| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0040/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/40 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Н,
Шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч З.Хт холбогдох 2416001010004 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сум ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДМ**** регистрийн дугаартай, М овгийн З-ын Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Хаын гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохиж түүний биед зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч З.Х нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Д.Э-тай Х-ын эхнэр Н-ыг пизда гэж хэлснээ өөрийн зөв гэх байдлаар шалтаглан маргалдаж улмаар Хаын гэрээс гарч Д.Э-ыг газарт унаган дээрээс нь дэвсэж, цохисон үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримтын улмаас З.Х нь Д.Э-ы эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч З.Х гэм буруутай болох нь:
1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн өглөө манай хүүгийн шүд өвдөөд байсан тул эмнэлэг дээр очиж дугаар авч эмчид үзүүлчхээд гэртээ очоод 12 цаг 30 минутын үед манай байгууллага зугаалгад явах гээд байна. Би явлаа гээд машинаа хашаанд тавьчхаад гэрээс ажлын газрын хүн болох Б гэх хүн ирээд аваад явсан. Тэр өдрийнхөө 20 цагийн үед би утас руу нь залгасан чинь бид нар одоо зуухан дээр орж ирж байна гэж хэлсэн. Би 21 цагийн үед залгаад чи ирэх болж байна уу гээд асуухад одоо очлоо гээд гэртээ ирсэн. Талийгаач гэртээ орж ирээд цай уучхаад байгууллагынхаа шилдэг ажилтан боллоо гээд цом авч ирсэн. Манай хүн гэртээ сууж байтал ажлынх нь газрын хүмүүс бололтой хэзээ ирэх гэж байна, чи гарах болж байна уу гээд залгаад байсан болохоор ажлын хүмүүстэйгээ уулзлаа, жоохон сууж байгаад ирье гэж хэлээд гараад явсан. 23 цаг 30 минутын үед нөхрийнхөө утас руу залгаад хаана явж байна гээд ярихад цаана нь хүмүүсийн дуу дуулах чимээ сонсогдож байсан. Манай нөхөр би гадаа тамхи татаж байна. та 3 унтаж бай би удахгүй яваад очно гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 53-54-р хуудас/,
2.Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-ын гэрт нь оччиход Б, түүний эхнэрийн хамт Г караокед очсон. Бид 3-г Г караокед очиход тэнд Х түүний эхнэр Б, А, Д, Э, Б, түүний эхнэр Б, Б, Бийн эхнэр гээд хүмүүс байсан. Тэндээ 0.75 литрийн соёрхол нэртэй архи аваад манай эгч Бээс бусад нь уусан. Нэмж 3 ширхэг 0.5 литрийн соёрхол архи аваад тэрийгээ уусан. Караокеноос гараад Хаын гэрт алхаж очсон. Тэнд очсон чинь Х гэрээсээ ногоон шилтэй архи гаргасан бөгөөд тэр архийг ууж байтал Хр, Э нар муудалцаад Х босч ирэхдээ айлын баруун дээд талын 2 ширхэг унийг татаад хугалчихсан. Би тэр айлаас Х ахыг тэврээд гарсан. Гадаа гараад ирэхэд Э- гараад ирчихсэн байсан. Гадаа гарч ирээд Х, Э 2 зодолдоод Х ах Эыг унагаад дээрээс нь цээж хэсэг рүү нь 2 удаа дэвссэн. Тэгээд Э- ах газар уначхаад босож ирэхгүй байсан. Х дээрээс нь зодох гээд байсан болохоор Б, эхнэртэйгээ. Х эхнэртэйгээ талийгаачийг гэрийн хойд талд авч очсон. Гэрийн хойд талд авч очиход миний бие өвдөөд байна гээд босож ирэхгүй байсан. Х айлд агсам согтуу тавьж байгаад явсан. Би Х, А, Б, Б, Бийн эхнэр нарыг гаргаж өгчхөөд буцаад ирсэн чинь Э ахыг Х-н гэрт оруулсан байсан. Тэгээд унтаж байгаад 03 цаг өнгөрч байхад Б эгч Хө ах гайгүй байна уу гээд асуухад унтаж байна гэж хэлсэн. Бид нарыг унтаж байтал Хү гээд талийгаач намайг дуудаад байхаар нь яасан бэ гээд асуусан чинь миний цээж өвдөөд байна, гар хөл бариадах гэхээр нь би гар хөлийг нь барьж өгсөн. 06 цаг өнгөрч байхад талийгаач чимээгүй болчихоор нь харсан чинь нүүр нь хөв хөх болчихсон байсан. Тэгээд Х-ын хүүгийн найз нь дуудлага дуудаад 103-ын эмч ирээд энэ хүн чинь нас барчихсан байна гэсэн. Тэгээд өчигдөр гэрч байсан бүх хүмүүсийн дугаарт залгаж дуудаад цагдаа ирсэн. Зодоон болох үед тэр гэрт байсан хүмүүс бүгд байсан. Хаалтын зугаалган дээр Хө ах, Б, Д, зуухны хүмүүстэй архи уугаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 140-141-р хуудас/,
3.Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...талийгаач миний хэвлий хэсгээр өвдөөд байна гээд баруун гар нь хөдлөхгүй хөшөөд байна гээд байхад нь би гарыг нь барьж өгсөн. Тухайн зодоон шөнийн 02 цагийн үед болсон 5 минут үргэлжилсэн. Тухайн цаг хугацаанд дуудлага дуудах гээд залгаж байсан тэгээд тухайн талийгаачийн регистрийн дугаарыг асуухад мэдэхгүй байсан тэгэхэд 103- ийн сувилагч яасан хүн бэ гээд байх шиг байсан 103- ийн сувилагчтай Н ярьсан учир сайн мэдэхгүй байна. Яг өвдсөн цаг хугацаанд ирээгүй. Талийгаач З.Х ахтай зодолдоод салгахад багтраад байна гээд алхаж чадахгүй байсан тэгээд гэрийн ард Х, Н, бид 3 гэрийн ард авч очиж гэр налуулаад суулгасан. Хашааны гадаа гарахад сүүлд шөнийн 03 цагийн үед хашааны гадаа гарахад талийгаачийн гар цээж нь өвдөөд байна гээд ахалж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-р хуудас/,
4.Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр Х байгууллагын хөдөлмөрийн аварга боллоо гээд гэртээ архи уугаагүй эрүүл ирсэн. 2023 оны 05 сарын 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчим манай гэрийнхэн унтаж байхад шөнө Х руу М г ХХК-нд хамт ажилдаг хүмүүс очлоо гээд залгасан. Тэгээд удалгүй Х-, Хө гэж авгайлдаг Э-, Х-ын дүү Хү, өөр гурван танихгүй хүмүүстэй гэрт ирсэн. Тухайн ирсэн хүмүүс бүгд согтуу байсан. Манай нөхөр Ха ногоон шилтэй архи задалж тэнд байсан хүмүүс бүгд уусан. Х-, Хө гэж авгайлдаг Э- нар хоорондоо маргалдаад гэрээс гарахад хажууд нь байсан хүмүүс дагаад гарсан. Гэрийн баруун урд талд хоорондоо зодолдоод байгаа дуу чимээ гарч байсан. Удалгүй хажууд нь байсан хүмүүс салгаад болиулж байх шиг болсон. Манай дүү С гаднаас орж ирээд Хө буюу Э- ах гэрийн хойно ухаан алдаад унсан байна гэхээр нь шөнийн 02 цагийн орчим *** дугаарын утаснаас 7048103 дугаар руу залгаад зодолдож байгаад хүн ухаан алдаад уначихлаа гээд регистрийн дугаарыг нь хэлээд өгнө үү гэж миний өмнөөс хэлэхээр нь би мэдэхгүй гэхэд үнэртэй ус үнэрлүүлээд үз гэж хэлэхээр гэрт байсан үнэртэй ус аваад гэрийн хашааны гадна талд гарахад Хө буюу Э- газарт хэвтэж байхаар нь үнэртэй ус үнэрлүүлэхэд сэргээд ирсэн. Хө буюу Э-ыг манай нөхөр Ха, манай хүү С, Ж гэх нэртэй хойд хашааны хүүхэдтэй хамт өргөөд гэрт оруулж ирэхэд Э- бие зүгээр байна гээд хэлж байсан. Тэгээд Э- манай гэрийн хойморт унтаад өгсөн. Өглөө 06 цаг өнгөрч байхад Хү гэх залуу Э- сонин болоод байна дуудлага дуудаад өгнө үү гэхэд манай хойд талын хашаанд байдаг Ж гэх нэртэй залуу дуудлага дуудсан. Тэр үед Э- гар өвдөөд байна гээд орилоод хажууд байсан Х-г гар бариад өг гээд хэлж байснаа удалгүй Э-ы царай нь хөхрөөд унасан. Тэр үед эмнэлгийн дуудлагын эмч ирээд Э-ыг үзэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145-146-р хуудас/,
5.Гэрч Л.Хаын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х- юм ярьж сууж байгаад манай эхнэрт нэг юм хэлсэн, тэгсэн чинь Э- тэгж болохгүй, энэ айлыг хүндлэх ёстой гээд маргалдаад эхэлсэн. Тэгж байж байгаад Х-, Э- нар гараад явсан. Араас нь манай гэрт байсан хүмүүс бүгд гарсан. Гэрийн гадаа Х- орилоод байсан. Хэсэг байж байсан чинь манай хүү С гэрт орж ирээд Э- ах ухаан алдчихлаа гэж хэлсэн. Гараад харахад Э- хашааны баруун талд хэвтэж байсан. Э- миний гар даагдахгүй байна гээд байсан. Талийгаачийг Б эхнэртэйгээ өргөөд гэрийн ард авч очсон. Тэгээд Х-, түүний эхнэр А, Б, түүний эхнэр нар яваад өгсөн. Тэр явсан хойгуур нь С, манай хүүгийн найз, эхнэр бид нар гэрийн ард талаас өргөж, гэрийн баруун хойморт оруулж ирээд газарт гудас засаад хэвтүүлсэн. Гэрт оруулж ирээд хэвтүүлсэн чинь хурхираад унтаад өгсөн. Үүрээр ёо ёо гар гар гээд байсан. Баруун талын орон дээр сууж байсан манай хүүгийн найз энэ хүний царай сонин болоод байна гээд тэр хүүхэд 103-т залгаж ярьсан. 103-ны тусламжийн эмч орж ирээд энэ хүн нас барсан байна гэж хэлээд гараад явсан...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 150-151-р хуудас/,
6.Гэрч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х- Хаын гэрт архи уугаад сууж байгаад айлын авгайг пизда гээд дуудсан. Тэгээд тэр хоёр маргалдаад гэрээс гарсан. Тэр хоёрыг дагаад гэрт байсан хүмүүс гараад явсан. Би гэрт сууж байхад гадаа хүмүүс Х-, Э- хоёрыг зодолдож байгаа гэсэн. Гараад ирэхэд Х-, талийгаач хоёр барилцалдчихсан байсан. Би Х-ыг боль гээд хойноос нь татсан чинь хөлөөрөө биеийнх нь аль нэг газарт өшиглөх шиг болсон. Тэгээд цаашаа дагуулаад явж байтал буцаагаад алдчихсан. Х- эргэж очоод талийгаачийг газарт унагаагаад дэвссэн, тэгээд би очоод салгаж болиулаад буцаагаад аваад явсан. Х-ын эхнэр манай эхнэр бид нар Х-ыг авч явах гэсэн боловч дийлэхгүй байсан. Бид нарын араас Аж ирээд арай гэж авч явсан... Өглөө гэртээ унтаж байтал Х-ын эхнэр залгаад Э- нас барчихсан байна гэж хэлээд би өөрийн машинаар Хаын гэрт Х-ын эхнэртэй нь яваад очсон...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156-р хуудас/,
7.Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э- Х- хоёр маргалдаад гарсан, араас нь бид нар бүгд салгана гээд гарсан. Э- Х- 2 зодолдож ноцолдоод газар уначихсан дээр доороо ороод байсан. Аж Х-ыг аваад урагш чиглээд явсан. Хө буюу Э- газар уначихсан байж байхаар нь би очоод яаж байна гэж асуухад миний бие өвдөөд байна гар даагдахгүй байна гэж байсан. Би Хаын эхнэрт хэлээд Хаын хүү, наана нь банди нар өргөөд гэрийнх нь араар оруулсан. Би Х- дээр очиход над руу янхан, гичий, архи аваад ир гээд орилоод байсан. Тэгсэн чинь манай эхнэр Х- аягүй бол чамтай зодолдоод унах юм байна хоёулаа явъя гэсэн...Хаын хашаанаас би эхнэртэйгээ, Х- түүний эхнэр, Аж, Б, түүний эхнэр бид нар гарч явсан. Өглөө унтаж байтал манай гэрт нэг банди орж ирээд таныг Х ах дуудаж байна гээд ирсэн. Би хувцсаа өмсөөд сууж байтал Х орж ирээд Э- өнгөрчихсөн байна гэсэн. Хаын яваад очиход эмнэлгийн машин ирсэн байсан...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160-161-р хуудас/,
8.Гэрч Д.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э-ыг гэрийн ард байхад нь очиход тамхи татаад сууж байсан тэгээд хэсэг хугацааны дараа хашааны ард хэвтэж байхад нь Аж ахтай цуг очоод би за яаж байна ахаа юм өвдөж байгаа зүйл байна уу 103 дуудах уу гэж асуухад талийгаачийн амнаас нь тунгалаг өнгөтэй зүйл гоожчихсон байсан тэгээд талийгаач 103 дуудаад хэрэггүй ээ ах нь зүгээр огих гээд байна гэж хэлсэн. Тэгээд Ажтай Х-ыг аваад явлаа шүү гэхэд тэг тэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 170-р хуудас/,
9.Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 20-ны өглөөний 06 цаг *** хороо *** тоотод дуудлагаар очсон их яаралтайгаар очоод үзэхэд амин үзүүлэлт хэмжигдэхгүй байсан хоёр хүүхэн хараа өргөсөн хөшсөн байдалтай дээшээ харсан байдалтай байсан. Тухайн газарт хүн ухаан алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байсны дагуу очсон. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи согтууруулах ундааны зүйл ханхалж байсан...”гэх мэдүүлэг /1-р хх- ийн 173-174-р хуудас/,
10.Ю.Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х- Хөтэй маргалдаад гэрээс гарахад гэрт байсан хүмүүсийн хамт би гарахад Х- Хөг газарт унгаасан дэвсэж харагдаж байсан. Манай нөхөр Б Х-ыг салгах гэтэл түлхээд ойртуулахгүй байсан. Х- би Хөг гүйцээдэхье гээд хоёр дахин дэвсэж харагдсан. Тэр үед харанхуй байсан гэхдээ гудмын хойд талд байх гэрэл бүдэгхэн харагдаж байсан. Х-ыг тэнд байсан хүмүүс бүгд бариад салгахад талийгаач Хө ухаангүй өөдөө хараад гэрийн баруун талд хэвтэж байхаар нь бид нар дуудлага дуудъя гэхэд Хаын эхнэр дуудлага дуудаж байсан. Хөг өөр хүн цохиж зодоогүй...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-183-р хуудас/,
11.Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүлжүүлэхэд орсон ах Ха ахын эхнэр Н-г пизда гэж хэлэхэд талийгаач ах чи айлд орж ирчхээд айлын эхнэрийг тэгж болохгүй гэж хэлэхэд эрүүлжүүлэхэд орсон ах талийгаач хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Би гадаа бие засчхаад гэр рүү орох гэхэд миний өмнөөс талийгаач ах эрүүлжүүлэхэд орсон ахын шуунаас барьсан гарч ирээд тэр хоёр гэрийн баруун урд талд хоорондоо хэрэлдэж, барилцаж аваад дээр доороо орж бие биенийгээ цохих үед манай найз С болон 3 ах тэр хоёрыг салгаж байсан. С бид 3 талийгаач ахыг хашааны гадаа бөөлжөөд хэвтэж байхаар нь өргөж гэрт оруулж ирсэн. Талийгаач ах унтаж байгаад С гэж дуудахаар нь очиход ахынх нь гар мэдээгүй байна ахынхаа гарыг бариад өгөөч гэж хэлэхэд С гарыг нь барьж өгчхөөд утсаа бариад сууж байтад Хү гэж дуудахад Хү ах яасан ах гээд очиход нь ахынхаа гарыг бариад өг ахыгаа доош нь харуулж хэвтүүлээд өг гэж хэлэхэд нь Хү ах намайг ахын дүү доош нь харуулаад өг гэж хэлсэн. Доош нь харуулж хэвтүүлэхэд бөөлжих гээд байна гэхээр нь хажуу тийш нь харуулж хэвтүүлсэн чинь тогтох байхаар нь дээш нь харуулж хэвтүүлээд дэр өндөрлөж тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193-194-р хуудас/,
12.Насанд хүрээгүй гэрч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х- ах Э- ахыг түрүүлээд гараараа цохих шиг болсон Э- ах бас цохих шиг болсон тэгсэн чинь Х- ах Э- ахыг тонгороод унагаачихсан. Тэгэхээр нь би араас очоод бариад авсан. Талийгаач унасныхаа дараа гар даагдахгүй миний бүх юм мэдээгүй болчихлоо гээд хэвтээд байсан. Э- ахыг хэвтэж байгаа газраас нь манай найз Т, Х 2 гэрийн хойд талд аваачсан гэсэн...Намайг гэрт сууж байхад Х ах гэрт орж ирээд хоёулаа гарах уу, Э-ыг үзэх үү гэхээр нь тэгье гээд гарсан. Тэгээд гараад гэрийн хойд талд гарсан чинь Э- ах, Бб-ын эхнэртэй хамт зогсож байсан...Гэртээ сууж байхад Х- ах болон манайд ирсэн хүмүүс яваад өгсөн. Тэр хойгуур нь Э-ыг хашааны ард талаас Төмөрөө 2 хөлийг нь өргөөд, цээжнээс нь Д гэх хүн өргөөд би гэрэл тусгаа гэрт оруулж ирсэн. Э- ахыг гэрийн баруун дээд хэсэгт газарт ор засаад унтуулсан. 06 цагийн үед Х ах талийгаачийн хажуугаар орж хэвтэх гэснээ С энэ амьсгалахгүй байна гэсэн тэгсэн чинь ээж босож ирээд эмнэлэг дууд гээд эгчийн гар утсыг аваад Төмөрөөд өгсөн чинь Төмөр ярьж эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210-р хуудас/,
13.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “...1.2. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далны доод хэсэг, баруун ташаан толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост дээд уруулын дээд хэсэг болон эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь нас барахад нөлөөлөхгүй. 5. Талийгаач нь архины цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. 6. Талийгаач шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх 22 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 234-244-р хуудас/,
14.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “...1. Талийгаач Д.Э-ы цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулай, дух хэсгийн хуйханд цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн дээд хэсэг, баруун далын доод хэсэг, баруун ташааны толгойн ар дээд хэсэг, баруун тохой, зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Д.Э-ы цогцсын хүүрийн толбоны өнгө сэргэх хугацаагаар /Н.П.Туровецын аргаар/ нас барсан хугацааг тогтооход 2023 оны 05 сарын 20-ны 04 цагаас 06 цагийн хооронд нас барсан байх боломжтой байх ба нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.9. Талийгаачийн цогцост учирсан зулгарал, цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй. 5.6. талийгаач нь нас барах үедээ цусанд нь хөнгөн зэргийн согтолт буюу 1,4% промиллийн спирт илэрсэн ба нас барахаас өмнө талийгаачийн цусанд хэр хэмжээтэй спирт байгааг тогтоох боломжгүй. Хөнгөн зэргийн согтолт бол цусанд илэрч байгаа спиртийг промиллээр хэмжих зэрэг тогтоож байгаа аргачлал юм. харин эд эсийн шинжилгээгээр бүх эд эрхтэн хордлогын улмаас дутагдалд орсон нь харагдаж байна. 7. Эд эсийн шинжилгээгээр эд эрхтэнд хордлогын өөрчлөлт гүн илэрсэн байгаа тул амь насыг авах боломж багатай. 8. Талийгаачийн цогцост учирсан зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь ухаан алдахад нөлөөлөхгүй...” гэх 31 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, /1-р хх-ийн 247-250-р хуудас, 2-хх-ийн 1-р хуудас/,
15.Монгол улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...1. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын гаргасан 2023.06.23-ны өдрийн 22 тоот, 2023.08.11-ний өдрийн 31 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. Талийгаач Д.Э-ы биед зулай, духны хуйханд голомтлог цус хуралт, дух, баруун дал, баруун ташаа, баруун зүүн тохой, зүүн чихний дэлбэн, зүүн шанаанд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, унах нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 5. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед нас барахаас өмнө 6 цагийн доторх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 6. Эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин болон үхэлд хүргэх гэмтлийн өөрчлөлт тогтоогдохгүй байна. 7. Урьд гаргасан шинжээчийн дүгнэлт болон цогцосны гадна үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад талийгаач нь 2023 оны 05 сарын 20-ны 04.00-06.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой байна. 8. Цусанд 1.4% этилийн спиртийн агууламж илэрсэн нь талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсныг илэрхийлэх ба эд эсийн шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтэд спиртийн цочмог хордлогын шинжүүд илэрсэн байна. 9. Хэргийн материалд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон цогцост хийгдсэн шинжилгээнээс үзэхэд талийгаачид үхэлд хүргэх боломжтой амь насанд аюултай гэмтлийн шинжүүд илрээгүй байна. Талийгаач нь спиртийн цочмог, хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан байх тул эмнэлгийн туслам үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ...”гэх 826 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 5-16-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...2 хавтаст хэрэг шилжүүлсэн байна. Энэ хавтаст хэргийн материалаас харахад анх хүн нас барсан байна гэдэг хэрэг дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Тухайн ажиллагаа явагдаж байгаад хяналт тавьж байсан прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, хүн нас барсан үйл баримтад бусдын гаднын нөлөө тогтоогдохгүй байна гэдэг байдлаар тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол гаргасан. Дээд шатны прокурорт гомдол гаргасан, дээд шатны прокурор тухайн хэрэг бүртгэлтийн хэргийг нээсэн. Тухайн хүн нас барсан хэрэг дээр нотолбол зохих байдал нотлогдоогүй байна, шалгах шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг гаргасан... Тэгэхээр нас барсан гээд байгаа гомдол мэдээллийг шалгаж байгаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн хэрэг маань хаана яваад байна гэдэг асуудал яригдаж байна. Дараагийн дугаарт тухайн хэргийг тусгаарлаагүй процессын алдаа яваад байдаг Өмгөөлөгч нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногоор хойшлуулж өгнө үү...” гэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. Энэ хэргээс тусгаарласан өөр хэрэггүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг хангалттай тогтоосон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, тухайн үйл явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй нэг нь нөгөөгөө бататган нотолсон шинжтэй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, шүүгдэгчийн 4 хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хохирол 1,000,000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч З.Хын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид З.Хт мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нт 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн байна.
Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн тухайд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “ Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заажээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцааж хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлэх бөгөөд үүний цаад зорилго нь нийгмийн харилцааны тогтвортой байдлыг хангахад чиглэнэ. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэхээр заагаагүй байна. Иймд 231600101004 дугаартай хэрэг 2023 оны 05 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийг буцааж хэрэглэхгүй бөгөөд сэтгэцийн хор уршгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн өмгөөллийн хөлс нэхэмжилсэн тухайд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТООЦОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ын 2.6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно:”, 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж журамласан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээр зохицуулалтад хамаарахгүй тул шүүхээс өмгөөллийн хөлсийг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зан үйлийн зардалд 31,161,551 (Гучин нэгэн сая нэг зуун жаран нэгэн мянга таван зуун тавин нэг) төгрөгийг нэхэмжилдэг бөгөөд Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь амь нас хохирсонтой шалтгаант холбоогүй учир тухайн нэхэмжилсэн зан үйлийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж дүгнэсэн.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Хаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нт 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овгийн З-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Хыг 500 (Таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Хт мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Хаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Нт 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР