| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2024/0011/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
2024 01 08 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах,
улсын яллагч Ж.Б,
Иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г,
шүүгдэгч Л.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “104” дугаартай танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Өд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Л.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ө нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай ШТС-ын урд талын хучилттай авто замд **-** ***улсын дугаартай Тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 1.5, 3.7, 11.3, 12.3 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг эгнээгээр зорчиж явсан **-** ***улсын дугаартай Субару простер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Н.Г-ийнэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Л.Б-ынэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Г, П.П, Д.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, **-** ***улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгсэлд 14,695,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт;
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Л.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй байх үедээ Ч.О-ынэзэмшлийн “Тоёота кроун” маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, мөн дүрмийн 1.5, 3.7, 11.3, 12.3 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай ШТС-ын урд талын хучилттай авто замд эсрэг эгнээгээр зорчиж явсан “Субару простер” маркийн **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Н.Г-ийнэрүүл мэндэд баруун талын нүдний ухархайн гадна хана, дотор хана, хацар ясны нум, хамар яс, баруун талын элхэгийн хөндий, хоншоорын хөндийн өмнөд, арын дээд хана болон дотор хана, хоншоор яс, хатуу тагнай зэргийг хамарсан нүүрний болон ясны зөрүүтэй нийлмэл хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, бүхий хүндэвтэр хохирол, Л.Б-ынэрүүл мэндэд хүзүүний долдугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, духанд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Б.Г, П.П, Д.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, **-** ***улсын дугаартай Субару Простер маркийн тээврийн хэрэгсэлд 14,695,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт;
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Тухайлбал,
- Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 41-42, 52-54, 62 дугаар тал/,
- Хохирлын баримт /хавтаст хэргийн 46-51, 58-61, 66-92, 96-102, 175 дугаар тал/,
- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр уушигны хагалгаанд орохоор болж эхнэр Д.Пүрэвсүрэнгийн хамтаар Хөвсгөл аймгийн тээврийн товчоон дээр автобусны билет бичүүлэх гээд явж байтал Улаанбаатар хот руу явна гэсэн хар машинтай хүн ирээд автобусны үнээр аваад явна гэхээр нь эхнэрийн хамтаар уг машинд суугаад 18 цагийн орчимд хөдөлсөн санагдаж байна. Улаанбаатар хот руу явахдаа Орхон аймгаар дайран өнгөрч явна гэж ярьж байсан. Би эхнэрийнхээ хамтаар арын суудалд нь унтаад явж байхад тас няс гээд л явчихсан. Сэртэл толгой тархи өвдөөд, толгойноос цус гарчихсан, толгойгоо баруун гараараа барьтал гар цус болсон байсан. Машинаас буугаад хартал эсрэг урсгалаас хар өнгийн жижиг машин миний сууж явсан машиныг мөргөсөн байдалтай зогсож байсан. Машинаас буутал хоёр хүн түшээд эмнэлгийн машинд суулгасан. Тухайн үед хоёр цагдаа ирсэн байсан. Эмнэлэг орж тариа хийлгээд толгойн зургийн авахуулаад эмчид үзүүлсэн. Маргааш нь Улаанбаатар хотод очоод уушигнхаа орчмыг цэвэрлүүлэн 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн... Одоогоор эмчилгээ хийлгэх боловч мөнгө байхгүй шалтгаанаар хийлгээгүй явж байна. Одоо ар нуруугаар чилж, час час хийж хатгаад байгаа мөн хүзүүгээ хөдөлгөж чадахгүй, хүзүүндээ чиг баригчийг 50,000 төгрөгөөр авч зүүж байгаа. Миний сууж явсан машиныг мөргөсөн гэх жолоочийн талаас 150,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Мөн миний сууж явсан машины жолоочийн эхнэр нь дансаар 50,000 төгрөгийг хоолны мөнгө гэж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дугаар тал/,
- Хохирогч Н.Г-ийнмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний сууж явсан машин нь **-** ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тухайн жолооч нь намайг авчихаад дараа нь дахин 2 хүнийг Хөвсгөл аймгийн тээврийн товчоон дээрээс авсан. Улаанбаатар хот руу явахаар болж 18 цаг өнгөрч байхад гарсан. Би жолоочийн ард талын суудалд сууж явсан. Жолоочийн эхнэр нь урд нь сууж явсан. 23 цагийн үед Орхон аймгаар дайран өнгөрч байхад түс тас гээд л явчихсан. Би тухайн үед хэсэг унтаад өгсөн байсан. Тухайн жолоочийн эхнэр нь эсрэг урсгалаас машин орж ирээд мөргөчихлөө гээд л орилоод байсан. Нөгөө машины жолооч хэлэхдээ гар утсаа авах гэж байгаад осол хийсэн талаар яриад миний буруу гээд байх шиг байсан. Тухайн үед цагдаа түргэн хоёр ирсэн... Миний үүдэн шүднүүд ёзоор хэсгээрээ суларч, хугарсан байсан. Нийт 4 шүд унасан. Үүний нэг шүд нь хиймэл шүд байсан. Тухайн үед эмнэлэг дээр нүүр амны зураг авсан... 1-р эмнэлэгт очиж дахин үзүүлэхэд тагнаа болон хоншоор ясны хугарал, хацар, тагнаа яс хугарсан байна гэсэн. Эмчилгээ хийлгэж байгаад 09 дүгээр сарын 14-ний өдөр хагалгаанд орж хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс 18-ны өдөр гарсан. Хагалгаанаас хамаарч дахин нэг шүдийг авсан. Улмаар нийтдээ 5 шүд унасан... нэгдүгээр эмнэлэгт хийсэн хагалгааны үндсэн үнэ нь 3,000,000 төгрөг шүү хөнгөлөлт үзүүлээд 400,000 төгрөгөөр орж байна гэсэн... Буруутай жолоочийн зүгээс Улаанбаатар хот руу явах унааны мөнгө болох 60,000 төгрөгийг л өгсөн. Өөр ямар нэгэн хохирол барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хөвсгөл аймгийн тээврийн товчоон дээрээс автобусны үнээр Улаанбаатар хот руу аваад явъя гэхээр нь нөхрийн хамтаар суусан. Орхон аймгаас бензин авна гэж ярьж байх шиг байсан. Би арын суудлын дунд суугаад хэсэг зүүрмэглээд унтаж байхад миний сууж явсан машиныг мөргөчих шиг болсон. Миний хамраас цус гараад, хамар хөндүүрлэсэн байсан. Тухайн үед эмнэлэг орж цус тогтоолгох тариа хийлгэсэн. Маргааш нь нөхрийнхөө хамт Улаанбаатар хот руу явсан. Манай нөхөр нэгдүгээр эмнэлэгт уушгины хагалгаанд орох байсан боловч уушгины орчмоо цэвэрлүүлэн хэвтэн эмчлүүлсэн. Би Хөвсгөл аймгаас нөхрийнхөө хамтаар 2 удаа ирж очиж байна. Нэг хүний зардал нь 85,200 төгрөг болсон. Авсан эм тарианыхаа баримтыг хэрэгт гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113 дугаар тал/,
- Иргэний нэхэмжлэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр Д.Гийн хамтаар Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байсан. Тухайн өдөр Хөвсгөл аймгийн нэгдсэн зар дээр Улаанбаатар хот явах унаа байна уу гэсэн зарыг оруулсан байсан. Улмаар нэг эрэгтэй хүнийг очиж аваад дахиад нэг хүн байхгүй юм байхдаа гэж бодоод Хөвсгөл аймгийн тээврийн товчоон дээр очтол автобусанд билет бичүүлэх гэж явна гэсэн 2 хүн таарсан. Тухайн хоёр хүнийг авч явахаар тохирч Хөвсгөл аймгаас 18 цагийн үед хөдөлсөн. Улаанбаатар руу явахдаа Булган болон Орхон аймгийн чиглэлээр явсан. Орхон аймагт 23 цагийн үед орж ирээд ШТС-ын орчимд явж байтал эсрэг урсгалд явж байсан хар өнгийн кроун маркийн тээврийн хэрэгсэл гэнэт миний машины мөргөсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг хажуугаар зөрж байна л гэж бодсон. Миний хажууд миний эхнэр Д.Г, арын суудалд 3 зорчигч сууж явсан...2023 оны 06 дугаар сард өөрийн **-** ***улсын дугаартай субару маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцон бэлнээр 24,000,000 төгрөгийг өгч 16,000,000 төгрөгөнд Улаанбаатар хотын ЖСБ нэртэй банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан. Сард төлөх ёстой мөнгөө барагдуулж байгаа. Тухайн осолд орсон цагаас хойш Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг Оюу-Ундраа нэртэй хувийн эмнэлэгт эхнэр Д.Гийн хамтаар 7 хоногийн 800,000 төгрөгөөр хэвтэн эмчлүүлсэн... мөн Орхон аймагт байхдаа эхнэр бид хоёр 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл 7 хоног буудалд байрласан. Хоногийн 50,000 төгрөгөөр байрласан. Мөн 100,800 төгрөгөөр эм авсан. 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймнийн тендерийн таксигаар Хөвсгөл явсан. Нэг хүний зардал 42,200 төгрөг байсан. Машины эвдрэлийн үнэлгээг 870,000 төгрөгөөр тогтоолгосон. Орхон аймагт байхдаа такси унаанд 50,000-60,000 төгрөгийг гаргасан...надаас нийт 1,667,600 төгрөгийн зардал гарсан. Мөн машины үнэлгээ 14,695,000 төгрөгийн хохирол учирсан. Би болж өгвөл яг адилхан онтэй, сэв замаск байхгүй машин авмаар байна. Би 2023 оны 06 дугаар сард орж ирсэн машин авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр бид хоёр дундаа нийт 100,800 төгрөгөөр эм тариа авсан. Мөн толгой барьдаг хүнээр 2 удаа толгойгоо бариулсан. Нэг барихад 40,000 төгрөг гэж байсан. Нөхрийнхөө хамт Орхон аймагт байх хугацаандаа таних айл байхгүй 7 хоног буудалд байрласан. Мөн такси унаанд 60,000 төгрөг зарцуулсан. Хоол хүнс гээд тодорхой хэмжээний зардал гарсан. Хөвсгөл аймаг руу 09 дүгээр сарын 12-ны өдөр тендерийн унаагаар явсан. Нэг хүний 42,200 төгрөгөөр явсан. Хөвсгөл аймагт очоод Оюу-Ундраа нэртэй хувийн эмнэлэгт нөхрийнхөө хамтаар 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нөхөр нийт ор хоног болон эмчилгээнд 800,000 төгрөг өгсөн. Надад өнөөдрийн байдлаар 777,600 төгрөгийн зардал гарсан. Үүнийгээ нэхэмжилж байна. Мөн хэргийг шуурхай шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Мөн миний хамар гэмтсэн учир эмчилгээ хийлгэмээр байна... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр тал/,
- Гэрч Ч.О-ынмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 05 сард 7,000,000 төгрөгөөр Мөнхсүх гэх хүнээс худалдаж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Тэгсэн надад машин худалдсан хүний нэр дээр ч биш банк бус дээр бүртгэлтэй байсан юм байна лээ. Би 2023 оны 08 сарын сүүлээр Эрдэнэтээс шинэ машин худалдан аваад өөрийн 31-61 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг заруулах, хүнд үзүүлэх зорилгоор түрхүүрээ үлдээсэн. Манай хуурай эгч Л.Ө өөрөө хүнд үзүүлнэ гээд аваад үлдсэн. Тэгтэл 09 дүгээр сарын 03-ны өдөр зам тээврийн осол гаргасан байсан. Над руу тэр орой зөндөө залгасан байсан. Болсон явдлын талаар надад өөрөө хэлсэн. Манай эгч Л.Ө нь жолоочийн үнэмлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 125 дугаар тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 764 дугаартай “...Л.Өы биед тархи доргилт, зүүн шилбэ, зүүн өвдөг, цээж, зүүн хөхөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 129-130 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12019 дугаартай “...Н.Г-ийнбиед баруун талын нүдний ухархайн гадна хана, дотор хана, хацар ясны нум, хамар яс, баруун талын элхэгийн хөндий хоншоорын хөндийд өмнөд, арын, дээд хана болон дотор хана, хоншоор яс, хатуу тагнай зэргийг хамарсан нүүрний олон ясны зөрүүтэй нийлмэл хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 140-141 дүгээр тал/,
- дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 142-143 дугаар тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 897 дугаартай “...Л.Б-ынбиед хүзүүний 7 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 153-154 дүгээр тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 896 дугаартай “...Д.П-ийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт нөсөө гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 163-164 дүгээр тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 768 дугаартай “...Б.Г-ын биед баруун нүдний ухархай, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, тархи доргилт, духанд шарх, зүүн өвдөг, зулайд цус хуралт, баруун, зүүн нүдний зовхи, дух зулуйд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 170-171 дүгээр тал/,
- Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 435 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 177-181 дүгээр тал/,
- Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 763 дугаартай “...Д.Гийн биед тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 188-189 дүгээр тал/,
- Л.Өы яллагдагчаар мэдүүлсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би зам тээврийн осол гаргасан нь үнэн... хохирогч нарт тодорхой хэмжээний мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 209-210 дугаар тал/,
- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/
- Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 192-193 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй боловч шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч О.С нар хавтаст хэргийн 192-193 дугаар талд авагдсан мөрдөгчийн магадлагааг мөрдөгч гаргах ёсгүй, хуульд зааснаар тусгай эрхтэй шинжээчийн дүгнэлт заавал байх ёстой гэж маргадаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл” магадлагаа гаргаж болно гэж хуульд зааж өгсөн байдаг. Иймд мөрдөгч нь хуульд зааснаар магадлагаа гаргах эрхтэй байхаас гадна тухайн хэргийн хувьд осол болох шалтгаан нөхцлийг шинжээчийн дүгнэлт гаргуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой байна гэж мөрдөгчийн дүгнэснийг үндэслэлгүй байна гэж үзэх боломжгүй, шүүгдэгч Л.Ө өөрийн зорчиж явсан урсгалаас эсрэг урсгал руу орж уг авто осол гарсан нь бусад нотлох баримтуудаар сэргээн тогтоогдсон байна.
Мөн шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч О.С нар эсрэг урсгалд зорчиж явсан автомашины хурдыг тогтоолгох, эсрэг урсгалд явж байсан автомашин хурд хэтрүүлэн явж байсан байх магадлалтай тул үүнийг тогтоолгох нь хэргийн улмаас учирсан хохирлыг тооцоход ач холбогдолтой гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гаргадаг ба түүний мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтийг эрх бүхий албан тушаалтны тогтоолоор шийдвэрлэсэн, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд тормозны мөр болон дугуйн мөр ослын газрын үзлэгт тэмдэглэгдээгүй зэрэг байдлаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно. Мөн эсрэг урсгалд явж байсан жолооч Б.Г хурд хэтрүүлэн явснаас дээрх осол гарсан, ослын улмаас хохирол учирсан байна гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт;
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
1.4. Эрх зүйн дүгнэлт;
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 12019 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Г-ийнэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 897 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Б-ынэрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 896 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 768 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 763 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Л.Өы үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр, хөнгөн хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тодруулбал, энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин энэ гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон юм.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй атлаа автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, мөн замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг анхаарал болгоомжгүй байдлаасаа зөрчиж эсрэг урсгал руу орсон зэрэг байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Дашрамд дурдахад, тээврийн хэрэгсэл жолоодож авто замын хөдөлгөөнд оролцох нь жолоочоос байнгын анхаарал болгоомж, самбаачлах чадвар буюу шийдвэр гаргах хурд, үзэгдэх орчны мэдрэмж, хяналтыг шаардаж байдаг тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүний хувьд ч хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох нь маш чухал байдаг.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Өыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд:
Шүүгдэгч Л.Ө мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч Л.Б-д 400.000 төгрөг өгсөн, хохирогч Д.П-д 33.300 төгрөг өгсөн, хохирогч Н.Гд 1.960.000 төгрөг өгсөн, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г нарт 3.063.361 төгрөг өгсөн болох нь баримтаар тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г нар автомашинд учирсан хохирлоо энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан тул шүүгдэгч Л.Өаас 596.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гд олгож, шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас хохирогч Л.Б, Д.П, иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г нарт төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.П-ийн 3.000.000 төгрөг гаргуулах, хохирогч Л.Б-ын10.000.000 төгрөг гаргуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г цаашид автомашины ачлагын хөлс 1.500.000, олох ёстой цалин орлого 5.000.000 төгрөг гаргуулах тус тус нэхэмжлэлүүдийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт;
Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С “хуульд заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирогч нарт тусламж үзүүлсэн, хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, өрх толгойлсон эх, хөдөлмөрийн чадвар алдалттай байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзсан үзэж зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн багаар оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Л.Ө нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах баримтуудыг шинжлэн судалд түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Л.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нарт тусламж үзүүлсэн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Л.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, 6 сарын хугацаагаар оршин суугаа газраасаа явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ө нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, , иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Л.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Л.Ө нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйл, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Өаас 596.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Гд олгож, шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаас хохирогч Л.Б, Д.П, иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г нарт төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.П-ийн 3.000.000 төгрөг гаргуулах, хохирогч Л.Б-ын10.000.000 төгрөг гаргуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г, Д.Г нарын цаашид автомашины ачлагын хөлс 1.500.000 төгрөг, олох ёстой цалин орлого 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Л.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Өы иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР