нэгнийхээ гэрт орж гараад явцгааж байсан. 2 удаа зодолдсон. Эхний зодооныг би хараагүй, хүмүүсээс сонссон. Дараагийн зодооныг би сэрээд харахад хоёулаа нэг нэгнийгээ үсдээд газарт хэвтэж байсан. Тэгээд би очиж салгасан” гэв.
Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би өөрийн гар утсаа хөгжимтэй холбоод ая тавиад гараад явсан байх хойгуур ******* миний утсыг аваад хүн рүү, залгаж чат бичсэн байхаар нь би “Яагаад хүний утас зөвшөөрөлгүй авч хүнтэй ярьж, чат бичиж байгаа юм” гэж хэлээд утсаа булаагаад авсан чинь ******* “Чи муу одоо ажил дээр ч хүн дээрэлхэж байдаг энд чадахгүй шүү” гэж хэлэхээр нь би утсаа аваад сандал дээр сууж байтал ******* миний сууж байсан сандал дээр тойрч ирээд миний үснээс зулгааж чирээд өөрийн сууж байсан ор руу чирэхээр нь би салгаад гэрээс гараад яваад өгсөн. ...бид хоёр хэрэлдэж нэг нэгнийхээ үснээс харилцан зулгааж ******* миний дунд хурууг амаараа хазаад тавихгүй байсан би өөрөө хүчээр татаж гаргаж авсан тэгээд *******ийн хамраас цус гарч бид хоёр салсан. Би *******ийг цохиогүй бид хоёр хоорондоо үснээсээ зулгааж байх үед *******ийн нүүр хэсэгт нь маажигдаж хамраас нь цус гарсан гаднаас манай ажлын хүмүүс орж ирээд ******* цагдаа дуудна гээд гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цагийн орчимд бид хэдийн байрласан байсан 5 номерын гэрт буцаад очиход *******э, ******* хоёр хоорондоо барилцаж аваад маргалдсан талаар тэнд хамт байсан хүмүүсээс сонссон. Тухайн үед намайг ороход *******э үснээсээ *******ээр зулгаалгуулж, нүүр хэсэгт дух хэсгээс нь гарын 5 хурууны хумсаар маажсан байсан. Тухайн цаг хугацаанаас хойш би дарга нарын гэрээр орж архи уугаад шөнө би тасраад унтаад өгсөн байсан. Нэг нэгийнхээ гэрээр орж гараад архи уугаад яваад байсан шөнийн 01 цагийн орчимд тасраад унтаад өгсөн 03 цагийн орчимд авраарай гэх чимээ гарч сэрээд харахад *******, *******э хоёр газар өвдөглөж суугаад нэг нэгнийхээ үснээс зулгаагаад хэвтэж байсан. Тухайн үед ******* “Авраарай гэж орилж байсан *******ийн хамраас цус гарсан байдалтай байж байсан би орноос босоод гутлаа өмсөх хооронд тэр хоёр босож зогссон би дундуур нь орж *******ийг түлхэж унагаагаад салгасан. *******ийн хамраас нь цус дусалж байсан.Тийм л үйл явдал болсон” гэх мэдүүлэг ,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цагийн орчимд 5 номерын гэрт орж ирэхэд баруун талын орон дээр тасраад хэвтэж байсан. ******* “Энэ хүн тасраад найгүй болчиж бөөлжөөд” гэж хэлээд хөлийг нь барьж өгөөд сууж байсан би ороод зүүн талын орон дээр хэвтэж байхад *******э хойморт байсан орон дээр миний араас орж ирээд хэвтсэн *******э “Пиздаа чинь нүүр маажсан” байна гээд хэвтэж байсан. Тухайн үед хүмүүс зогсоо зайгүй орж гараад яваад байсан. Би хэвтэж байгаад 14 номерын гэрт байсан хүмүүсээс хот руу явах сураг сонсоод тэнд очоод байж байгаад буцаад шөнийн 01 цагийн орчимд 5 номерын гэртээ ирэхэд *******, *******э хоёр хоорондоо зодолдсон байдалтай *******ийн хамраас цус гарч байсан *******э тухайн үед зүгээр байх шиг байсан би сайн анзаараагүй. *******э чи намайг маажаагүй бол би юу гэж үснээс чин зулгаадаг юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэрт ороход *******, *******э хоёр хоорондоо зодолдох гээд яг нэг нэгнийгээ барилцаж авах гээд зогсож байсан. Би тухайн үед дундуур нь ороод хоёр тийшээ салгаад болиулаад гэрээс гараад явсан. Тухайн үедээ би архи ууж согтуу байсан болохоор зарим зүйлийг нарийн сайн санахгүй байна” гэх мэдүүлэг,
Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Мөн зүүн сарвууны 3 дугаар хуруунд учирсан шарх, хумсны цус хуралт гэмтэл нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун зулайд үсний халзрал, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байсан” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар: *******гийн *******ийн биед зүүн гарын хуруунд шарх, хумсны доор цус хуралт, зүүн гуянд цус хуралт, баруун зулайд үсний халзрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих, зулгаах үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.******* нь шүүгдэгч М.*******ийн зүгээс хэрүүл маргаан өдүүлж биед нь халдсан даруйд хамгаалах үйлдлийн шинжгүйгээр харилцан үсдэлцэж хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж үзэж байх тул шүүгдэгч У.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “аргагүй хамгаалалт” гэж зааснаар зүйлчлэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч У.******* нь М.*******ийн үснээс зулгааж, гарын хурууг нь хазсан үйлдэл, шүүгдэгч М.*******э нь шүүгдэгч У.*******ийн үснээс зулгааж, нүүр лүү нь цохиж, өшиглөсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч нарын биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Харин шүүгдэгч У.******* нь шүүгдэгч М.*******ийн эсрэг 2 удаагийн үйлдлээр хөнгөн хохирол учруулсан гэж улсын яллагч яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчилсэн байдлыг шүүх хянаад шүүгдэгч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 16-ны оройн 20-оос 22 цагийн орчим шүүгдэгч М.*******ийн үснээс зулгаасан үйлдэл нь түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол бий болгоогүй талаар шинжээч мэдүүлсэн тул шүүгдэгч У.*******ийг үргэлжилсэн үйлдлээр тус гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.*******э, У.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь согтуурсан үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч М.*******э, У.******* нарт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ийг 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.*******ийг мөн 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч М.*******э нь үйлдсэн гэм хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирол төлбөрөө барагдуулсан. Улсын яллагчийн зүгээс торгох ял санал болгосонд санал нэг байна. Шүүгдэгч М.*******э нь өрх толгойлсон эмэгтэй, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Энэ байдлыг харгалзаж үзээд торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх,
Шүүгдэгч У.*******ийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч У.*******ийн үйлдэл нь шүүгдэгч М.*******ийн зүй бус үйлдлийн улмаас үүссэн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдож байгааг харгалзаж үзээд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа У.*******ийн “хохирогчийн хууль бус харилцаанаас хамааралтай гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, шүүгдэгч нарын хэн алинд нь хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байдлуудыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар торгох ялыг шүүгдэгч нарын гэмт хэргийн оролцоо, учруулсан хохирлыг харгалзан ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.*******э, У.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискэнд байх бичлэгийг хуулбарлан хэрэг хадгалах хугацаагаар хадгалж, уг флашийг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.*******э нь шүүгдэгч У.*******т шүүхийн шатанд нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагын дагуу 226.832 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******эд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч У.*******т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг флаш дискэнд дэх бичлэгийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, флаш дискийг шүүгдэгч У.*******т буцаан олгосугай.
6. Шүүгдэгч М.*******э, У.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД