| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт *******, Боржигон овогт ******* нарт холбогдох 2326002900253 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **********оны 05 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн **************суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, ээж 4 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн ***************сумын ******************дугаар багт оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овогт ******* /РД:**************/,
Монгол Улсын иргэн, ********оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн *************суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Онги-Ус ХХК-д галч ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ***********сумын ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт *********************************/РД:****************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *************** нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Бага таргилын эх” гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох Алтайн ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 4.5 килограммыг гар аргаар түүж бэлтгэн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг- 5 маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...Манай сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Цэрэнлхагва 2023 оны 08 дугаар сарын сүүлээр хяналт шалгалт хийж явж байгаад зэрлэг түүсэн хоёр хүнтэй таараад тухайн түүсэн сонгиныг нь хураагаад ирлээ гэж надад хэлсэн. Би түүсэн гэх *******, ******* нарыг танихгүй. Манай сумын 3 дугаар багийн нутаг “Бага таргалын эх” гэх газраас түүсэн гэж байсан. Тухайн Ханхөгшин хайрхан аймгийн тахилгат уул бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай газарт 2019 онд авч байсан. “Бага таргалын эх” гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Алтайн зэрлэг ургадаг. Ер нь их ургадаг байсан. Цаг агаарын байдлаас болоод сүүлийн жилүүдэд нэн ховордсон байгаа юм. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/08 дугаартай “... Энэхүү ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтдаг. Зэрлэг сонгиныг "Алтайн Сонгино" /Alium altaicuro/ гэнэ. Зөрчлийн улмаас түүж шинжилгээнд ирүүлсэн сонгиныг байгалиас түүж бэлтгэсэн бөгөөд нийт жин 9,854 кг үүнээс хохирлын үнэлгээ тооцох сонгины булцуу хэсгийн нойтон жин 4.5 кг байна. Хохирлын үнэлгээ тооцох шаардлагагүй сонгины иш /цоор/ хэсгийн нойтон жин 5,3 кг байна Дээрх түүж бэлтгэснээс хойш тодорхой хугацаа өнгөрөхөд хуурайшиж жин буурах магадлалтай. Хууль бусаар “Алтайн ” /Alium altaicuro/ түүсэн байж болзошгүй гэх зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээ 4,5 кг х 126,700 = 570,150 төгрөг болж байна. Алтайн нь өндөр уулын эсвэл ургаа хад асганд ургадаг унанги байх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн сонгиныг ургаа үед нь түүсэн байх магадлалтай. Алтайн нь өндөр уулын хад асганд ургадаг 1995 оны засгийн газрын 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 04/08 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн. Тухайн 9,8 кг сонгиныг ******* сумын 3 дугаар багийн “Бага таргил” гэх газраас түүсэн байсан. Манай аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа нь алтайн төрлийн доо хамаардаг болохоор би алтайн гэж дүгнэлт гаргасан. Би дүгнэлт гаргахдаа тухайн сонгиныг хараад ургамлын лавлах толь дээр байдаг фото зурагтай харьцуулж харсан. Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад ирүүлсэн хоёр хэсэгт шуудайтай зүйлийн нэг нь 5,280 кг нөгөө шуудай нь 4,5 кг байсан. Харин 4,5 кг нь сонгины булцуу буюу хүнсэнд хэрэглэдэг хэсэг, нөгөө шуудайд байсан 5,280 кг сонгины навч буюу цоор хэсэг нь байсан. Сонгины цоор навчин дээр экологи эдийн засгийн үнэлгээ гаргах боломжгүй. Би тэгээд 4,5 кг сонгины экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. 1 кг алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байдаг. Тэгээд 126,700 төгрөгөө 4.5 үржүүлэхээр 570,150 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ гарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлгээчин 9/34 дугаартай “...2015 онд үйлдвэрлэсэн мустанг загварын мотоциклын зах зээлийн үнэ цэнэ 300,000 төгрөг. ..” гэсэн хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3542 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Алтайн -Allium altaicum Pall-ын булцуу байх боломжтой.
2. Алтайн - Allium altaicum Pall нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”- д орсон.
3. Алтайн СОНГИНО-А///Ш77 Allium altaicum Pall нь уулын хад чулуутай хажуу, асга, нураг, уулын голын хайргатай эргээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд, Монгол Алтай, Говь-Алтай, Их нууруудын гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг болохыг тогтоох боломжгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн Алтайн - Allium altaicum Pall-ийн лог булцууг зүсэж үзэхэд цагаан өнгөтэй, өвөрмөц үнэртэй, шүүслэг байх ба хатаах шүүгээнд 6 цагийн турш 105°С-д хатааж үзэхэд 38%-ийн чийгийн алдагдалтай байсан тул нойтон байна.
5. Сонгиныг “ММЗ 130 1673:2003 Сонгино-Хадгалах заавар” стандартын шаардлага хангасан, 70%-иас ихгүй, агаарын харьцангуй чийглэгтэй, 3-5°С- дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, нарны шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайтай, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх сав баглаа боодолтой хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой.
6. Сонгиныг “ММЗ 150 1673:2003 Сонгино-Хадгалах заавар” стандартын дагуу шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Алтайн - Allium altaicum Pall -ийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байна.
- “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно” гэх дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/,
2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-15 дугаар хуудас/,
2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон Иргэний Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 102/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 117/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч М.Дамбийнямаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн: хохирол 1,425,375 төгрөг төлсөн талаарх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн банкны Мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.
1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Бага таргалын эх” гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох Алтайн ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 4,5 килограммыг гар аргаар түүж бэлтгэн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-15 дугаар хуудас/, эд зүйл хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4/8 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, шинжээч Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 41-42/, хөрөнгө үнэлгээний 9/34 дугаартай тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3542 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтанд ховор ургамлын жагсаалтанд алтайн тусгагдсан байгаа. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд хохирол учирсан. Хохирлыг шүүгдэгч нар нь нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрт нийт 2,350,000 төгрөгийг төлсөн учраас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг учраагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөрөө төлчих юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлдэг. Тийм учраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна. Үүнд: нэн ховор, ховор, элбэг гэж ангилна. 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан.
Шүүгдэгч *******, ******* нарын түүж, тээвэрлэсэн алтайн сонгиныг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3542 дугаартай дүгнэлтэд ...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Алтайн -Allium altaicum Pall-ын булцуу байх боломжтой. ...Алтайн - Allium altaicum Pall нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”- д орсон.” гэх дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/08 дугаартай “... Энэхүү ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтдаг. Зэрлэг сонгиныг "Алтайн Сонгино" /Alium altaicuro/ гэнэ. ...Алтайн нь өндөр уулын хад асганд ургадаг 1995 оны засгийн газрын 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтдаг” гэсэн /хх-ийн 35-36 дугаар хуудас/ дүгнэлтүүдээр Алтайн нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”- д орсон ургамал...” гэж дүгнэжээ.
Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Бага таргилын эх” гэх газраас 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн ховор ургамал болох Алтайн ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 4.5 килограммыг гар аргаар түүж бэлтгэн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг- 5 маркийн мотоциклоор тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* ******* нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Манай сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Р.Цэрэнлхагва 2023 оны 08 дугаар сарын сүүлээр хяналт шалгалт хийж явж байгаад зэрлэг түүсэн хоёр хүнтэй таараад тухайн түүсэн сонгиныг нь хураагаад ирлээ гэж надад хэлсэн. Би түүсэн гэх *******, ******* нарыг танихгүй. Манай сумын 3 дугаар багийн нутаг “Бага таргилын эх” гэх газраас түүсэн гэж байсан. ...“Бага таргилын эх” гэх орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Алтайн зэрлэг ургадаг. Ер нь их ургадаг байсан. Цаг агаарын байдлаас болоод сүүлийн жилүүдэд нэн ховордсон байгаа юм. Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/08 дугаартай “... Энэхүү ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтдаг. Зэрлэг сонгиныг "Алтайн Сонгино" /Alium altaicuro/ гэнэ. Зөрчлийн улмаас түүж шинжилгээнд ирүүлсэн сонгиныг байгалиас түүж бэлтгэсэн бөгөөд нийт жин 9,854 кг үүнээс хохирлын үнэлгээ тооцох сонгины булцуу хэсгийн нойтон жин 4.5 кг байна. Хохирлын үнэлгээ тооцох шаардлагагүй сонгины иш /цоор/ хэсгийн нойтон жин 5,3 кг байна Дээрх түүж бэлтгэснээс хойш тодорхой хугацаа өнгөрөхөд хуурайшиж жин буурах магадлалтай. Хууль бусаар “Алтайн ” /Alium altaicuro/ түүсэн байж болзошгүй гэх зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээ 4,5 кг х 126,700 = 570,150 төгрөг болж байна. Алтайн нь өндөр уулын эсвэл ургаа хад асганд ургадаг унанги байх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн сонгиныг ургаа үед нь түүсэн байх магадлалтай. Алтайн нь өндөр уулын хад асганд ургадаг 1995 оны засгийн газрын 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Шинжээч “... 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 04/08 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн. Тухайн 9,8 кг сонгиныг ******* сумын 3 дугаар багийн “Бага таргил” гэх газраас түүсэн байсан. Манай аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа нь алтайн төрлийн доо хамаардаг болохоор би алтайн гэж дүгнэлт гаргасан. Би дүгнэлт гаргахдаа тухайн сонгиныг хараад ургамлын лавлах толь дээр байдаг фото зурагт харьцуулж харсан. Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад ирүүлсэн хоёр хэсэгт шуудайтай зүйлийн нэг нь 5,280 кг нөгөө шуудай нь 4,5 кг байсан. Харин 4,5 кг нь сонгины булцуу буюу хүнсэнд хэрэглэдэг хэсэг, нөгөө шуудайд байсан 5,280 кг сонгины навч буюу цоор хэсэг нь байсан. Сонгины цоор навчин дээр экологи эдийн засгийн үнэлгээ гаргах боломжгүй. Би тэгээд 4,5 кг сонгины экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. 1 кг алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байдаг. Тэгээд 126,700 төгрөгөө 4,5 үржүүлэхээр 570,150 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3542 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-62-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-15-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/08 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/, шинжээч мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3542 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-62-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-15-р хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Боржигон овогт *******, Боржигон овогт ******* нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3542 дугаартай дүгнэлтэд ...Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Алтайн -Allium altaicum Pall-ын булцуу байх боломжтой. ...Алтайн - Allium altaicum Pall нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”- д орсон. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Алтайн - Allium altaicum Pall -ийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байна. ... “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи- эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцно” гэх дүгнэлт /хх-ийн 59-62 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/08 дугаартай “...Хууль бусаар “Алтайн ” /Alium altaicuro/ түүсэн байж болзошгүй гэх зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээ 4,5 кг х 126,700 = 570,150 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шинжээч "...1 кг алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байдаг. Тэгээд 126,700 төгрөгөө 4.5 үржүүлэхээр 570,150 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, зэрэг баримтуудаар “Алтайн ” /Alium altaicuro/ шүүгдэгч нарын үйлддлийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээ 4,5 кг х 126,700 = 570,150 төгрөгөөр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилан заажээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь үаалтад заасны дагуу ургамлын аймагт учирсан хохирол болох 570,150 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 2,850,000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлсөн болох нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Голомт банкны орлогын баримт, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж
үзлээ.
3. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэргийн улмаас экологи эдийн засгийн үнэлгээгээр 2,850,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******, ******* нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнссэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь хохиролд 2,850,000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4.5 килограмм Алтай удаж чанараа алдсан байх тул устгуулах саналтай байна. Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч *******ийн эзэмшлийн мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж, тээвэрлэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул буцааж олгох саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд шүүгдэгч ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Шүүгдэгч *******ийн хувьд тохиолдлын шинжтэй шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлын хувьд өмнө нь хоёр удаа ял шийтгүүлсэн ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан. Мөн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тусад нь тэнссэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэснийг журамлан
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******, ******* нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикл нь шүүгдэгч *******ийн эзэмшлийнх нь болох нь шүүгдэгч *******ийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн улсын дугааргүй 300,000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3542 дугаартай дүгнэлтэд “...Сонгиныг “ММЗ 130 1673:2003 Сонгино-Хадгалах заавар” стандартын шаардлага хангасан, 70%-иас ихгүй, агаарын харьцангуй чийглэгтэй, 3-5°С- дээшгүй температуртай, агааржуулалттай байранд, нарны шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайтай, агаар, чийг чөлөөтэй нэвтрэх сав баглаа боодолтой хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой” талаар дүгнэсэн бөгөөд улсын яллагч шүүх хуралдаанд эд мөрийн баримтыг шинжлэн судлахдаа тус нь мөөгөнцөртөж, чанар байдлаа алдсан байгаа тухай дурдсан.
Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 кг 500 гр алтайн сонгиныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******, Боржигон овогт ******* нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овогт *******, Боржигон овогт ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц *******ийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч *******, ******* нарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 кг 500 гр алтайн сонгиныг устгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР
Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 04/08 дугаартай “...Хууль бусаар “Алтайн ” /Alium altaicuro/ түүсэн байж болзошгүй гэх зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан шууд хохирлын үнэлгээ 4,5 кг х 126,700 = 570,150 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Шинжээч "...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 04/08 дугаартай дүгнэлтийг гаргаж өгсөн. Тухайн 9,8 кг сонгиныг ******* сумын 3 дугаар багийн “Бага таргил” гэх газраас түүсэн байсан. Манай аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа нь алтайн төрлийн доо хамаардаг болохоор би алтайн гэж дүгнэлт гаргасан. Би дүгнэлт гаргахдаа тухайн сонгиныг хараад ургамлын лавлах толь дээр байдаг фото зурагтай харьцуулж харсан. Цагдаагийн байгууллагаас манай байгууллагад ирүүлсэн хоёр хэсэгт шуудайтай зүйлийн нэг нь 5,280 кг нөгөө шуудай нь 4,5 кг байсан. Харин 4,5 кг нь сонгины булцуу буюу хүнсэнд хэрэглэдэг хэсэг, нөгөө шуудайд байсан 5,280 кг сонгины навч буюу цоор хэсэг нь байсан. Сонгины цоор навчин дээр экологи эдийн засгийн үнэлгээ гаргах боломжгүй. Би тэгээд 4,5 кг сонгины экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. 1 кг алтайн сонгины экологи эдийн засгийн үнэлгээ нь 126,700 төгрөг байдаг. Тэгээд 126,700 төгрөгөө 4.5 үржүүлэхээр 570,150 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ гарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг ...хамтран оролцсонд тооцно...” гэж хуульчилжээ.
“Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна. Үүнд: нэн ховор, ховор, элбэг гэж ангилна. 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.” гэж заасан.
Шүүгдэгч ******** нарын тээвэрлэж явсан 387.1 кг хуш модны самрыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Экологийн шинжилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2909 дугаартай дүгнэлтээр “... Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал...” гэж дүгнэжээ./хх-ийн 77-78 дугаар тал/. Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаартай ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд хуш модны самрыг 9 дүгээр сарын 2-ноос дараа оны нь 2 дугаар сарын 01-ний хооронд бэлтгэнэ, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ нь ахуйн зориулалтаар нэг удаа 50 килограмм ашиглах зөвшөөрөл олгох талаар зохицуулжээ.
Шүүгдэгч ******** нарын түүсэн, бэлтгэсэн гэх нэршилтэй ургамал нь шинжээчийн 2909 дугаартай дүгнэлтээр Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар болох нь тогтоогдсон ба 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нь дээрх журамд заасан зөвшөөрөгдсөн хугацаанд хамаарах боловч, нөөц ашиглалтын зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн байна.
Мөн хэрэгт цугларсан нотлох баримтаар Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du tour-ны үржлийн эрхтэн байдаг байна. Мөн Сибирь Хуш /Pinus sibirica Du Tour/-ны үр /самар/ нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилж,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын хавсралтын хүснэгтэд зааснаар тухайн газраас нөөцийг ашиглах дээд хэмжээг “Ахуйн зориулалтаар /1 удаа/, Хуш модны самар 50 кг” гэж, мөн журмын хавсралтын 5.7-д “Иргэн, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага нь тогтоосон хэмжээнээс хэтрүүлж түүсэн нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
2002 оны “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмын”-ын хавсралтад зааснаар Хуш модны самрыг 50 кг хүртэл ухайн зориулалтаар нөөцөлж ашиглахыг зөвшөөрсөн тул шүүгдэгч ********нарын түүсэн 387.1 кг самраас тус бүрийн зөвшөөрөгдсөн 50 кг самрыг хасаж хохирол төлбөрийг тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ******** нарын Байгаль орчинд учруулсан нөхөн төлбөрийн тухайд 1 килограмм Сибирь хушны үрийн нөхөн төлбөр нь 98.900 төгрөг байх ба үүнийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 494.500 төгрөг байна.
шүүгдэгч*******ы эзэмшлийн улаан өнгийн “Dayun” маркийн улсын дугааргүй 54.75 төгрөгийн үнэлгээтэй мотоцикил, шүүгдэгч *******ийн эзэмшлийн цагаан өнгийн “Dayun” маркийн улсын дугааргүй2.500 төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг тус тус хураан авч ургамлын аймагт учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсан тохиолд улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хуульд зааснаас өөр зорилгоор байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, Байгалийн ургамлын тухай хуульд заасан байгалийн ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор судалгаа хийх; байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэхээс бусад зорилгоор үйлдсэнийг ойлгоно.