| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0049/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-03-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Б.Түвшинтөр,
Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч М овгийн Э-Оын Х-д холбогдох 2416000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, аав, хүү нарын хамт *** аймгийн **** сумын **** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДР*** регистрийн дугаартай, М овгийн Э-Оын Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Х нь **** аймгийн **** суманд машины зам дээрээс самсунг А-53 загварын гар утсыг олж уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэж мэдсээр байж завшиж хохирогч Д.Б-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Э.Х нь **** аймгийн **** суманд машины зам дээрээс самсунг А-53 загварын гар утсыг олж уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэж мэдсээр байж завшиж хохирогч Д.Б-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 01 сарын 19-ний өглөөний 11 цагийн орчимд төрсөн дүү болох Д.Бийн Ниссан адван маркийн **** ,улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явж байгаад уг машинаас самсунг брэндийн А-53 загварын гар утсаа алдсан. Би дүү П.Бийн машинаар авлага авахаар П.Б-н гэрт очсон. **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ганцаараа унаж очсон. П.Бн гэрт ороход миний А-53 гар утас надад байсан эсэхийг би санахгүй байна. Би Б-н гэрт 15-20 минут болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р хуудас/,
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б-н гэрт орохдоо утастай байсан эсэхээ сайн санахгүй байна. Гэрээсээ гарахдаа өөрийн эзэмшлийн самсунг А53 загварын гар утсыг авч гарсан юм. Э.Хг цагдаагийн байгууллагаас дуудаад мэдүүлэг байцаалт авсны дараа миний гар утсыг надаа авч ирж өгсөн. Би гар утасгүй болсны дараа шинэ гар утас авсан самсунг А-53 загварын гар утас Эрдэнэ суманд байгаа. Надад гомдол санал байхгүй. Э.Х надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Д.Б манай гэр ирсэн. Б- манай гэрт орж ирэхдээ самсунг А-53 загварын гар утасгүй орж ирсэн. Б- манайд аяга цай уугаад л гарсан 5 минут л болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 30 минутад би гэртээ өдрийн цайндаа ирсэн. Манай охин Х дэлгүүр яваад ирье гэж хэлээд гэрээс гараад дэлгүүр явсан. Тэгсэн чинь манай охин Х- гар утас оллоо гээд гэртээ бариад ороод ирсэн юм. Манай охин Х-гийн олсон гэх гар утас нь дэлгэц нь хагарсан байсан. Тэгээд тухайн гар утсыг гэртээ хоёр хонуулаад байж байтал манай сумын иргэн Ч Улаанбаатар хот руу явахаар нь хүү А руу өгч явуулсан юм. Х-гийн олсон гар утас нь А-53 загварын хар өнгийн гар утас байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55-р хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Ашид-Билгүүн ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн “...Самсунг А-53 загварын гар утас 1 ширхэг 400,000 төгрөгийн бодит үнэ цэнэтэй байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/60 дугаартай хөрөнгийн үнэлгээ/хх-ийн 61-63-р хуудас/,
Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагийн сайн санахгүй байна хүнсний дэлгүүр орж хүүхдэдээ памперс авчхаад буцаад гэртээ харих гээд зам дагаад алхаж байхад хар өнгийн гэртэй гар утас доошоо харсан байдалтай газарт хэвтэж байсан. Эргэн тойронд ямар ч хүн байхгүй хэний утас гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Би гар утсыг газраас авахад дэлгэц нь хагархай байсан. Тэгээд би гэртээ ороод ээждээ гар утас олсон талаараа хэлээд гэртээ тухайн олсон гар утсыг байлгаж байгаад манай ах А гар утсаа эвдэлсэн утасгүй гэхээр нь Улаанбаатар хот руу ах руугаа олсон гар утсаа явуулсан...”/хх 75-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овгийн Э-Оын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хг 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хд оногдуулсан 500 (Таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Хд мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч хохирогчид 400,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР