| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00138/И |
| Дугаар | 155/ШШ2021/00321 |
| Огноо | 2021-03-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2021/00321
| 2021 оны 03 сарын 04 өдөр | Дугаар*******55/ШШ2021/00321 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******* сумын ************** дүгээр багт оршин суух, ******* овогт ******* /РП92101201/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******* сумын ************** дүгээр багт оршин суух, ******* овогт ******* /*******/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын*******5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие нь тай 2009 онд танилцаж үерхэж байгаад 2010 оны*******0 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс бид хамтран амьдарч эхэлсэн бөгөөд хамтын амьдралын явцад 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Мандахнар төрсөн. Бид 6 жил хамт амьдрахдаа хэрүүл маргаантай амьдардаг байсан.2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Батбаяртай маргалдаж гэрээсээ явсан. Тэр үед би******* сартай жирэмсэн үлдэж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин Ариунжаргал төрсөн. Тусдаа амьдраад 6 жил болж байна.Тэр хугацаанд нөхөр болох Батбаяр нь өөр хүнтэй амьдарч, хүүхэдтэй болсон. Иймд 2010 оны*******0 дугаар сарын 3-ны өдрийн*******15/000693 дугаарт гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Мандахнар, охин Ариунжаргал нарыг өөрийн асрамждаа үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно.
...Шүүхэд гаргасан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид тусдаа амьдраад 6 жил болсон. Нөхөр болох Батбаяр одоо өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон тул эвлэрэх ямар ч боломжгүй юм. Охин төрөхөд Батбаяр байгаагүй тул би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан юм гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
...Би эхнэр болох тай 2009 онд танилцаж, үерхэж байгаад 2010 онд ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн.Хамтрын амьдрах хугацаанд бидний дундаас 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү Б.Мандахнар төрсөн.Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос хойш одоог хүртэл 6 жил гаруй хугацаанд тус тусдаа амьдарч байна. Бид салахдаа******* хүүхэдтэй байсан ба эхнэр нь надаас салахдаа жирэмсэн байсан юм байна. Би г жирэмсэн байсан, охин төрсөн талаар******* жилийн дараа мэдсэн. Надад энэ талаараа хэлээгүй.Би одоо өөр хүнтэй гэр бүл болоод дундаасаа хүүхэдтэй болсон нь үнэн ба цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.Хүүхдүүд маань миний хүүхэд мөн.Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамжийг зөвшөөрч байна.Харин би одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа болохоор сар болгон тэтгэмж өгч чадахгүй.Харин сургуульд орох үед болон намар хүнсний үед тусалж баймаар байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Учир нь:
Гэрлэгчид нь 2010 оны*******0 дугаар сарын*******8-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн*******2 дугаар зүйлийн*******2.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэрлэгчид 2014 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй, гэрлэлт цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байгаа болно.
Иймд шүүх нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү , 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хүү Б.Мандахнар, охин нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчиныг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүү Б.Мандахнар, охин нарыг төрсөн эх гийн асрамжид үлдээж, эцэг аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.
Мөн хүү Б.Мандахнар, охин нарыг эх гийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг , эх нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдаж, нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******38.628 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү , 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин нарыг*******1 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,*******1-16 нас /суралцаж байгаа бол*******8 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Мандахнар, охин нарт сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг, нийт*******38.628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйл,*******32 дугаар зүйлийн*******32.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.1-д зааснаар ******* овогт ******* /РП92101201/, ******* овогт ******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5-д зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү , 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин нарыг төрсөн эх гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү , 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин нарыг*******1 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,*******1-16 нас /суралцаж байгаа бол*******8 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг аас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Батбабяр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх нарт тус тус даалгасугай.
5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******38.628 /нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас*******38.628 /нэг зуун гучин найман мянга зургаан зуун хорин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Өлзийбуянд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******19.4,*******19.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш*******4 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ