Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2021/00233

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* дугаар байр, ******* тоотод оршин суух,******* овогт******* /РЮ**************092409/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын ******* дугаар багийн ******* дугаар гудамжний ******* тоотод оршин суух, овогт /РЭ4*******062/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын дугаар багийн ******* дугаар гудамжний тоотод оршин суух, овогт /РЮ900*******22*******/ нарт холбогдох,

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, төрсөн охин С.Амин-Эрдэнийг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч З.Одонгоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Одонгоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Одонгоо нь тай 20оноос хойш хамтран амьдарсан. Энэ хугацаанд бидний дундаас охин 20******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр төрсөн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд охиноо ын нэрээр бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан. Мөн Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 4*******6 дугаартай шийдвэрээр эцэг аас төрсөн охин д хүүхдийн тэтгэлэг тогтоолгон авч байсан.Миний охины аав нь 20******* оны дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийн ослоор нас барсан.Ингээд талийгаач нь албан ёсны гэрлэлтгүй, ганц төрсөн охин нь байсан бөгөөд би охиноо хууль ёсоор төлөөлж, нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээ авч, ын эзэмшилд байсан Тоёота Приус 20 маркын 9655ХӨҮ улсын дугаартай авто машиныг өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт өгсөн. Гэтэл талийгаач ын төрсөн дүү нь 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520..-д заасныг зөрчиж, төрүүлсэн охин байсаар байхад төрсөн дүү нь өв хүлээн авсан байна. Мөн нь 20******* оны дүгээр сарын 09-ний өдөр нас барж өв нээгдсэн байхад 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дүү нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан байгаа нь Иргэний хуулийн 53 дүгээр зүйлийн 53.2-т заасан хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гэрчилгээ олгосон нь тэргүүн ээлжид хууль ёсоор өв залгамжлагч ын төрсөн охин С.Амин-Эрдэнийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.Мөн нотариатч О.Нямдорж нь хууль дээдэлж, шударга ёсыг сахин нотариатын үйл ажиллагаа эрхлэх үүрэгтэй бөгөөд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэснийг зөрчиж нотаритын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль ёсны бус, үндэслэлгүй байгааг илэрхийлж байна. Иймд Иргэний хуулийн 53 дүгээр зүйлийн 53.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д заасныг зөрчиж үйлдсэн 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Сүхбатын төрсөн охин С.Амин-Эрдэнийг хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нас барсан ын төрсөн дүү т түүний гаргасан өргөдөл холбогдох бичиг баримтыг нь үндэслэн аас үлдсэн автомашиныг хуульд заасан үндэслэлээр өвлөх эрхтэй төрсөн дүүд нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэхүү гэрчилгээг олгох явцад хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй. Өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан хугацааг зөрчиж олгосон гэсэн байна. Өвлөх эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө олгож болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг.Төрсөн хүүхэд нь байхад төрсөн дүүд нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай ийн өргөдөлд ын хүүхдийн тухай асуудал байгаагүй, дурьдаагүй байсан.ын төрсөн дүү гэдэг нь баримтаар нотлогдсон бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээний Бусад өвлөгчдийн талаар мэдээлэл-д Өөр өвлөх эрхтэй хүн байхгүй гэж гаргацтай гарын үсэг зурсан байгаа. Гэтэл шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон шүүхийн шийдвэр гаргуулсан талаар тухайн үед надад мэдэгдээгүй. Мэдэгдэх ч боломж байгаагүй. Нэхэмжлэлд нотариатч О.Нямдорж нь хууль дээдэлж, шударга ёсыг сахин нотариатын үйл ажиллагаа эрхлэх үүрэгтэй бөгөөд нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхтэй гэрчилгээ олгоно гэснийг зөрчсөн байгаа нь нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль ёсны бус үндэслэлгүй байгааг илэрхийлж байна. Нас барагч ын төрсөн хүүхэд байгаа нь батлагдсан тохиолдолд өвлөх эрх нээгдэх дараалалд төрсөн хүүхэд нь төрсөн дүүгээс түрүү ээлжид өвлөх эрхтэй байдаг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Өвлөх эрхийн дараалал зөрчин өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон нь шүүхийн энэхүү хянан шийдвэрлэх үйл ажиллагаагаар нотлогдсон тохиолдолд нотариатчийн өмнө олгосон өвлөх эрхийн гэрчилгээг шүүх өөрийн шийдвэрээр хүчингүйд тооцдог хууль зүйн зохицуулалт байгаа. Нотариатын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3..6-д заасан Хуульд заасан бусад гэсэн үндэслэлийг үндэслэн мөн хуулийн 3 дүгээр зүйлийн 3.3-д заасан Энэ хуулийн 3.-д заасныг зөрчил хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчын болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд гэсэн заалтаар нотариатч байсан О.Нямдоржийн 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч З.Одонгоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 20онд Сүхбаттай үерхэж цаашдаа хамт амьдрах бодолтой байсан. Тэгээд охин Амин-Эрдэнэ төрсөн. Гэтэл Сүхбат Өмнөговь аймагт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан. Урьд өмнө нь Батцэцэг надтай эгч дүүс шиг байсан юм. Ахыгаа нас барсны дараа ажиллаж байсан компаниас нь мөнгө авсан байсан.Би хүүхдийнхээ тэтгэмжийг ажиллаж байсан байгууллагаас нь гаргуулах гэж их хөөцөлдсөн.Тэгэхэд компанийн зүгээс өгөх ёстой мөнгийг өгсөн гэсэн хариу өгсөн. ээжийнхээ хамт талийгаачийн үйлдвэрлэлийн ослоор нас барсных нь төлбөрийг байгууллагаас нь авсан байпаг. Ахынхаа хүүхдэд бага ч гэсэн хүртээгээгүй, уг нь ахынхаа хүүхдэд нинжин сэтгэл гаргах хэрэгтэй. Миний хүүхдийн нохой шиг үзсэн.Надаас хүүхдийнхээ өлгийг нэхэж байсан.Одонгоог зулбасгатай нь ална гэж байсан гэсэн. Дараа нь би очоод хүүхдийнхээ тэтгэмж тогтоолгох гэсэн юм надад бичиг баримтууд хэрэгтэй байна өгөөч гэхэд миний ахыг нас барангуут чи яахаараа мөнгө авах ёстой юм гэж харьцсан. Би талийгаач Сүхбатын гэр бүлийнхэнтэй сайхан харилцаатай байсан. ч манайхаар ирж очдог байсан. Миний хүүхэд одоо надаас аавыгаа нэхээд байдаг юм. Би хоёр хүүхэдтэй нь үнэн. манай удамд байхгүй, хүний үр бидэнд хамаагүй би ганцаараа өв залгамжлагч гэдэг. Сүхбатын өвлөгч нь түүний охин Амин-Эрдэнэ юм. Тэглээ гээд миний хүүхдийн буруу гэж байхгүй. Би учир зүйгээ олох гэж хичээсэн. Тэгэхэд би шүүхэд ажилладаг, манайхан ах дүүгээрээ шүүхэд ажилладаг гэж дарамталсан. Ахыгаа нас барсны дараа компаниас нь мөнгө авчхаад үнэн учраа хэлээд миний хүүхдэд бага ч хамаагүй хүртээгээгүй. Иймд Иргэний хуулийн 53 дүгээр зүйлийн 53.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.-т заасныг зөрчиж 209 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.Би н.Пүрэвдулам нотариатчаас энэ талаар асуухад чи өмнө нь өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэх ёстой байсан, хойно болохоор татгалзсан гэж үздэг гэж хэлсэн. Тэгээд би өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн юм. Дараа нь 3 дугаар сард байх шүүх хуралд ороход Батцэцэг өвлөх эрхийн гэрчилгээ нээлгээд авчихсан байсан.Тэгээд би О.Нямдоржтой уулзаад ядаж талийгаачийн өвлөгчөөр нь тогтоолгомоор байна гэхэд шүүхээр шийдвэрлүүлэх юм байна гэсэн. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, охин С.Амин-Эрдэнийг талийгаач ын өвлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ өвлөх асуудал Одонгоод ямар ч хамааралгүй. Одонгоо худал тайлбар хэлж байна. Би шүүхийн өмнө хэзээ ч худал хэлэхгүй.Би ээж, ах охинтойгоо дөрвүүлээ амьдардаг байсан. Миний ах тусдаа гараагүй байсан. Ээж бид хоёрыг болгох гээд Өмнөговь аймаг руу ажил хийх гэж явсан юм. Ахыгаа алдаад ээж бид хоёр хүнд хэцүү байдалд байхад Одонгоо чи ямар зан гаргаж байсан билээ. Одонгоо миний ахтай ямарт хамааралгүй хүн. Ээж маань Одонгоог ахтай маань гэрлүүлж тусад нь гаргаж амьдруулаагүй. Тэгээд ч машиныг ээж маань зээл авч ахад маань авч өгсөн юм. Гэтэл ах маань нас барсан. Ээж маань нэгдүгээр өв залгамжлагч тул уг машиныг авах эрхтэй.Гэхдээ бие нь муу машин барих боломжгүй учраас надад өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж аваарай гэж зөвшөөрөл олгосон.Тэгээд би өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэж авсан юм.Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.С.Амин-Эрдэнийг хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэлэх тайлбар байхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч О.Нямдорж нь талийгаач ын төрсөн дүү т түүний гаргасан өргөдөл холбогдох бичиг баримтыг нь үндэслэн аас үлдсэн автомашиныг хуульд заасан үндэслэлээр өвлөх эрхтэй төрсөн дүүд нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө олгож болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг.Төрсөн хүүхэд нь байхад төрсөн дүүд нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай ийн өргөдөлд ын хүүхдийн тухай асуудал байгаагүй, дурьдаагүй байсан.ын төрсөн дүү гэдэг нь баримтаар нотлогдсон бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээний Бусад өвлөгчдийн талаар мэдээлэл-д Өөр өвлөх эрхтэй хүн байхгүй гэж гаргацтай гарын үсэг зурсан байгаа. Талийгаачийн төрсөн хүүхэд байгаа талаар тухайн үед мэдэгдээгүй, нотариатч мэдэх боломж байгаагүй. ын төрсөн хүүхэд байгаа нь батлагдсан тохиолдолд өвлөх эрх нээгдэх дараалалд төрсөн хүүхэд нь төрсөн дүүгээс түрүү ээлжид өвлөх эрхтэй байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна.Өвлөх эрхийн дараалал зөрчин өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх тул 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Одонгоо нь хариуцагч О.Нямдорж, нарт холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, охин С.Амин-Эрдэнийг хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэгт Улсын бүртгэлий ерөнхий газар,Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 5/004******* дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлий ерөнхий газар,Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 5/004******* дугаартай төрөл садангийн лавлагаа, Хөвсгөл аймаг, ******* сум, Улсын бүртгэл, /Бүртгэлийн ажилтан/ 20******* оны дүгээр сарын 4-ны өдөр бүртгэж олгсон бүртгэлийн 4*******6 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл тойргийн нотариат 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн ******* сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 4*******6 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0******* дугаар сарын 0-ны өдрийн 35*******6 дугаартай шүүгчийн захирамын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Монголын нотариатчдын танхим, Хөвсгөл тойрог О.Нямдорж 23, Өвлөх эрхийн гэрчилгээ, эхэлсэн 209.0.2, дууссан 209.2.20. хуудас -3************** гэх баримт, Хөвсгөл аймгийн тойргын нотариатч Х.Пүрэвдулам танаа Өв хүлээн авах тухай З.Одонгоо, Одонгоогийн тухай 2020 оны 04 дүгээр сарын 4-ний өдөр нотариатч Х.Пүрэвдулам гэх нийт 2 хуудас баримт тус тус нотлох баримтаар авагдсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь...миний охин Э.Амин-Эрдэнэ талийгаач ын төрсөн охин.Гэтэл төрсөн охин нь байсаар байтал хэлж мэдэгдэлгүй, хариуцагч нь хууль зөрчиж, өөрийн нэр дээр талийгаачийн эзэмшлийн авто машины өвлөх эрхийн гэрчилгээг хариуцагч О.Нямдоржоор гаргуулж авсан.Үүнээс болж миний охины эрх зөрчигдсөн тул шүүхэд хандсан.Иймд дээрх өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, охин Э.Амин-Эрдэнийг талийгаач ын хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгнө үү...хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, шаардлагаа тодруулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уртбаяр...талийгаач ад өөр хууль ёсны өвлөгч байхгүй гэсэн тул өвлөх эрхийн гэрчилгээг хугацаанаас нь өмнө төрсөн дүү болох т олгосон.Гэтэл төрсөн охин нь байгаа юм байна.Иймд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг зөвшөөрч байна... гэж,

Харин хариуцагч ...дээрх машиныг миний ээж зээл авч талийгаач ах ад авч өгсөн юм.Ээж маань машин барьж чаддаггүй тул ахыг нас барсны дараа өв хүлээн авахаас татгалзаж, миний нэр дээр өв нээлгэсэн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...хэмээн маргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

З.Одонгоо, нарын дундаас 20******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр охин төрсөн болох нь Улсын бүртгэлий ерөнхий газар,Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 5/004******* дугаартай төрөл садангийн лавлагаа, Хөвсгөл аймаг, ******* сум, Улсын бүртгэл, /Бүртгэлийн ажилтан/ 20******* оны дүгээр сарын 4-ны өдөр бүртгэж олгосон бүртгэлийн 4*******6 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 0 дугаар сарын 05-ны өдрийн 4*******6 дугаартай шийдвэрийн хуулбар зэргээр нотлогдож байх ба хэргийн зохигч дээрх үйл баримтанд маргаагүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520..-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520..2-т энэ хуулийн 520..-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ, 520.2-т энэ хуулийн 520.-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзах буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвэл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө гэж заасан.

нь 20******* оны дүгээр сарын 09-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн дүү болох нь Тоёото приус маркийн 96-5ХӨҮ улсын дугаартай авто машиныг өвлөхөөр нотариатчид хандаж хүсэлт гаргаж, 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 4 дугаартай Тоёото приус маркийн 96-5ХӨҮ улсын дугаартай авто машиныг Өвлөх эрхийн гэрчилгээг т олгожээ.

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д Өв нээгдсэн газрын нотариатч, өвлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасан журам, үндэслэлийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор хуульчилсан.

агсан 20******* оны дүгээр сарын 09-ны өдөр нас барсан, нас барах хүртлээ Хөвсгөл аймаг, ******* суманд амьдарч байсан нь зохигчийн тайлбар, Хэрэгт Улсын бүртгэлий ерөнхий газар,Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 5/004******* дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.-д заасны дагуу өв нээгдсэн болон мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.-д зааснаар өв нээгдсэн газрыг Хөвсгөл аймаг ******* сум гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 53 дүгээр зүйлийн 53., 53.2-т Өв нээгдсэн газрын нотариатч, өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэж заасан.

Гэтэл хариуцагч О.Нямдорж нь дээрх журмыг зөрчсөн, мөн адил эрх бүхий хууль ёсны өвлөгч байгаа эсэх талаархи лавлагаа, холбогдох баримтыг зохих газраас авах, зохих баримтыг бүрдүүлэн нотариатчид хандахыг хүсэлт гаргагчид зөвлөхгүйгээр нотариатын үйлдэл хийсэн нь Иргэний хуулийн 53 дүгээр зүйлийн 53.3-т заасан зөрчлийг бий болгохын зэрэгцээ хууль ёсны өвлөгчийн эрхийг зөрчсөн байна.

Мөн өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад бусад өвлөгч нар өвлөгдсөн эд хөрөнгийг өвлөн авсан, өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргах эсэхийг нягтлан шалгахгүйгээр нотариатын үйлдэл хийх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43., Нотариатын үйлдэл хийх зааврын *******.-д заасан зөрчлийг бий болгож, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох үндэслэл болж байна.

Хариуцагч ийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520..2-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд ын хууль ёсны өвлөгчөөр тогтоогдох боломжтой ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч, тайлбартай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх гэсэн хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч О.Нямдоржийн 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаарт бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, С.Амин-Эрдэнийг агсны хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 5.2., ******* дугаар зүйл, ******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.*******, Нотариатын тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3..6, 3.3-д заасныг баримтлан 209 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгосугай.

2.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520..-д зааснаар Сүхбатын Амин-Эрдэнийг талийгаач ын хууль ёсны өвлөгчөөр тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 5******* дугаар зүйлийн 5*******., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., *******..2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нямдорж, нараас 40.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 4 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ