| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0154/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Гэрч Т.Ц, О.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Э-А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э-Ад холбогдох 2216001300023 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, ...регистрийн дугаартай, Л овгийн Д.Э-А.
Холбогдсон хэргийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-Аг Говь-Алтай аймгийн ... ажиллаж байхдаа эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.Аын хохирогч О.Наас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Наар гарын үсэг зуруулсан,
Мөн гэрч Т.Цгаас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Цгаар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э-А шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: Миний тухайд урьд урьдын шүүхийн хэлэлцүүлэг, өмнөх хурлууд дээр хэлж байсантайгаа мөн адил цагдаагийн байгууллагад 17 настайдаа орж ажилласан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө дур сонирхлоор цагдаагийн байгууллагад хүүхэд байхаасаа орж ажиллаж, ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй, байгууллага, Эрүүгийн цагдаа, Цагдаагийн ерөнхий газарт үнэлэгдэж, үнэхээр сайн ажиллаж байсан. Түүнийг нотлох шагнал урамшуулал, ажил дүгнэх үзүүлэлтүүд байдаг. Энэ хэргийн тухайд энэ хэргийг О.Н, Т.Ц нарын мэдүүлгийг яг хууль журмын дагуу, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мэдүүлэг авч тухайн хэргүүдийг хааж шийдвэрлэсэн. Тэгээд энэ хэргийг хааж шийдвэрлэснээрээ надад ямар ч тийм субьектив санаа зорилго, ашиг байхгүй. Энэ бол хэрэг дээрээс ч харагддаг. Одоо ч шалгаад үзсэн байж л байна. Юу вэ гэхээр энэ хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаалаа гээд мөрдөгч албан хаагчид ямар нэгэн шагнал урамшил, цалин урамшууллын нэмэгдэл, ажлын үзүүлэлт дээшлэх ямар ч тийм зүйл байдаггүй. Энэ хэрэг миний гар дээр ирснээс хойш О.Н гуайтай холбогдох гэж гэр орноор нь хэд, хэд очсон боловч холбогдож чадаагүй байж байгаад л холбогдоод мэдүүлэг авахад одоо энэ хэрэгт яриад байгаа зүйлүүдээ ярьсан байдаг. Тэгээд дараа нь эхнэрээс нь мэдүүлэг авахад бас яг О.Н гуайтай адил зүйлийг ярьсан. Тэгээд тухайн мэдүүлгүүд дээрээ үндэслээд бас шүүх шинжилгээний шинжээчийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналаа прокурорт хүргүүлж, прокурор тус хэргийг хаасан. Бусдаар бол энэ хэргийг хаалаа гээд энэ хэрэгт сэрдэгдэж байсан этгээд ч гэдэг юм уу, өөр зүйлүүдээр надтай холбоотой ямар ч илүү, дутуу асуудал байдаггүй. Энэ хэргийг ингэж хаалаа гээд надад ямар ч ашиг хонжоо, бусдаас давуу байдал олж авах зүйл байхгүй. Тэгээд одоо ямар ч шаардлагагүй зүйл дээр хуулиар хүлээсэн ажлаа хийснийхээ төлөө энд ингээд яллагдагч болоод зогсож байгаадаа би үнэхээр их харамсаж байна. Өөр байдлаар ярихад би хэрэвзээ энэ гэмт хэргийг яг үйлдчихсэн байлаа гээд Т.Ц гуайгаас хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад,О.Н гуайгаас гарын үсгийг урьдчилан бэлдсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан ийм нөхцөл байдал байлаа гэж бодоход би эрх зүйч мэргэжлээр төгссөн бас 9 дэх жилдээ цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Одоо энэ эрүүгийн хэргийн шүүх хурлаар яллагдагчаар татаж, их олон гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр шүүх, прокурорт шилжүүлж ажиллаж байсан эрх зүйч мэргэжилтэй хүний тухайд би гэмт хэрэг үйлдсэн байлаа гэхэд намайг яллаж байгаа энэ хэрэг бол 1-5 жилийн хорих ялтай хэрэг. Энэ хэргийг үйлдсэн байлаа гэхэд энэ хэл хэрэг хялбарших боломжтой хэрэг. Би гэмт хэрэг үйлдсэн байлаа гэхэд аль 2 жилийн өмнө энэ асуудал дээр намайг Авлигатай тэмцэх газраас дуудаад шалгаж байх үед би хэргээ хялбаршуулж шийдүүлээд дараа дараагийн амьдралаа бодоод ажил хийх бүрэн боломжтой байсан. Үнэхээр би гэмт хэрэг үйлдсэн бол тэгэх боломжтой. Би тийм хэрэг хийгээгүй болохоор өнөөдрийг хүртэл үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж бодоод энэ хүртэл явж байна. Тэгээд миний тухайд бол тус гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад энд зогсоод хоёрын хоёр жил ажил төрлөө ч хийж чадахгүй ийм нөхцөл байдалтай байна. Ер нь бол сэтгэл зүйн тухайд хүүхэд наснаасаа тангараг өргөөд зүтгэчихсэн энэ албандаа эргээд ажиллаж чадахгүй, эргээд хамт ажиллаж байсан энэ хүмүүсийнхээ дунд яллагдагч болоод зогсож байгаадаа сэтгэл зүйн хувьд ч, ар гэрийнхэн, амьдрал, бүх зүйлийн тухайд маш хүнд 2 жил өнгөрч байна. Өөрөөр одоо нэмж хэлэх зүйл алга гэв.
Тэрээр улсын яллагчийн асуултад хариулахдаа: Энэ хэргийг 2018 оны 12 дугаар сард хошууч н.Лгээс авч байсан. Л шалгаж байгаад надад өгч байсан. Энэ хугацаанд О.Н гуайгаас нэг удаа, Т.Ц гуайгаас нэг удаа мэдүүлэг авсан санагдаж байна. Тэрнээс өмнө мэдүүлэг авах гээд гэрээр нь очиж байсан. Тэгээд гэртээ байдаггүй, хөдөө гадаа явчихдаг гээд ерөөсөө таарахгүй байсан. ...О.Н гуай, Т.Ц хоёрын яг өөрсдийн нь өгсөн мэдүүлгийг хуулийн дагуу тэмдэглэж хэрэгт хавсаргасан. Түүнээс би өөрөө зохиогоод тийм, ийм гэж бичсэн юм байхгүй. Арай ч бас хуулийн байгууллагад ажиллаж байж бүхэл бүтэн болоогүй зүйлийг болсон мэтээр тэмдэглэж хийх нь гэмт хэрэг гэдгийг би өөрөө мэдэж байгаа шүү дээ. Би тухайн хэргийг хаагаагүй байлаа гэхэд 3 сарын дараа хөөн хэлэлцэх хугацаагаараа хаагдчих боломжтой хэрэг байсан. Гэтэл өөрөө гэмт хэрэг үйлдэн барин ямар ч ач холбогдолгүй хэргийг хааж байхаар хугацааг нь нэг удаа сунгуулаад ганцхан тогтоол хийгээд явуулчихад энэ хэрэг хаагдах боломжтой байсан хэрэг. ...Миний хувьд О.Н, Т.Ц хоёрын өгсөн мэдүүлэг дээр үндэслэж л саналаа явуулсан. Түүнээс би хаагаагүй нь тодорхой л доо. Тэр улсуудын өгсөн мэдүүлгүүд одоо байж л байгаа. Үүн дээр үнэхээр тэр хоёр хүн мэдүүлэг өгөөгүй, хоосон цаасан дээр зуруулсан гэж намайг гүтгэж байгаа. Энэ 2 хүн яагаад намайг гүтгэх болсон бэ гэдэг шалтгааныг би өмнө нь хэлж л байсан. “2 одонгийн бичиг баримтаа олчихвол Ардын хувьсгалын зуун жилийн ойгоор шагнал урамшуулал, их хэмжээний мөнгө, байр авах гээд байгаа. Тэр материалаа бүрдүүлэх гээд ингээд яваад байна” гээд намайг ажлаасаа гарчихсаны дараа хүртэл ирж байсан. Энэ талаар би мэдүүлэгтээ хэлчихсэн л байж байгаа. Түүнээс болоод нөхөр нь надад бас нэг хууль бус шаардлага тавиад “Үнэнбат гэдэг айлд ороод чи цагдаад ажиллаж байсан юм чинь ингээд өгчих, тэгээд өгчих” гэсэн зүйлүүд хэлээд байхаар нь тэрнээс болж ам мурийгаад ингээд хоорондоо нэлээн маргасан. Үүнээс болж л одоо надад өширхөж ийм асуудал үүсгэсэн гэж ойлгож байгаа. Б хошууч дээр өргөдөл барьж очихдоо мэдүүлгийн талаар юу ч яриагүй байдаг. Зөвхөн “2 одонгийн бичиг баримтаа олж авмаар байна. Өмнө нь шалгаж байсан мөрдөгчид болон Д.Э-А нар үрэгдүүлчихлээ гэж очсон байдаг. ...Мэдүүлэг өгөөдхөөч гээд анх гэрт нь очиход “юм нь олдчихсон, болчихсон байхад та нар чинь яасан ядаргаатай юм. Бид нарыг дахин дахин дуудаад байх юм” гээд уцаарлангуй байсан. Тэгэхээр нь би “олчихсон юм бол тэрийгээ хэлчихгүй яасан юм бэ” гэсэн чинь нээрээ эхнэр нь нэг зүйл хэлсэн юм. “Манай нөхөр бид хоёр анхнаасаа суугаагүй. Сүүлд суусан хүмүүс болохоор намайг юмыг нь авчихсан, гэрээс юм хулгайлдаг гээд намайг хашраахаар цагдаа нартай нийлээд ийм зүйл хийгээд байгаа” гэж эхнэр нь хэлж байсан. Одоо тэр мэдүүлэг дээр нь хүртэл биччихсэн л байгаа. Өмнөх шүүхийн хэлэлцүүлэг дээр хүртэл “намайг хардаад гар хурууны хээ авсан” гэж эхнэр нь яг хэлсэн. Эхнэр нь бол яг надад хэлсэн гэв.
Өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний асуултад хариулахдаа: Тухайн үедээ “Миний нөгөө эд зүйлүүд олдчихсон. Одоо судраа, 2 одонгийн бичиг баримтаа олоод авчихмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд одонгийн бичиг баримтыг нь олж өгөх гээд би талийгаач Д.Аын эхнэртэй Нийгмийн даатгал дээр очиж уулзаж байсан. Би О.Нт “би тэр бичиг баримтыг чинь бол сураглая” гэдгээ хэлсэн. Эд мөрийн баримтын өрөөнд хүртэл орсон юм. Тухайн үед О.Н гуайд“олдвол би таныг ингээд хэлье” гээд явуулж байсан. Тэгсэн чинь сүүлд биржийн энд хойно таарснаа уулзаад “ахын дүү нэг би чамтай нэг уулзмаар байна” гэсэн. Бүр гар өргөж зогсоогоод бид 2 одоо тэнд ер нь тааралдсан байхгүй юу. Намайг ажлаас гарсны дараа гэсэн үг. Тэгээд намайг Үнэнбат гээд нэг айлын гадаа авч очсон юм. Жинст багт байдаг 5 давхар байрны гадаа очоод нэг тийм цагаан өнгийн Истана шиг машин руу заагаад “энэ машин нь байна. Энд амьдардаг юм. Би нэг мөрийтэй тоглож байгаад гэл үү, согтуу байхад гэл үү надаас авчихсан юм. Тэгээд одоо юмаа авъя гэхээр ерөөсөө тэр өрөө рүүгээ намайг оруулахгүй байгаа юм. Чи цагдаад ажилладаг байсан юм чинь түлхүүрийг нь тааруулаад ч юм уу яаж ийгээд, та нарт бол нэг арга байдаг шүү дээ. Тэрийгээ ашиглаад ахынхаа бурхан судар, хэт хутга зэргийг ахдаа аваад өг” гэдэг хүсэлт надад тавьсан. Тэгэхээр нь би О.Н гуайтай муудалцаад “та юу яриад байгаа юм. Ах дүүсийн хоорондын эд хөрөнгийн л асуудал байна шүү дээ. Наадхаа тэр шүүхэд нь өгөөд юмаа гаргуулж аваач” гэсэн чинь “үгүй ээ, тэгж болохгүй байгаа юм. Наадах чинь ёстой хэл амтай заргач улсууд байдаг. Ах нь юмаа зүгээр ингээд нэг эвтэйхэн л авчихмаар байна” гэсэн. Тийм асуудлаас болоод О.Н гуайтай муудалцаад машинаасаа хөөж буулгасан чинь тэрний маргаашаас эхлээд л эхнэр нь буюу Т.Ц гуай над руу залгаад эхэлсэн. “Чи тэр нөхрийн хэлсэн юмыг хэлээд аваад өгөөдөхгүй. Ер нь 2 одонгийн бичиг баримтыг чи өг. Чи л тэрийг авсан байгаа шүү дээ. Өөр хэн авсан байдаг юм. Хэрэг нь Д.Ааас чам дээр ирсэн гэж байна” гэсэн. Тэгэхээр нь би“ямар балай солиотой авгай вэ” гэсэн чинь “би чамайг ёстой харна аа. Ховдын прокурор манай худ байдаг” гээд утга учиргүй юм яриад байсан. Тийм л маргаан болсон юм. Тэгсэн чинь тэр явдлаас хойш 1, 2 хоногийн дараа л Б хошууч дээр яваад оччихсон байсан байхгүй юу. Тэр үед авч очиж байсан өргөдөл нь одоо байгаа л байх. Одонгийн бичиг баримтаа олж авмаар байна. Д.Э-А үрэгдүүлж гээгдүүлсэн гээд шууд намайг буруутгаад оччихсон байсан. Ер нь бол тийм маргаан дээрээс үүдэж ийм зарга эхлүүлээд тэр чигээрээ гүтгээд яваад байгаа гэв.
Шүүх хуралдаан даргалагч шүүгчийн асуултад хариулахдаа: Хэрэг бүртгэлтийн 042 дугаартай эд зүйл алдагдсан гэх хэргийг хаах саналыг хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдахаас өмнө 10, 11 сард л гаргасан. Шинжээчийн дүгнэлт, О.Н гуайн надад ирж өгсөн юмаа олчихсон гэдэг мэдүүлэг. Ер нь бол өөрөө “цагдаа дээр ингэж олон дуудагдаад байх юм. Ах нь хэргээ хаалгачихмаар байна. Би юмаа олчихсон шүү дээ” гэж надад мэдүүлэг өгсөн байхгүй юу. Тэгээд гомдол санал байхгүй гэж өгсөн. Тэр мэдүүлэг нь одоо байж байгаа. Үүнд үндэслэж хаах саналыг гаргасан. О.Наас нэг л удаа мэдүүлэг авсан. О.Н гуай гомдолгүй, одоо юмаа олчихсон гэж байсан. Ямар ч байсан гомдол, санал байхгүй гэж байсан байх. Одоо бол яг үг үсэгчлэн санахгүй байна. ...Хутгаа олчихсон, бурхнаа олоогүй гэж мэдүүлэг өгч байсан байх. ...Сая таныг хэлэхээр санаж байна л даа. н.Д.А хошуучид болохоор О.Н гуай юмаа олчихсон гээд мэдүүлэг өгчихсөн байдаг юм. Тэгэнгүүтээ дахиад дуудаад мэдүүлэг авсан чинь “би гомдол санал байхгүй” гэж байсан санагдаж байна. Би тухайн үед яг ямар мэдүүлэг авч байснаа санахгүй байна. Эхнэр нь болохоор тухайн үед ганц өгсөн мэдүүлэгтээ “юмаа олчихсон” гээд өгчихсөн болохоор тэр мэдүүлгүүд дээр нь үндэслээд л хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан гэв.
Гэрч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 2000 онд одоо энд шилжиж ирсэн. Шилжиж ирээд би энэ Тамгын газар 20 жил дарга нарын жолооч хийсэн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж хэт хутга, бурхан судар, одонгууд алга болсон. Тэгээд энэ хэрэг тухайн үед хошууч Д.А дээр очсон. Тэгээд энэ хэрэг явсаар байгаад Д.А хөөрхий минь 2018 онд талийгаач болсон. Тэгээд 2018 онд талийгаач болсны дараа Л мөрдөгч авсан. Тэр мөрдөгч надтай хоёр, гурван удаа уулзсан. Түүний дараа энэ Д.Э-А ахмад дээр очсон байсан юм. Би Д.Э-А дээр очсон гэдгийг нь ч мэдээгүй. 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр намайг өрөөндөө дуудаад би таны юмыг зохиогоод биччихлээ. Энэ хэргийг түр хаагаад 2, 3 хоноод буцаагаад сэргээчихдэг юм. Дээрээс Прокурор дарамтлаад байна. Ийм учраас одоо энэ хэргийг чинь хааж байгаад би дор нь сэргээчихнэ. Ах минь та одоо энэ дээр гарын үсэг зурчих гэхээр нь би “ийм худал хуурмаг юман дээр чинь гарын үсэг зурчихвал болдог юм уу?” гэхэд “санаа зоволтгүй ёстой ах минь. Тийм юм байхгүй” гэсээр байгаад надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд гарын үсэг зуруулчхаад сүүлд нь утсаар яриад л яваад байсан. “Ах аа, одоо юу байх вэ. Дор нь сэргээчихнэ, барьчихна” гээд л яваад байсан. Тэгээд сүүлдээ бүр утсаа ч авахаа байсан манай нөхөр. Манай хүү Ховдод байдаг. Тэр хүүгийн маань баз нь прокурор байдаг. Тэгээд би ч “миний хүү тэр прокуророосоо нэг асуугаад өгөөч. Одоо энэ хаагдсан хэрэг нээгддэг юм уу, яадаг юм” гэсэн чинь “хаагдсан хэрэг юу гэж ахиж нээгдэж байх юм. Тийм юм байхгүй” гээд тэр прокурор нь хэлсэн байсан. Тэгээд энэ талаар Д.Э-Ад хэлсэн чинь “чи хүүхдүүддээ хэллээ. Прокуророос асуулаа. Таныг хэн прокуророос асуу гэсэн юм. Энэнээс хойш прокуророос юм асууж болохгүй, хүүхдүүддээ ч хэлж болохгүй амаа хамхиад явж бай” гэж хэлсэн. Манай хүнийг тэгж загнаж байсан. Энэ хүн сүүлдээ утсаа ч авахаа байсан. Тэгээд сүүлд нь цагдаагийн 126 руу ярьсан чинь Барсболд гэдэг офицертой очоод уулзаадах гээд гэсэн. Манай хүн л эхлээд 126 руу ярьсан юм. Тэгээд Барсболд гэдэг офицер манай хүнийг дуудсан байсан. Тэгээд маргааш нь нөхрөө дагуулаад хүрээд ир гээд маргааш нь бид 2 очсон чинь Барсболд, орлогч дарга гэнэ үү нэг залуутай бид хоёрыг уулзуулсан. Тэгээд болсон явдлыг бүгдийг нь ярьж танилцуулсан. Тэр орлогч дарга нь болохоор ийм үйлдэл хийсэн хүнийг шууд прокурорт өргөдөл, гомдол гарга гэж хэлсэн. Тэгээд дахиад тэр 126 руу ярьсан чинь Авлигатай тэмцэх газрын 2 хүн ирж бид хоёроос мэдүүлэг авсан. Миний тэр бурхан судар бол 4 үе дамжиж ирсэн. Над дээр 4 дэх үе нь байгаа.1700 оноос хойш манай 4 дэх үе нь бол би өөрөө байгаа. Тэр үед хошууч, мөрдөн байцаагч Д.А 03 дугаар сарын 10-нд хэт хутга хашаанаас олдсон гэж 2021 оны 09 дүгээр сарын 29-нд шүүхээс бичиг ирсэн. Тэгэхэд Д.Ат тэр хэт хутга олдсон л юм бол дараачийн Л мөрдөгч надад хэлэх ёстой шүү дээ. Чиний хутга чинь олдчихсон байна. Та яагаад ингээд явж байгаа юм. Энэ хэргийг чинь одоо хаах ёстой юм байна гээд хэлэх ёстой шүү дээ. Би юу гэж олдоогүй юмыг олдсон гэж хэлээд зогсож байх вэ дээ. Одоо шүүхээс ямар шийдвэр гарна хамаа байхгүй. Би одоо 15-нд эмчилгээнд хот руу явна. Хот руу явахдаа би хэвлэл мэдээлэл юу байна, бүх юманд нь ард түмнээ сэрэмжлүүлэх үүднээс хандана гэж бодож байгаа. Цагдаагийн цагдаагийн байгууллагад 7 жил ажилласан юм билээ. Таван удаа юуны аварга болсон гэж байгаа юм. Тэгээд энэ цагдаагийн нүүр царай болсон ийм хүн ингэж худал ярьж, хүн хүнийг гүтгэж, өтөл насан руугаа явж байгаа хүнийг гүтгээд. Чи өөрөө аав, ээжтэй л байгаа байлгүй. Тэгээд хүмүүсийн хажууд бүлтгэнүүлээд зогсоож байх өөрт чинь ямар байх вэ. Ер нь тэгээд би үүнийг хэвлэл мэдээлэл хаана л байна, үнэнийг олохын төлөө явна гэж бодож байгаа. Гомдолтой байна. Би одоо эд хөрөнгөө алдаж байгаа сэтгэл санаа нь ийм их дарамтад байгаа хохирлоо барагдуулна л гэж бодож байгаа. Би одоо ийм л байна даа. ...Би хэт хутга, хүүхдийн судар, “Бид ялав” медаль. Манай аав өөрөө Халх голд 5 жил цэргийн алба хаахдаа 1940-1945 оны Халх голын дайнд ороод ирсэн. Бас “Жуков” медаль, Улаан сахиус Жамсран бурхан гээд нийт 5 зүйл алдсан. Тэр 2 одон, медалийн материалыг Д.А хошууч аваад хавтаст хэрэг рүү үдэж байсан юм. Тэгээд бүүр эх хувиар нь. Би эх хувиар нь аваачиж өгсөн. Тэгсэн чинь одоо тэр байхгүй болчихсон. Хавтаст хэрэг дотор байхгүй байна гээд тийм юм болоод байгаа. Би бүр өөрөө өрөөнд нь аваачиж өгсөн. 2 одонгийн гэрчилгээг нь эх хувиар нь аваачиж өгсөн. ...2020 оны 12 дугаар сарын 09-нд прокуророос энэ тогтоол ирсэн. Манай хүн “юу болж байгаа юм. Төрийн хувцас өмсчихөөд олдоогүй юмыг олчихсон байна гэж хэргийг хаалаа. Одоо чи хаана байна? Бид 2 танай цагдаагийн дарга дээр чинь очно барина гэсэн. Тэгсэн чинь “би одоо та 2 дээр хүрээд очъё” гэсэн. Тэгээд бид 2 энийг хүлээлгүй шууд гэрээ түгжчихээд хашаагаар гарах гэтэл энэ яг хаалган дээр машинаа хөндлөн тавьчхаад бид 2 гаргаагүй. Тэгээд 2 цаг гаран гуйж манайд байсан энэ хүн. Ээдээ прокурор, дарга дээр орж болохгүй. Одоо ингээд л прокурор, цагдаагийн дарга дээр орох юм бол би ажил ч үгүй, амьдрал ч үгүй болно. Ингээд байж байя. Энэ хэрэг чинь дорхноо нээгдчихнэ, барьчихна гэсээр байгаад 2 цаг гаран манайд байж байгаад явсан. Тэгээд манайд байж байгаад явах гэхээр нь “тэгвэл тэр дотор нь байгаа 2 гэрчилгээг нь бас олоод өг” гэсэн чинь “тэр талийгаачийн авгайгаас татвар дээр очиж асуусан. Танай гэр чинь одон тэмдэгний гэрчилгээ үлдээгүй биз” гэсэн чинь “юу гэж албаны бичиг баримт манайд байж байх юм” гэж хэлсэн гэсэн. Тэгээд энэ Д.Э-А ажил руугаа явсан. Би гэр лүүгээ явсан гэв.
Гэрч Т.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо мэдүүлэг гэхээр бас л дахиад л 5, 6 удаагийн мэдүүлэг хэлсэн гээд хавтаст хэрэгт баахан худлаа юм байж байдаг. Одоо би ингэж ярьсаар байтал өөрөө бүр ядарч байна. Үнэнийг нь яриад байхаар үнэнийг сонсдог ч юм байдаггүй. Тэгээд л энэ нэг худлаа ярьсан хүний үгээр л баахан гарын үсэг зуруулж зуруулчхаад сүүлд нь чи ийм мэдүүлэг өгсөн гэж гүтгээд л ийм нөхцөл байдалд орж байна шүү дээ. Ганц ч мэдүүлэг өгөөгүй байж байдаг. Тэгэхэд л энэ хавтаст хэрэгт нөгөө талын өмгөөлөгч нь 5, 6 мэдүүлэг байж байна гээд байж байдаг. Би одоо бүр яахаа мэдэхээ байж байна. Үнэнээ хэлээд байхад үнэн сонсдоггүй. Тэгээд одоо худлаа ярих юм уу. Ямар учиртай юм бэ? Одоо бүр сүүлдээ сэтгэл санаагаар унаж, ёстой ядарч байна. Нээрээ гомдож байна. Хэцүү юм. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр би гэртээ ганцаараа байсан. Би шөнө оройны 11, 12 цаг гээд дүүгийндээ очиж хоночихоод өглөө 6 цагт сэрдэг. Ирээд гэр орондоо юм хум хийж байгаад таксинд гарах гээд байж байсан чинь энэ Д.Э-А гэж хүн, Д.Э-А ч гэж өөрөө нэрээ хэлээгүй л дээ. Цагдаагийн хувцастай залуу ирээд л “энэ О.Н ахынх мөн үү” гэхээр нь “мөн” гэсэн “та эхнэр нь үү” гэхээр нь“тийм” гэсэн. “Би ингээд цагдаагаас явж байна. Танайх бурхан судар, эд зүйлээ алдсан уу” гэхээр нь “тэгсэн алдсан”гэхэд “таны мэдүүлгийг ганц ч алга. Гэрчийн мэдүүлэг авах гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь би “танайх үнэн зөв мэдүүлэг авах юм уу? Та нар зүгээр байж байгаа хүнийг энэ танай сүүлд суусан авгай юм байна билээ. Энэний гарын хээг оруулчихъя гэдэг юм байна лээ. Тэгээд үнэн зөв мэдүүлэг авах юм уу, авахгүй юм уу, би яаж мэдэх юм” гэсэн чинь “танаас үнэн зөв мэдүүлэг авна” гээд аваад явсан. Тэгээд очоод мэдүүлэг авах гээд дөнгөж эхлээд миний овог, нэр төрсөн он, сар аваад байж байсан. Тэгж байтал “танайх юу юу алдсан” гэсэн. Би “манайх ямар ч байсан Жамсран бурхан гээд улаан сахиус гээд хэт хэт хутгыг хэлээгүй байсан. Яг эхлээд хүүхдийн сан, 2 одон медаль гээд л хэлж байсан чинь “та энэ бурхан судар эд зүйлээ алдагдсан юмаа ламаар үзүүлсэн үү? Юу гэсэн?” гэхээр нь “үзүүлсэн. Тэгээд олдоно л гэдэг ш дээ. Энэ бурхан судар бол их догшин бурхан, судар байгаа. Уг нь бол эргэж ирэхээр бол ирэхээр л юм” гэж хэлсэн чинь “тийм догшин бол тэгээд ирэхгүй юугаа хийж байгаа юм бурхан чинь” гэж хэлээд байж байсан чинь гаднаас тэр Батсүх гээд бичиг хэрэг орж ирээд л “шуурхай хуралдах гээд байна. Та хоёрыг хүлээгээд байна. Хурдал” гээд дуудсан. Тэгсэн чинь энэ баахан бичиг баримт гаргаж ирээд л “эгч энэ дээр, энэ дээр зурчих” гэхээр нь би нөгөөхийг нь гайхаж байгаад “аль дээр нь зурах юм” гэсэн чинь “миний эгч энэ дээр нь зур, миний эгч энэ дээр нь зур” гэж өөрөө зааж зуруулсан.Одоо нүүр байж байна. Тэгсэн биз дээ, чи. Миний эгч, миний эгч гэж байгаад л зуруулсан ш дээ энэ намайг. Тэгээд л “эгч одоо би танай хүний мэдүүлгийг харж байгаад эргэж энэ мэдүүлгийг танилцуулна” гэж хэлсэн. Тэгээд л байхгүй ш дээ. Тэрнээс хойш надтай ганц ч уулзалдаагүй. Тэгээд сүүлд нь 12 сарын 09-нд прокуророос нэг бичиг ирсэн. Тэр үед корона гарчихсан. Зах өглөө 11 цагаас орой 5 цаг хүртэл ажиллаж байсан. Би 8 цаг 30 минут гэж босоод галаа түлээд зогсож байсан чинь гадаа цагаан машин ирээд сигналдсан. Тэр цагаан машин ирчхээд энэ прокуророос бичиг ирсэн гээд гарын үсэг зуруулаад явсан. Тэгээд би орж ирээд нөгөө бичгийг нь үзсэн чинь О.Н, М нарын гэрчийн мэдүүлгээр хэт хутга олдсон гэсэн байсан. Тэгэхээр нь би О.Нг “хүүе босоорой. Чи юун хэт хутга олдсон гээд ийм юм гараад ирэв ээ. Чи тийм мэдүүлэг өгсөн юм уу” гэсэн чинь “үгүй”гэсэн. Тэгэхээр нь би шууд Д.Э-А руу би залгаад “чи чинь юу хийчхэв ээ? Ямар юм хийчхэв ээ? Энэ юун олдоогүй юмыг олдсон гээд прокуророос бичиг ирдэг билээ. Юу болоод байна. Чи ажил дээрээ байна уу? Би яваад очъё. Наад дарга нартай чинь уулзъя. Энэ чинь одоо хүний олдоогүй юмыг олдчихсон гээд хэрэг хаадаг ямар учиртай юм”гэхэд “та гэртээ байж байгаарай. Миний эгч гэртээ байж бай. Битгий ирээрэй” гэхээр нь бид 2 энийг хүлээхгүй шууд явсан. Явах гэсэн чинь энэ шууд хашааны үүдэн дээр ирээд хөндлөн зогссон. Чи бид хоёрыг гаргаагүй шүү дээ. Тэгээд орж ирээд гуйгаад хэвтчихсэн. “За эгч минь ёстой нээрээ прокуророос ингэж дарамталсаар байгаад ийм юм хийлгэсэн. Хэрэг илрүүлсэнгүй гэж дарамталсаар байгаад” гэхээр нь “чи тэгээд яагаад олдоогүй юмыг ингээд биччихсэн юм. Бид 2 олдоогүй юмыг олдчихсон гээд мэдүүлэг өгөөд сууж байхгүй шүү дээ. Чи чинь одоо юу хийгээд байна” гэсэн чинь “би О.Н ахад хэлчихсэн” гэхэд нь манай хүн хажуу талаас “юу хэлсэн юм. Би энэ хэргийг чинь эргээд 2, 3 хоноод л сэргээчихдэг юм. Тийм учраас байж бай гэж хэлсэн. Энэ дээр ингээд гарын үсэг зурчих гээд чи өөрөө зуруулаа биз дээ” гэсэн чинь энэ “харин тийм. Прокуророос дарамталсаар байгаад ийм юм хийлгээд хаячихсан юм”гэхээр нь би “чи надаар нэг баахан гарын үсэг зуруулсан, арай ийм юм хийчихсэн юм биш биз” гэсэн чинь “ёстой тийм юм байхгүй” л гэсэн. Гэтэл тийм юм хийчихсэн л байж байгаа байхгүй юу. Энэ хүн бол миний гарын үсэг, он, сар регистрийг л авах зорилготой байсан байна шүү дээ. Одоо тэгээд 2022 оноос хойш энийг чинь би өөрөө хөөцөлдсөн. Би бол ёстой уйгагүй хөөцөлдсөн шүү дээ. цагдаагийн 126 руу ч яриад, өөр лүү нь ч хэд залгаж яриад. Эцэс сүүлдээ би хэлсэн. Манай хүүхэд Ховдод байдаг. Ховдын прокурорыг таньдаг юм. Прокурорт баз нь байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр хүнээс хэрэг хэр зэрэг удаж сэргээгддэг юм бэ? Энэ талаар асуугаад өгөөч. Нөгөө хэт хутгыг олдчихсон гээд хэргийг нь хаачихсан байна. Тэгээд хэргийг эргэж сэргээнэ гэчихээд сэргээдэггүй. Хэр зэрэг удаж сэргээдэг юм бол. Энэ талаар асуугаад өгөөч” гэсэн манай хүүхэд асуусан. “Энэ хэрэг нэгэнт хаагдчихсан бол сэргээгддэггүй гэж байна” гэхээр нь би Д.Э-А руу бас л залгасан. “За миний дүү чи яагаад худлаа яриад байна. Энэ хэрэг нэгэнт хаагдчихсан бол сэргээдэггүй гэж байна” гэсэн чинь миний өмнөөс “яах гэж тэр хүүхдүүддээ хэлээд байгаа юм. Тэр прокуророос яах гэж тэгж асуулгаж байгаа юм. Дуугүй амаа хамхиад явж бай. Наадхыг чинь аяндаа би зохицуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлсэн “ би ямар ч байсан хүүхдүүдээс нь нууна гэж байхгүй. Харин чамайг ингээд худлаа хэлээд яваад байх юм бол эргүүлээд гомдол гаргахаас өөр арга байхгүй шүү” гэсэн. 8 сард нь манай О.Нгийн хүргэн ах нь муудаад бүх ах дүүс нь цугласан. Энэ хэргийн талаар бас л асуугаад байдаг. Нөгөө бурхан судар яасан, нөгөө хэт хутга яасан нөгөө алдагдсан эд зүйл чинь юу болж байна гээд. Тэгэхээр нь би Д.Э-А намайг энэ хэргийн талаар ямар ч хүнд ам нээж болохгүй гээд би ам өгөөд явж байсан учраас би өөр лүү нь утасдсан. Д.Э-А руу залгаад “за миний дүү ингээд ах дүүс нь ирчхээд асуугаад байна. Би нэг бол цагдаа дээр аваад очих уу. Нэг бол чи манайд ирж энэ хэргийнхээ талаар тайлбарлаж өгөх үү” гэсэн “за эгч би маргааш өглөө яваад очъё” гээд л байхгүй. Тэгээд 9 сар гараад ажил төрөл цуглалаа. Энэ ерөөсөө энэ биш боллоо гээд 9 сард би цагдаагийн 126 руу утасдаад гомдол гаргасан. Тэгээд цагдаагийн 126 руу гомдол гаргасан чинь намайг “цагдаагийн Б гэж хүнтэй очоод уулзаадах” гэсэн. Тэгээд би Б дээр очоод уулзсан чинь “би энэ хэргийн талаар ямар ч байсан асуугаадахъя. Д.Э-А гэдэг хүн чинь аль 2021 оны 3 сард ажлаасаа гарчихсан шүү дээ” гэж хэлэн. Бид 2 энийг ажлаасаа гараад 6 сарын дараа мэдэж байгаа шүү дээ. Тэрнээс өмнө ажиллаж байгаа гэж бодоод л энэ хүнийг хүлээгээд байсан. Маргааш өглөө нь би нөхрөө дагуулаад дахиад Б дээр очсон чинь Б цагдаагийн орлогч гээд нэг залуутай уулзуулсан. Тэгээд тэр цагдаагийн орлогч дээр нь ороод бид 2 ороод бүх үнэнээ хэлсэн. Ийм юм болсон гээд бүх болсон явдлаа хэлсэн чинь “эгч минь, ах минь тэр дор нь хэлэхгүй яав даа” гэхээр нь “одоо тэгээд бид 2 яах вэ. Энэ хүн чинь ажлаасаа гарчихсан байна. Олдоогүй юмыг олдчихсон гээд худлаа бичигдээд энэ хэрэг хаачихсан. Одоо бид 2 ингээд хохирох уу яах вэ” гэхэд “та 2 ямар ч байсан энэ хэргийнхээ талаар буцаагаад прокурорт өөрсдөө өргөдлөө гарга. Ийм хууль бус юм байж болохгүй. Үнэхээр ийм мэдүүлэг өгөөгүй л юм бол та 2 одоо наад энэ хэргийнхээ талаар буцаагаад прокурорт өргөдөл гарга” гэсэн. Тэгээд буцаагаад прокурорт өргөдөл гаргасан чинь 10 дугаар сарын 09-нд тэр бичиг дээр намайг энэ хэт хутгыг олдсон гэсэн тийм юм ирсэн байхгүй юу. Тэгэхээр нь би “ямар сонин юм” гээд дахиад өргөдөл бичсэн юм. Надаас огт мэдүүлэг аваагүй. Тэгээд ийм мэдүүлэг орчихсон байна. Ямар учиртай юм” гэсэн чинь прокурорын дарга нь өөрөө бид хоёрыг биеэрээ дуудаж мэдүүлэг авсан. Тэгээд прокурорын дарга нь мэдүүлэг авчхаад хавтаст хэргээс энэ таны гарын үсэг мөн үү гэж асуусан. Канондчихсон гарын үсэг байна шүү дээ. Энэ чинь канондчихсон л гарын үсэг байна шүү дээ гэсэн чинь шууд цаашаа хумхиад авсан. Тэгээд хумхиж аваад надад юу ч үзүүлэлгүй та 2 одоо явж бай гэсэн. Би гарч ирээд мөн л Д.Э-Атай ярьсан. “миний дүү чи чинь ямар бузар юм хийдэг хар бузар вэ” гээд би цөхрөнгөө бараад ёстой миний хэлсэн муу үг гэвэл энэ. Би Д.Э-Ад муу үг хэлж байгаагүй. “Яасан муухай бузар юм хэлдэг юм бэ? Д.Э-А гэж чи наашаа хүрээд ир. Би прокурорын гадаа байж байна. Хоёулаа дарга дээр нь орж нүүрэлдье. Чи хүнээс баахан гарын үсэг авчхаад л чи ёстой эгч тийм юм хийгээгүй шүү гэсэн хийчихсэн л байна даа. Чи хүрээд ир” гэсэн чинь “чам шиг муу авгайг дуудахаар очлоо юу” гэж чи тэгж хэлсэн биз. “Чи намайг бузар гэж хэлдэг юу юм” гэхээр нь би “чамайг ийм юм хийчихсэн байхад бузар гэж хэлэхгүй юу гэж хэлэх юм. Надад хэлэх муу үг олдохгүй байна” гэсэн чинь “больж, хохь чинь” гэчхээд тасалчихсан. Ёстой үнэндээ хохь чинь болсон. Би болж байна одоо. Эцсийн эцэст гэж хэлэхэд би энэ хүний 4 үе дамжсан эд хөрөнгө нь алдагдчихаад олдоогүй байж байхад олдчихсон гэж хэлээд эцэс сүүлд намайг сандаргаж миний гарын үсгийг зуруулж авсан тэр гарын үсгээ ашиглаад л баахан юм хийчхээд хохь чинь гээд доромжлоод сууж байгаа. Хүн ийм л байгаа юм. Тэр Батсүх гээд тэр нарийн бичиг дээр ч би буцаагаад Цагдаагийн ерөнхий газар гомдол гаргана. Бүхэл бүтэн шуурхай хуралдах гэж байна гэж дуудаж гаргачихаад сүүлд нь хавтаст хэрэгт орлогч дуудсан гэсэн байгаа юм. Ингэж худлаа яриад байж болдог юм уу? Ард түмэн бид нарыг болохоор хууль сахь, хууль сахь гэчхээд өөрсдөө ингээд төрийн хувцас өмсөөд төрийн ширээний ардаас хүн гүтгээд, доромжлоод, манай хүнийг хүртэл архичин болгоод, мөрийтэй тоглогч болгочихсон. Тэгээд бүтэн мөрдөн байцаагчийг очоод манай хүн айлаас хулгай хийгээд ир гээд хүн үнэмшихийн аргагүй ийм аймаар юм энэ хавтаст хэрэгт бичээд хийчихсэн байж байгаа шүү дээ. Бүхэл бүтэн цагдаагийн мөрдөн байцаагчийг айлаас хулгай хийгээд ир гэх хүн байх уу? Байхгүй шүү дээ. Би өнөөдөр цагдаагийн мөрдөн байцаагчийг“чи манай нөхрийн үгээр хэлснийг нь хийгээд айлаас хулгай хий” гэж хэлэхгүй шүү дээ. Ийм муу муухай, ийм худал хуурмаг юм хийгээд байхад энэ дарамталсан, доромжилсон хүн нь Д.Э-А болохоос биш бид 2 өнөөдрийг хүртэл энэ хүнд итгээд “энэ хэргийг сэргээчихдэг юм байна, сэргээгдчихнэ” гээд горьдоод л яваад байдаг. Эцэс сүүлд нь ийм л юм болж байна шүү дээ. Одоо хүнийг хохирсон дээр нь хохироогоод. Эд зүйл 2016 оны 03 дугаар сараас хойш 2020 оны сонгууль хүртэл олдоогүй. Одоо хүртэл олдоогүй яах вэ эгч олдохгүй байна. Ах минь олдохгүй байна. Прокуророос хэрэг илрүүлсэнгүй гээд байна. Одоо яах вэ гээд бас нэг ярьж болно биз дээ. Гэтэл худлаа хэлээд баахан нүүр юм зохиож биччихсэн. Сая тэр Авлигатай тэмцэх газрын хүн дээр юу яахад 2 өөр принтерээр принтерлэгдчихсэн. Та түрүүлээд мэдүүлэг өгчихсөн байна. Би болохоор энийг чинь одоо яг мэдүүлэг авч байгаа яг хууль ёсны мэдүүлэг авсан хүн бол С шүү дээ. Цагдаагийн ахлах мөрдөн байцаагч С надаас мэдүүлэг авсан. Тэгээд дараа нь Авлигатай тэмцэх газрын 2 хүн мэдүүлэг авсан. Говь-Алтайн цагдаагийн газраас ганц ч хүн мэдүүлэг аваагүй байтал одоо сүүлд нь одоо миний сүнс очоод энэ мэдүүлэг өгчихсөн байж байдаг юм уу? Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 05 гээд мэдүүлэг Д.Э-Ад өгсөн мэдүүлэг гараад ирж байгаа юм. Тэгсэн чинь прокуророос ирсэн баримт дээр болохоор 2010 оны 03 дугаар сарын 11-нд бас тэр Д.А гэдэг хүн. Тэр Д.Аын чинь царайг нь ч үзээгүй юм байна. Ямар сайндаа танихгүй болохоор энийг очихоор нь би загнаж байгаа юм. “Та нар надаас үнэн зөв мэдүүлэг авах юм уу? Та нар намайг тэгж хэлж байна гэсэн” гээд би загнаж байгаа юм. Хүнийг сүүлд суусан авгай чинь юм байна гэдэг. Намайг нээрээ яг хүн нь байвал хэрэг нь байна гээд золиосны хүн олоод ир гэдэг яг л тэр золиосны хүн л би болсон. Намайг бол шууд золиосолж байна. Хууль цагдаагийн байгууллага чинь хүнийг хэргээс хамгаалж, сэрэмжлүүлж байх ёстой байтал шууд хилсээр хэрэгт гүтгэж оруулдаг. Хөгшин бид 2 одоо яах вэ, би бол ёстой гомдсоор байгаад л үхэх юм байна билээ. Ёстой ийм аймаар юм байх гэж, хууль цагдаа чинь ингэж ажилладаг юм уу гэж гомдсоор байгаад л би үхнэ. Энэ залуу улсуудыг зүгээр байж байгаа хүүхдүүдийг бол ингээд л шууд гэмт хэрэг рүү шууд түлхэж байна шүү дээ. Хуулийг чинь сахиулаад энэ гэмт хэргээс чинь урьдчилан сэргийлэх ёстой биз дээ гэв.
Улсын яллагч дүгнэлтдээ: Д.Э-А нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.Аын хохирогч О.Наас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Наар гарын үсэг зуруулсан, мөн гэрч Т.Цгаас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Цгаар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон завсарлага авч хийгдсэн ажиллагаанууд мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.Н, Т.Ц нарын мэдүүлгүүд зэргээр хангалттай тогтоогдож байна. Иймд Д.Э-Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Нэмэлт ажиллагаа хийсэн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн үед 2019 он гэж бичсэн он дээр улсын яллагчийн зүгээс ямар нэгэн маргаан гаргахгүй байгаа. Яагаад гэвэл компьютерын түүхэнд 2020 оны 10 дугаар сарын 19, 10 дугаар 05 гэсэн гэрч, хохирогч гэх файл дотор хадгалагдчихсан байгаа учраас он, сар дээр техникийн алдаа гарсан буюу оны тухайд маргахгүй байгаа. Тэгээд ч хэргийн үйл баримт, нөхцөл байдлаас харахад 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан гэдэг энэ цаг хугацаа тохирч байгаа. Хэрвээ 2019 онд энэ мэдүүлгийг аваад хаахаар байсан бол даруй бүтэн жилийн дараа прокурорын санал, мөрдөгчийн санал бол гарахгүй байсан гэдэг нь ойлгомжтой. Дараагийн дугаарт хоёр гэрч хоёулаа мэдүүлж байгаа. Тухайн үед 2016 онд алдсан эд зүйлээ өнөөдрийг хүртэл олоогүй. Хэргийн үйл баримтын тухайд бид нар тэр үед байгаагүйгээс хойш гэрч нарын мэдүүлгээр тухайн үйл явдлыг сэргээн санаад дүрслээд, бичгийн нотлох баримтуудад үндэслээд бодохоор өнөөдөр ч гэсэн тухайн эд зүйл нь олдоогүй, тэр эд зүйл нь эдгээр хүмүүст маш үнэ цэнэтэй, үе дамжиж уламжлагдаж ирсэн зүйлүүд нь байсан учраас алдсан эд зүйлээ олоогүй байхад олдсон мэтээр хуурамчаар гарын үсэг зуруулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж миний хэргийг хаасан гэх энэ гомдолтой холбоотойгоор хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж энэ хэрэг маань яваад байгаа юм. Тэгэхээр тухайн компьютерт үзлэг хийсэн түүхээр 2020 онд энэ хоёр хүнээс мэдүүлэг авчээ. Авч байгаа гэдэг нь цаг хугацааны хувьд тухайн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжигдсэн. Түүн дээр бол маргаагүй. Гэвч энэ хоёр хүний буюу О.Нын мэдүүлэг нь хэвлэгдээд урьд нь бэлдчихсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан бөгөөд гарын үсгийн шинжилгээгээр тохирсон. Т.Цгийн биеийн байцаалттай хэсэг дээр болон энд, энд зураарай гээд гарын үсгүүдийг нь зуруулсан. Зурсан хэсэг нь эрх зүйн хэлбэр буюу бланк байгаа. Түүнээс яг ингээд зохиогоод шууд мэдүүлэг аваад хэн ч бичдэггүй байхгүй юу. Мөрдөгч нар компьютер дээр файл хийдэг хэлбэрээр хадгалагдсан эрх зүйн хэлбэр дээрээ л жишээ нь Оюунаас мэдүүлэг авсан бол тэрийг хэн гэж өөрчлөөд л бичдэг. Ийм л эрх зүйн хэлбэр буюу бланк. Тэр гарын үсэг зурж байгаа хэсэг маань ч гэсэн өөрөө цэг цэг цэгээр явсан энэ хэсэг дээр гарын үсэг зуруулсан мэдүүлгүүд байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт баримтуудаар тохирч байгаа учраас эдгээр хүмүүсийн мэдүүлгийг ор бичиггүй цагаан цаасан дээр буюу цав цагаан бичгийн цаасан дээр зуруулаагүй, алаг цоог, биеийн байцаалт бичсэн хэсэг дээр зуруулж байсан гэдгээ гэрч нар мэдүүлж байгаа. Яагаад Т.Цгийн тухайд цагаан цаас вэ гэхээр энэ хэрэг маань өөрөө 2020 онд болоод байгаа шүү дээ. Одоо 4 жилийн хугацаа өнгөрчхөж. Бид нар ч гэсэн банкнаас зээл аваад гарын үсэг зурахдаа яг хаана нь, хэдэн удаа гарын үсэг зурчхав гэдгээ би л лав санадаггүй. Хэрвээ тийм ой тогтоолт сайтай хүн байдаг бол тэд тэд дүгээр хуудсан дээр тэдэн удаа би гарын үсэг зурлаа шүү гэдэг байдлаар ой тойнд нь үлдэх байх. Тэгэхээр яг хэдэн удаа зурсан юм яг хов хоосон нь үлдэх нь үлдэх байх. Тэгэхээр яг хэдэн удаа зурсан юм, яг хов хоосон цагаан цаас байсан юм уу гэдэг дээр ийм эрх зүйн мэдлэг дутуу хүмүүс бол хоосон цагаан цаас байсан гэдэг байдлаар мэдүүлээд байгаа. Т.Ц ч гэсэн яг л тэр байдлаар мэдүүлээд байгаа. Дараагийн дугаарт шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн Д.Аын гарын үсэг мөн, биш гэдэг дээр О.Нын тухайд “Миний Д.Ат өгсөн мэдүүлгийг хуурамчаар үйлдээд, зохиогоод бэлдчихсэн мэдүүлэг дээр надаар гарын үсэг зуруулсан. Тэр мэдүүлэг дээр би ерөөсөө тэр алдсан эд зүйлийг олсон талаар хэзээ ч мэдүүлээгүй” гэдэг. Энэ маань явсаар байгаад энэ хэргийг хаах үйл баримт нь болчихсон байхгүй юу. Яагаад гэвэл алдагдсан эд зүйлээ олчихсон. Тийм учраас энийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хаачихжээ. Энэ маань өөрөө хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг мөрдөгч өөрөө үйлдээд бичиж гаргаснаар энэ хэргийг хаах үндэслэл болсон. Энэ нь өөрөө хуурамч нотлох баримт байсан. Дараагийн дугаарт Т.Цгийн гарын үсгийг бас хов хоосон цагаан цаасан дээр зурсан гэж маргаж байгаа гэдгээ тайлбарлаж хэлээд байсан. Би давхардуулаад ярьчихлаа л даа. Тэгэхээр бид нар эрх зүйн мэдлэгийнхээ тухайд алаг цоог юман дээр байсан юм уу, бичгийн цаасан дээр байсан юм уу, ямар юман дээр зуруулсан гэдгээ тухайн хүмүүс энэ хэрэг маань он удаан жил явчихсан учраас мөр нь балрах, тухайн хүн санах эсэх буюу хүн хүний сэтгэхүй өөр шүү дээ. Зарим хүн тухайн үед санаж байсан юмаа одоо санахгүй байх процессын үндэслэлээр үйл явдал болоод он удаан жил удаашраад байгаа учраас гэрч нар өөрсдөө ч гэсэн төөрөлдөж эхэлж байгаа шүү дээ. Төөрөлдөх ийм нөхцөл байдал байгаа. Яагаад гэхээр энэ хэрэг он удаан жил шалгагдлаа. Хоёрдугаарт эрх зүйн мэдлэг буюу энэ хүмүүсийн өөрсдийнх нь ойлгоод байгаа үйл явц нотлох баримт үйлдэх гэдэг чинь засварласан юм уу, өөрчилсөн юм уу, хуурамчаар үйлдсэн юм уу гэдэг хэргийн үйл баримттай холбоотой болохоор энэ хүмүүс цав цагаан хоосон цаас байсан шүү, бичиглэл хэсэгтэй байсан шүү гэдэг тал дээр санах, сэрэх үйл явц нь алдагдаад байгаа гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Дараагийн дугаарт нь баримт бичгийн техникийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн. Хийж болно. Баримт бичгийн шинжилгээг мөрдөн шалгах ажиллагааны үед хийгдсэн бол даргалагч шүүгчийн хэлж байгаа тэр ажиллагаанууд үндэслэл бүхий хийгдээд явах боломж байжээ. Гэвч яг энэ шинжилгээг ямар утгатай хийсэн юм бэ гэхээр принтерлэсний дараа юм уу эсвэл принтерлэхийн өмнө гарын үсэг зурагдсан юм уу гэдэг байдлаар л бичгийн шинжилгээ хийгдсэн. Тэгэхээр принтерлэсний дараа тухайн 2 хүн гарын үсэг зуржээ гэдэг нь шинжилгээгээр гарсан. Гэвч нөгөө 2 хүний маань хэлээд байгаа нь юу юм гэхээр бичээд бэлдчихсэн мэдүүлэг дээр гарын үсэг зурсан гэдэг чинь принтерлэсний дараа угаасаа ойлгомжтой гарын үсэг зурагдаж байгаа. Тэгээд принтерлэсний дараа зурагдаж байгаа принтерлэгдэж байгаа хэсэг маань өөрөө эрх зүйн хэлбэр учраас гарын үсгийг нөхөж бичээд хуурамч цаасан дээр зуруулсан юм бол тухайн мэдүүлгийг яаж тааруулж гаргах юм бэ гэдэг нь асуудалтай. Тэгэхээр бэлэн загвар дээр буюу эрх зүйн хэлбэр маань өөрөө биеийн байцаалт яваад хэнээс ямар учиртай мэдүүлэг авч байгаа, эрх үүргээ танилцуулаад ийм бланк байдаг учраас гарын үсэг зураг хэсэг маань цэг цэгээр тэмдэглэгдээд түүн дээр нөхөөд гарын үсэг зуруулаад явж байгаа үйл баримт болоод байгаа юм. 2 гэрч маань өөрсдөө угаасаа гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэдэг талаар огт маргаагүй шүү дээ. Принтерлэгдээд бэлдчихсэн хэсэг дээр зурсан гэдэг байдлаар маргаж байгаа. Энэ гэмт хэргийн өөрийнх нь объектив тал, халдлагын зүйл нь хуурамчаар үйлдсэн гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр хуулийн тайлбар дээр байна л даа. Объект нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь давхар объекттой. Өөрөөр хэлбэл хуурамчаар үйлдэх, устгах үйлдлийн улмаас хохирогчийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халдаж зөрчдөг. Тухайлбал, нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журамд халдаж, улмаар хүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болно. Энэ тохиолдолд нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журам, үндсэн шууд хүний эрх, эрх, ашиг сонирхол, нэмэгдэл объект болно гэж байгаа юм. Халдлагын зүйл нь бол хуурамчаар үйлдэгдсэн, устгагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт байна гэж байгаа юм. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Т.Цгийн өгсөн мэдүүлгийг, О.Нын бэлдсэн мэдүүлэг дээр гарын үсэг зурсан гэдэг байдал хамаарна. Энэ нь өөрөө тухайн хэргийг хааж шийдвэрлэх хамгийн гол үндэслэл болсон учраас хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл нь болоод байгаа юм. Объектив тал нь гэхээр тухайн нотлох баримтыг зориуд устгасан, нуусан, засварласан, өөрсдөө хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл байна. Яагаад гэхээр энэ идэвхтэй үйлдэл хийчихжээ. Тухайн үед прокурор хэрэг илрүүлсэнгүй, хэргийг шийдсэнгүй шүү гээд дарамтлаад байхаар он удаан жил шалгагдсан, эзэнгүй, түдгэлзээтэй байсан хэргийг мөрдөгч шийдчихэж байгаа нь тухайн хүний ажлын үзүүлэлтэд маш их ач холбогдолтой, ажлын үзүүлэлтийг суга дээш нь татахаар ийм үзүүлэлт байхгүй юу. Тэгэхээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэж байгаа нь тухайн хүний ажлын үзүүлэлтэд ерөөсөө ордоггүй асуудал биш. Харин ч он удаан жил шалгагдаж, эзэнгүй байсан хэргийг тухайн үед эд зүйлээ алдчихжээ, алдсан бай байсан байна. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж байгаа нь бол тухайн хүний ажлын үзүүлэлтэд харин ордог гэдгийг хэлмээр байна. Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, гэмт этгээдэд ял завших, гэм буруугүй хүнд хилс хэрэгт ял шийтгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл нөгөө хүмүүс яагаад гомдоод өнөөдрийг хүртэл шүүхийн хэлэлцүүлэгт орж ирээд хэлж байгаа, мэдүүлж байгаа нь ийм аймаар уур бухимдалтай байгаа юм бэ гэхээр тухайн хүмүүс өөрсдөө үнэтэй цайтай эд зүйлээ алдсан учраас. Хэдийгээр бид нар үнэлгээний компаниар үнэлүүлээд байгаа боловч өөрсдийнх нь тухайд маш үнэтэй зүйл шүү дээ. Хэдэн үе удам дамжаад ирчихсэн хэт хутга, ном судар, бурхан нь байна. Тийм учраас энэ хүмүүс бухимдахаас өөр арга байхгүй. Уг удмаараа, ах дүүсээрээ цуглаад энэний талаар л ярьдаг гэж сая Т.Ц хэлээд байсан. Тэгэхээр энэ эд зүйлийг нь алдчихсан. Тэгээд алдчихсан зүйлийг нь олчихсон гээд хэргийг нь хаачихсан байгаа учраас эдгээр хүмүүс гэр бүлээрээ, одоо ах дүү төрөл саднаараа бухимдахаас өөр аргагүй ийм нөхцөл байдал болчхож байгаа юм. Тэгэхээр нотлох баримтыг хуурамчаар үйлдээд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ийм баримт мэдээллийг нь өөрөө зохиож бичээд, бэлдээд гаргаж байгаа учраас энэ хүмүүс уурлаж бухимдахаас өөр ямар ч аргагүй нөхцөл байдалд оржээ. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Энэ хэрэг бол Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж явж байгаа. Прокурорын дүгнэлт, тайлбарыг сонслоо. Ерөнхийдөө бас яах вэ, хүний үйлдсэн яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг энд хамгаалах гэж энэ асуудлыг ярьж байгаа байх гэж бодож байна. Түүнээс яллагдагчаар татсан тогтоол болоод яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэргийн шинжийг тодорхойлоод байгаа зүйлүүдээсээ эрс тэс өөр зүйлүүдийг ярьж эхэлж байна. Нөгөө гэрчүүдийн мэдүүлэг няцаагдаад ирэхээр энэ асуудлыг ингэж ярихаас өөр бас гарцгүй байх л даа. Ингэж ярихаас ч өөр сонголтгүй болчихсон байгаа гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. Тэгэхээр өнөөдөр энэ хэргийн тухайд хэргийн бодит байдал буюу тогтоогдоогүй, нотолбол зохих байдлууд огт нотлогдон тогтоогдож чадаагүй. Хэргийн бодит байдлыг тогтоолгох гэж өмгөөлөгчийн зүгээс мөн ч их хүсэлтийг гаргаж байж харин шүүх дээрээс хэрэг хойшлуулж байж нотлох баримтууд цугларч ирсэн байж байгаа. Үнэхээр хүсэлт гаргаж байгаа тэр цаг хугацаанд гаргаад явсан бол магадгүй бид нар дахиад давтамжтай шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулах хүсэлтийг өгөх боломжтой байсан. Гэтэл ямар ч ийм нөхцөл бололцоогүйгээр дүгнэлтүүд гарсан. Харин ч шалгаад өгөөч ээ гэсэн зүйлүүдийг шалгахгүйгээр зугтаж байсан. Энэ нөхцөл байдлуудаас дүгнэхээр ер нь бол гэрч нарын байр сууриас биш харин ч бүр энэ хавтаст хэрэгт аваад байгаа баримтуудыг танилцуулсныхаа эцэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаад байгаа гэдэг нь түрүүчийн шүүх хуралдаанаар л өмгөөлөгчид ажиглагдаж байсан. Тэр ч үүднээсээ шүүх хуралдаан дээр хэлж байсан. Ерөөсөө мөрдөн байцаагч бол тухайн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд, гарын үсгүүд, шинжээчийн дүгнэлтүүдийг бүгдийг нь танилцуулж байж гэрчээс мэдүүлэг авдаг. Тэр ч үүднээс гэрчийн өгч байгаа мэдүүлэгт дандаа тэр нь тийм байсан, ийм ийм байсан гээд бүр өгч байгаа мэдүүлгээ өөрөө мэдэхээсээ гадна халиад хуурамч гарын үсэг канондогдчихсон байна, тэгчихсэн байна, ингэчихсэн байна гэдэг байдлаар гэрчийн мэдүүлэг өөрчлөгдөөд явчхаж байна. Өгч байгаа мэдүүлгүүд нь эрс, тэс буюу яг тухайн нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор өөрчлөгдөж эхэлсэн. Энийг бол мөн л өмнөх шүүх хуралдаан дээр би хэлж байсан. О.Н гуай яасан гэхээр “миний гарын үсэг биш, миний гарын үсэг огт биш, би гарын үсэг бараг зураагүй, миний гарын үсгийг хуурамчаар үйлдчихсэн байна” гэж байснаа шинжээчийн дүгнэлт гараад ирсэн чинь мэдүүлэг нь өөрчлөгдчихсөн. Т.Ц гуай цаг хугацааны хувьд санахад хэцүү гэж прокурор тайлбарлаж байна. Үгүй ээ, харин ч энэ хүн санахын дээдээр санаж, энэ хүний машины дугаарыг хүртэл мэдэж мэдүүлэг анх эхлээд өгч байсан. Мэдүүлгийг нь би сая нотлох баримтаар шинжлэн судаллаа. Маш тодорхой мэдүүлгүүдийг өгч байсан. Миний биеийн байцаалт яваад хоосон зай үлдээгээд, тэр хэсэгт нь таны мэдүүлгийг нөхөж бичнэ гээд ард талынх нь хов хоосон цагаан цаасан дээр гээд 3-4 удаагийн ийм мэдүүлгүүдийг давтамжтай өгч байснаа өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын хөтөлж асуусан алаг цоохор байсан уу, эрээн байсан уу, юм бичигдсэн байсан юм уу, бичигдээгүй байсан юм уу гэсэн асуултад хөтлөгдөөд сүүлдээ нөгөө дүгнэлтийг бас сонсчихсон байсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс аль эрт сонссон. Тэр үүднээсээ одоо санахгүй байна. Ёстой мэдэхгүй байна. Надаас яг ингэж юм асуугаагүй болохоор би тэгчихлээ ч гэдэг юм уу иймэрхүү маркаар ингээд мэдүүлгээ өөрчилж эхэлж байгаа энэ нөхцөл байдлаас харахаар гэрчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадахгүй эргэлзээтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар өөр нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тохиолдолд үүнийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Өнөөдөр 60 хоногийнхоо хугацаанд энэ ажиллагаануудаа цааш нь дэлгэрүүлж хийгээд бодит байдлыг тогтоох боломж нь прокурорт байсан. Харин ч бүр мөрдөгч яг шүүх хуралдаан товлон зарлагдсаны өмнөх өдөр үзлэгээ хийгээд явж байгаатай холбоотойгоор энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ч ач холбогдол өгөөгүй болох нь эндээс харагдаж байгаа. Энэ ч үүднээсээ дахин дахин хүсэлтийг гаргах ямар ч ийм боломжгүй, үндэслэлгүй болоод ирж байгаа учраас нэгэнт 60 хоногийн хугацаагаар хойшлуулсан хугацаагаа авсан. Тийм учраас ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байна. Хоёрдугаарт гэрч нарын мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадахгүй үгүйсгэгдсэн нөхцөл байдал байгаа тул Д.Э-Ад ашигтайгаар хэргийг шийдвэрлэж цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг хэлж байна гэв.
Улсын яллагч нэмэлт тайлбартаа: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хуурамчаар үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх буюу шалгах заалт байгаа. Мөрдөгч нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ. Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг цуглуулж баримтыг харьцуулан шинжлэн судална, бусад нотлох баримттай харьцуулна. Шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасан байгаа. Тэгэхээр хэргийн үйл баримтын тухайд тухайн алдсан эд зүйлээ олоогүй байхад нь олчихсон мэтээр энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нь хуурамчаар үйлдэж, зохиомлоор гэрч нараар гарын үсэг зуруулж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тогтоогдож байгаа. Иймээс бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг бол тогтоож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нэмэлт тайлбартаа: ...Т.Ц гуайн тухайд хоосон цагаан цаас гэдгээ уг нь маш сайн хамгаалж зогсож байсан. Гэтэл өнөөдөр дүгнэлт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор яаж эргэлзэж, мартаж санаж байна, би сандарч байна, тулгамдаад байна, бараг л айгаад байдаг юм гэдэг байдлаар хандаад байж байгаа. Энэ нөхцөл байдлаас ямархуу нөхцөл байдал үүсээд байгаа вэ гэдэг дээр шүүх дүгнэлтээ хийх байх гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэгээд шүүх аливаа нотлох баримтыг ач холбогдолтой хамааралтай, хууль ёсны байдалд дүгнэлт хийж нотлох баримтыг харьцуулан шинжилж дүгнэлтийг хийдэг. Ер нь бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох, тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд нийцсэн байх ёстой. Мөн хөдөлбөргүй тогтоогдсон байж гэмээнэ хэн нэгнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдалд ерөнхийдөө гэрч нарын мэдүүлгүүд холбогдох дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж эхэлж байна. Өөрсдийнх нь мэдүүлэг өөр хоорондоо зөрж байна. Эх сурвалжаа бол тодорхой зааж чадахаа байсан ийм нөхцөл байдлуудыг үүсэж байна. Тийм учраас эргэлзээ үүсэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-Аг Говь-Алтай аймгийн ... ажиллаж байхдаа эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.Аын хохирогч О.Наас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Наар гарын үсэг зуруулсан,
Мөн гэрч Т.Цгаас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Цгаар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Э-Агийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход эргэлзээ бүхий нотлох баримт хавтас хэрэгт цугларсан байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчмыг үндэслэн мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.Аын хохирогч О.Наас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Наар гарын үсэг зуруулсан, мөн гэрч Т.Цгаас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Цгаар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна гэж дүгнэн бичжээ.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээнээр гэрч Т.Цгаас 2020 оны 10 сарын 05-ны өдөр авсан мэдүүлгийн огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилсөн гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр завсарлуулсан хугацаанд хийсэн ажиллагаагаар шүүгдэгч Д.Э-Агийн тухайн үед ашиглаж байсан гэх компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээр /3-р ХХ-ийн 202-207-р хуудас/ гэрч Т.Цгаас 2020 оны 10 сарын 05-ны өдөр мэдүүлэг авсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь 2020 он гэснийг 2019 гэж андуурч бичсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэ тал дээр улсын яллагч дүгнэлтдээ маргахгүй гэжээ. Иймд “гэрч Т.Цгаас 2020 оны 10 сарын 05-ны өдөр авсан мэдүүлгийн огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилсөн” гэж яллах дүгнэлтэд бичсэнийг техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэв.
Мөн тухайн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар завсарлуулж, гэрч Т.Ц, О.Н нарын мэдүүлснээр шүүгдэгч Д.Э-А нь хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдлыг тогтоолгохоор /хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсний дараа эсхүл хэвлэхийн өмнө гарын үсэг зурсан эсэх/ шинжээчийн дүгнэлт гаргуулахад шинжээч Д.Энхбаярын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 631 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...шинжилж буй гарын үсгүүд нь хэвлэмэл бичвэрүүд хэвлэгдсэний дараа зурагдсан байна...” гэсэн дүгнэлт гаржээ. Иймд мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн яллах дүгнэлтэд дурдсан “...засварлаж, ...өөрчилж, О.Наар гарын үсэг зуруулсан” гэх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан ба тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн О.Нын мэдүүлэг нь удаа дараа өөрчлөгдөж, зөрүүтэй мэдүүлэг өгсөн, гэрч Т.Цгийн тогтвортой өгсөн мэдүүлэг нь шинжээчийн 2024 оны 02 сарын 13-ны өдрийн 631 дугаартай дүгнэлтээр үгүйсгэгдэж байх тул уг гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
Тухайлбал гэрч Т.Ц нь эрүүгийн 2216001300023 дугаартай хэрэгт нийт 4 удаа мэдүүлэг тайлбар өгсөн байна. Уг мэдүүлгүүдэд гэрч Т.Ц мэдүүлэхдээ хов хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж тогтвортой мэдүүлж байсан байна. Үүнд:
2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөгч Д.С мэдүүлэг өгөхдөө “...Д.Э-А надаар 2-3 хуудас цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Эхний гарын үсэг зуруулсан хэсэгт миний мэдээлэл харагдаж байсан зайтай юм бичигдээгүй хол зайтай газарт бас зуруулсан. Миний гарын үсэг бол мөн. Эхний гарын зуруулсан хуудас бол бичигтэй байсан. Сүүлийн гарын үсэг зуруулсан газар бол ямар нэг бичиг байхгүй цагаан байсан...” гэжээ.
2022 оны 06 сарын 06-ны өдөр мөрдөгч Б.Бд өгсөн мэдүүлэгтээ “...Хальт харахад эхний 1 хуудас нь болохоор миний биеийн байцаалт бичигдсэн хуудас байсан дараачийн 2 хуудас хов хоосон хуудас байсан...” гэжээ.
2023 оны 02 сарын 10-ны өдөр мөрдөгч Б.Ба-д өгсөн мэдүүлэгтээ “...Би өөрөө цагаан хоосон цаасан дээр гарын үсэг зурсан. Тэр гарын үсэг зурсан цаасан дээр миний хэлээгүй зүйлийг бичиж хэргийг хаасан байсан...” гэжээ.
2023 оны 03 сарын 02-ны өдөр мөрдөгч Б.Ба-д мэдүүлэг өгөхдөө “...болсон хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг бүгдийг хэлсэн. Үнэнбат бол миний зовлон жаргалыг хуваалцдаг хүн юм...” гэжээ.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Ц мэдүүлэхдээ “...Тэгээд прокурорын дарга нь мэдүүлэг авчхаад хавтаст хэргээс энэ таны гарын үсэг мөн үү гэж асуусан. Канондчихсон гарын үсэг байна шүү дээ. Энэ чинь канондчихсон л гарын үсэг байна шүү дээ гэсэн чинь шууд цаашаа хумхиад авсан. Тэгээд хумхиж аваад надад юу ч үзүүлэлгүй та 2 одоо явж бай гэсэн... Сая тэр Авлигатай тэмцэх газрын хүн дээр юу яахад 2 өөр принтерээр принтерлэгдчихсэн. Та түрүүлээд мэдүүлэг өгчихсөн байна. Би болохоор энийг чинь одоо яг мэдүүлэг авч байгаа яг хууль ёсны мэдүүлэг авсан хүн бол С шүү дээ...” гэжээ.
Улсын яллагчийн асуусан асуултад гэрч Т.Ц хариулахдаа “...яг ямар цаасан дээр зурсан мартсан байна, санахгүй байна алаг цоог байсан...” гэжээ.
Мөн гэрч О.Н нь эрүүгийн 2216001300023 дугаартай хэрэгт нийт 3 удаа гэрчээр, 1 удаа тайлбар өгсөн мэдүүлэг хавсаргагджээ. Үүнд:
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгч Б.Бд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Миний нэр болон гарын үсэг зурагдсан мэдүүлэг гаргаж ирээд үзүүлэхэд хальт харсан чинь тэр мэдүүлэг гэд байгаа цаасан дээр зурагдсан гарын үсэг минийх биш байна ш дээ гэсэн чинь би таны өмнөөс зурчихсан юм аа прокуророос хэрэг илрүүлсэнгүй гээд дарамтлаад байхад нь хулгайд алдсан эд зүйлийг чинь олдсон гэж бичээд таны өмнөөс би өөрөө гарын үсгийг чинь зурчихсан юмаа...” гэжээ.
2023 оны 02 сарын 10-ны өдөр мөрдөгч Б.Ба-д өгсөн мэдүүлэгтээ “...Би өмнө мэдүүлэг дээрээ миний гарын үсэг биш байсан талаар буруу ярьсан байна. ...Миний мэдүүлгийг бичээд бэлдсэн байсан бөгөөд тэр бэлдсэн мэдүүлэг дээрээ гарын үсэг зур гэхээр нь би уншиж үзэхэд мэдүүлэг дээр алдсан мөнгөн хэт хутга, улаан сахиусан бурхан, хүүхдийн жижиг баринтагтай судар, манай аавын дайнд орсон 2 ширхэг Сталин, Жуковын медалиудыг гэрийн амбаараас олсон гэж бичсэн байхаар нь энэ юу вэ алдсан зүйлээ олоогүй ш дээ гэсэн чинь Д.Э-А надад хэрэг илрүүлээгүй бол прокурор дарамтлаад байна хэргийг хаагаад буцаагаад сэргээдэг юм гэж надад хэлэхээр нь би итгээд гарын үсэг зурсан... Д.Э-А өөрийн нэрээр мэдүүлэг аваагүй хошууч Д.Аын авсан мэдүүлгийг засаж надаар гарын үсэг зуруулсан байна...” гэжээ.
2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөгч Б.Ба-д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Би мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Д.Ат 2 удаа мэдүүлэг өгч гарын үсэг зурж байсан. Эхлээд эд зүйлээ алдсан өдрөө нэг удаа тайлбар өгч, дараа нь 2 одонгийн үнэмлэхийг өгөх үедээ мэдүүлэг өгч байсан. Түүний дараа Д.А нас барсан гээд манай гэрээс эд зүйл алдсан хэрэг Л гэдэг хүн дээр ирсэн байна гээд нэг удаа ирж мэдүүлэг өгч байсан... Тэгээд дараа нь намайг Д.Э-А дуудаж уулзаад энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Прокурор хэрэг илрүүл гээд дарамтлаад байна гэж өөрийн бэлэн бичсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Тэр мэдүүлгийг уншихад манай алдсан хэт хутга амбаараасаа олсон гэж бичсэн байсан...” гэжээ.
Эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2021 оны 10 сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Бид өгсөн тайлбартаа: “.../3-р ХХ-ийн 123-р хуудас/ Д.Ат 1 удаа мэдүүлэг өгсөн, Д.Э-Ад 1 удаа мэдүүлэг өгсөн. Би тийм мэдүүлэг огт өгөөгүй, Олоогүй юм чинь юу гэж тийм мэдүүлэг өгөх вэ дээ . Прокурорын тогтоол дээрээс л тийм мэдүүлэг байхыг мэдсэн юм...” гэжээ.
Дээрх мэдүүлэг тайлбаруудаас дүгнэлт хийхэд гэрч О.Нын өгсөн мэдүүлгүүд тогтворгүй, зөрүүтэй, удаа дараа өөрчлөгдсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудад буюу шинжээчийн дүгнэлтүүдэд илтэд нийцүүлсэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл эрүүгийн 201607000042 дугаартай эрүүгийн хэрэгт анх аймгийн ерөнхий прокурор Б.Бид 2021 оны 10 сарын 06-нд өгсөн тайлбартаа алдсан гэх зүйлүүдийг олсон гэж бичсэнийг прокурорын эрүүгийн хэргийг хаасан тогтоолоос мэдсэн гэж мэдүүлж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгч Б.Бд гэрчээр өгсөн мэдүүлэгт ...Миний нэр болон гарын үсэг зурагдсан мэдүүлэг гаргаж ирээд үзүүлэхэд хальт харсан чинь тэр мэдүүлэг гээд байгаа цаасан дээр зурагдсан гарын үсэг минийх биш байна ш дээ гэсэн чинь би таны өмнөөс зурчихсан юм аа. Прокуророос хэрэг илрүүлсэнгүй гээд дарамтлаад байхаар нь хулгайд алдсан эд зүйлийг чинь олдсон гэж бичээд таны өмнөөс би өөрөө гарын үсгийг чинь зурчихсан юм гэсэн нь гэрч О.Нын гарын үсгийг хуурамчаар зурсан, алдсан гэх зүйлийг олдсон гэж бичсэн болохыг тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад буюу эрүүгийн хэргийг хаахаас өмнө мэдсэн байдлаар мэдүүлжээ. Гэтэл дараа дараагийн гэрчээр өгсөн мэдүүлэгт буюу шинжээчийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн О.Нын гарын үсэг тохирч байгаа талаар гарсан дүгнэлтийн дараа 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгч Б.Ба-д өгсөн мэдүүлэгтээ “...Би өмнө мэдүүлэг дээрээ миний гарын үсэг биш байсан талаар буруу ярьсан байна... Д.Э-А өөрийн нэрээр мэдүүлэг аваагүй хошууч Д.Аын авсан мэдүүлгийг засаж надаар гарын үсэг зуруулсан байна...” гэж дахин өөрчилсөн байна.
Мөн гэрч Т.Ц нь гэрчээр удаа дараа өгсөн мэдүүлэгтээ биеийн байцаалт бичсэн эхний хэсэгт гарын үсэг зурсан 2-3 хоосон цагаан цаасан дээр гарын үсэг зурсан гэж тогтвортой мэдүүлж байсан хир нь шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө хаана ямар цаасан дээр гарын үсэг зурсан эсэхээ мэдэхгүй гэж будилсан, санахгүй байгаа, алаг цоог цаасан дээр зурсан гэж мэдүүлжээ. Мөн шүүх хуралдаан завсарлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх хугацаанд гаргасан 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 631 дугаартай шинжээчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө мэдчихсэн байгаа нь түүний шүүх хуралд өгсөн “...Сая тэр Авлигатай тэмцэх газрын хүн дээр юу яахад 2 өөр принтерээр принтерлэгдчихсэн. Та түрүүлээд мэдүүлэг өгчихсөн байна...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явц үр дүнг гэрчид мэдүүлэг авахаас өмнө задруулдаг, мэдээлдэг байж болзошгүй нөхцөл байдал байна гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухай мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” 9-д “ Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхээ шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байх бөгөөд гэрч Т.Ц, О.Н нарын мэдүүлгүүд үнэн зөв эсэхэд илтэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгч Д.Э-Аг гэм буруутайд тооцох үндэслэл болж чадахгүй гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг бичихдээ “...201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.Аын хохирогч О.Наас авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Наар гарын үсэг зуруулсан...” гэжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаагч Д.А нь хохирогч О.Наас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд мэдүүлэг авсан эсэхийг огт тогтоогоогүй хирнээ уг мэдүүлгийг шүүгдэгч Д.Э-А засварлаж өөрчилсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Гэрч О.Н нь мөрдөгч Д.Ат 2 удаа тайлбар мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж байгаа бөгөөд уг өгсөн тайлбар мэдүүлэг нь хэрэгт авагдсан байна. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор О.Ныг байцаасан мэдүүлгийн эхний тал буюу биеийн байцаалт авсан нүүрэнд мөрдөгч Д.А гарын үсэг зураагүй, харин ар хэсэгт зурсан Д.Аын гарын үсэг нь биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад яллах дүгнэлтэд мэдүүлгийг засварлаж, өөрчлөн О.Наар гарын үсэг зуруулсан гэжээ. Өөрөөр хэлбэл мөрдөгч Д.Аын хохирогч О.Наас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд мэдүүлэг авсан эсэх, эсхүл огт аваагүй байхад мэдүүлэг хуурамчаар үйлдсэн эсэхийг бүрэн дүүрэн тогтоогоогүй байна гэж дүгнэв.
Улсын яллагч дүгнэлтдээ “...Тэгэхээр бид нар эрх зүйн мэдлэгийнхээ тухайд алаг цоог юман дээр байсан юм уу, бичгийн цаасан дээр байсан юм уу, ямар юман дээр зуруулсан гэдгээ тухайн хүмүүс энэ хэрэг маань он удаан жил явчихсан учраас мөр нь балрах, тухайн хүн санах эсэх буюу хүн хүний сэтгэхүй өөр шүү дээ. Зарим хүн тухайн үед санаж байсан юмаа одоо санахгүй байх процессын үндэслэлээр үйл явдал болоод он удаан жил удаашраад байгаа учраас гэрч нар өөрсдөө ч гэсэн төөрөлдөж эхэлж байгаа шүү дээ. Төөрөлдөх ийм нөхцөл байдал байгаа. Яагаад гэхээр энэ хэрэг он удаан жил шалгагдлаа. Хоёрдугаарт эрх зүйн мэдлэг буюу энэ хүмүүсийн өөрсдийнх нь ойлгоод байгаа үйл явц нотлох баримт үйлдэх гэдэг чинь засварласан юм уу, өөрчилсөн юм уу, хуурамчаар үйлдсэн юм уу гэдэг хэргийн үйл баримттай холбоотой болохоор энэ хүмүүс цав цагаан хоосон цаас байсан шүү, бичиглэл хэсэгтэй байсан шүү гэдэг тал дээр санах, сэрэх үйл явц нь алдагдаад байгаа гэдэг байдлаар тайлбар гаргаж байна...” гэжээ. Дээрх улсын яллагчийн дүгнэлтээс үзэхэд улсын яллагч нь гэрч О.Н, Т.Ц нарыг мэдүүлгүүдэд төөрөлдсөн, эргэлзсэн гэх нөхцөл байдал байгааг үгүйсгэхгүй байгаа ба 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаартай яллах дүгнэлтэд яллах үндэслэл болсон гэрч О.Нын мэдүүлэг, гэрч Т.Цгийн мэдүүлэг нь эргэлзээтэй, тогтворгүй, удаа дараа өөрчлөгдөж байх тул яллах нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ.
Мөн яллах үндэслэл болсон 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №23 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч Ш.Батсүх, гэрч С.М нарын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/387 дугаартай албан бичиг, хавсралтууд, Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Бны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5б/5533 дугаартай албан бичгүүд нь шүүгдэгч Д.Э-Аг гэм буруутай эсэхийг хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч прокурор нь хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах болон цагаатгах нөхцөл байдлуудыг эргэлзээгүйгээр тогтоох талаар хуульд заасан шаардлагыг мөрдөж ажиллаагүй гэж үзлээ. Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож улмаар дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд талуудын мэтгэлцээний үндсэн дээр дахин нэмэлт ажиллагаа хийлгэх нөхцөл байдал тогтоогдсон тул 60 хоногийн завсарлага авахад шинжээчийн 2024 оны 02 сарын 13-ны өдрийн дүгнэлтээр прокурорын яллах үндэслэл болсон нотлох баримтууд нь тухайлбал гэрч О.Нын хохирогчоор мөрдөгч Д.Ат өгсөн гэх мэдүүлгийн 1 болон 2 дугаар талын хэвлэмэл бичвэрүүдийг нэг хэвлэх төхөөрөмжөөр хэвлээгүй, мөн гэрч Т.Цгийн хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэгт зурсан гарын үсэг нь хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэний дараа зурагдсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Гэтэл мөрдөгч нь О.Нын Д.Ат өгсөн гэх мэдүүлгийг өөрчилж завсарлаж О.Наар өөрөөр нь гарын үсэг зуруулсан гэх гарын үсэг нь Д.Э-Ад 2020 оны 10 дугаар сард өгсөн мэдүүлэгт зурсан гарын үсэгтэй адил үзэг болон балаар бичсэн болохыг тогтоох, мөн эдгээр мэдүүлгүүд адил хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн эсэхийг шалгах бусад ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх боломжтой байхад ач холбогдол өгөхгүйгээр нэмэлт ажиллагаа явуулсан хэргийг 2024 оны 02 сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд улсын яллагч авч ирсэн байна. Улмаар уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэж ирүүлсэн материалуудтай талуудыг танилцуулахаар шүүх хуралдаан дахин хойшилжээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлгээр дээрх эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдсон, цаашид хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл байхгүй тул шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна гэж үзэж шүүгдэгч Д.Э-Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчмыг үндэслэн мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж цагаатгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 34.19 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л овгийн Д.Э-Ад холбогдох 2216001300023 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э-Аг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Д.Э-Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2416000250049 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА