Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/215

 

     2024        03          01                                      2024/ШЦТ/215

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, шүүгч М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Л.Содбаяр,

Гэрч Б.Р , Ж.Г,

Шүүгдэгч, хохирогч Д.Э, хохирогч Ц.А, тэдний өмгөөлөгч Б.Буянбадрал, Ц.Дэлгэрням,

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах, Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч *** овогт *******ыг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ***** овогт ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2102 00417 0243 дугаартай хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19** оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо **** оршин суух хаягтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, *******

2. Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ****** ажиллаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо  оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Ж.Г-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн найз Ц.Ц Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-наас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Ж.Г ашиг сонирхлын үүднээс, Ж.Г-т болон түүний эхнэр Б.Р-д  “Люлюлимон” бэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, “Левайс” брэндийн жинсэн өмд 1 ширхэг, “Эм Энд Эс” брэндийн цув 1 ширхэг, “Бурберри” брэндийн цув 1 ширхэг, “Пума” брэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, “Поло” брэндийн платье 1 ширхэг, “Найк” брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, “Ээш” брэндийн пүүз 1 ширхэг, “Бурберри” брэндийн бүстэй шаргал цув 1 ширхэг, “Пума” брэндийн ретуз 1 ширхэг, “Зара” брэндийн өмд 1 ширхэг, “Люлюлимон” брэндийн хар өнгийн цамц 1 ширхэг, “Люлюлимон” брэндийн ретуз 1 ширхэг, “Майкль корс” брэндийн пальто 1 ширхэг, “Кос” брэнлийн бүстэй цэнхэр өнгийн урт цамц 1 ширхэг, “Юникло” брэндийн саарал өмд 1 ширхэг, “Масима Дути” брэндийн пиджак 1 ширхэг, “Масима Дути” брэндийн хос костьюм 1 ширхэг, “Гуччи” брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, “Масима дути” брэндийн савхин куртик 1 ширхэг, “Поло” брэндийн хар өнгийн хослол 1 ширхэг, “Поло” брэндийн куртик 1 ширхэг, “Келвин клайн” өмд, цамц 1 ширхэг, “Поло” брэндийн эрэгтэй хар хослол 1 ширхэг, “Кос” брэндийн эрэгтэй пиджак 1 ширхэг, “Кос” брэндийн платье 1 ширхэг, “Поло” брэндийн куртик 1 ширхэг, “Адидас” пүүз 1 ширхэг, “Тимберланд” брэндийн ажлын гутал 1 ширхэг, “Секечерс” брэндийн пүүз 2 ширхэг, “Эм Энд Эс” брэндийн куртик 1 ширхэг зэрэг нийт 3.830.768 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хахуульд өгсөн,

Шүүгдэгч Ж.Г нь  ******** ажиллаж байхдаа,

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах” гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Өөрийн төрсөн дүү Ж.Г-н үүсгэн байгуулсан 100 хувийн хувьцаа эзэмшигч ***** регистрийн дугаартай “*****” ХХК-ийн нэр дээр  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Хан-уул дүүргийн нутагт орших “Богдхан” уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын ам нэртэй газрын 0.9 га талбайг аялал жуулчлалын зорилгоор 5 жилийн хугацаатайгаар ашиглах 2011/163 дугаар бүхий гэрчилгээ олгогдсон, хугацаа нь дуусгавар болсон тус газрыг иргэн Д.Э-д 1.600.000.000 төгрөгөөр үнэлж, шууд худалдан авахыг тулган шаардаж, 

Улмаар Ж.Г , Д.Э нар 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо байрлах байранд байгуулсан хэлцлээр “Ж.Г ****** регистрийн дугаартай “******” ХХК-ийн эзэмшлийг тус компанийн эзэмшилд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Богдхан уул”, “Арцат”-ын аманд байрлах 2011/163 тоот гэрчилгээний дугаартай аялал жуулчлалын зориулалттай тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрх, компанийн эзэмшлийн газар дээр орших 10/10 харьцаатай 1 давхар үл хөдлөх хөрөнгийн хамтаар Д.Э-д 100 хувь шилжүүлэх, Д.Э-с “*******” компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, А корпусын 250 мкв талбайг 1 мкв талбайг 3.800.000 төгрөгөөр нийт 950.000.000 төгрөгөөр,

“*****” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 180 мкв талбайд ноогдох орон сууцыг 1 м.кв талбайг 3.500.000 төгрөгөөр үнэлж нийт 630.000.000 төгрөгөөр, “******” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Зайсанд байрлалтай орон сууцны зориулалттай барилгаас 2 машины зогсоолын 20.000.000 төгрөгөөр үнэлж дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг 1.600.000.000 төгрөгөөр үнэлж Ж.Г-т шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл байгуулж өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох Ж.Г-т давуу байдал бий болгосон,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалын, нэр хүнд, нөлөөг ашиг хонжоо олох зорилгодоо ашиглаж буюу Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн зүйлийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтыг зөрчиж,

Иргэн Ц.А-с  ямар нэгэн хүү, барьцаагүйгээр өөрийн эхнэр Б.Р-н эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах оффистой болох ашиг сонирхлын үүднээс түүнтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр ****** тоотод байрлах “******” ХХК-ийн оффисын байранд зээлийн гэрээ байгуулуулж, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 46.000.000 төгрөгийг, мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг, мөн оны 10 дугаар сарын 6-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон Б.Р-н дансаар хүлээн авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Р-д 66.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон,

Ц.А-н үүсгэн байгуулсан “*****” ХХК-ийн өмчлөлд байсан Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо,***** тоот орон сууцыг 282.500.000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, *** тоотод байрлах тус компанийн оффисын байранд байгуулж, урьдчилгаа 100.000.000 төгрөгт “Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т байрлалтай 2017 онд гэрчилгээ нь гарсан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, ашиглах эрх нь дуусгавар болох нөхцөл нь бүрдсэн аялал жуулчлалын зориулалттай “*****” ХХК-ийн ашиглах эрхийн гэрчилгээтэй газар болон компанийн эрхийг Ц.А-н эхнэр Х.Х-д 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,***** тоотод “Хувьцаа бэлэглэх тухай” гэрээ байгуулан шилжүүлэн өгч, 182.500.000 төгрөгийг “Хаан” банкны зээлээр гаргуулан төлбөрийг төлж барагдуулан дээрх орон сууцыг өөрийн эхнэр Б.Рэгзэдмаагийн “****” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өөртөө болон “*****” ХХК-нд 100.000.000 төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон буюу үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний буюу 166.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, 

-“Ж.Г нь Нийтийн албан тушаалтан буюу ***** албан үүргийг гүйцэтгэж байхдаа*******ын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн ажлын чиг үүрэгт хамааралгүй үйл ажиллагаа явуулж “та барилгын бизнес эрхлэх гэж байгаа бол энэ салбарт надтай хамтарч  ажиллах шаардлагатай, та надаас нэг газар худалдаж ав, авахгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно” гэх мэт гэж хууль бус шаардлага тавьж,  хясан боогдуулах аргаар Д.Э-н найз Ц.Ц-н Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “*****” бэлэн хувцасны дэлгүүрээс 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “Люлюлюмон” бэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, “Левайс” брэндийн жинсэн өмд 1 ширхэг, “Эм Энд Эс” брэндийн цув 1 ширхэг, “Бурберри” брэндийн цув 1 ширхэг, “Пума” брэндийн хар өнгийн өмд 1 ширхэг, “Поло” брэндийн платье 1 ширхэгийг, 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр өөрийн эхнэр Б.Рэгзэдмаагаар “Найк” брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, “Ээш” брэндийн пүүз 1 ширхэг, “Бурберри” брэндийн бүстэй шаргал цув 1 ширхэг, “Пума” брэндийн ретуз 1 ширхэг, “Зара” брэндийн өмд 1 ширхэг, “Люлюлимон” брэндийн хар өнгийн цамц 1 ширхэг, “Люлюлимон” брэндийн ретуз 1 ширхэг, “Майкль корс” брэндийн пальто 1 ширхэг, “Кос” брэнлийн бүстэй цэнхэр өнгийн урт цамц 1 ширхэг, “Юникло” брэндийн саарал өмд 1 ширхэгийг,  2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “Масима Дути” брэндийн пиджак 1 ширхэг, “Масима Дути” брэндийн хос костьюм 1 ширхэг, “Гуччи” брэндийн хар өнгийн фудволк 1 ширхэг, “Масима дути” брэндийн савхин куртик 1 ширхэг, “Поло” брэндийн хар өнгийн хослол 1 ширхэг, “Поло” брэндийн куртик 1 ширхэг, “Келвин клайн” өмд, цамц 1 ширхэг, “Поло” брэндийн эрэгтэй хар хослол 1 ширхэг, “Кос” брэндийн эрэгтэй пиджак 1 ширхэг, “Кос” брэндийн платье 1 ширхэг, “Поло” брэндийн куртик 1 ширхэг, “Адидас” пүүз 1 ширхэг, “Тимберланд” брэндийн ажлын гутал 1 ширхэг, “Секечерс” брэндийн пүүз 2 ширхэг, “Эм Энд Эс” брэндийн куртик 1 ширхэг зэрэг нийт 3.830.768 төгрөгийн эд зүйлсийг хахуульд авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.3 дугаар зүйлийн 1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн 2102 00417 0243 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

 

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар Б-102. АТГ 2021.09.29 гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг цагаан өнгийн сиди /4хх-154/, “Хаан” банкны 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 50/9429 дугаартай албан бичгийн хавсралт 1 ширхэг сиди /7хх-192/, “Худалдаа хөгжлийн банк”-ны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/9006 дугаартай албан бичгийн хавсралт 1 ширхэг сиди /8хх-96/, таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 1 ширхэг сиди /1хх-64/ тооцсон, мөн нэгжлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн 5 ширхэг Си Ди-г нийт 9 ширхэг сиди зэргийг хэргийг хамт прокурорт буцаан хүргүүлсүгэй. 

 

4. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 39 дугаартай тогтоолоор битүүмжилсэн Ж.Г-н өмчлөлийн бүртгэлийн Ү-******** дугаартай орон сууцыг /6хх-41-42/, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1427 дугаартай тогтоолоор битүүмжилсэн “Нейро хелт” ХХК-ийн өмчлөлийн бүртгэлийн Ү-******** дугаартай орон сууцыг /11хх-207-208/ тус тус битүүмжилсэн тогтоолуудыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэж  зааснаар хохирогч Ц.А-н зүгээс шүүгдэгч Ж.Г-с нэхэмжилсэн 150.579.600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Ж.Г нь нийт 29 хоног цагдан хоригдсон, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Ж.Г нь цагдан хоригдсон талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

8. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Г-т урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ,*******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Г-т урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ,*******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      

 

         ДАРГАЛАГЧ шүүгч                         Э.ЧИНГИС     

                                    

                                     ШҮҮГЧИД                         Э.ОЮУНТУНГАЛАГ 

 

                                                                               М.ОТГОНБААТАР