Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00337

 

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00337

Хөвсгөл аймаг

 

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2021/00337

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2021/00123/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХААН банк ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, регистрийн дугаар ХЛ..., ХААН банкны Хөвсгөл салбарын эрхлэгч Х. овогт Д. Ц..н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т...сумын ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Х..  овогт Г.М..,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т..сумын ... тоотод оршин суух, регистрийн дугаар Р..., Г..овогт Т.Б... нарт холбогдох 43.733.814,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З., хариуцагч Г.М.г нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Г. овогтой М., Т.овогтой Б. нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Т... тооцооны төвөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 /гучин сая/ төгрөгийн бизнесийн зээлийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээл, хүүг сар бүр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж авсан.

Зээлдэгч зээлээ эхэн үедээ графикийн дагуу төлдөг байсан. Цаашид хуваарийн дагуу төлөөгүй улмаас өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 2005 хонож байна. Зээлийн үлдэгдэл 17.356.350,00 төгрөг, хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөг, нийт 43.733.814,87 /дөчин гурван сая долоон зуун гучин гурван мянга найман зуун арван дөрвөн төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 43.733.814,87 төгрөгийг зээлдэгч Г.М., Т.Б. нараас гаргуулж, банкыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М. нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ХААН банкнаас 30,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Одоо 2005 хоногийн хугацаа хэтэрсэн тул үндсэн үлдэгдэл 17,000,000 төгрөг байгаа. Үүнээс хугацаа хэтэрсэн үнийн дүн 23,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,000,000 төгрөг байгаа. Энэ бүгд нийлээд 43,000,000 төгрөг болсон юм. Энэ мөнгийг Г.М.. гаргуулж өгнө үү. Банкны программаас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү автоматаар бодогддог учраас би шууд хэлж мэдэхгүй байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад 2005 хоногийн хугацаагаар зээлийн хугацаа хэтэрсэн байсан. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна.” гэв.

Хариуцагч Г.М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.овогтой М.нь ХААН банкны нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 17.356.350 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хүү болох 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бизнес эрсдэлд орж, мөн өөрөө хөдөлмөр эрхлэх чадваргүй болоод 2017 оноос хойш одоог хүртэл эмчилгээтэй байгаа болно. Хөвсгөл Т.. салбарт зээлийн төлбөрөө хугацаанд нь хийж чадахгүй болж байгаагаа бичгээр 2 удаа хүсэлт гаргаж байсан боловч надад тайлбар өгөөгүй. Дараа нь уулзаж асуухад 2018  онд хүүг зогсоосон гэж хэлсэн. 2017 оноос хойш нийт 26 удаа зээлийн төлөлтөөсөө хасч төлж ирсэн. Зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь хийх сэтгэл байсан боловч эрсдэлд орсон учраас хийж чадаагүй. 2020 оны 12 дугаар сарын 30-нд Хөвсгөл салбарт өөрийн биеэр ирж зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа, хэдэн төгрөг төлөөд ХААН банктай төлбөр тооцоогоо дуусгаж тооцоогүй болохоо асуусан. Тэр үед 19.356.350 төгрөг төлөөд тооцоо дуусахаар байна гэж хэлсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 сая төгрөг зээлээсээ хасаад үлдэгдэл 17.356.350 төгрөгний үлдэгдэлтэй хоцорсон. ХААН банкыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 290.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 17.066.350 төгрөг байгаа. Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 17.066.350 төгрөгийг төлөөд төлбөр тооцоогоо дуусгахыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц. нь Г.М., Т.Б. нарт холбогдуулан 43.733.814,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банкны Хөвсгөл салбарын эрхлэгч Д.Ц. шүүхэд хамтран хариуцагч Г. овогт Т.Б.  хариуцагчаас хасуулах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг хангасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З. нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч 290.000 төгрөгний төлөлт хийсэн учир хариуцагчаас зээлийн үлдэгдэл 17.066.350 төгрөг, хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөг, нийт 43.443.814,87 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээний хугацаагаа 2005 хоногоор хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэх гэсэн боловч хариуцагч нь гадаад руу гараад явсан байсан учир шүүхэд хандаж чадалгүй өдий хүрсэн. Би хариуцагч Г.М. зээлийн үлдэгдлээ харуулъя гэж ажил дээр ирэхэд нь үндсэн зээлийн үлдэгдэл 19.356.350 төгрөг байна гэж хэлсэн нь үнэн. Манай банк зээлдэгчийг 90 хоног хүлээгээд балансаас гадуур данс үүсгэн хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод явдаг. Харилцагчтай холбоотой зээлийн мэдээллийг хугацаа хэтэрсэн тохиолдолд заавал балансаас гадуур үүсгэсэн данснаас харах шаардлага гардаг. Би тухайн үед энэ программ руу оролгүйгээр зөвхөн үндсэн зээлийн үлдэгдлийг хараад хэлж өгсөн. Банк, зээлдэгчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ байгаа бөгөөд энэ зээлийн гэрээтэй хариуцагч маргахгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 17.066.350 төгрөг, хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөг, нийт 43.443.814,87 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл 17.066.350 төгрөгийг төлнө, хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөгийг төлөхгүй. ХААН банкны зээлийн эдийн засагч нь 2018 онд миний “зээлээ төлөх төлбөрийн чадваргүй болсон тул зээлийн гэрээг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэж өгөөгүй, дарагдуулсан, би зээлээ бүхэлд нь төлж чадахгүй байсан ч боломжоороо бага багаар төлж байсан. Зээлдээ санаа зовоод ХААН банкны Хөвсгөл салбараас өөрийн биеэр ирж асуухад ХААН банкны Мөрөн салбарын захирал, зээлийн эдийн засагч нар нь зээлийн үлдэгдэл 19.356.350 төгрөг байна гэж хэлж өгсөн атлаа үүнээс хойш 3 хоногийн дараа зээлийн хүү, зээлийн алдангиийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

ХААН банкыг төлөөлөн бүх шатны шүүх, арбитр, хуулийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй харилцах, банкыг төлөөлж нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол, тайлбар, мэдүүлэг, мэдээлэл гаргах, аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХААН банкыг төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, холбогдогч, төлбөр авагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, хэргийн оролцогчоор оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдлэн үүрэг хүлээж оролцох, ... түүнчлэн дээр дурьдсан үйл ажиллагааг бусдаар төлөөлүүлж гүйцэтгүүлэх, тухайн тохиолдол бүрт нийцүүлэн тусгайлан итгэмжлэл олгох эрхийг ХААН банк ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Д.Ц. олгосон болох нь хэрэгт авагдсан ХААН банк хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хууль эрх зүйн газрын захирлаас 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцгээд тухайн өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай олгосон 29/4940 дүгээр итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ201642593727 дугаар Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар БГХ201642593727, Барьцааны гэрээ (Хөдлөх эд хөрөнгө барьцаалах) гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар БГҮ201642593727, Барьцааны гэрээ (Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө), 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гарган өгсөн нь нотлох баримт цуглуулах арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан шаардлага хангасан баримтууд байна.

Нэхэмжлэгч ХААН банк, хариуцагч Г.М. нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан болон үндсэн зээлийн үлдэгдэл 17.066.350 төгрөг гэдэгтэй талууд маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбараар энэ үйл баримт нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр  зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З. нь зээлдэгч Г.М.зээлийн гэрээгээ 2005 хоногоор хэтрүүлсэн учир хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилж байгаа боловч хариуцагч нэхэмжлэгч банкнаас зээл авснаас хойш зээл, зээлийн хүүд хэдэн төгрөг төлсөн, хэзээнээс зээлийн гэрээний хугацаа хэтэрч хүү бодогдох болсон талаараа тайлбарлаж чадахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 17.066.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөг, нийт 26.667.464,87 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: “Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна.” гэж 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: “Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байна.” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүн болох 17.066.350 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 246.251 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкинд олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.М. 17.066.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү 23.913.664,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.463.800,02 төгрөг, нийт 26.667.464,87 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246.251 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.САРАНТУЯА