Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00347

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2021/00347

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар О, Б нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С эх С.О-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.С 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар 00 тоот 1 өрөө орон сууцны үл хөдлөх өмчлөх эрхийг М.О-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д даалгасугай.

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 00 тоот 2 өрөө орон сууцны оногдох хэсгийг гаргуулах шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсанг баталж хэрэгсэхгүй болгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөлөөгч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА