Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 104/шш2021/00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ......................................................... тоот, ******* овогт М.Н /РД: /-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч: ................................................. тоотод оршин суух, ******* овогт С.Г /РД: /-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч М.Н,

хариуцагч С.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би 2014 онд С.Гтой танилцаж, 2014 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин Г.Я, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Г.А нар төрсөн. Бид 2020 оны 02 дугаар сараас эхлэн зан харилцааны хувьд таарамжгүй болж хамт амьдрахаа больсон. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтран амьдрах хугацаанд би хааяа архи уудаг байсан. Үүнээс болж хэрүүл маргаан үүссэн. Тэгээд М.Н хүүхдээ аваад явсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Г, М.Н нарын дундаас 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин Г.Я, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Г.******* төрсөн гэдэг дээр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь маргаагүй, харилцан мэтгэлцээний өөр байр суурь илэрхийлээгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан байдаг.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид байгаа охин Г.Я, Г.*******ыг сар бүр эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

******* улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт ... хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална ... гэж заасан тул үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэдий ч зохигчийн дундаас төрсөн хүүхдэд асрамж тогтоолгох асуудлыг талуудын байр суурь, маргааны онцлогт тохируулан шүүх өөрийн санаачилгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн нэг талд давуу байдал олгосон асуудал биш бөгөөд ийнхүү хүүхдийн асрамжийг эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагатай хамт шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэж үзсэнд оршино.

 

Зохигч нь хүүхдийн асрамжийн талаар харилцан эсрэг байр суурийг илэрхийлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шүүхийн зүгээс охин Г.Я, Г.*******ыг өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эхийн хамт амьдарсан хугацаа, хариуцагчийн хүүхэдтэйгээ уулзаж байгаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан эх М.Нандин-Эрдэний асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

С.Г, М.Н нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар охин Г.Я, Г.*******ыг өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин Г.Я, Г.*******ыг эцэг С.Гоор нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна. 

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т  заасан хэмжээгээр охин Г.Я, Г.Аэцэг С.Гоор нь сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 74 060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 74 060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар Г.Я, Г.*******ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Гоор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Нд даалгасугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 060 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 74 060 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БАДРАХ