Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00294

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/00294

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 00 оршин суух, 1990 онд төрсөн 31 настай, *******

Хариуцагч: 00 оршин суух, 1980 онд төрсөн 41 настай, *******

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******тай 2013 онд танилцаж, хамтран амьдарсан. 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин ******* төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Гэр бүлийн таарамжгүй харьцаа болон гэр бүлээс гадуурх харилцаанаас шалтгаалж хамтран амьдрах боломжгүй болсон. 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Ийм охин *******д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхдийн өдөр өнжүүлэхийн мөнгө, хувцасны мөнгө нэхэмжилсэн шаардлагаас татгалзана гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний охин мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

*******, ******* нар 2013 онд танилцан хамтран амьдарч, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин ******* төрсөн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарч, гэр бүлийн харилцаагүй болсон болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин *******д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хариуцагч ******* зөвшөөрсөн байна.

Охин *******гийн эцэг нь ******* болох нь хариуцагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдсон, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг дэмжсэн, эцэг ******* нь Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч ******* Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болохыг дурьдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

3.Нэхэмжлэгч нь хүүхдийн өдөр өнжүүлэхийн мөнгө, хувцасны мөнгө нэхэмжилсэн шаардлагаас татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

 

 

 

.