МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дугаар хороо, *******-р хороолол байрны тоотод оршин суух, Ц******* овогтой М******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Г аймаг, Е 2-р баг, Б 11-р гудамж 17 тоотод оршин суух, Т овогтой Ц******* /РД:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүрэг, 14-р хороо, зүүн 4 зам гудамж, 1-р байр 10 тоотод оршин байрлах “Н******* ******* с******* *******” ХХК /РД:/,
Хариуцагч: С дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******, хариуцагч Н******* ******* с******* ******* ХХК-ийн төлөөлөгч Д.Г, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М*******, Т.Ц******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Ц.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.М*******, Т.Ц******* бид 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр № 33 дугаартай гэрээг Н******* *******, с******* ******* ХХК-ийн ерөнхий захирал Д.Гтой орон сууц зээлээр худалдаалах гэрээ байгуулж, Б******* дүүргийн ******* хороо офицер таун хотхоны тоотод байрлах 39.6 м.кв талбайтай орон сууцыг 180 сарын хугацаатай зээлээр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 15,000,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 50,340,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сараас эхлэн 2032 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 398.210 төгрөгийг график төлөлтөөр хийхээр тохирсон. Дээрх орон сууц 2017 онд ашиглалтад орсон. Манайх 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Хариуцагч болох Н******* ******* С******* ******* ХХК-ийн Ерөнхий захирал Д.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай орон сууцыг Домог инвест ББСБ ХХК-нд барьцаанд тавьж зээл авсан болохыг бид 2020 оны 01 дүгээр сард мэдсэн. Дээрх Домог инвест ББСБ ХХК- тай уулзаж 43,696,850 төгрөг төлж, тус байрны төлбөр барагдаж дууссан, үүнийг нотолж, Н******* ******* с******* ******* ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 115 дугаартай албан бичиг, Ти-финанс ББСБ ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 4/191 дугаартай албан бичгийг тус тус гаргаж өгсөн. Тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ц.М*******, Т.Ц******* нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ өөр дээр бүртгүүлж авахаар Улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад: Бидний амьдарч байгаа орон сууцыг 1. Б******* дүүргийн прокурорын газар 2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэл хийгдсэн байсан. Энэ битүүмжлэл талаар холбогдох 2 байгууллагад гомдол гаргасан.
1.Б******* дүүргийн прокурорын газраас миний гаргасан гомдлыг үндэслэлтэй байна гэж үзээд 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор битүүмжлэлийг цуцалж, цуцалж, 2020 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн 4/867 дугаартай хариу мэдэгдэх хуудас өгсөн. /Бидний өмчлөх эрхийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн/. 2/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4-180/23378 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч В.Алтанзул гаргасан шийдвэрээ цуцалж өгөхгүй өнөөдрийг хүртэл бидний өмчлөх эрхийг зөрчиж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага удирдлагатай уулзахад Шүүхийн байгууллагаар тухайн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгоно уу ...” гэж амаар бидэнд мэдэгдсэн. Мөн бичгээр 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4/764 албан тоот “... Н******* ******* с******* ******* ХХК бусдад өр төлбөртэй тул хүсэлт авах боломжгүй ...” тухай бичгийг өгсөн.
Дээр дурдсан байр Н******* ******* с******* ******* ХХК-ийн өмч биш бөгөөд хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Ц.М*******, Т.Ц******* бид тул бидний Б******* дүүргийн ******* хороо ******* хороолол /13321/ Улаанхуарангийн гудамж байр тоотод байрлах 39.6 м.кв талбайтай Ү- дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
2017-08-08-ны өдөр урьдчилгаа 15,000,000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу сар бүр 391,210 төгрөгийг төлж байсан. Н******* ******* с******* ******* компанийн данс битүүмжлэгдсэн байсан болохоор 2020 оны 4 сарын 23-ны өдөр банк бус сан*******гийн байгууллагын барьцаанаас чөлөөлж авахаар үлдэгдэл төлбөр 43,696,850 төгрөгийг бэлнээр төлсөн. Нийт 65,340,000 төгрөгийг төлсөн” гэв.
Хариуцагч “Н******* ******* с******* *******” ХХК-ийн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ц.М******* манай байгууллагаас байр авсан нь үнэн. Манай компани Ти финанс банк бус сан*******гийн байгууллагад барьцаанд тавьж зээл авсан. Ц.М******* байрны үлдэгдэл төлбөрөө Ти финанс уруу өгөөд байрны төлбөр нь бүрэн төлөгдсөн, төлбөр тооцоогүй. Манай компанийн нэр дээр үүссэн эрүүгийн хэрэгтэй холбогдуулаад Прокурорын байгууллага манай компанийн нэр дээрх бүх байрыг битүүмжилсэн байсан. Ц.М******* өөрөө хүсэлтээ өгөөд тухайн хэрэгт хамааралгүй тул байраа өөрийн нэр дээр шилжүүлж авах хүсэлтийг гаргаж хүсэлтийг Прокуророос хангаж өгсөн байгаа. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газар өөр бусад хүний өр төлбөрийг барагдуулахын тулд байрыг битүүмжилсэн гэж ойлгож байгаа. Прокуророос манай 8 тэрбум 700,000,000 төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн. Заавал энэ хүний хөрөнгийг битүүмжлэх шаардлага байхгүй. Төлбөр бүрэн төлөгдсөн тул байрыг Ц.М*******н нэр дээр нь шилжүүлэхэд татгалзах зүйлгүй. Манай компани жилийн 5 хувийн *******тэй орон сууцны төсөл хэрэгжүүлж байсан. Уг мөнгө нь Хаан банк ХХК-ийн дансанд ордог. Хаан банкны дансыг Прокуророос битүүмжилсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар таталтаа хийж чадахгүй байгаа. Манайд төлбөр тооцоогүй тул Ц.М******* байраа шилжүүлж авах нь зөв гэж бодож байна. Нэхэмжлэгч нар 65,340,000 төгрөгийг төлсөн, энэ талаар маргаан байхгүй. Төмөрсүхийн төлбөрийг барагдуулах шийдвэр гараад тэр хүний төлбөрийг барагдуулахын тулд манай компанийн байрыг битүүмжилсэн. Төмөрсүхэд хамааралтай шийдвэр биелэгдсэн. 800 гаруй хүний төлбөр хүлээгдэж байгаа нь үнэн. Дансанд 260,000,000 төгрөг байгаа, сар бүр байрны төлбөр төлөлт орж ирж байгаа. Прокурорын байгууллагад манай компанид холбогдолтой эрүүгийн хэрэг үүссэн тул данс битүүмжилсэн нь үнэн. Чингис хаан банк миний гарын үсэг тамгыг хуурамчаар ашигласнаас болоод бид мөнгө алдаад 2 жил ажил зогссон. Чингис хаан банкийг дахин шалгах шаардлагатай гээд мөрдөн байцаалт руу буцаасан. Ц.М*******н байрыг шилжүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Нэг ч гэсэн айл сайхан амьдраасай гэж хүсэж байна” гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н******* ******* сарын ******* ХХК нь Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээр нийт 48 иргэдэд 877.068.231 төгрөгийн төлбөртэй байна. Цаашид мөн адил эвлэрлийн гэрээ дууссан иргэдээс шинээр гүйцэтгэх баримт бичиг цахим санд бүртгэгдэж байна. Төлбөр төлөгч “Н******* ******* с******* *******” ХХК-ийн нэр дээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны байдлаар Б******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, /13321/ Дандарбаатарын гудамж 48 дугаар байр, 36 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- тай орон сууц, Б******* дүүргийн ******* дугаар хороо, /13321/ Улаанхуаран гудамж, байр, 1103 тоотод барлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн байрны тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц цахим сангийн лавлагаагаар тогтоогдсон тул 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн /-189/23328 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрх түдгэлзүүлэхэд Б******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8/1381 дугаар албан бичгээр Ү, Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд “Домог инвест ББСБ” ХХК-тай байгуулсан барьцаа бүртгэлтэй хариу ирсэн. Нэхэмжлэгч Ц.М******* нь маргаж буй Б******* дүүргийн ******* дугаар хороо, /13321/ Улаанхуаран гудамж, байр, тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны өмчлөгч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш төлбөр төлөгч “Н******* ******* С******* *******” ХХК-ийн нэр дээрх өөр эд хөрөнгө байхгүй, бусдад зарсан гэх хөрөнгө бүрийг сэргээх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М*******, Т.Ц******* нар хариуцагч “Н******* ******* с******* *******” ХХК-д холбогдуулан “Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/ Улаанхуарангийн гудамж байр тоот хаягт байрлах, 39.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг татаж, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч “Н******* ******* с******* *******” ХХК-ийн төлөөлөгч Д.Г “нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн” тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Н******* ******* с******* ******* ХХК олон иргэдэд өр төлбөртэй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр орон сууц зээлээр худалдаалах гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч “Н******* *******, С******* *******” ХХК Б******* дүүргийн ******* дугаар хороо офицер таун тоот, 39.6 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Т.Ц*******, Ц.М******* нар 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр тооцож, 65,340,000 төгрөгийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн гэрээ нь орон сууц зээлээр худалдаалах гэрээ нэртэй боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343.2-т “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Захиалагч Т.Ц*******, Ц.М******* нар гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт 2017 оны 8 сарын 8-нд 15,000,000 төгрөг, графикийн дагуу 6,643,150 төгрөг, “Н******* ******* С******* *******” ХХК-ийн “Ти финанс ББСБ” ХХК-д төлөх төлбөрт тооцон 43,696,850 төгрөгийг, нийт 65,340,000 төгрөгийг “Н******* ******* С******* *******” ХХК-д төлж, барагдуулсан болох нь нэхэмжлэгч нарын болон хариуцагчийн төлөөлөгч Д.Г нарын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч Ц.М*******, Т.Ц******* нарын захиалсан орон сууц “Б******* дүүргийн ******* хороо ******* хороолол /13321/ Улаанхуарангийн гудамж байр тоот, 39.6 м.кв талбайтайгаар Ү- дугаарт бүртгэгдсэн болох нь зохигчийн тайлбар, 000712896 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нар 2017 оны 8 сараас өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д “орон сууцны гэрчилгээг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргах” гэсэн үүргээ “Н******* ******* С******* *******” ХХК биелүүлээгүй, компанийн нэр дээр гэрчилгээг гаргаж, “Ти финанс ББСБ” ХХК-иас зээлсэн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, “Ти финанс ББСБ” ХХК-ийн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 04/191 тоот албан бичгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ... Н******* ******* с******* ******* ХХК нь 48 иргэдэд 877,068,231 төгрөгийн өр төлбөртэй, энэ тоо цаашид нэмэгдэхээр байгаа ... гэж тайлбарлаж байх боловч уг тайлбарыг хүлээн авах боломжгүй, иргэн Т.Ц*******, Ц.М*******, Н******* ******* с******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтэд хамааруулах үндэслэлгүй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч 2 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах үедээ буюу 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Н******* ******* с******* *******” ХХК-ийн өмчлөлийн Ү- дугаарт бүртгэлтэй, маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-189/23378 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч уг 2 төлбөр авагч иргэнд төлбөл зохих үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгө нь маргаан бүхий орон сууц болох нь тогтоогдохгүй, хариуцагчийн итгэмжлэгсэн төлөөлөгч “2 иргэний барьцаа хөрөнгө” гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Дээр дурдсанаас дүгн*******, Н******* ******* с******* ******* ХХК иргэн Т.Ц*******, Ц.М******* нарт худалдсан орон сууцыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн боловч өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарын нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч Т.Ц*******, Ц.М******* нарыг “Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/ Улаанхуарангийн гудамж байр тоот хаягт байрлах, 39.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 1*******, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ц*******, Ц.М******* нарыг Б******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /13321/ Улаанхуарангийн гудамж байр, тоот хаягт байрлах, 39.6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н******* ******* с******* *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 484,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ц*******, Ц.М******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ******* шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд “шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай 101/ШЗ2021/00624 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ