Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

                         

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,

улсын яллагч Т.Нансалмаа,

иргэний нэхэмжлэгч Д.Нацагдорж

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******4 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн сумд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* сум ******* ******* дугаар баг ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, ургийн овогт , РД:МП7001147*******,

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч ******* нь *******0*******3 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг “” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 7.******* метр куб хуурай нарс модыг бэлтгэж улсын дугаар номергүй Кубота-9000 загварын трактороор тээвэрлэж байгаль экологид **************,5*******1 төгрөгийн хохирол, *******,5*******3,74******* төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь *******0*******3 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг “” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөлгүйгээр 7.******* метр куб хуурай нарс модыг бэлтгэж улсын дугаар номергүй Кубота-9000 загварын трактороор тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн газар мод бэлтгэх боломжгүй газар байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “...трактороо авмаар байна...” гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...гэм буруутай нь тогтоогдвол байгаль экологид учирсан хохирлын мөнгийг манай сумын дансанд хийлгүүлж, хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч *******0*******3 оны 1******* дугаар сарын **************-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ах намайг цуг яваад түлээний мод бэлдэлцээд өгөөч, мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа гэхээр нь за гээд тусалсан. Бид хоёр ******* сумын гэх газар очоод ах зургаан ширхэг мод цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаагаад би моднуудыг төмөр гинжээр холбож тракторын ард бэхэлж чирэхэд нь тусалсан. ах моднуудаа трактороор чирч сумын төвд авч явсан. Миний хөлийн шөрмөс татаад, тракторын кабин дотор шахцалдаад байхаар нь замд таарсан жижиг машинд суугаад түрүүлээд сумын төв рүү явсан. ... ах мод бэлтгэх эрхийн бичиг байгаа гэхээр нь би бичиг баримттай юм байна гэж бодсон. Тухайн модны урт нь арван тав, арван зургаа орчим метр байсан. ... ах галын түлээгээ бэлдэх гэж байна, бичиг баримт нь бүрэн байгаа гэхээр нь би ахад тусалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-3******* дугаар хуудас/,

Гэрч *******0*******3 оны 1******* дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ******* гэх хүнийг танина. Хуурай ах дүүгийн холбоотой. Цуг автомашины засвар хийдэг. *******0*******3 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр ******* ах түлээний модоо бэлдмээр байна гэхээр нь би өөрийнхөө трактор болон мод бэлтгэх эрхийн бичгээ өгч явуулсан. Би СБА *******3-040*******43 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг *******0*******3 оны 1******* дугаар сарын 05-ны өдөр ******* сумын ойн ангийн дарга Мөнхтуулаас авсан. ******* сумын Сэлмэн уул гэх газраас *******0 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг байсан. ...******* ахын унаж явсан трактор миний эзэмшлийн улаан өнгийн япон улсад үйлдвэрлэсэн КUВОТА-9000 маркийн трактор. Улсын дугаар гэрчилгээ байхгүй. Би *******0*******0 онд Дархан-Уул аймгаас Бямбадэлгэр гэх хүнээс худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-4******* дугаар хуудас/,

Гэрч *******0*******3 оны 1******* дугаар сарын *******4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би СБА **************-040*******43 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг *******0*******3 оны 1******* дугаар сарын 05-ны өдөр Д.Нацагдорж-д Ойн цэвэрлэгээний ажлаар *******0 метр куб түлээний мод бэлтгүүлэхээр олгосон. СБА **************-040*******43 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг авсан Д.Нацагдорж нь ******* сумын Тарвагатай 1 дүгээр багт байрлах “Сэлмэн Уул” гэх газраас *******0 метр куб түлээний нарс мод бэлтгэхээр олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг. “Ойн цэвэрлэгээ” гэдэг нь Ойн тухайн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 15 дугаар заалтад зааснаар ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хүчтэй салхи их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхэж, унасан мод, гишүү мөчир мөн мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар мод бэлтгэхийг хэлнэ. Иргэн ******* нь өөрийн нэр дээр олгогдсон мод бэлтгэх эрхийн бичгээр ойгоос заагдсан зориулалтын дагуу мод бэлтгэх эрхтэй. СБА *******3-040*******4******* дугаартай иргэн Д.Нацагдоржид олгогдсон мод бэлтгэх эрхийн бичгээр иргэн ******* нь ойгоос мод бэлтгэж болохгүй. СБА **************-040*******43 дугаартай түлээний мод бэлтгэх эрхийн бичиг нь ******* сумын Тарвагатай 1 дүгээр багийн “Сэлмэн Уул” гэх газраас мод бэлтгэхээр иргэн Д.Нацагдоржид олгогдсон эрхийн бичиг байна. Гэвч иргэн ******* нь тухайн СБА *******3-040*******43 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр ******* сумын ******* ******* дугаар багийн нутагт байрлах “” гэх газраас 1*******-1******* метрийн урттай хуурай нарс модыг хэрэглээний зориулалттай бэлтгэсэн байна. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр заагдсан газар болон иргэн *******ийн мод бэлтгэсэн гэх газартай таарч тохирохгүй байна. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр л заагдсан газраас мод бэлтгэх ёстой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

Гэрч *******0*******3 оны 1******* дугаар сарын *******5-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* нь СБА *******3-040*******43 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр ******* сумын ******* ******* дугаар баг “Американ” гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэргийн гарын үзлэгт оролцсон. *******ийн ******* ширхэг хуурай нарс мод бэлтгэсэн гэх газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг “Батмөнгөлөгийн гол” гэх газарт 1*******0 дугаар хэсэглэлийн 4 дүгээр ялгарал дээр мод бэлтгэсэн байсан. Ойн ангийн албан хэрэгцээнд хэрэглэдэг “Arc Gis” программ дээр тухайн газарт байсан зургаан ширхэг модны хожуул дээр “GARMIN” загварын “GPS” байршил тогтоогч байршуулан авсан цэгүүдийг хийж шалган тухайн газар орны байршил, цэгийг тогтоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Баярхүүгийн гаргасан *******0*******3 оны 1******* дугаар сарын *******4-ний өдрийн 04 дугаартай: Тухайн иргэний бэлтгэсэн мод нь хуурай нарс мод байна. Хэрэглээний мод байна. бэлтгэсэн мод нь 7,******* метр куб болж байна экологи эдийн засгийн үнэлгээ нь **************,519.************** төгрөг болж байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

Шинжээч Б.Баярхүүгээс *******0*******3 оны 1******* дугаар сарын *******4-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд авсан: “...Тухайн модны шинж байдлыг үзэхэд *******0*******3 оны өвөл, шинээр тайралт хийж бэлтгэсэн 15 метрийн урттай, хуурай нарс мод байсан. Ойн Таксацын ерөнхий хүснэгтийн *******.************** дугаар хүснэгт дээр Монгол орны нарс модны өндөр, бүдүүний үелэл см тогтоох хэсгийн 9 дэх хүснэгтийг баримталж 7.******* метр куб гэсэн хэмжээг гаргасан. Тухайн метр кубийг тооцоолох хүснэгт дээр жишээ нь 44 см голчтой, 15.9 метрийн урттай 1 ширхэг нарс мод нь 1.0************** метр куб байна гэх мэтээр модны голчийн хэмжээ, уртын хэмжээ, метр кубийг тус бүрд нь зааж өгсөн байдаг. 1100-57*******9 дугаартай гомдол мэдээлэлд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирсэн моднуудыг дээрх хүснэгийн аргачлалаар хэмжиж үзэхэд 44 см голчтой, 15.9 метрийн урттай ******* ширхэг нарс мод байсан ба 1 ширхэг нарс мод нь 1.0************** метр куб, 4******* см голчтой, 1*******.******* метрийн урттай 3 ширхэг нарс мод байсан ба 1 ширхэг нарс мод нь 1.301 метр куб, 5******* см голчтой, 1*******.5 метрийн урттай 1 ширхэг нарс мод нь 1.*******0 метр куб байсан тул метр кубийн хэмжээг хооронд нь нэмж 7.******* метр куб гэсэн хэмжээг гаргасан. Экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *******0*******0 оны А/17******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг баримтлан гаргасан. Тухайн хавсралтын 9 дэх хүснэгт дээр “Бүх төрлийн хуурай мод” хэсгийн төлбөрийн мужийн 3 дугаар мужлал дээр *******0.31******* /наян мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гэж заасан байдаг. Мөн *******0*******0 оны А/17******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын тайлбар дээр Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу дараах итгэлцүүрээр үржүүлнэ гэж заасан байдаг. Тухайн тайлбарын 3 дахь заалт дээр “Туушийн мод 1.4” өөр үржүүлнэ гэсэн байдаг. Үүний дагуу *******0,31******* /наян мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг 1.4 өөр үржүүлээд гарсан 11*******,43*******.******* /нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг найман мөнгө/-ийг тухайн модны метр кубийн хэмжээ болох 7.******* метр кубд үржүүлэн **************,519.************** /найман зуун тавин дөрвөн мянга таван зуун арван есөн төгрөг жаран найман мөнгө/ гэж тооцоолж гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7*******-*******0 дугаар хуудас/,

“” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр: “Кубота-9000 маркийн тракторын үнэлгээ 3.000.000 төгрөг, төмөр гинж /4 метр урттай, 74 см/ 1*******0.000 төгрөг, төмөр гинж /4 метр урт/ 100.000 төгрөг нийт 3.**************0.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн *******4-*******5 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн: Байгаль орчинд учруулсан хохирол *******.5*******3.745.04 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн *******9 дүгээр хуудас/,

Яллагдагч *******ийн *******0*******4 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******0*******3 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гарч танил дүү Нацагдоржийн гэрт очиж ойр зуур юм ярьж суунгаа "манайх түлэх түлээгүй болчихлоо" гэсэн Нацагдорж нь "агаа надад гоожин байгаа ш дээ, та авч яваад галынхаа түлээг аваад ирэхгүй юу” гээд надад СБА *******3-040*******43 дугаартай ойгоос цэвэрлэгээ хийж түлээ мод бэлтгэх гэсэн утгатай бичиг өгсөн. Тэгэхээр нь би Нацагдоржийн тракторыг гуйгаад түлш хийгээд өнөөх гоожингоо аваад танил дүү Монголхүүг дагуулан ******* сумын 1 дүгээр багт байрлах гэх газарт очиж 14-1******* метрийн урттай нийт ******* ширхэг хуурай нарс модыг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөн унагааж гинжээр чирч бэхлээд сумын төв рүү явсан. Тэгээд сумын төв рүү явах замд Монголхүү замд явж байсан жижиг тэргэнд суугаад явчихсан. Тэгээд би ганцаараа тухайн ******* модыг чирч сумын төв рүү орох үед цагдаагийн алба хаагч саатуулан шалгасан. ...Сэлмэн уул гэх газарт нь хуурай мод байдаггүй болохоор нь би өөрөө дураараа газраа сольж мод бэлтгэсэн юм. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

Хэргийн газрын ...*******ийн мод бэлтгэсэн гэх газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг гэх газар байх бөгөөд сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд байрлаж байна. ...Б-1 4******* см голчтой 40 см өндөр модны хожуул N49”40”09.*******, Е107”50”45.1” Б-******* 4******* см голчтой *******0 см өндөр модны хожуул N49”37”40.1, Е107”45”*******0.3” Б-3 4******* см голчтой ************** см өндөр модны хожуул N49”4*******”35.*******, Е107”30”5*******.9” Б-4 44 см голчтой 4******* см өндөр модны хожуул N49”37”40.*******, Е107”45”*******0.5” Б-5 50 см голчтой 44 см өндөр модны хожуул N49”37”40.9, Е107”45”*******0.*******” Б-******* ******* см голчтой ******* см өндөр модны хожуул N49”37”41.*******, Е107”45”*******0.*******” гэсэн нийт ******* ширхэг модны хожуулд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,

-Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/

-Хууль бусаар мод тээвэрлэсэн кубота-9000 загварын тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 дүгээр хуудас/

-Эд мөрийн баримтаар 4 метрийн урттай ******* ширхэг төмөр гинж, 15 метрийн урттай ******* ширхэг модыг хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******0 дугаар хуудас/,

-Эд мөрийн баримтаар “Кубань” гэсэн бичлэгтэй мод хөрөөдөх зориулалт бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн *******1 дүгээр хуудас/,

-Кубота-9000 маркийн тракторыг битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн *******3-*******5 дугаар хуудас/,

-Иргэн Д.Нацагдоржид мод бэлтгэх эрхийн бичиг олгосон тухай баримт /хх-ийн 9******* дугаар хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

 Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан идэвхтэй үйлдэл байх ба тухайн гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.*******, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгодог.

Иймд ******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй гэдгээ мэдсээр байж мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болох нь тогтоогдож уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдэг нь иргэн ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот хооронд тээвэрлэх бол харьяалах ойн анги, эрх бүхий албан тушаалтнаас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг ойлгоно.

Шүүгдэгч ******* нь хууль бусаар бэлтгэсэн 7.******* м куб хуурай нарс модыг өөр аймаг, сум, хот хооронд тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн яллах дүгнэлтэд “гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан ойн санд **************.5*******1 /найман тавин дөрвөн мянга таван зуун наян нэг/ төгрөгийн хохирол, *******.5*******3.74******* /хоёр сая таван зуун жаран гурав мянга долоон зуун дөчин зургаа/ төгрөгийн хор уршиг учирсныг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 1************** дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн *******-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус хуульчлан заажээ.

Иймд шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч ******* нь 7.******* метр куб хуурай нарсан модыг хууль бусаар бэлтгэхдээ улсын дугааргүй, эрхийн бүртгэлгүй “Кубота-9000” маркийн улаан өнгийн трактор, тус бүр 4 метрийн урттай ******* ширхэг гинж, кубань гэх моторт хөрөө зэргийг ашигласан болох нь тогтоогдсон

“Кубота-9000” маркийн улаан өнгийн трактор, тус бүр 4 метрийн урттай ******* ширхэг гинж зэрэг нь иргэний нэхэмжлэгч өмчлөлийн эд хөрөнгө болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдсон тул улсын яллагчийн саналыг харгалзан “Кубота-9000” маркийн улаан өнгийн трактор, тус бүр 4 метрийн урттай ******* ширхэг гинж зэргийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000  /гурван сая/ төгрөг, ******* ширхэг төмөр гинжний үнэ **************0.000 /хоёр зуун хорин мянган/ төгрөг нийт 3.**************0.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 7.******* метр куб хуурай нарсан модыг хураан авч тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан кубань гэх моторт хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дугаар зүйлийн 1, *******, 3, 4 дэх хэсэг, 3*******.3, 3*******.4, 3*******.5, 3*******.*******, 3*******.7, 3*******.******* дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3*******.13 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ургийн овогт ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4, 5-д зааснаар  *******өөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000  /гурван сая/ төгрөг, ******* ширхэг төмөр гинжний үнэ **************0.000 /хоёр зуун хорин мянган/ төгрөг нийт 3.**************0.000 төгрөг гаргуулж, Сэлэнгэ аймгийн ******* сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа 7.******* метр куб хуурай нарсан модыг хураан авч тус тус улсын орлогод оруулсугай.

*******. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  эзэмшлийн Кубота-9000 маркийн улсын дугааргүй улаан өнгийн трактор, ******* ширхэг гинжийг иргэний нэхэмжлэгч Д.Нацагдоржид буцаан олгосугай.

7. Хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

*******. Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4, 3*******.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.БАЯРХҮҮ