| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Алтандөшийн Энхбаатар |
| Хэргийн индекс | 164/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагч Х.Гүнжидмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Хохирогч Г.С,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Гүнжидмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогтой Б-ын Б-т холбогдох 2316000000204 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ***** аймгийн *** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, **** аймгийн *** сумын 1 дүгээр баг ***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДЕ*** регистрийн дугаартай, Б овогтой Бын Б,
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчим **** аймгийн **** сумын төв аймгийн **** доод талын замын уулзвар дээр Г.Сыг найз нартайгаа алхаж явахад нь *** чи Б гэж мэдэх үү гэж хэрүүл үүсгэн хохирогч Г.Сын духан тус газарт нь чулуугаар цохисны улмаас дух ясны ил цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд доод, дотор хананы хугарал, духны хөндийд цусан хураа, дух яс болон ухархайн дээд дотор хананы ил хугарал, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 02-03 цагийн орчим **** аймгийн *** сумын төв аймгийн **** талын замын уулзвар дээр Г.Сыг найз нартайгаа алхаж явахад нь **** чи Б гэж мэдэх үү гэж хэрүүл үүсгэн хохирогч Г.Сын духан тус газарт нь чулуугаар цохиж дух ясны ил цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд доод, дотор хананы хугарал, духны хөндийд цусан хураа, дух яс болон ухархайн дээд дотор хананы ил хугарал, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:
2.Б.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Хохирогч Б.Лийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз С, М.Мнарын хамт 23 цагийн үед К бааранд орсон. Бааранд бид 3 нэг хүний 4 лааз пиво уусан. Бүжиглэж байгаад 2 цагийн үед баар ах үеэр гадаа тамхи татаад хоорондоо яриад зогсож байтал хажууд байсан танихгүй залуу ирээд манай найз М.Мруу хандаад яасан гэнээ хөгшөөн асуудал гаргамаар байна уу гээд байсан. Бид нар ямар нэгэн асуудал байхгүй буцаад баар луу орсон. 3 цагийн үед баарнаас гараад хойшоо эмнэлгийн тийшээ байхад урд хоёр танихгүй залуу явж байснаа эргэж ирээд яагаад араас аад байгаа юм. Асуудал байна уу хөгшөөн гээд бид гурвыг харанхуй газарт тосоод бид гуравтай зодолдох гээд байхаар нь бид гурав ямар нэгэн асуудал гаргамааргүй байна. Маргааш ажилтай бид нар гэр лүүгээ явдаг замаараа явж байна гээд тухайн залуустай маргалдалгүй салсан. Эмнэлгийн доод талын уулзвар дээр явж байтал тэр хоёр залуу араас дахиж ирээд уулзаж байтал араас нь машинтай танихгүй 3 залуу ирээд манай найз Сыг нүдний шилтэй махлаг залуу нь шууд нүүр хэсэг лүү нь цохисон. М.М бид хоёрыг уулзварын хойд талд зодсон. Алхаж явсан хоёр залууг харвал танина. Машинтай залуучуудыг танихгүй. Алхаж явсан хоёр залуугийн нэг нь махлаг, нүдэн дээрээ шивээстэй, нүдний шилтэй байсан. Нөгөө залуу нь 175-180 орчим өндөртэй туранхай, өндөр бор царайтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудас/,
3.О.М-О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз С, Л нарын хамт 23 цагийн үед К бааранд орсон. Бааранд бид 3 нэг хүний 4 лааз пиво уусан. Бүжиглэж байгаад 2 цагийн үед баар хаах үеэр гадаа тамхи татаад хоорондоо яриад зогсож байтал хажууд байсан танихгүй залуу ирээд манай найз М.Мруу хандаад яасан гэнээ хөгшөөн асуудал гаргамаар байна уу гээд байсан. Бид нар ямар нэгэн асуудал байхгүй буцаад баар луу орсон. 3 цагийн үед баарнаас гараад хойшоо эмнэлгийн тийшээ явж байхад урд хоёр танихгүй залуу явж байснаа эргэж ирээд яагаад араас дагаад байгаа юм. Асуудал байна уу хөгшөөн гээд бид гурвыг харанхуй газарт ороод бид гуравтай зодолдох гээд байхаар нь бид гурав ямар нэгэн асуудал гаргамааргүй байна. Маргааш ажилтай бид нар гэр лүүгээ явдаг замаараа явж байна тухайн залуустай маргалдалгүй салсан. Эмнэлгийн доод талын уулзвар дээр явж байтал тэр хоёр залуу араас дахиж ирээд уулзаж байтал араас нь машинтай танихгүй 3 залуу ирээд манай найз Сын нүдний шилтэй махлаг залуу нь шууд нүүр хэсэг лүү нь цохисон. Л бид хоёрыг уулзварын хойд талд зодсон. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Зүүн шанаа хэсэгт хөндүүртэй өвдөж байна. Алхаж явсан хоёр залууг харвал танина. Машинтай залуучуудыг танихгүй. Алхаж явсан хоёр залуугийн нэг нь махлаг, нүдэн дээрээ шивээстэй, нүдний шилтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/,
4.Хохирогч Г.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз Л, М.Мнарын хамт 23 цагийн үед К бааранд орсон. Бааранд бид 3 нэг хүний 4 лааз пиво уусан. Бүжиглэж байгаад 2 цагийн үед баар хаах үеэр гадаа тамхи татаад хоорондоо яриад зогсож байтал хажууд байсан танихгүй залуу ирээд манай найз М.Мруу хандаад яасан гэнээ хөгшөөн асуудал гаргамаар байна уу гээд байсан. Бид нар ямар нэгэн асуудал байхгүй буцаад баар луу орсон. 3 цагийн үед баарнаас гараад хойшоо эмнэлгийн тийшээ явж байхад урд хоёр танихгүй залуу явж байснаа эргэж ирээд яагаад араас дагаад байгаа юм. Асуудал байна уу хөгшөөн гээд бид гурвыг харанхуй газарт ороод бид гуравтай зодолдох гээд байхаар нь бид гурав ямар нэгэн асуудал гаргамааргүй байна. Маргааш ажилтай бид нар гэр лүүгээ явдаг замаараа явж байна тухайн залуустай маргалдалгүй салсан. Эмнэлгийн доод талын уулзвар дээр явж байтал тэр хоёр залуу араас дахиж ирээд уулзаж байтал араас нь машинтай танихгүй 3 залуу ирсэн. Тэгтэл Говь-Алтайд чи Б гэж мэдэх үү гээд миний нүүр хэсэг рүү цохих гэхээр нь би бултсан. Тэгтэл манай найз М.Мхөөе яагаад байгаа юм бэ гэсэн чинь өөрийгөө Б гэсэн залуу чулуу аваад шууд миний нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би 2-3 минут сууж байгаад холдох гээд бостол замын цаад талд манай хоёр найзыг нөгөө залуучууд нь зодож байсан. Би тэндээсээ шууд эмнэлэг орсон. Манай хоёр найз гэр лүүгээ явсан. Б гэдэг нь миний дух хэсэг рүү чулуугаар цохисон. Би Бг харвал танина. Миний духны гавлын яс цөмөрсөн. 7 оёдол тавиулсан. Б гэдэг залуу нь баруун хөмсөг дээрээ шивээстэй, нүдний шилтэй махлаг залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 118, 121-р хуудас/,
5.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “1-5 хүртэл дугаарлан ширээн дээр тавьсан хүмүүсийн зураг байх бөгөөд хохирогч Б.Лд үзүүлэхэд 2 дугаартай хүний зургийг заав. Мөн ажиллагааны явцад хүмүүсийн байр, дугаарыг сольж үзүүлэхэд 4 дугаартай хүний зургийг заав” Б.Лгаас ямар содон шинж тэмдгээр таньсан тухай тодруулахад: Тухайн манай найз С-ыг цохьдог махлаг нүдний шилтэй залуу нь мөн би тухайн залууг царайгаар нь таньж байна гэв” /хх-ийн 06-08 дугаар хуудас/,
6.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Таньж олуулах ажиллагаа явуулахад тогтоогдсон нөхцөл байдал 1-5 хүртэл дугаарлан ширээн дээр тавьсан хүмүүсийн зураг байх бөгөөд хохирогч Г.Ст үзүүлэхэд 4 дугаартай хүний зургийг заав. Мөн ажиллагааны явцад хүмүүсийн байр, дугаарыг сольж үзүүлэхэд 2 дугаартай хүний зургийг заав. Ажиллагааны явцад Г.С-т ямар содон шинж тэмдгээр нь таньсан талаар тодруулахад: Тухайн залуу нь намайг цохьдог Билэгээ гэх залуу мөн би тухайн залууг царайгаар нь таньж байна гэв” /хх-ийн 09-12 дугаар хуудас/,
7.Б.Бийн өөрийн Б Б. гэсэн цахим хаягаас бичсэн сэтгэгдэл /хх-ийн 186 дугаар хуудас/,
8.Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №281 “...Г.Сын биед дух ясны ил цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд доод, дотор хананы хугарал, духны хөндийд цусан хураа, дух яс болон ухархайн дээд дотор хананы ил хугарлыг суллаж хэвийн байрлалд титан ялтас шургаар бэхэлсэн мэс заслын дараах байдал духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс дух ясны ил цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд дотор хананы хугарал, дух яс болон ухархайн дээд доод хананы ил хугарлыг суллаж хэвийн байрлалд титан ялтас шургаар бэхэлсэн мэс заслын дараах байдал духны хөндийд цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3 -д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 135-137-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Бийн хохирогч Г.Сын духан тус газарт нь чулуугаар цохисон идэвхитэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, улмаар хохирогчийн дух ясны ил цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд доод, дотор хананы хугарал, духны хөндийд цусан хураа, дух яс болон ухархайн дээд дотор хананы ил хугарал, духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний биед хүнд хохирол учруулсан гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтуурсан байдал нөлөөлж, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Хэргийн бодит байдалд нийцүүлж зөв үнэлэлт дүгнэлт өгөөсэй. Хэний буруутай үйлдлээс бол гэмтэл учирсан нь тодорхойгүй. Хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаж байна...” гэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Б.Л, О.М-О, Г.С нарт хууль сануулж авсан мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд болон мэдүүлгүүд ноцтой зөрүүгүй, нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө бататган нотолсон шинжтэй журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хязгаарласан, эрхэд халдсан зүйл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн нэхэмжилсэн шүүхээр тогтоогдсон 5,000,000 (Таван сая) төгрөгийн хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид 1,000,000 (Нэг сая) төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр үлдсэн 2,129,000 (Хоёр сая нэг зуун хорин есөн мянга) төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 (Арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (Арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 11,000 (Арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (Арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Бт мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Сын эрүүл мэндэд дух ясны ил цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд доод, дотор хананы хугарал, духны хөндийд цусан хураа, дух яс болон ухархайн дээд дотор хананы ил хугарлыг суллаж хэвийн байрлалд титан ялтас шургаар бэхэлсэн мэс заслын дараах байдал духанд шарх, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан байна.
Хохирогч Г.Саас өмгөөллийн хөлсний зардалд 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөг болон сорив эмчилгээ хийлгэхэд гарах зардал 500,000 (Таван зуун мянга) төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өмгөөллийн хөлс нэхэмжилсэн тухайд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно:”, 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” гэж журамласан бөгөөд хохирогч нь дээрх зохицуулалтад хамаарахгүй байх тул шүүхээс өмгөөллийн хөлс 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн сорви эмчилгээ хийлгэх зардалд нэхэмжилсэн 500,000 (Таван зуун мянга) төгрөгийг шүүх бодитоор гараагүй зардлыг гаргуулах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн болно.
Хохирогч Г.Саас сэтгэцэд учирсан хохиролд 29,700,000 (Хорин есөн сая долоон зуун мянга) төгрөг нэхэмжилсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заажээ. Хэрэгт хохирогчийн сэтгэцийн хор уршгийг тогтоосон шинжээчийн дүгнэлт авагдаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхив.
Хохирогч нь авах байсан цалин хөлсний зөрүүг нэхэмжилсэн бөгөөд гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сард үйлдэгдсэн, хохирогч 2023 оны 11 дүгээр сард цалин аваагүй, 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 01 дүгээр сард нийт 2,385,929 (Хоёр сая гурван зуун наян таван мянга есөн зуун хорин ес) төгрөгийн цалин авсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогддог. Дээрх дүнгээс листний олговор 962,486 (Есөн зуун жаран хоёр мянга дөрвөн зуун наян зургаа) төгрөгийг хасаж авах байсан цалингийн зөрүүг 1,423,443 (Нэг сая дөрвөн зуун хорин гурван мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөгөөр тогтоов.
Мөн хохирогч Г.Саас хэрэгт 4,780,751 (Дөрвөн сая долоон зуун наян мянга долоон зуун тавин нэг) төгрөгийн дүн бүхий 112 (Нэг зуун арван хоёр) ширхэг и-баримт гаргаж өгсөн. Эдгээрээс 24 (Хорин дөрөв) ширхэг 1,389,160 (Нэг сая гурван зуун наян есөн мянга нэг зуун жар) төгрөгийн баримт нь архи, тамхи, /Агар нэртэй архи, Сэнгүр пиво гэх зэрэг/, өргөн хэрэглээ, гэр ахуйн барааны баримтууд байх бөгөөд эрүүл мэндийг сэргээхэд холбоогүй байх тул хэрэгсэхгүй болгов. Харин 3,391,591 (Гурван сая гурван зуун ерэн нэгэн мянга таван зуун ерэн нэг) төгрөгийн дүн бүхий 88 (Наян найм) ширхэг и-баримтыг энэ гэмт хэргийн хохиролд хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хохирогчийн эрүүл мэнд болон холбогдох бусад зардалд баримтаар нийт 4,815,034 (Дөрвөн сая найман зуун арван таван мянга гучин дөрөв) төгрөгийн хохирлыг тогтоосон.
Шүүгдэгч Б.Б шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирогч Г.Ст 5,000,000 (Таван сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,000,000 (Нэг сая) төгрөгийг тус тус төлсөн тул шүүхээс Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй үлдсэн 2,129,000 (Хоёр сая нэг зуун хорин есөн мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж шийдвэрлэв.
Шүүх хохирогч Г.Сын сэтгэцэд учирсан гэм хор, энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндийн эмчилгээ сувилгааны болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
4.Бусад асуудлаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 (Арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (Арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 11,000 (Арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11,000,000 (Арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг 2 (Хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.Бт мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.Б хохирогчид 5,000,000 (Таван сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,000,000 (Нэг сая) төгрөг тус тус төлсөн, хохирогчоос эрүүл мэнд болон бусад зардалд баримтаар нэхэмжилсэн 1,389,160 (Нэг сая гурван зуун наян есөн мянга нэг зуун жар) төгрөг, өмгөөллийн хөлсөд нэхэмжилсэн 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөг, сорви эмчилгээ хийлгэх зардалд нэхэмжилсэн 500,000 (Таван зуун мянга) төгрөг зэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бээс 2,129,000 (Хоёр сая нэг зуун хорин есөн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.Сын сэтгэцэд учирсан гэм хор, энэ гэмт хэргийн улмаас цаашид эрүүл мэндийн эмчилгээ сувилгааны болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР