Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00317

 

 

 

 

 

2021 оны 0******* сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2021/00*******17

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын ******* дугаар багийн 07-06 тоотод оршин суух, Бугат овогт ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нийтийн номын санд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирал ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2019 оны 10 дугаар сарын 04- ний өдрөөс Хөвсгөл аймгийн нийтийн номын санд номын санч-мэдээллийн ажилтнаар анх ажилд орж ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд ажиллаж ирсэн.

Намайг 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн Б/2******* дугаартай захирлын тушаалаар Нийтийн номын сангийн албан хаагчдын орон тоог цалин урамшууллын төсөв хасагдсантай холбогдуулан цөөрүүлж ажиллах болсон тул гэсэн шалтгаанаар ажлаас минь чөлөөллөө.

Надад номын санч-мэдээллийн ажилтны орон тоог цөөрүүлсэн талаар ямар нэгэн шийдвэр танилцуулаагүй. Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар надад урьдчилж мэдэгдэл өгөөгүй.

Би ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр хүлээж аваад нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Зундуйтогмидын Өлзийжаргал намайг Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн номын санч-мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх ажилд томилогдсон тушаал нь эрх зүйн үндэслэлгүй, тушаал гарсан он сар нь 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр гэсэн боловч уг ажилтныг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, тухайн үеийн дарга нь төрөл садан гэдгээрээ давуу байдал олгосон. Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн 2018, 2019, 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар *******д 2019 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр ажилд томилох тушаал гарган 2019 оны 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй байхад 187*******69******* төгрөгийг тухайн үед ажиллаж байсан дарга, нягтлан бодогч, нярав нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж цалин болгон олгосон байсан. Мөн Өлзийжаргалын ажилласан цагийг байгууллагын цагийн бүртгэлтэй тулган шалгахад дээр дурдсан хугацаанд ажилласнаар бүртгэгдээгүй байсан нь шалгалтаар тогтоогдсон болно.Нийтийн номын сангийн захирал Н.Оюунтуяа нь тухайн байгууллагын бүтэц, орон тоог баталсан аймгийн Засаг даргын захирамжгүйгээр 2018 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн А/04 тоот Орон тоо, бүтэц шинэчлэн батлах тухай захирлын тушаалаар хавсралтаар дурдсан 16 орон тоог баталсан мөртлөө 14 хүний орон тоотой ажиллаж байсан бөгөөд ажлаа хүлээлгэж өгөхөөс 1 сарын өмнө жижүүрээр Ц.Ёндонжамц, номын санчаар ******* нарыг авч ажиллуулсан байдаг. Үүнээс харахад дур мэдэн бүтэц , орон тоо, албан тушаалын нэршлийг өөрчилж байсан байна. Одоог хүртэл манай байгууллагын бүтэц орон тоог баталсан холбогдох дээд шатны байгууллагын шийдвэр байхгүй байна.Миний бие 2020 оны 5 дугаар сард аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажлыг хүлээж аваад хамт олон, ажлын байдалтай танилцаад 6 сард бүх ажилчдын хурал хийсэн. Хурлын үеэр тухай ажилтны ажлын байр баталгаатай биш, дотоод журмаараа сонгон шалгаруулалтгүй шууд орж ирсэн, ах дүү хамаатан садан, гэр бүл, гэр бүлийн харилцаатай, найз нөхөд хүмүүс дэндүү их байгаа талаар мэдэгдэж байсан. Энэ нь тухайн ажилтан өөрийгөө ажлын байран дээрээ баталгаагүй, чөлөөлөгдөнө гэдгээ хурал дээр мэдсэн.12 сард жилийн эцсээр цалингийн зардал хүрэлцэхгүй болж цалингаа олгох боломжгүй байдалд хүрсэн. Иймд 12 сард хийсэн бүх ажилчдын тайлангийн хурал дээр бүтэц орон тоог цөөрүүлж, хамгийн сүүлд орсон ажилтанг ажлаас чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Дээр дурдагдсан үйлдэхүй, эс үйлдэхүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *******ыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан-ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр Б/2******* дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн шалтгааныг тушаалдаа дурдахдаа нийтийн номын сангийн албан хаагчдын цалин урамшууллын төсөв хасагдсантай холбогдуулж орон тоог цөөрүүлэн ажиллах болсон тул гэжээ. Нэхэмжлэгч *******ын зүгээс уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нийтийн номын санч, мэдээллийн ажилтны ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчийн *******ыг ажлаас халсан тушаал нь хуульд заасан шаардлага хангаагүй, үндэслэлгүй тушаал гэж үзэж байна.Үүнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтад ажилтны орон тоог цөөрүүлж ажиллах болсон гэсэн шалтгаанаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар нэг сарын өмнө ажлаас нь чөлөөлөх тухайгаа мэдэгдэнэ гэж заасан. Гэвч энэ талаар *******д мэдэгдээгүй. Мөн орон тоог цөөрүүлэх болсон учраас халсан гэж байгаа боловч цөөрүүлэх болсон тухай баримт хэрэгт байхгүй байна. Эдгээрээс харахад нэхэмжлэгч *******ыг ажлаас чөлөөлсөн Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн захирлын тушаал нь үндэслэлгүй.Иймд *******ыг нийтийн номын сангийн номын санч, мэдээллийн ажилтны ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.

Хариуцагч *******ыг хууль бусаар томилсон, ажиллаагүй байж цалин авсан, ажилд орохдоо шалгалт өгөх ёстой байсан боловч өгөөгүй орсон гэх мэт зүйлүүдийг ярьж байна.Энэ шүүх хурал дээр н.Өлзийжаргалыг ажилд хууль бусаар томилсон тухай яриагүй, харин хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн үү гэдэг асуудал яригдаж байгаа. Хэрвээ ажилд томилсон тушаал нь хууль бус, ажиллаагүй байхад нь цалин өгсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ өөр журмаар шийдвэрлүүлэх хэрэгтэй байх. Дээрх нь ажил олгогч ажилтанг хуульд заасан үндэслэлээр, зохих журмын дагуу ажлаас чөлөөлөх тушаал гаргах нь зүйтэй байсан гэж үзэж байна. Орон тоог цөөрүүлэх шаардлагатай болоход ямар ч байгууллага хамгийн сүүлд авсан ажилтнаа халах ёстой гэж байна. Гэвч хариуцагчийн хэлснээр *******ыг ажиллаж байхад Энхтуяа гэдэг хүний оронд телевизэд ажиллаж байсан мэргэжлийн мэдээллийн ажилтныг би авч ажиллуулсан гэж хариуцагч тайлбарласан. Үүнээс үзэхэд хамгийн сүүлд ажилд орсон хүн н.Энхтуяагийн оронд ажиллаж байгаа хүн болж таарч байна.Тиймээс хариуцагчийн ярьсан энэ тайлбар үндэслэлтэй санагдахгүй байна, хариуцагч Төсвийн тухай хуульд зааснаар бүтэц орон тоог цөөрүүлэх асуудлыг өөрөө шийдвэрлэх эрхтэй гэж байна.Төсвийн тухай хуулийн 16.5-д төсвийн захирагч нь бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэхдээ дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтыг бүтцийн батлагдсан орон тооны төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох гэсэн байна. Хариуцагч сая тайлбартаа бүтэц орон тооны асуудлыг Засаг дарга батлах ёстой гэсэн. Тэгвэл төсвийн дээд шатны захирагч нь аймгийн Засаг дарга, энэ хүний зөвшөөрлөөр орон тоогоо цөөрүүлэх ёстой байсан.Гэтэл ийм тушаал шийдвэр гараагүй учраас нийтийн номын сангийн захирлын н.Өлзийжаргалыг ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй юм гэв.

Хариуцагч байгууллагын захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн нийтийн номын сангийн бүтэц орон тоог Аймгийн Засаг дарга батлах ёстой. Энэ талаар аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалт хийгдсэн. Манай номын сангийн өмнөх захирал Оюунтуяа хүн ажилд авах болохоороо өөрөө орон тоогоо нэмээд хасах болохоороо хасаад явчихдаг байсан юм байна лээ. Албан ёсны бүтэц орон тоо буюу аймгийн Засаг даргын тогтоосон орон тооны дагуу биш байна гэсэн санал дүгнэлт ирсэн. Үүнийг хэрэгт гаргаж өгсөн байгаа. Орон тоо цөөрүүлэх болсон шалтгаан нь Төсвийн тухай хууль-д зааснаар төсөв зохион байгуулагч төсөвтөө багтаан ажилтан, албан хаагчдын давхардлыг арилгаж цөөрүүлж ажиллах ёстой гэсний дагуу хийгдсэн юм. Намайг ажилд орохоос өмнө Оюунтуяа дарга 2 хүнийг ажилд авсан байсан. Манай байгууллага 9 дүгээр сард номын баяр тэмдэглэхэд өмнөх захирлын хамаатан мэргэжлийн биш диплом худалдаж авсан 5 хүн байсан. Тэр үед би жирэмсний амралтаа авсан Энхтуяагийн оронд телевизэд ажиллаж байсан тухайн орон тоонд тохирох мэргэжлийн хүнийг ажилд авч ажиллуулж байгаад жилийн эцэст цалин тавих болоход сан хүрэхгүй болсон. Харин өнгөрсөн жил ус, тогны мөнгийг 0 болгосон учраас түүнээс илүү гаргаж цалингаа тавьсан.Байгууллагын дотоод журмын дагуу ажилтан албан хаагчдыг сонгон шалгаруулж авдаг байтал *******ыг ямар ч шалгалтгүй авсан байсан. Ажилд томилсон тушаал нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс ажиллуулахаар байсан боловч 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс манайд ирж ажилласан. Энэ хугацаанд ямар ч цагийн бүртгэл дээр нэр нь байхгүй, цалингийн цэс дээр нэр нь байдаг. Өмнөх захирлын албан тушаалаа ашиглаж ажилд авсан ийм нууц байдалтай ажилтан байсан.Тийм учраас байгууллагын дарга нарын хамгийн сүүлд орсон ажилтнаа халдаг дотоод журмын дагуу би ажлаас нь халсан. 6 дугаар сард ажилдаа орж ирээд амрахаас нь өмнө хурал хийсэн.Хурал дээр өмнөх даргын төрөл 5 хүнд та нар ямар ч шалгалтгүй орж ирсэн учраас амралтын хугацаандаа шалгалтдаа бэлдэж орж ирээрэй, ажлын байр чинь баталгаагүй шүү, дотоод журмынхаа дагуу сонгон шалгаруулалтаа өгөөд ажлын байр чинь баталгаажна гэж маш тодорхой хэлсэн.Тийм учраас ******* халагдана гэдгээ эртнээс мэдэж байсан. Иймд миний гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Хөвсгөл аймгийн Нийтийн номын санд холбогдуулан Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн номын санч-мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн заалттай бөгөөд ******* нь Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн Б/2******* дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба шүүхэд хуулийн хугацаанд гомдлоо гаргасан байна.

Хариуцагч тал *******ыг Нийтийн номын сангийн албан хаагчдийн орон тоог цалин урамшуулалын төсөл хасагдсантай холбогдуулан цөөрүүлж ажиллах болсон тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргалаа.

Хэрэгт авагдсан 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн Б/2******* дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай ".Нийтийн номын сангийн албан хаагчдын орон тоог цалин урамшууллын төсөв хасагдсантай холбогдуулан цөөрүүлж ажиллах болсон тул номын санч-мэдээллийн ажилтан *******ыг 2021 оны 1 дүгээр сарын 04-нөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй... гэх тушаалын хуулбар зэргээс үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

Ажилтан *******ыг ажлаас чөлөөлсөн Б/2******* тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй. Тухайлбал:

1.Ажил олгогч буюу Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирал 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийн Б/2******* дугаартай Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.5 дахь заалтыг баримталсан байх боловч тус хуулийн ************** дугаар зүйл нь **************.1-**************.4 хүртэл заалттай байх тул ямар зүйл заалт хэрэглэж, ажлаас халах шийдвэр гаргасан нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хууль зүйн үндэслэлээ тодорхой зааж, үндэслэл болгож буй холбогдох хуулийг зөв баримтлаагүй байна.

2.Мөн ажил олгогч тушаалдаа Нийтийн номын сангийн албан хаагчдийн орон тоог цалин урамшуулалын төсөв хасагдсантай холбогдуулан цөөрүүлж ажиллах болсон тул *******ыг ажлаас чөлөөлсөн гэх боловч түүнтэй холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, орон тоо цөөрүүлсний улмаас ажилтныг ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлож чадаагүй болно.

*******.Хариуцагч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг *******д 2020 оны 12 дугаар сарын *******1-ний өдөр мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон ба ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмын зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч *******ыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн номын санч-мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно.Үүнд: Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирлын 2019 оны 10 дугаар 08-ны өдрийн Б/06 тоот тушаал, Санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргасан танилцуулга, Хөвсгөл аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба, улсын ахлах байцаагчийн акт, Хөвсгөл аймгийн нийтийн сангийн хөдөлмөрийн дотоод журам, Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн 2020 оны 06 дугаар сарын 0*******, 12 дугаар сарын *******1-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд, Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/01 тоот тушаал,хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаал, хавсралт, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 тоот тушаал, хавсралт, цалин олгох хүснэгт зэрэг нь нотариатаар гэрчлэгдээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ыг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн номын санч-мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ