Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0427

 

 

 

 

 

 

 

   2022         06           06                                   128/ШШ2022/0427

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О*** даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “м*****” ТӨҮГ  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, Б.А******, О.Ц******,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х******, Д.Б******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У****** нарыг оролцуулан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******, Б.А******, О.Ц******, хариуцагч Б.Х******, Д.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч “мо” ТӨҮГ нь Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х******, Д.Б****** нарт холбогдуулан “Татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 тоот нөхөн ногдуулалтын актын 4 дүгээр хавсралт /Маягт ХШ-06/02/, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 10 дугаар зүйлд заасан 2016 онд хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр, хавсралтын 11-д заасан 2016, 2017, 2019 онуудад хугацаанд нь төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд тооцож ногдуулсан торгууль, алдангийн хэмжээг бууруулах” шаардлагаар маргаж байна.

2. Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х******, Д.Б****** нар “мо” ТӨҮГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 дүгээр актаар 4,113,083,159.06 төгрөгийн зөрчил илрүүлэн, 81,983,775.61 төгрөгийн нөхөн татвар, 254,132,045.02 төгрөгийн торгууль, 452,923,748.52 төгрөгийн алданги, нийт 789,039,569.15 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2,458,481,801.69 төгрөгийн зөрчилд 77,769,536.78 төгрөгийн нөхөн татвар, 252,867,773.38 төгрөгийн торгууль, 452,080,900.76 төгрөгийн алданги, нийт 782,718,210.92 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэж маргаан таслах зөвлөлийн 26 тоот тогтоолоор 4,113,083,159.06 төгрөгийн зөрчилд 81,983,775.61 төгрөгийн нөхөн татвар, 254,132,045.02 төгрөгийн торгууль, 452,923,748.52 төгрөгийн алданги, нийт 789,039,569.15 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулснаас 777,695,367.83 төгрөгийн зөрчилд ногдуулсан 77,769,536.78 төгрөгийн нөхөн татвар, 23,330,861.04 төгрөгийн торгууль, 15,553,907.36 төгрөгийн алданги, нийт 116,654,305.18 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 6,129,057.57 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,624,200.26 төгрөгийн торгуулийг бууруулж, 3,335,387,791.23 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,214,238.83 төгрөгийн нөхөн татвар, 229,176,983.72 төгрөгийн торгууль, 437,369,841.16 төгрөгийн алданги, нийт 670,761,063.71 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 2220500969 дугаартай нөхөн ногдуулалтын актыг өөрчилж шийдвэрлэсэн байна.

3. Дээрх тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

4.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

Нэг. Нөхөн ногдуулалтын актын 4 дүгээр хавсралт /Маягт ХШ-06/02/, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 10-д заасан зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай:

Татварын улсын байцаагч нар нь 2016 оны ААНОАТ-ын 6,129,057.6 төгрөгийн өрөнд ногдуулсан торгуулийн хэмжээг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хязгаарлалтаас хэтрүүлэн тогтоосон.

 

Татварын өрийн дүн

Актаар ногдуулсан

Нэхэмжлэгчийн тооцооллоор

Буурах зөрүү

Алданги

Торгууль

Алданги

/20%/

Торгууль

/10%/

Алданги

Торгууль

6,129,057.6

1,201,325.9

2,237,106.0

1,201,325.9

612,905.8

-

1,624,200.3

Хоёр. Нөхөн ногдуулалтын актын 4 дүгээр хавсралт /Маягт ХШ-06/02/: Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 11-д заасан зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай:

Татварын улсын байцаагч нар нь 2016, 2017, 2019 онуудын НӨАТ-ын өрөнд алданги, торгууль тооцохдоо Татварын ерөнхий газрын 2010 оны 578 тоот тушаалын 3 дахь заалт, мөн энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алдангийг тооцсоноос жилийн эцсийн тайлангаар төлөгдөөгүй үлдсэн өрийн үлдэгдлээс тооцоход Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хязгаарлалтаас тус тус давсан байна.

Тухайлбал, 2.1. 2016 оны эхний НӨАТ-ын өр 359,757,038.4 төгрөг байжээ. Энэ өрөөс 2016 төлөлт огт хийгдээгүй тул торгууль, алданги тооцогдоно. Гэвч нөхөн ногдуулалтын актаар тогтоосон торгууль алданги 2016 онд мөрдөгдөж байсан дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт 20% ба 10 % гэсэн хувиас хэтрэхгүй гэсэн хязгаарлалтаас тус тус давсан байна.

 

Татварын өрийн дүн

Актаар ногдуулсан

Нэхэмжлэгчийн тооцооллоор

Буурах зөрүү

Алданги

Торгууль

Алданги

/20%/

Торгууль

/10%/

Алданги

Торгууль

359,757,038.4

143,358,933.0

76,983,747.0

71,951,407.7

35,975,703.8

71,407,525.4

41,008,043.2

2.2. 2017 оны эхний НӨАТ-ын өр 446,120,065.8 төгрөг байжээ. Энэ өрөөс 2017 оны туршид 1-11 саруудад нь ногдуулалт нэмэгдэж, 12 дугаар сард татварын ногдол буурч цэвэр дүнгээр ногдуулалт 104,982,059 төгрөгөөр нэмэгдэж, мөн хугацаанд 6 удаагийн төлөлтөөр 95,000,000 төгрөг төлөгдсөн байна. Улмаар 2018 оны эхэнд /2017 оны жилийн эцсээр/ 456,102,125.4 төгрөгийн өртэй гарчээ.

Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 578 тоот тушаалын 3-т зааснаар дээрх 2017 оны эхний 446,120,065.8 төгрөгийн өр буураагүй байх тул алданги, торгууль ногдох боловч 20% ба 10% гэсэн хязгаараас давах ёсгүй гэж үзэж байна.

 

Татварын өрийн дүн

Актаар ногдуулсан

Нэхэмжлэгчийн тооцооллоор

Буурах зөрүү

Алданги

Торгууль

Алданги

/20%/

Торгууль

/10%/

Алданги

Торгууль

446,120,065.8

167,216,692.3

90,297,013.9

89,224,013.2

44,612,006.6

77,992,679.3

45,685,007.4

2.3. 2019 оны эхний НӨАТ-ын өр 351,204,398.7 төгрөг байжээ.  Энэ өрөөс 2019 оны туршид НӨАТ-ын тайлангаар 8 сард нь ногдуулалт нэмэгдэж, 4 сард нь ногдуулалт худалдан авалтын дүнгээр буурч цэвэр дүнгээр ногдуулалт 13,556,523 төгрөгөөр буурч, мөн хугацаанд 10 удаагийн төлөлтөөр 351,444,931 төгрөг төлөгдсөн байна. Улмаар 2020 оны эхэнд 13,797,056 төгрөгийн өртэй гарчээ.

Нэхэмжлэгчийн үзэж байгаагаар ТЕГ-ын даргын 2010 оны 578 тоот тушаалын 3-т зааснаар дээрх 2019 оны эхний 446,120,065.8 төгрөгийн өр бодитой буурсан байх боловч дуустал барагдаагүй тул торгууль, алданги тодорхой хэмжээгээр ногдох нь. Гэвч 20% ба 10% гэсэн хязгаараас давах ёсгүй гэж үзэж байна.

 

Татварын өрийн дүн

Актаар ногдуулсан

Нэхэмжлэгчийн тооцооллоор

Буурах зөрүү

Алданги

Торгууль

Алданги

/20%/

Торгууль

/10%/

Алданги

Торгууль

351,204,398.7

85,910,166.7

39,518,676.7

70,240,879.7

35,120,439.9

5,669,287.0

4,398,236.8

Дээрх үндэслэлээр тооцож үзэхэд нэхэмжлэлд дурдсан татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 тоот нөхөн ногдуулалтын актын хавсралт, татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 10 дугаар мөрөнд заасан торгууль 1,624,200.3 төгрөгөөр, 11-р мөрөнд заасан 2016, 2017, 2019 онуудад хугацаанд нь төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд тооцож ногдуулсан алданги 165,069,491.6 төгрөгөөр, торгууль 91,091,287.4 төгрөгөөр тус тус буурч нийт дүнгээр актаар ногдуулсан төлбөрийн хэмжээ 257,784,979.26 төгрөгөөр буурахаар байна.

Гурав. Зарим нэхэмжлэлээс татгалзах тухай.

Манайхаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан нөхөн ногдуулалтын актын хавсралт /Маягт ХШ-06/02/, татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо жагсаалтын 7 ба 9-д заасан дараах 2 гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөр буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэхээс татгалзаж байна:

Зөрчлийн агуулга

огноо

Зөрчлийн дүн

Нөхөн татвар

Алданги

Торгууль

Нийт төлбөр

7

Борлуулалтын орлогод НӨАТ ногдуулаагүй

2018

15329743,09

1532974,31

306594,86

459892,29

2299461,46

9

Туслах үйл ажиллагааны орлогод НӨАТ ногдуулаагүй

2019

26812645,16

2681264,52

536252,9

804379,35

4021896,77

” гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Анх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4 төрлийн зөрчлөөр гомдол гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэдэг үндэслэлээр борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, туслах ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан. Зөвхөн хугацаандаа төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар,  нэмэгдсэн өртгийн албан татварын хугацаандаа төлөөгүй өрөнд торгууль алданги ногдуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон. Уг нэхэмжлэлийн хэмжээ нь 457,000,000 төгрөгийг нэхэмжлэх байсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлт гаргахдаа Маргаан таслах зөвлөлийн  тогтоолд дурдсан торгуулийн хэмжээг бууруулсан дүнг давхардуулж нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл “2016 оны жилийн эцсийн тайлангаар гарсан 6,1 сая төгрөгийн торгууль алдангид ногдуулсан торгууль алдангийн хэмжээ нь 10 хувиас хэтэрсэн байх тул” гэсэн үндэслэлээр маргаан таслах зөвлөл торгуулийн хэмжээг 1,6 сая төгрөгөөр бууруулсан байсныг давхардуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Эцсийн дүнгээр торгууль алдангийн нийт хэмжээг 246,160,779 төгрөг байхаар тооцсон.

Торгуультай холбоотой асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1 болон түүний тайлбар хэсэгт заасан хязгаарлалтын тухай заалт, харин алдангитай холбоотой асуудлыг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл  74.1-т заасныг үндэслэсэн. Энэ нь шинэ Татварын ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хэрэгжиж байсан хязгаарлалтыг зохицуулсан хууль юм” гэв.

5.1 Хариуцагч татварын улсын байцаагч Д.Б****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Шижир алт” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу эрсдэлд суурилсан, иж бүрэн татварын хяналт шалгалтыг 2220500969 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжаар 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Д.Б******, Б.Х****** нар хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтын үр дүнд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2220500969 тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 4,113,083,159.06 төгрөгийн зөрчилд 81,983,775.61 төгрөгийн нөхөн татвар, 452,923,748.52 төгрөгийн алданги, 254,132,045.02 төгрөгийн торгууль, нийт 789,039,569.15 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулахаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүргүүлсэн.

НӨАТ, ААНОАТ-ыг хугацаандаа төлөөгүй зөрчилд алданги, торгууль ногдуулсан тухайд:

“Шижир Алт” ХХК-ийн /2016-2019 он/ хуульд заасан хугацаанд төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт алданги, торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн, алданги тооцохдоо 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1-д зааснаар тооцсон торгууль ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл, 84 дүгээр зүйлд зааснаар тооцвол татвар төлөгчийн эрх зүйн байдал дордохоор байсан тул Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэж торгуулийн хэмжээг төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүйгээр тооцон ногдуулсан.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан албан татварыг хугацаандаа төлөөгүй зөрчилд хариуцлага ногдуулах үндэслэл:

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй эсхүл энэ хуульд зааснаар өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 578 дугаар тушаалаар баталсан “Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам”-ын 3 дахь хэсгийн 3.2.2-т зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эцсийн хугацааг дараа сарын 10-ны өдрөөр тодорхойлон тооцож торгууль, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэжээ.            

5.3 Хариуцагч Д.Б******ашүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“...Хариуцагч Д.Б******: “мо” ХХК-д хийсэн хяналт шалгалтын үр дүнд нэмэгдсэн өртгийн албан татварын төлөөгүй үлдэгдэлд торгууль алдангийг хуулийн дагуу бодсон. Торгууль алдангийг тооцож бодохдоо Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1 дэх заалтын тайлбар хэсэгт заасан 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг мөрдсөн бөгөөд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хязгаарлалтаас хэтрүүлээгүй. Түүнчлэн хяналт шалгалтын актыг Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын 4 дүгээр зүйлийг удирдлага болгон гаргасан бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулалгүй өмнөх хуулиар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын үндэслэл болгож байгаа хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй, бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд торгууль алданги 20 хувиас хэтрэхгүй байгаа бүх тооцооллыг хүргүүлсэн. Тэгэхээр нийт торгуулийн хэмжээ 2,5% орчим, алдангийн хэмжээ 3% орчим болж байгаа юм.  Хариуцагчийн зүгээс оны эцсийн тайлангийн нийт дүнгээсээ 10% буюу 20 хувиас хэтрэхгүй байхаар нэхэмжлэгч тооцоолж байна гэж харж байна.

Харин бидний зүгээс Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын төлөөгүй үлдэгдэлд алданги торгууль тооцохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтыг давуугаар хэрэглэсэн. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж заасныг үндэслээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан байх ба хуульд заасан төлөх хугацаанаас хойш торгуулийг сар бүрээр нь тооцоолж бодсон бөгөөд нэхэмжлэгч тал нь жилийн эцсийн нийт дүнгээр бодсон гэж үзэж байна” гэв.

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

          1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 тоот нөхөн ногдуулалтын актын 4 дүгээр хавсралт /Маягт ХШ-06/02/, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 10 дугаар зүйлд заасан 2016 онд хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр, хавсралтын 11-д заасан 2016, 2017, 2019 онуудад хугацаанд нь төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд тооцож ногдуулсан торгууль, алдангийн хэмжээг бууруулах” болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          2. Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х******, Д.Б****** нар “мо” ТӨҮГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 дүгээр актаар 4,113,083,159.06 төгрөгийн зөрчил илрүүлэн, 81,983,775.61 төгрөгийн нөхөн татвар, 254,132,045.02 төгрөгийн торгууль, 452,923,748.52 төгрөгийн алданги, нийт 789,039,569.15 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2,458,481,801.69 төгрөгийн зөрчилд 77,769,536.78 төгрөгийн нөхөн татвар, 252,867,773.38 төгрөгийн торгууль, 452,080,900.76 төгрөгийн алданги, нийт 782,718,210.92 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Татварын улсын байцаагч нар нь 2016, 2017, 2019 онуудын НӨАТ-ын өрөнд алданги, торгууль тооцохдоо Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 578 тоот тушаалын 3 дахь заалт, мөн энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алдангийг тооцсоноос жилийн эцсийн тайлангаар төлөгдөөгүй үлдсэн өрийн үлдэгдлээс тооцоход Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна” гэсэн хязгаарлалтаас тус тус давсан акт тогтоосон..” гэж,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын төлөөгүй үлдэгдэлд алданги торгууль тооцохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зүйл заалтыг давуугаар хэрэглэсэн. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна” гэж заасныг үндэслээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж заасан байх ба хуульд заасан төлөх хугацаанаас хойш торгуулийг сар бүрээр нь тооцоолж бодсон..” гэж тус тус маргажээ.

          4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл,

4.1 Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х******, Д.Б****** нар “мо” ТӨҮГ-ын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 дүгээр актаар 4,113,083,159.06 төгрөгийн зөрчил илрүүлэн, 81,983,775.61 төгрөгийн нөхөн татвар, 254,132,045.02 төгрөгийн торгууль, 452,923,748.52 төгрөгийн алданги, нийт 789,039,569.15 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2,458,481,801.69 төгрөгийн зөрчилд 77,769,536.78 төгрөгийн нөхөн татвар, 252,867,773.38 төгрөгийн торгууль, 452,080,900.76 төгрөгийн алданги, нийт 782,718,210.92 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

             4.2 Улмаар маргаан бүхий актыг эс зөвшөөрч “мо” ТӨҮГ-аас гаргасан гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хянаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “4,113,083,159.06 төгрөгийн зөрчилд 81,983,775.61 төгрөгийн нөхөн татвар, 254,132,045.02 төгрөгийн торгууль, 452,923,748.52 төгрөгийн алданги, нийт 789,039,569.15 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулснаас 777,695,367.83 төгрөгийн зөрчилд ногдуулсан 77,769,536.78 төгрөгийн нөхөн татвар, 23,330,861.04 төгрөгийн торгууль, 15,553,907.36 төгрөгийн алданги, нийт 116,654,305.18 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 6,129,057.57 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,624,200.26 төгрөгийн торгуулийг бууруулж, 3,335,387,791.23 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,214,238.83 төгрөгийн нөхөн татвар, 229,176,983.72 төгрөгийн торгууль, 437,369,841.16 төгрөгийн алданги, нийт 670,761,063.71 төгрөгийн төлбөрийг төлүүлэх”-ээр татварын улсын байцаагчийн 2220500969 дугаартай нөхөн ногдуулалтын актыг өөрчилж шийдвэрлэсэн байна.

7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль /2006 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ”, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Энэ хуулиар зохицуулаагүй, эсхүл энэ хуульд зааснаас өөрөөр татварын бусад хуульд заасан бол тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан татварын хуулийн зүйл, хэсэг, заалт давуу үйлчилнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна”, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, /Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”  гэж тус тус заажээ.

8. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, торгуулийн хэмжээг төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцон, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх эцсийн хугацааг дараа сарын 10-ны өдрөөр тодорхойлон тооцож торгууль, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Иймд нэхэмжлэгч “мо” ТӨҮГ-ын гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 тоот нөхөн ногдуулалтын актын 4 дүгээр хавсралт /Маягт ХШ-06/02/, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 10 дугаар зүйлд заасан 2016 онд хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр, хавсралтын 11-д заасан 2016, 2017, 2019 онуудад хугацаанд нь төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд тооцож ногдуулсан торгууль, алдангийн хэмжээг бууруулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц****** “Нөхөн ногдуулалтын актын хавсралт /Маягт ХШ-06/02/, татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо жагсаалтын 7 ба 9-д заасан дараах 2 гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөр буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.3.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус баримтлан “мо” ТӨҮГ–аас Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Х******, Д.Б****** нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2220500969 тоот нөхөн ногдуулалтын актын 4 дүгээр хавсралт /Маягт ХШ-06/02/, Татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хавсралтын 10 дугаар зүйлд заасан 2016 онд хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр, хавсралтын 11-д заасан 2016, 2017, 2019 онуудад хугацаанд нь төлөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд тооцож ногдуулсан торгууль, алдангийн хэмжээг бууруулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нөхөн ногдуулалтын актын хавсралт /Маягт ХШ-06/02/, татварын шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо жагсаалтын 7 ба 9-д заасан дараах 2 гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөр буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.