Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/221

 

 

 

 

 

 

 

   2024       03          04                                    2024/ШЦТ/221

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, **** овогт **** Т холбогдох эрүүгийн “2326 00137 3419” дүгээр хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрөгч угсрагч мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл 3, Дорноговь аймгийн Хатанбулаг сум **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

         

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

        Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч О.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн ** дугаар гудамжны ** тоотод байх Нийтийн байрны ** тоотод насанд хүрээгүй хохирогч Г.Э арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 25 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.Э өгсөн: “... 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байсан 13 цагийн үед бид хоёр зах орсон. Тэгээд би Х гэх хүнтэй танилцсан тухайгаа Н хэлсэн. Тэгээд чатаар Х Улаанбаатар хотод хүрээд ир гэж хэлсэн. Тэр тухайгаа найздаа хэлсэн чинь Н хэсэг эргэлзэж байгаад зөвшөөрсөн. Тэгэхээр нь би хамт явна гээд бид хоёр Улаанбаатар хот  явах хар өнгийн машинд суусан. 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу хөдөлсөн. 20 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орсон. Улаанбаатар хотын драгон дээр ирчихсэн тухайгаа Х гэх хүнд хэлэхэд нэг цэргийн хувцастай хүн ирж бид хоёрыг тосож авсан. Бид хоёрын зардлын мөнгө болох 90.000 төгрөг жолоочид өгсөн. Драгон дээрээс такси бариад жолоочид Шар хадны эцэс орно гэж хэлсэн. Модон 2 давхар нийтийн байранд очсон. Тэнд очих үед цаг 23 цаг өнгөрч байсан. Тэр байрны эзэн гэх хүнийг Т гэж байсан. Би Т-тэй хамт буйдан дээр унтсан. Хоорондоо юм ярьж хэвтэж байгаад Т-тэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөд нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Маргааш  өглөө нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өглөө 7 цаг өнгөрч байх үед гэрийн эзэн Т, Д нар ажилдаа явсан. Бид хоёр тэр айлд байж байсан чинь орой Т ганцаараа ирсэн ирэхдээ утасны цэнэглэгч аваад ирсэн байсан, би утсаа цэнэглэсэн. Бид нар хоол унд хийж идчихээд амрахаар болсон Т бид хоёр хамт унтсан бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Маргааш өглөө нь байрны эзэн хөөгөөд бид нар хамт гарсан. Фейсбүүкээр танилцаж байсан найз Б гэх залуутай чатаар холбогдож байгаад Шар хадны эцэс дээр уулзахаар болсон. Надаас асуугаагүй би хэлээгүй 12 настай гэдгийг мэдэхгүй. Т намайг хүч хэрэглэсэн асуудал байхгүй, надад ямар нэг юм хэлээгүй Т-тэй бэлгийн харьцаанд орох үед би эсэргүүцэл үзүүлээгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй...” гэх  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 70-76 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Н өгсөн: “... Х.Н, Г.Э нарын ангийн хүүхэд ... хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр уулзахад Г.Э,  Х.Н  хоёр аймаг руу шилжиж сурна гэж байсан. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Х.Н над руу залгаад “бид хоёр аймаг руу шилжүүлгээ хийлгэчихсэн, хичээлдээ сууж байна” гэж ярьж байсан. Аймаг руу явахаасаа өмнө Х.Н, Г.Э хоёр хоёулаа Улаанбаатар хот руу явна гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.С өгсөн: “... Г.Э-г бол мэдэхгүй гэхдээ фейсбүүкээр хүн рүү ярилаа бол мөнгө амархан олддог гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.П-н өгсөн: “... Хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө 10 цаг өнгөрч байхад би хөдөө сүлжээ нь дээр гарч ирээд явж байхад Г.Э над руу видео коллоор царайгаа харуулахгүй залгаад “гэрээс хувцас аваад сумын унаанд тавиад өгөөч” гэж байсан. Г.Э Улаанбаатар хотод найз залуутайгаа уулзана гэж 2022 оны 11 дүгээр сарын үед л хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Л-н өгсөн: “... Г.Э нь олон нийтийг хамарсан арга хэмжээнд ерөнхийдөө оролцдоггүй. Хичээлийн 2 дугаар улирал 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлснээс хойш Г.Э, Х.Н 2 хичээлээ  таслаад байхаар нь ар гэртэй нь уулзаж ярилцсан ч гэсэн хичээлдээ суухгүй ямар нэгэн шалтаг гаргаж хичээлдээ суудаггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/,

            2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн: “...  **** овог Г-н Э нь хэрэг гарсан өдөр гэх 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 12 нас 8 сар 29 хоногтой байсан байна....” гэх тэмдэглэл /хх-ийн 80 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газар, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн:

            1.Иргэн Г.Э-н охин хальсны урагдал гэмтэл,тогтоц, хэлбэр, өнгө, шинж байдлаараа 5-10 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.

            2. Бэлгийн харьцаанд орсон хугацаа нь 5-10 хоногийн өмнө байх боломжтой.

            3. Иргэн Г.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

            4. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин илрээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 104-106 дугаар тал/

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Б-н 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13239 дүгээр:

            1. О.Т нь бэлгийн замын харьцаанд орох чадвартай байна.

            2. Бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламид өвчний халдваргүй байна.

            3. Цус нь I-р бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 125-126 дугаар тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газар, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 12 дугаар сарийн 14-ний өдрийн 11 дүгээр:

            1.Үзүүлэгч Г.Э нь биологийн болон физиологийн хувьд 13 настай байх боломжтой.

            2. Үзүүлэгч Г.Э-н өсөлт хөгжилт хэвийн.

            3. Биеийн гадна харагдах байдлаас үзэхэд 13 настай, насандаа тохирсон байх боломжтой.

            4. Шинжилгээнд ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 151-152 дугаар тал/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын:

            1.О.Т сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            2. О.Т нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

            3. О.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. О.Т нь хэрэг хариуцах чадвартай байна.

            5. О.Т нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна.

            6. О.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байх тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 176-177 дугаар тал/,

            Шүүгдэгч О.Т-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч О.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй  тул шүүгдэгч О.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан О.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 14 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 15 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 17 дугаар тал/зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч О.Т нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг тэмдэглэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   ***** овогт ***** Т-г “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. О.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар О.Т-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. О.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Насанд хүрээгүй хохирогч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Б нар нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, О.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

    8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС