Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.лгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 0******* дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн ******* байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн “*******” суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт, дүүргийн дүгээр хороо, “ ” хотхоны тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

овогт /РД: ВН990*********************7/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* 202******* оны 0******* дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ” ” гэх нэртэй караокед хамт үйлчлүүлж байсан хохирогч эзэмшлийн 487.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-2*******” загварын гар утсыг “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. хөдөө уурхайд ажилд орсон. Цалин авахаараа хохирол төлбөрийг төлнө. Торгох ял оногдуулж өгнө үү..” гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн: “...202******* оны 0******* сарын сүүлээр манай нийтийн байранд 2 залуу өрөө түрээслэхээр ирсэн бөгөөд тухайн 2 залуу нь манай байрны 2 давхарт 7 тоот өрөөнд байр түрээслэн амьдрах болсон. Тухайн 2 залуу өөрийгөө танилцуулахдаа ******* аймгийн гэж танилцуулсан. Хамт нийтийн байранд амьдарч байх хугацаандаа манай гэрт орж гардаг байсан бөгөөд тус болох үүднээс тэр хоёр хоол унд өгдөг байсан. эхнэрийн хамт 202******* оны 0******* сарын 16-ны өдөр гарах гэж байхад , таараад хамт явахаар болсон. бид 4 гэрийн ойролцоо байдаг “ нэртэй караоке орсон. Тэнд байхдаа бид нар хамт архи хувааж уусан бөгөөд нь тухайн үед миний гар утсаар фэйсбүүк орчихоод өгье гэхээр нь би гар утсаа түүнд өгсөн удалгүй нь алга болчихоор нь эхнэр болон бид гурав хэсэг байж байгаад ороод ирэх байх гэж бодоод ямар нэгэн юм бодоогүй дуугаа дуулж байгаад караокений цаг нь дуусахаар гараад явсан. Гэртээ харихад ирээгүй дараа өдөр нь ч ирээгүй. Хэд хоногийн дараа манай гэрт ирээд таны гар утсыг цагдаа хураагаад авсан удахгүй аваад өгнө гээд гараад явсан. Тэгээд дараа нь цагдаатай чинь уулзаад утсаа авъя гэхэд цагдаагаас гар утсаа авсан ломбардад тавьсан, найздаа өгсөн, найзынхаа машинд үлдээгэдэ явуулсан гэж хэлдэг. Тэр хүмүүстэй чинь уулзъя гэхээр дандаа ямар нэгэн шалтаг хэлээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

түүний дахин өгсөн: “...ярихаар гар утас надаа байгаа одоо өглөө, маргааш өглөө, хүнд байгаа өнөөдөр аваад ирнэ, өчигдөр хүнээс утсаа авсан ломбардад тавьсан байгаа одоо ломбардаас аваад өглөө, одоо гэрээс гарч байна гэх зэргээр яриад дандаа худлаа ярьдаг. Сүүлдээ аргаа бараад ломбардаа заагаад өг би өөрөө гар утсаа авчихмаар байна гэхээр та ломбард олохгүй би өөрөө аваад өгье гээд аль 4 сараас л худлаа яриад яваад байгаа. Ломбардад тавьсан хүн миний гар утсыг өгсөн зэрэг нь бүгд худлаа. э хүний хэлж ярьж байгаа бүх зүйл худлаа хохирол төлөгдөөгүй байгаа хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 17 дахь тал/,

“” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-08 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* 202******* оны 0******* дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ” ” гэх нэртэй караокед хамт үйлчлүүлж байсан хохирогч эзэмшлийн 487.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-2*******” загварын гар утсыг “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 202******* оны 0******* дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ” ” гэх нэртэй караокед хамт үйлчлүүлж байсан хохирогч эзэмшлийн 487.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-2*******” загварын гар утсыг “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. э гэмт хэргийн улмаас хохирогчид 487.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 1.100 нэгжээр буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу 90 хоногийн хугацаанд нөхөн төлүүлэх саналтай... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч ******* нь хохирогч эзэмшлийн 487.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-2*******” загварын гар утсыг “утсаар чинь фейсбүүк ороод өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогчийн гар утсыг авч буцааж өгөөгүй, хариу төлбөр хийгээгүй байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр болох “Самсунг А-2*******” загварын 487.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид төлөх 487.600 төгрөгийн төлбөртэйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10 дугаар зүйлийн 4, *******6.1******* дугаар зүйлийн 4, *******7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт 1.100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөр болох “Самсунг А-2*******” загварын 487.600 төгрөгийн үнэ бүхий гар утсыг шүүгдэгч *******эс гаргуулж хохирогч олгосугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН