Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 111/ШШ2022/0014

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “******* сумын Засаг даргын *******21 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******21 оны 6 сарын 14-ний өдөр явагдсан *******гийн усалгаатай тариалангийн ******* га газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч ******* миний бие тус шүүхэд “*******21 оны 6 дугаар сарын 14-ний өдөр явагдсан *******гийн усалгаатай тариалангийн ******* га газрын дуудлага худалдааг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч ******* нь *******22 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч надтай ******* сумын 6 дугаар багт байрлах *******гийн тариалангийн ******* га газрыг иргэн *******т эзэмшүүлэх талаар амаар харилцан тохирч, мөн маргаан бүхий дуудлага худалдаанд ялагч болсон *******д дээрх газраас өөр газрыг *******22 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/******* дугаартай захирамжаар олгож, иргэн ******* нь хүлээн зөвшөөрч маргаан бүхий газарт ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул нэхэмжлэгч миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын *******21 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******21 оны 6 сарын 14-ний өдөр явагдсан *******гийн усалгаатай тариалангийн ******* га газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохоо илэрхийлсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын *******21 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, *******21 оны 6 сарын 14-ний өдөр явагдсан *******гийн усалгаатай тариалангийн ******* га газрын дуудлага худалдааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг буцаан олгосугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Ц.СУВДМАА