Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

-шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ганбат, Э.Шинэцэцэг,

-хохирогч, шүүгдэгч Ц.Мягмарбаяр, Ц.Батзориг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэенжамцын Мягмарбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сандаг овогт Цэндпүрэвийн Батзориг нарт холбогдох Эрүүгийн 201619000757 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг малчин, Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сандаг овогт Цэндпүрэвийн Батзориг /Регистрийн дугаар НК84071817/ гэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М СИ ЭС Кока Кола”ХХК-нд жолооч ажилтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 20а-507 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

-Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 07 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өршөөлийн тухай хуулиар суллагдсан,

           -Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 шийтгэх тогтоолоор нэр хөрөнгөнөөс 1 000 000 төгрөгний эд хөрөнгийг хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн хянан харгалзсан,

 -Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цэенжамцын Мягмарбаяр /Регистрийн дугаар НК81033117/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Мягмарбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт Ц.Батзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биө махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Батзориг нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт орших өөрийн гэртээ Ц.Мягмарбаяртай маргалдан улмаар гэрээсээ түлхэж гаргах явцдаа хаалганы тотго мөргүүлж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Мягмарбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Улсын яллагчийн зүгээс уншиж сонсгосон зүйлтэй тохирч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

Шүүгдэгч Ц.Батзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Улсын яллагчийн зүгээс уншиж сонсгосон зүйлтэй тохирч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

201619000757 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.Мягмарбаяр мэдүүлсэн: “С.Дашзэвэг ах, нөгөө жолооч бид нар Ц.Батзоригийн гэрт нь 09 цагийн үед очсон. С.Дашзэвэг ах Ц.Батзоригийн гэрт түрүүлээд орсон. Тэгтэл дуу нь чангараад хоорондоо хэрүүл хийгээд явчихсан аль алинийх нь дуу чангараад явчихаар нь шууд араас нь гэрт нь яваад орсон. Гэтэл гэрийн хойд талд байх орны урд Ц.Батзориг, С.Дашзэвэг ах хоёр өөд өөдөөсөө харчихсан хэрэлдэж байгаа байдалтай зогсож байсан. Ц.Батзоригийн эхнэр хүүхдүүд нь тухайн үед гэрт гэрийн зүүн талаар газраар ор засчихсан газар хэвтэж байсан. Намайг гэрт ороод юу болж байна, яаж байна аа гэж хэлтэл Ц.Батзориг цээжээр тэвэрч аваад шууд түлхээд гэрийн хаалгаар түлхэж гаргатал халганы дээд талын тотогийг нь дал мөрөөрөө түлхэж гарсан. Тэгтэл гэрийн тотогны унинаас 2-3 унь унасан тэгээд л би буцаад орох гэхэд Батзориг гэрийнхээ утсаар ярьж байсан. Тэгэхэд ах дүү нараа дуудсан юм шиг байна лээ. Тухайн үед Дашзэвэг ахыг хаана байсаныг нь санахгүй байна. Би Батзоригийн гэрийнх нь үүдэнд зогсож байтал удалгүй Батзоригийн гэрт Батзоригийн ах Булган, Мөнхөө нар ирсэн яаж ирсэнийг нь мэдэхгүй. Тэрнээс хойш миний ухаан санаа алдагдсан болохоор одоо сайн санахгүй байна. Дашзэвэг ахыг Батзоригийн гэрээс охин Ариунтуяа нь ирж авахдаа намайг харахад би Батзоригийн гэрийн гадаа хэвтэж байхыг харсан байсан. Би бол Батзоригийн гэрийн гадаа хэвтэж байгаад сумын төв рүү явган алхаад явж байхад Батзориг өөрийнхөө машинтай араас ирээд намайг машиндаа суулгаад сумын төв рүү явтал Батзоригийн хадам аав Жамбалдорж, манай ээж Донтормаа, Жамбалдоржийн ах Ширээбазар нар ирээд намайг аваад сумын төв дээр авчирсан байсныг өөрийнхөө ээжээс дуулсан. Тэрнээс би Булган, Мөнхөө нарыг ирж байхыг нь мэдэж байна түүнээс хойш юу болсоынг нь мэдэхгүй байгаа юм.Тэгээд тэр өдрөө Бүрэн сумын төвөөс Улаанбаатар хот руу эхнэр Алтанчимэг хоёр хүүхдийнхээ хамт эхнэр машинаа бариад ирэх замдаа Алтанбулаг сумын хойд хадам Очирхүрээгийн гадаа ирээд татаж унасан байсан. Тэндээсээ шууд Баянхангай сум орж сумын эмнэлэгт үзүүлээд дахин татаж унаад эмнэлэг дээр нэг хоноод маргааш нь гэмтлийн эмнэлэгт ирж хэвтсэн гэсэн, би бол болсон явдалуудыг санахгүй байгаа манай эхнэр надад хэлэхдээ чи зүгээр юм шиг яваад байсан гэж ярьж байсан. Гэмтлийн эмнэлэгт ирээд тархины зураг авхуулаад тэгээд шууд хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тархины хагалгаанд орсон. Түүнээс хойш 7 хоногийн дараагаас ойр зуурынхаа юмыг санаж мэддэг болсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-18/

 

             Мөрдөн байцаалтад хохирогчоор Ц.Батзориг мэдүүлсэн: 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө намайг эхнэр Баасансүрэн, хүү 7 настай Хүслэнбаяр, охин 5 настай Баярцэцэг, охин 1 настай Ундрахбаяр нарын хамт Төв аймгийн Бүрэн сумын нутаг 2 дугаар баг “Овооны суга” гэх газарт гэртээ унтаж байхад өглөө эрт 07 цагийн үед Дашзэвэг, Мягмарбаяр нар манай гэрт орж ирээд, эхлээд Дашзэвэг ах миний толгой дундуур гартаа барьж орж ирсэн модоор цохьсон. Тэгэхэд Мягмарбаяр нь тотогны унь нураагаад нэг унь аваад тэгээд л хоёр талаас цохиж нүдэхээр босоод зууралдаад гэрээс гарцгаасан. Тэгээд өөрийгөө хамгаалаад Дашзэвэг ахын гэрт байсан модыг булааж аваад ухарч байхдаа Мягмарбаярыг зүүн дал мөр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд Дашзэвэг ахын цээж хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгтэл Мягмарбаяр надад ахыгаа уучлаарай ах нь буруу юм хийчихлээ гэж хэлсэн. Тэгэхэд эхнэр хүүхэд нь орилоод бөөн юм болж байсан. Тэгээд Мягмарбаяр Дашзэвэг нарыг авчирсан жолооч манай эхнэртэй хамт бид нарыг салгасан. Тэр үед Дашзэвэг ах над руу гэрийн гадна байсан хүрз барьж ирээд хорихоор буцаж гүйгээд савар хүртэл барьж ирээд ална гээд л байсан. Миний толгойд бол Мягмарбаяр унь модоор хэд хэдэн удаа цохиж авсан. Гэрээс түрээд гарахад бол гэрийн тотог мөргөсөн байж болох юм. Гэрээс гарсан хойно гэрийн гадна урагшаа сөхөрөөд өвдөглөж унасан. Мягмарбары тархи толгойд учирсан гэмтлийг гэрээс түлхэж гаргахдаа учруулсан байж болох юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19/

 

       Мөрдөн байцаалтад гэрчээр Б.Баярмагнай мэдүүлсэн: Дашзэвэг ах хоёулаа нэг айлд очоод ирье гэхээр нь хамт сумын төв дээр нэг танихгүй айлд очоод нөгөө айлдаа ороод цай ууж жорлон орчихоод машиндаа суусан. Тэгсэн Дашзэвэг ах Мягмарбаярыг дагуулаад гарч ирээд машинд суугаад ийшээ яваадахъя гээд сумын төвөөс баруун чиггээ 2 км орчим яваад нэг айлд очоод за байж бай гээд Дашзэвэг ах Мягмарбаяр хоёр орсон. Би машиндаа үлдсэн. Тэгээд тэр очсон айлын эхнэр нь орилсон. Тэгтэл гэрээс Мягмарбаяр нар очсон айлынхаа залуутай зууралдаад гэрээс гараад ирсэн. Тэгээд нөгөө айлын залуу Дашзэвэг ахын гэрт нь авч орсон модыг Дашзэвэг ахаас булааж аваад Мягмарбаярыг булааж авсан модоороо баруун гараараа барьж байгаад Мягмарбаярын толгойн зүүн тал руу хоёр удаа цохисон эхний удаа бол халт цохисон дараа нь бол онож цохисон. Тэгтэл Мягмарбаяр газар унаад өгсөн. Дашзэвэг ах нөгөө айлын эхнэртэй нь зууралдаж байгаад очсон айлын залуу дээр ирэхэд нөгөө залуу нөгөө модоороо Дашзэвэг ахын зүүн талынх нь тохой руу, нуруу, баруун талынх нь нүүр хэсэгт нь, зүүн хөл рүү нь цохиход Дашзэвэг ах унаад өгсөн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн гараас модыг нь булааж аваад одоо болноо гээд хэлтэл нөгөө залуу чи яах гэж дагуулж ирсэн намайг алах гээ юу гэхээр нь би хаашаа хэнийд ирж байгаагаа мэдэхгүй ирсэн гэдгээ хэлсэн. Тэгээд нөгөө залуу ах дүү нараа дуудна, би ах дүүтэй хүн та нар намайг дээрлэхлээ гээд эхнэрээрээ гэрээсээ утасаа авхуулж хүн дуудсан. Удалгүй нөгөө залуугийн ах нар нь хоёр машинтай ирсэн. Тэд нарыг ирэхэд бол Мягмарбаяр унасан газраа хэвтэж байсан. Дашзэвэг ах миний машины хажууд нөгөө айлын залуу дээрээс нь дарчихсан байсан. Ах нар нь хүрж ирээд Дашзэвэг ахыг босгож ирээд цаашаа аваад явахдаа Мягмарбаярыг бас ав гээд хоёр тийш нь салгаж , нэг ах нь гэх залуу Дашзэвэг ахад та нар ингэж болохгүй урд өдөр болсон асуудлыг тэр өдөртөө дуусгах ёстой. Дашзэвэг ах нөгөө айлын залуу хоёр урд өдөр нь маргалдсан байсан. Тэр асуудлыг нь би хараагүй боловч сонсож байсан. Ах нь бид нар энэ асуудлыг гэр бүлийнхээ хүрээд яриад шийдсэн байсан талаар ярьсан. Тэгэхэд Дашзэвэг ах дуугүй л сонсож байгаад зодолдсон залуудаа чи миний найран дээр намайг нүдний булай болгох шаардлага байсан юм уу? гэж байсан. Тэгж байтал Дашзэвэг ахын охин Улаанаа ирсэн. Тэгтэл очсон айлын залуугийн ах нарынх нь нэг нь надад хандаж энэ асуудлыг халуун дээр нь шийднэ, ах нарыг нь дуудна гээд намайг аваад миний машинтай сумын төв рүү орж байтал араас Дашзэвэг ахын охин нь аавтайгаа араас ирээд уулзаад одоо аавыг та аваад явчих би буцаж очлоо гээд миний машинд сууж явсан ахыг өөрийнхөө машинд, Дашзэвэг ахыг миний машинд суулгаад тэгээд буцаад явчихсан. Би Дашзэвэг ахыг аваад гэрт нь иртэл Дашзэвэг ахын эхнэр нь юу болчихоод ирэв ээ гэхэд ийм л юм болчихлоо гээд Дашзэвэг ах хэвтээд өгсөн юм. 2 цаг гарны дараа Дашзэвэг ахыг зодсон залуу ах нартайгаа цуг бөөнөөрөө Дашзэвэг ахын гэрт ирээд болсон хэргийн талаар ярилцаад буруу зөвөө ярилцаад явцгаасан. Тэгэхдээ нөгөө залуугийн ах нь та нар үүр цүүрээр айлд очиж үймүүлсэн, Өдөр байсан бол ч яахав гэхсэн гомдолтой гэж хэлээд явсан. Мягмарбаяр ах бол тэд нарын араас эхнэр нь машиныг нь барьчихсан ирсэн. Тэгэхэд Мягмарбаяр бууж ирээд хоол ид гэхэд идээгүй толгойны эм байна уу ? гэж асууж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23/

       

        Мөрдөн байцаалтад гэрчээр О.Аптанчимэг мэдүүлсэн: 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Төв аймгийн Бүрэн сумын нутагт хүнд зодуулаад ирсэн би хэнд зодуулсныг нь мэдэхгүй зодуулж байхад нь хамт хажууд нь байгаагүй. Батзориг гэх хүнд зодуулаад Бүрэн сумын төв дээр ирэхэд би сумын төв дээр Мягмарбаярын дүүгийнх нь гэрт байж байсан. Тэгэхэд Мягмарбаярыг Батзориг түүний ах дүү нар гэх хүмүүс 2 машинтай Мягмарбаярыг хүргэж ирсэн. Тэгээд Батзоригийн ах нар нь гэх хүмүүс Мягмарбаяр Батзориг хоорондоо зодолдсон байна, худ ураг болсон залуу улсууд дараа нь дахиж маргах асуудал гаргаж магадгүй тийм учраас ингээд салцгааж болохгүй хойшоо Дашзэвэг ахынд очно гэж хүрч ирсэн. Тухайн үед бол манай нөхөр юу ч ярьж чадахгүй толгойгоо дараад л суугаад байсан. Би яасан талаар асуухад мэдэхгүй нэг л биш байна гээд байсан. Тэгээд бүгдээрээ Дашзэвэг ахынд бүгдээрээ уулзсан. Тэгэхэд нь би хамт байсан манай нөхөр бол Дашзэвэг ахын илүү гэр лүү орж хэвтсэн. Би Дашзэвэг ахынд орж хүмүүсийн яриаг сонсоход бие биенээсээ маргалдсан талаараа яриад уучлалт гуйцгааж гар бариад тэврэлдэж байгаад салаад явсан. Тэгээд би Дашзэвэг ахынд шөлтэй хоол идчихээд, нөхөр хүүхдүүдээ аваад өөрөө машинаа бариад замаараа Төв аймгийн Баянхангай сумын нутагт байх Алтанбулаг сумын хойд талын гол дагуу байх өөрийнхөө аавынд ирээд удаагүй. Тэнд манай нөхөр ороод шууд хэвтсэн. Тэхээр нь нөхрөө замдаа суудал арагш нь болгоод хэвтүүлэхэд хэвтээд явтал машин донсолохоор ёоё гээд байсан. Тэгээд аавынд ирж цай хоол идчихээд байж байхад манай нөхөр бие засах гээд жалга руу яваад бие засчихаад ирж явах замдаа гар хөл нь татаад ойчсон. Тэр үед бол би өөдөөс нь хараад хүлээгээд зогсож байгаад тосож аваад үнэртэй ус үнэртүүлж зүрхний эм өгөөд Баянхангай сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Үзүүлээд тариа хийлгэж байгаад дахиж татсан. Тэгээд явах гэхэд Баянхангай сумын эмнэлэг явуулаагүй, эмчилгээ хийж эмнэлэг дээр нэг хоноод маргааш нь өглөө нь эрт гэмтлийн эмнэлэгт ирээд шууд хэвтэж 5-6 хоног эмчилгээ хийлгэж байгаад тархины хагалгаанд орсон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25/

            

              Мөрдөн байцаалтад гэрчээр Ж.Баасансүрэн мэдүүлсэн: “2016 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө Төв аймгийн Бүрэн сумын нутагт гэртээ нөхөр хүүхдүүдийнхээ хамт унтаж байтал өглөө 07 цагийн үед гэрт Дашзэвэг ах мод барьж орж ирээд шууд Батзориг руу дайрсан. Тэгтэл араас нь гэрт Мягмарбаяр орж ирэнгүүтээ гэрийн тотогны унь нурааж нэг унь бариад Батзориг руу дайрсан. Тэгээд Батзоригийг хоёр талаас нь зодоход Батзориг шууд босоод тэр хоёртой зууралдаж аваад гэрээсээ нүцгэн гарсан. Гэрт хүүхдүүд орилолдоод үлдсэн. Би араас нь дагаад гартал гэрийн зүүн талд Батзоригийг Мягмарбаяр унь модоор балбаад, Дашзэвэг нь банз модоор балбаад Батзориг арагшаа ухраад явж байгаад Дашзэвэг ахын гарт байсан модыг булааж аваад Мягмарбаярыг эхлээд цээжин биеийнх нь зүүн тал руу Дашзэвэг ахыг ч гэсэн цээжин биенийх нь зүүн тал руу цохисон. Батзориг өөрөө модоо баруун гартаа барьчихсан байсан. Тэгэхэд Батзоригийн амнаас нь цус гарчихсан дух нь овоогойд хавдчихсан Мягмарбаяр унь модоор Батзоригийн толгойд нилээн хэдэн удаа цохиж унины модыг хугалчихсан. Хугалчихсан модоо хүртэл бариад дайраад байсан. Би Мягмарбаяр Дашзэвэг ахын хамт ирсэн машиных нь жолоочтой нийлж энэ хэдийг салгасан. Тэгтэл Батзориг гэр лүүгээ орж утсаэр Эрдэнэбулган, Мөнхбат, Цэрэнлхагва ах нарыгаа дуудсан байсан. Тэгээд нилээн удаж байгаад Батзоригийн ах Эрдэнэбулган Цэрэнлхагва ах хоёр, араас нь Мөнхбат ах ирээд Цэрэнлхагва ах Дашзэвэг ахтай ирсэн жолоочийг аваад Дашзэвэг ахын гэр лүү очиж эхнэрийг нь олж ирнэ гээд явсан. Тэгтэл манайд Дашзэвэг ахын охин Улаанаа буюу Ариунтуяа нөхөр Баяр- Адъяагийнхаа хамт хүрч ирээд Дашзэвэг ахыг аваад явсан. Тэгсэн Цэрэнлхагва ахын араас очоод Дашзэвэг ахыг жолооч залуутэй явуулаад Цэрэнлхагва ахыг машиндаа суулгаад манайд хүрч ирээд Баяр-Адъяаг аваад явсан. Мягмарбаяр манай гаднаас явган зам руу гүйгээд явахаар нь Батзориг морь барьж ирээд машинаа асаагаад Мягмарбаярын араас нь очиж авчирсан.Намайг гэрээс ирж аваад явахад Цэрэнлхагва ах Эрдэнэбулган ах хоёр мотоцикптой, Мөнхбат ах машинтайгаа бид нар сум руу төв рүү явж байтал, замд манай эцэг Жамбалдорж, эх Норжинсүрэн, Ширээбазар ах, эхнэр Баясгалан, Мягмарбаярын эх Донтормаа нар Дашдаваа ахын машинтай явж таараад бид нартай хамт сум руу Цогтоо гэх айлын гадаа ирсэн. Мягмарбаярыг тэднийд буулгаад Мягмарбаяр Цогтоо гэх айлаас эхнэр хүүхэдээ машинтай нь аваад бид нартай хамт Дашзэвэг ахынд ирэхэд Дашзэвэг ах гэртээ ирчихсэн гэрийнхээ хойно эхнэрийнхээ талын хүүхэн залуу хоёрт архи аягалаад сууж байсан. Тэднийд эхнэр хүүхдүүд нь бүгдээрээ, охин Ариунтуяа, хүргэн Баяр-Адъяа нар нь байсан. Тэгээд Дашзэвэг ахын гэрт бид нэр бүгдээрээ ороод болсон хэргийн тэлаар ярилцаад, Дашзэвэг ах буруугаа хүлээж, Батзоригоос уучлалт гуйгаад Батзоригийг тэвэрч авч үнсээд уучлалт гуйсан. Тухайн үед Мягмарбаяр, Дашзэвэг ахын жижиг гэрт орчихсон байсан, бусад хүмүүс бүгдээрээ хамт байсан. Тэнд бол Эрдэнэбулган ах буруу зөвийг ярьсан. Тэгээд Дашзэвэг ахад чи Батзоригоос уучлалт гуйхгүй бол шүүх цагдаагаар явна гэж хэлээд босоод явах гэтэл Дашзэвэг ах босож ирээд уучлалт гуйж Батзоригийг үнсээд салцгаасан юм. Тэгээд бид нар явцгаасан. Тэднийд Мягмарбаяр эхнэр хүүхэдтэй, тэдний ээж Донтормаа нар Дашзэвэг ахын гэрт үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

             Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Мөнхбат мэдүүлсэн: 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Батзориг утсаар яриад Дашзэвэг, Мягмарбаяр хоёр апах нь ирж авраач гэхээр нь би босоод өөрийнхөө Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Батзоригийн гэрт ганцаараа яваад иртэл тэднийд ах Эрдэнэбулган, Цэрэнлхагва нар ирчихсэн байсэн. Тэгээд гэрт нь ортол гэр орон эмх цэгцгүй гэрийнх нь тотогны уныг тараагаад хаячихсан, хэдэн хүүхдүүд нь нүцэн шапдан уйлапдсан, Батзоригийн нүүр ам нь хавдчихсан жигтэйхэн юм байсан. Мягмарбаяр, Дашзэвэг ах нар Батзоригийн гадаа юм яриад зогсч байсан. Тэгээд Эрдэнэбулган ах Мягмарбаяр, Дашзэвэг нарыг хар өглөөгүүр хүн алах гэж ирсэн улсуудын ах дүү эцэг эхийг нь дуудаж үзүүл гээхээр нь би утсаар Ширээбазар ах руу запгаж хэлсэн. Тэгээд ах дүү нар нь ирээд бид нар бүгдээрээ аваад Дашзэвэгийн гэрт нь очоод ямар учраас хар өглөөгүүр айл амьтанг үймүүлж хүн, алах гэж нүүр нүдгүй бапбаж байгаа тапаар Эрдэнэбулган ах яриад буруу зөвөө шийд хэрэв шийдэхгүй бол шийддэг газраар нь явъя гэхэд Дашзэвэг босож ирээд уучлапт гуйгаад Батзоригийг үнсээд, тэгээд бид нар гэр лүүгээ явцгаасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31/

 

            Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар Ц.Батзориг мэдүүлсэн: 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 07 цаг өнгөрч байхад гэрийн гадаа машин ирсэн. Би тухайн үед эхнэр Баасансүрэн, хүү Хүслэнбаяр, охин Баярцэцэг, Ундрахбаяр нарын хамт гэртээ унтаж байхад хоёр хүн хаалга татаад хоёр хүн ороод ирсэн. Тэгэхээр нь босоод хартал нэг Дашзэвэг гэрийн зүүн талаар Мягмарбаяр нь баруун талаар над руу ирсэн. Дашзэвэг нь гартаа банз мод барчихсан, Мягмарбаяр нь гэрийн тотогний унь нураагаад нэг унь аваад хоёр талаас мэндын ч зөрөө байхгүй модоор цохиж эхэлсэн. Тэгтэл эхнэр хүүхдүүд орилоод эхэлсэн. Тэгээд би гэрээсээ авч гарахын түүс болоод босоод дайраад нүцгэн гэрээс гарахад хамт зууралдаж гарч ирээд гэрийн гадаа хүртэл нэг нь авчирсан модоороо нөгөө нь гэрээс авсан унины модоор хаа хамаагүй цохисон би өөрийгөө хамгаалаад Дашзэвэгийн гараас модыг нь булааж аваад ухарч байгаад эхлээд Мягмарбаярын зүүн дал хэсэгт нэг удаа цохьсон. Дараа нь Дашзэвэгийн цээжин бие хэсэг рүү хоёр удаа цохьсон. Тэгтэл Мягмарбаяр надад за ахыгаа уучлаарай ах нь буруу юм хийчихлээ ах нь Дашзэвэгийг аваад явлаа гээд ирсэн машиндаа суучихсан. Тэгэхэд Дашзэвэг бид хоёр зууралдаад байж байхад манай эхнэр Баасансүрэн, Дашзэвэгийн сууж ирсэн Прусс 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хоёр Дашзэвэг бид хоёрыг салгасан. Тэгэхэд бол Дашзэвэг нэг хүрз барьж цохих гэж ирээд хорихоор буцаж гүйгээд савар барьж ирээд байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 93-96/

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар Ц.Мягмарбаяр мэдүүлсэн: “Урд өдөр нь манай ах Дашзэвэгийг зодчихоор нь Дашзэвэг ахтай хамт Батзоригийнд очиж учраа олж уулзах гэж очсон юм. Би цохиж зодсон асуудал байхгүй, уулзах гээд гэрт нь орсон чинь Батзориг гэрээсээ намайг түлхээд, тэгэхэд нь гэрийнх нь унь унасан тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа гэсэн мэдүүлэг. /хх-ийн 101-103/

 

 

             Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 13220 тоот:

             1.Ц.Мягмарбаярын биед баруун чамархай, титэм заадасны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины хаван, зүүн чамархай, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн суганы доод хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

             З.Дээрх баруун чамархай, титэм заадасны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

             4.Цаашид гавал тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 44/,

 

       Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн 14667 тоот:

      1. Ц.Батзоригийн биед тархи доргилт бүхий гэмтэл учирсан байна.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

      З.Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.    

      4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт. /хх-ийн 74/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

-2016 оны 12 сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 128-129/,

-2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол /хх-ийн 104/,

-шүүгдэгч Ц.Батзоригийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад "урд ял шийтгүүлж байгаагүй" гэсэн лавлагаа /хх-106/,

-шүүгдэгч Ц.Мягмарбаярын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “-Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 07 сарын хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өршөөлийн тухай хуулиар суллагдсан, -Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 шийтгэх тогтоолоор нэр хөрөнгөнөөс 1 000 000 төгрөгний эд хөрөнгийг хурааж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн хянан харгалзсан, -Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэсэн лавлагаа /хх-ийн 113/,

-шүүгдэгч Ц.Мягмарбаярыг 2016 оны 12 сарын 06-ны өдөр /хх-101-102/ сэжигтнээр, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр /хх-103/ яллагдагчаар, Ц.Батзоригийг 2016 оны 10 сарын 14-ний өдөр /хх-93-95/ сэжигтнээр, 2016 оны 11 сарын 13-ны өдөр /хх-96/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Мягмарбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт Ц.Батзоригтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биө махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Батзориг нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Бүрэн сумын Баянцогт 2 дугаар багийн нутагт орших өөрийн гэртээ Ц.Мягмарбаяртай маргалдан улмаар гэрээсээ түлхэж гаргах явцдаа хаалганы тотго мөргүүлж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4-5/, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/, хохирогч Ц.Мягмарбаяр, Ц.Батзориг нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 18-20/, гэрч Б.Баярмагнай, О.Алтанчимэг, Ж.Баасансүрэн, Ц.Мөнхбат /хх-ийн 21-23, 24-25, 26-27, 31/, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13220 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14667 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74, 78-81/, шүүгдэгч Ц.Мягмарбаяр, Ц.Батзориг нарын мөрдөн байцаалтанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Мягмарбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн зүйлийн 99.1 дэх хэсэгт, шүүгдэгч Ц.Батзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Батзоригт ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзсэн болно.

           

Мөн шүүгдэгч Ц.Батзориг нь Эрүүгийн хуулийн 61дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн учир түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Мягмарбаярт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

-Хохирогч Ц.Батзориг, шүүгдэгч Ц.Мягмарбаяр нарын “Эвлэрсэн” тухай баримт. /хх-ийн 227/

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Ц.Батзориг, шүүгдэгч Ц.Мягмарбаяр нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ц.Батзориг нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Мягмарбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ц.Мягмарбаяр нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн болон бусад зардал, хохиролд нийт 11 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг   шүүгдэгч   Ц.Батзориг нь бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд хохирогч Ц.Мягмарбаяр нь "Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..." гэсэн, хохирогч Ц.Батзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мягмарбаяр бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг өгсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал тус тус байхгүй байна.

 

Битүүмжилсэн эд хөрөнгийн болон эд мөрийн баримтын талаар:

Хэрэг бүртгэгчийн -2016 оны 12 сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Мицубүши маркийн 58-76 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Ц.Батзоригт олгох,

 

-2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоолоор банз мод болон унины хугархай 7 ширхэг модыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь тус тус зүйтэй байна шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Мягмарбаяр, Ц.Батзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сандаг овогт Цэндпүрэвийн Батзоригийг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан, шүүгдэгч Боржигон овогт Цэенжамцын Мягмарбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мягмарбаяр нь хохирогч Ц.Батзоригтой сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Мягмарбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батзоригт 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Батзоригт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн Мицубүши маркийн 58-76 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоолоор банз болон унины хугархай 7 ширхэг модыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Батзоригт оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

           

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Батзоригт хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ц.Батзориг нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг танилцуулсан болохыг дурдсугай.

 

10. Ц.Мягмарбаяр, ялтан Ц.Батзориг нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Ц.Мягмарбаярт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Батзоригт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Мягмарбаяр, Ц.Батзориг нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА