МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч******* дүүрэг, ******* дүгээр хороо, С*******ын гудамж, Б******* ХХК-ийн байранд байрлах, “Г*******” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* дүүрэг, *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, *******5 байр, *******5 тоотод оршин суух Т овогт Мийн М, /РД:ЦЖ7*******040*******07,
Хариуцагч: Б******* дүүрэг, *******6 дугаар хороо, *******6 дугаар хороолол, *******5 байр, *******5 тоотод оршин суух Э овогт Мын Ч, /РД:УУ9008*******9*******7/ нарт холбогдох,
“гэрээг цуцалж, 49,94*******,977.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш, хариуцагч М.М, М.Ч, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“М.М, М.Ч нар нь 20*******4 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Г*******тай ЗГ30*******0004076 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 70,490,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр *******20 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 20*******4 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БГ30*******0004076 дугаарт Ипотекийн гэрээгээр Б******* дүүргийн *******6-р хороо, *******6-р хороолол, *******5 байрны *******5 тоот 38 м.кв, улсын бүртгэлийн Ү-220400642******* дугаар бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч М.М, М.Ч нар нь ЗГ30*******0004076 дугаарт зээлийн гэрээний хавсралт *******-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2020 оны *******0 дугаар сарын *******2-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 595 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 45,006,68*******.80 төгрөг, зээлийн хүү 4,735,58*******.82 төгрөг, даатгал 47,996.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******5*******,7*******7.50 төгрөг, нийт 49,94*******,977.68 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.*******-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд М.М, М.Ч нараас 49,94*******,977.68 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Б******* дүүргийн *******6-р хороо, *******6-р хороолол, *******5 байрны *******5 тоот 38 м.кв, улсын бүртгэлийн Ү-220400642******* дугаар бүхий гурван өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Хариуцагч М.М уруу залгахад утсаа авдаг тул бид хамтран зээлдэгч рүү давхар залгах шаардлагагүй. Хариуцагч нар хамтдаа нэг гэрт амьдарч байгаа гэж өөрөө хэлж байсан. Би өөрөө 2020-03-04-ний өдрөөс хойш тогтмол ярьж байгаа. Зээл хойшлуулах процесст хүртэл би өөрөө ярьж байж хойшлуулах хүсэлтийг нь өгүүлж, эдийн засагч дээр нь гэрээ хэлцлийг нь бэлдүүлж, зээлийг хойшлуулсан. Нэмэлт гэрээгээ байгуулахдаа энэ хугацаанд зөрчлөө арилгуулаарай гэж эдийн засагч нарт хэлж байсан. Хариуцагч гараараа тайлбар бичсэн байх ёстой одоо алга, уг хугацаанд зөрчлөө арилгавал гэрээ үргэлжлэх боломжтойг эдийн засагч хариуцагчид тайлбарласан байх ёстой. Тэр үед ч хугацаа хэтрэлттэй байсан. 49,94*******,977.68 төгрөгөөс *******2,800,000 төгрөг хасах боломжтой. Өнөөдөр төлсөн 4,280,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарснаас хойш хасах боломжтой. Банк хоорондын гүйлгээ данс буруу бол буцаагдах магадлалтай, болгоомжилж байна” гэв.
Хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үлдэгдэл төлбөрийг 6 сарын дотор төлөх боломжгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх саналтай байна. 2 жил ор тас төлөөгүй хугацаа байхгүй. Сар бүр бага багаар төлж байсан. Огт төлөгдөөгүй *******-2 сар байгаа. Одоо би Бамбууш компанид ерөнхий технологичийн ажилд орсон. Сарын цалин 2,000,000 төгрөг тогтмол цалинтай гар дээрээ *******,700,000 төгрөг авдаг цаашдаа зээлээ төлөх боломжтой” гэв.
Хариуцагч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлийн төлбөрөө цаашид хуваарийн дагуу төлөх боломжтой болсон. Г*******ны зүгээс надад зээл төлөхийг болон гэрээ цуцлахыг утсаар болон бичгээр мэдэгдээгүй. Ээжид хэлсэн талаар ээж надад хэлж байсан. Үлдэгдэл төлбөрөө хуваарийн дагуу төлөх боломж олгохгүй, 6 сарын хугацаанд төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, бусад бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г*******” ХХК хариуцагч М.М, М.Ч нарт холбогдуулан “гэрээг цуцалж, зээлд 45,006,68*******.80 төгрөг, зээлийн хүүд 4,735,58*******.82 төгрөг, даатгалд 47,996.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд *******5*******,7*******7.50 төгрөг, нийт 49,94*******,977.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.М “зээлээ бүрэн төлөөгүй ч зарим хэсгийг төлж байсан, одоо ажилтай болсон тул үргэлжлүүлээд төлөх боломжтой, зөрчлөө арилгасан” гэх үндэслэлээр,
хариуцагч М.Ч “гэрээг цуцлах талаар надад мэдэгдээгүй, зөрчлөө арилгасан, хуваарийн дагуу үргэлжлүүлж төлөх боломжтой болсон” гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Г*******” ХХК 20*******4 оны 6 сарын 25-ны өдөр 70,490,000 төгрөгийг хариуцагч М.М, М.Ч нарт *******0 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэйгээр зээлж, М.Мгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220400642******* дугаарт бүртгэлтэй, Б******* дүүргийн *******6-р хороо, *******6-р хороолол, *******5 байрны *******5 тоот 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг газрыг барьцаалж, зээл болон ипотекийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, ипотекийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 45*******.2, 452 дугаар зүйлийн 452.*******, 452.2, 453 дугаар зүйлийн 453.*******, *******56 дугаар зүйлийн *******56.*******, *******56.2 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
М.М, М.Ч нар 20*******4 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны *******0 сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 47,836,200 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний зориулалт, түүнийг эргэн төлөх хугацаа зэргээс үзвэл тухайн гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны туршид үргэлжлэх гэрээ байх тул зохигчид гэрээг цуцлахдаа Иргэний хуулийн 22******* дүгээр зүйлийн 22*******.*******-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болохоор, мөн хуулийн 22******* дүгээр зүйлийн 22*******.3-т зааснаар гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 2*******9.3, 225.2.-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцалж болохыг харгалзах шаардлагатай юм.
Үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.3.-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэ, аль эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцалж болох ба харин уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.*******.-д зааснаар үүрэг ялимгүй зөрчигдсөн байх тохиолдолд гэрээг цуцалж болохгүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.*******-д заасан үүргийг ялимгүй зөрчих гэдэг нь хоёр талын гэрээнд нөгөө талын эрх ашгийг илт хохироосон байж болохгүйгээс гадна зөрчигдсөн үүргийг хожим биелүүлж, цаашид зохих ёсоор хэвийн үргэлжлэх боломжтой байх учиртай.
Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд зөрчсөн ч тэр нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй тохиолдолд гэрээг цуцлахгүй байж болно.
Нэхэмжлэгч шүүхэд хандсан 2020 оны *******0 сарын 20-ны өдрөөс хойш хэргийг шийдвэрлэх 202******* оны 3 сарын 4-ний өдрийн байдлаар, хариуцагч нар 2020.**************.20-нд *******,000,000 төгрөг, 2020.*******2.26-нд *******,000,000 төгрөг, 202*******.02.06-нд *******,*******00,000 төгрөг, 202*******.02.*******0-нд 3,500,000 төгрөг, 202*******.02.24-нд 3,*******00,000 төгрөг, 202*******.02.28-нд *******,200,000 төгрөг, 202*******.03.03-нд *******,900,000 төгрөг, нийт *******2,800,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх нэхэмжлэгч энэ талаар маргаагүй.
Нотлох баримт шинжлэн судлах үед хариуцагч М.М 202*******.03.04-нд 3,300,000 төгрөг, 202*******.03.04-нд 740,000 төгрөг, 202*******.03.04-нд 240,000 төгрөг, нийт 4,280,000 төгрөгийг шүүх хурлаас өмнө интернет банкаар төлсөн гэж тайлбарлаж, гар утаснаасаа интернет банк уруугаа нэвтэрч, хуулгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид харуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гүйлгээ буцах магадлалтай” гэж тайлбарлаж байх боловч төлөөгүй гэж маргаагүй тул хариуцагч М.Мг 202*******.03.04-нд 4,280,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэв.
Хариуцагч М.Мгийн “зээлээ бүрэн төлөөгүй ч зарим хэсгийг төлж байсан, 2 сар л огт төлөөгүй, бусад сард сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлж байсан, одоо ажилтай болсон тул үргэлжлүүлээд төлөх боломжтой, зөрчлөө арилгасан” гэх,
хариуцагч М.Чийн “гэрээг цуцлах талаар надад мэдэгдээгүй, зөрчлөө арилгасан, хуваарийн дагуу үргэлжлүүлж төлөх боломжтой болсон” гэх тайлбарууд үндэслэлтэй байна.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зөрчлөө арилгаж *******7,080,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч М.Чт үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон, үүргээ гүйцэтгээгүй бол гэрээг цуцлах талаар мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй, хариуцагч нар орон сууцгүй болох сөрөг үр дагавар үүсч болзошгүй байна.
Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн боловч нэхэмжлэгчээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг зээлдэгч М.Чт тогтоож өгөөгүй, хариуцагч М.М *******7,080,000 төгрөгийг төлснөөр үр дүн гарсан, хэргийн нөхцөл байдал зэргээс нэхэмжлэгч талын зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх бүрэн хангагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 43******* дүгээр зүйлийн 43*******.******* дэх хэсэгт заасан харилцаа үүссэн, хариуцагч нар Г******* ХХК-д даатгалын төлбөрт 47,996.56 төгрөг төлөх үүрэгтэй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч М.М, М.Ч нарт холбогдуулан гаргасан “гэрээг цуцалж, 49,94*******,977.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.3, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.*******, 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.*******, 453 дугаар зүйлийн 453.*******, 43******* дүгээр зүйлийн 43*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М, М.Ч нарт холбогдуулан гаргасан “гэрээг цуцалж, 49,94*******,977.68 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 57 дугаар зүйлийн 57.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.5, **************9.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ