Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/00693 

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ба******* дүүрэг, дугаар хороо, байр, тоотод оршин суух, Б овогт Оын О /РД:ТИ570912/,
Нэхэмжлэгч: Ба******* дүүрэг, дугаар хороо, байр, тоотод оршин суух, Т овогт Оын М /РД:ТИ82*******3/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ба******* дүүрэг, ******* дугаар хороо, Б******* ******* байр, ******* тоотод оршин суух, Ш******* овогт Ц*******ын Х******* /РД:*******/-д холбогдох,
гэрээг цуцалж, 6,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Ц.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.М, О.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Х******* нь 26 оны 06 сарын 21-ний өдөр иргэн О.О, О.М нартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед орон сууцны барилга нь баригдаж байгаад 26 оны 12 сард барилгын ажил дууссан юм. 26 оны 12 сард Ц.Х******* нь Ба******* дүүрэг, хороо, Дандарбаатарын гудамж, 35-р байрны 35 тоот 1 өрөө орон сууцанд орон сууц захиалгын гэрээ хийсний дараа нүүн орж оршин суун амьдарч эхэлсэн. Орон сууц захиалгын гэрээний 2.2.2-д үлдэгдэл төлбөр болох 70 хувийг банкны орон сууцны зээлийн санхүүжилтээр барагдуулна гэж заасан боловч иргэн Ц.Х******* нь зээлийн санхүүжилт авч чадалгүй байснаар 28 оны 09 сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс өөр үл таних хүн амьдарч байгааг мэдээд орон сууц захиалгын гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байхаар нь орон сууцнаас хүчээр гаргасан юм. Ц.Х******* нь нийт 26 оны 12 сарын 06-ны өдрөөс 28 оны 09 сарын 06-ны өдөр хүртэл нийт сарын хугацаанд 35-р байрны 35 тоот орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж тухайн орон сууцанд амьдарч байсан болно. Орон сууц захиалгын гэрээ хийсэн нь орон сууц худалдан авахаар тохиролцсон хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Түүнчлэн орон сууцанд нүүн орж амьдран эхэлсэн нь гэрээ хэрэгжиж эхлэх үйлдэл мөн юм. Ц.Х******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхдаа тухайн нүүн орсон орон сууцанд үл таних хүнд түрээслүүлсэн нь орон сууц захиалгын гэрээний 3.2.6 заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан юм. Нэхэмжлэл буцаасан захирамжид дурдсанаар орон сууц захиалгын гэрээг хэн аль нь зөвшөөрч цуцлаагүй байгаа тул хариуцагч Ц.Х*******тай нотариатаар баталгаажуулж байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон холбогдох бусад холбогдох хууль тогтоомжийг үндэслэн байгуулсан байдаг. Энэ нь орон сууц хөлслөх гэрээг тусгайлан байгуулаагүй боловч орон сууц захиалгын гэрээтэй холбоотой маргаан гарч байгаа нь Иргэний хуульд заасан орон сууц хөлслөх гэрээний бүх хэв шинжийг бүрэн агуулж байгаа юм. Ийм учраас орон сууцанд амьдран суусантай холбоотой үүсэж буй маргаан нь Иргэний хуулийн хоёрдугаар дэд бүлэг орон сууц хөлслөх гэрээний заалтаар зохицуулагдах юм.
Би Ц.Х*******г уг орон сууцанд амьдраагүй, бусдад түрээслүүлсэн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ц.Х******* нь өөрийнхөө эзэмшилд байх байрыг бусдад түрээслүүлсэн гэж шаардлага гаргасан. Уг орон сууцанд 26 оны 12 сараас эхлээд 28 оны 09 сар хүртэл Ү.Адууч гэх хүн амьдарч байгааг мэдсэн. Манай талаас баримтаар нотолж чадаагүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Одоо бид Ц.Х******* манай байрны түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр сарын хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгасан. Өөрөө амьдарсан эсхүл бусдыг амьдруулсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэрээнд тусгагдаагүй ч энэ хүн уг орон сууцанд амьдарч байгаа, бусдад түрээслүүлсэн, амьдарсан хугацааны төлбөрийг төлөх талаар гэрээгээр зохицуулаагүй ч маргааныг хуулиар зохицуулна. Үнийн хувьд 2020-03-19-ний өдрийн Ремакс орон сууц, үл хөдлөх хөрөнгө түрээс, зарж борлуулах зуучлалын газраас бид нар лавлагаа авсан. Ба******* дүүрэг, -р хороо, 15-р хороолол, 35 тоот 1 өрөө орон сууцыг тавилгатай бол сарын 500,000 төгрөг, тавилгагүй бол сарын 350,000 төгрөгөөр түрээслэх боломжтой байна гэсэн баримт өгсөн. Одоогийн Иргэний маргаан болохоор тухайн хүн орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж, бусдад түрээслүүлэх гэрээний хэв шинжийг өөрийн үйлдлээрээ тодотгон гаргаж ирж байна. Үүний дүнгийн хувьд, түрээслэх түрээслүүлэх гэрээний хэв шинжийг өөрийн үйлдлээрээ харуулж байна. Байр авна гэж гэрээ хийчхээд боломжгүй болохоороо сарын хугацаанд амьдарч, эзэмшилдээ байлгачхаад дуртай үедээ гарсан. Өмнөх маргаанаас ялгаатай нь Давж заалдах шатны шүүхийн магадлалд байгаа Ц.Х******* орон сууцыг бусдад түрээслүүлсэн гэж байгаа. Одоо би гэрээний дагуу манай байранд амьдарсан төлбөрөө төлөхийг шаардаж байна. Гэрээгээ цуцлаад, амьдарсан хугацааны төлбөрөө төлөхийг шаардаж байна. Өмнө нь өөр хүн амьдруулсан гэж үзсэн, одоо байрыг эзэмшилдээ байлгасан гэж үзэж байна. Гэрээтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэх эрх байгаа гэж бодож байна” гэв.
Хариуцагч Ц.Х******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”... Тус шүүхэд О.О, О.М нар нь Ц.Х******* надад холбогдуулан 6 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэтэл энэхүү нэхэмжлэлтэй хэргийг тус шүүх хянан шийдвэрлэсэн. Тодруулбал Ц.Х******* миний нэхэмжлэлтэй О.О, О.М нарт холбогдох хэрэгт хариуцагч О.О, О.М нар нь сөрөг нэхэмжлэл гаргаж 6,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Ба******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 29 оны 10 сарын 10-ны өдрийн 02739 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн. Тус шийдвэрт хариуцагч О.О, О.М нар Нийслэлийн Иргэний Хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх 29 оны 11 сарын 29-ний өдрийн 2007 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл О.О О.М нарын нэхэмжлэлтэй хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн байх тул дахин шүүхээр шийдвэрлэх боломжгүй. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа " гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсныг татгалзахаар зохицуулалттай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Орон сууцны үлдэгдэл төлбөрөө зээл авч төлөхөөр тохирсон, миний бие зээлийн материал бүрдүүлж банканд өгсөн боловч зээл олгоогүй, жирэмсэн болсон у дахин зээл хүссэн өргөдөл өгөөгүй. 27 оны 12 сард төрсөн. М орон сууц захиалсан урьдчилгаа төлбөрийг өгнө гэсний дагуу 28 оны 9 сарын 6-нд байрнаасаа гарсан. 26 оны 12 сарын эхээр орон сууцанд орсон. Орон сууцны ашиглалтын зардлыг миний бие болон манай найз Ү.Адууч төлж байсан. Гэрээтэй холбоотой асуудал дээд шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байхад дахин шүүхэд хандаж байгааг зөвшөөрөхгүй, шийдвэрлэгдсэн гэж үзэж байна ...” гэв. 
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О, О.М нар хариуцагч Ц.Х*******д холбогдуулан “гэрээг цуцалж, 6,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Худалдагч О.О, О.М нар Ба******* дүүргийн дугаар хороонд шинээр баригдаж байгаа 6 давхрын 32.04 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авагч Ц.Х*******гийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны нэг м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр тооцон 52,866,000 төгрөгийг худалдагч нарт төлөх үүргийг харилцан хүлээсэн, худалдан авагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс хэн аль нь гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шүүх шийдвэрлэсэн болох нь Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/ШШ29/02739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 29 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2007 дугаартай магадлал зэргээр тогтоогдож байна.
Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/ШШ29/02739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 29 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2007 дугаартай магадлалд О.М нар гомдол гаргаснаар уг хэрэг Улсын дээд шүүхэд хүргэгдсэн, 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар хурал товлогдоогүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.М шүүх хуралдаанд “...Ц.Х******* орон сууцыг худалдаж авсан төлбөрөө төлөөгүй учраас гэрээнээс татгалзсан, Ц.Х******* орон сууцыг бодитоор сар эзэмшилдээ байлгасан тул сард 300,000 төгрөгөөр тооцож, 6,600,000 төгрөг гаргуулна. Тус шүүх урьд шийдвэрлэсэн Ц.Х*******гийн нэхэмжлэлтэй О.О, О.М нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдахдаа “Ү.Адуучид түрээслүүлж орлого олсныг хохиролд тооцон нэхэмжилсэн  нь, одоо орон сууцыг бодитоор эзэмшилдээ байлгасны төлбөрт нэхэмжилж байгаа 6,600,000 төгрөгийн шаардлагаас өөр үндэслэлээр нэхэмжилж байна...” гэж тайлбарлаж байна.
Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/ШШ29/02739 дугаартай шийдвэрээр гэрээнээс татгалзсантай холбогдон усан хохирол болох “Ба******* дүүргийн дугаар хороонд шинээр баригдаж байгаа 6 давхрын 32.04 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ү.Адуучид түрээслүүлж орлого олсныг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
О.О, О.М нарын “Ц.Х******* орон сууцыг бодитоор сар эзэмшилдээ байлгасан тул сард 300,000 төгрөгөөр тооцож, 6,600,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцон гаргуулна” гэсэн үндэслэл нь  Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/ШШ29/02739 дугаартай шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас өөр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.
Ба******* дүүргийн дугаар хороонд шинээр баригдаж байгаа 6 давхрын 32.04 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах, гэрээнээс татгалзсан талаарх Ц.Х*******гийн О.О, О.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 29 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/ШШ29/02739 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 29 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2007 дугаартай магадлалаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын “гэрээг цуцлах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Худалдагч О.О, О.М нарын Ба******* дүүргийн дугаар хороонд шинээр баригдаж байгаа 6 давхрын 32.04 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ц.Х******* 26 оны 12 сарын эхээс 28 оны 9 сарын 6-ны өдрийг хүртэл 21 сарын хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, амьдарч байсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мийн  “Ц.Х******* 26 оны 12 сарын эхнээс 28 оны 9 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд бодитоор эзэмшсэн, түрээсийн гэрээ байгуулаагүй боловч түрээсэлсэн гэж үзэж байна. Би Ү.Адуучид түрээсэлж орлого олсон гэж үзсэн боловч энэ нь тогтоогдоогүй” гэх, хариуцагч Ц.Х*******гийн “Би 26 оны 12 сарын үеэс 28 оны 9 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцыг эзэмшиж, амьдарч байсан нь үнэн, Ү.Адууч болон миний бие ашиглалтын зардлыг төлж байсан. О.М нь намайг Ү.Адуучид түрээсэлж мөнгө олсон гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарын орон сууцыг 26 оны 12 сарын эхнээс 28 оны 9 сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд бодитоор эзэмшиж ашигласан талаар маргахгүй, энэ нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нар нь хөрөнгөө бодитоор бусдын эзэмшилд байсан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагчийг 26.12 сараас 28.09.06-ны өдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж, ашигласан гэж үзэж, Айдол фэйт ХХК-ийн 2020 оны 3 сарын 19-ний өдрийн 20/17 дугаартай Ба******* дүүргийн -р хороонд байрлах 1 өрөө орон сууцыг түрээслүүлэх үнийн санал болон нэхэмжлэгч нарын тайлбараар сарын 300,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагч Ц.Х*******гаас орон сууцыг 21 сарын хугацаанд эзэмшиж, ашигласны төлбөрт 6,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О, О.М нарт олгож, нэхэмжлэлээс гэрээг цуцлах, 1 сарын төлбөрт илүү нэхэмжилсэн 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Х*******гаас 6,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О, О.М нарт олгож, нэхэмжлэлээс гэрээг цуцлах, 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 115,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О, О.М нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
 
 
ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ