| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 2310036390561 |
| Дугаар | 2024/ШЦТ/134 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Цэрэнбалжир, хохирогч Ц.**********, шүүгдэгч Д.**********, нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310036390561 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 49 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “**********” ХХК-д хот хоорондын тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, хоёр хүүхдийн хамт ********** дүүргийн 18 дугаар хороо, ********** 36 гудамж 118 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овгийн **********ын ********** /**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.********** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 49 минутын орчимд Норд Бенз маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно. 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сузуки Свипт маркийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ц.**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Хохирогч Ц.**********: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө Туулын зам дагуу Морингийн даваанаас 06 цагт тоолуурын заалт авах гэж заалтаа аваад явж байтал бороо орсон. Би 11 цагийн үед Сонсголонгийн гүүр рүү орж явсан, бороо их орж байсан би замаар зөөлөн явж байсан чинь араас машин мөргөсөн. Тэгээд байж байсан чинь дахиад мөргөсөн. Би тухайн үед шоконд орсон эргэж харж чадаагүй байсан. Би нөхөр болон дүү рүүгээ ярьсан чинь түргэн дууд гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа эмнэлэг, цагдаа ирсэн. Эмчид үзүүлэхэд даралт их байна, эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн. Шүүгдэгчийн ах нь машинтай ирээд эмнэлэг явсан. Гэмтэл дээр ирээд толгой маш их өвдсөн, толгойн томограф хийлгэсэн, орой нь хүзүүний сойлт авч зүүсэн. Миний хувьд сар ажилгүй байсан. Би шүүгдэгчээс 300,000 төгрөг болон хүзүүний сойлт авсан. Одоо машины мөнгө болон ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгалын төлбөр, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэв.
Шүүгдэгч Д.**********: “...2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би Дорноговь аймгийн Мандах сумын уурхай ороод хот руу орж ирж явсан. Тухайн үед бороотой хөдөлгөөн удаашралтай явж байсан. Сонсголонгийн уулзвар уруудаад явж байтал ********** гэсэн цагаан машин урьд явж байсан. Тухайн машин ойрхон явж байсан учраас тоормос гишгээд зогсож амжилгүй хохирогч **********ийн машины араас нь мөргөсөн. Сандраад карданаа татсан гээд үсрээд буусан чинь машин маань хөдлөөд дахиад мөргөсөн. Буцаж карданаа татаад, дараа нь цагдаа дуудаад хохирогч дээр очиход хөдөлж чадахгүй байна гэхээр нь түргэн дуудсан. Удалгүй цагдаа болон түргэн ирсэн, эмч үзээд гайгүй байна. Гэхдээ гэмтлийн эмнэлэгт 24 цагийн дотор үзүүл гэж хэлсэн. Би машинаа журмын хашаанд тавиад ахыгаа хүүхэдтэй нь дуудаад хохирогчийг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч хүзүүн болон толгойн томограф хийлгэх шаардлагатай гэхээр нь тэр шинжилгээг нь хийлгээд хариуг нь аваад орой гэрт нь хүргэж өгөөд явсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд
Хохирогч Ц.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө гэрээсээ 06 цаг өнгөрөөж гараад ажил болох Нисэхийн дэнж дээр байдаг Хан-Уул дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төвд очиж цагаа бүртгүүлчхээд тэндээсээ цаашаа өөрийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа Морингийн даваа орж тоолуурын заалт бичиж байхад бороо ороод байсан болохоор нь буцаад 5 шар орохоор сонсголонгийн замаар ороод урдаасаа хойш чиглэлтэй явсан. Сонсголонгийн гүүр рүү уруудах үед гүүрний аман дээр нэлээн ус тогтчихсон байхаар нь зөөлөн яваад гарах гэтэл миний машины араас том машин мөргөсөн. Мөргөх нь үед би айгаад тормосоо гишгээд зогссон. Гэтэл нөгөө том машин дахиад миний машины араас мөргөж миний машины арын багаж хонхойж шил хагарсан. Машин мөргөх би суудлын бүстэй байсан, хүчтэй мөргөлтийн улмаас миний толгой савлаад нуруу, хүзүү хоёр эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан. Мөргөсөн машины жолооч бууж ирээд уучлаарай гээд байсан. Би машинаасаа бууж чадахгүй байсан болохоор эхлээд өөрийн төрсөн дүү ********** уруу яриад машинд мөргүүлчихлээ гэсэн чинь түргэн тусламж дуудсан байна лээ. Миний хүзүү, нуруу хоёр эвгүй болчихсон хөдөлж чадахгүй байсан болохоор түргэн тусламж иртэл машинаасаа бууж чадаагүй. Түргэн тусламж ирж үзээд даралт үзэхэд 180 хүрсэн байсан, яаралтай гэмтэлд очиж үзүүл гээд үлдээгээд нөгөө мөргөсөн машины жолоочийн дүү гээд нэг хүний машинтай Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирсэн. Гэмтэл эмнэлэг дээр ирээд толгойн КТГ-н зураг авхуулсан, мөн хүзүүний рентген зураг авхуулахад толгой гайгүй байна, хүзүүний чиг зүү гэсэн. Дараа нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэргээ тогтоолгохоор очиход хүзүү сээрний MRI зураг авхуулахад нурууны 6,7 дугаар үений мөгөөрсний ар тал урагдалтай байна гэж гарсан...” /хавтас хэргийн 63 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай жолооч Д.********** нь гэрээ байгуулаад одоог хүртэл ажиллаж байгаа. ...Жолооч Д.********** ослоос учирсан хохирлыг төлж барагдуулна...” /хавтас хэргийн 71, 73 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.**********ийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан 331,000 төгрөгийг Д.**********оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 147 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оноос хойш “**********” ХХК-д хот хоорондын тээврийн жолоочоор одоог хүртэл ажиллаж байна. Би ...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ганцаараа ямар нэгэн ачаагүй хоосон хөдөлсөн. ...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Улаанбаатар хотод орж ирээд Сонсголонгийн замаар явсан. ...Сонсголонгийн гүүр хүрээгүй байх үед миний машины урд явж байсан, Сүзүки Свифт маркийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт зогсох үйлдэл хийсэн, би тоормос гишгэсэн боловч зогсож амжихгүй нөгөө урд талын машины араас мөргөчихсөн, сандарсандаа болоод машинаасаа бууж уулзах гээд гар карданаа татчихлаа гэж бодоод хаалгаа онгойлгох гэхэд зам уруу байсан учраас өнхрөөд дахиад нөгөө машиныг мөргөчихсөн...” /хавтас хэргийн 141 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12358 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.**********ийн биед хүзүүний 6, 7-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1159 дугаартай магадалгаанд: “...Д.********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажууд ахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.
3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэснийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл байх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 129-130 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “...Хариулт 1. Сузуки Свифт маркийн ********** УНЭ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэг дэх дугуйн тоормосны хүчний зөрүү баруун зүүн талын их гэрлийн тусгалын хэмжээ хол, ойрын тусгал дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд гупер баруун булан хэсгээр хагарсан хойд талын хаалга багажны цөмөрч хойд талын гэрэл дохио сууринаасаа гарч тогтоох аргагүй болсон, хойд хаалганы шил хагарсан, хойд гупер унасан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, хойд тэнхлэг дэх дугуйн тоормос, тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд гуперь баруун булан хэсгээр хагарсан хойд талын хаалга багажны цөмөрч хойд талын гэрэл дохио сууринаасаа гарч тогтоох аргагүй болсон. Хойд хаалганы шил хагарсан хойд гуперь байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, хойд тэнхлэг дэх дугуйн тоормос тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэлтэй.
3. Урд гуперь баруун булан хэсгээр хагарсан урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь хойд тэнхлэг дэх дугуйн тоормос, тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг гэмтлүүд нь хуучин гэмтэл хойд талын хаалга багажны нэлэнхүйдээ цөмөрч хойд талын гэрэл дохио сууринаасаа гарч тогтоох аргагүй болсон, хойд хаалганы шил хагарсан хойп гуперь унасан, зэрэг эвдрэл гэмтэл нь шинэ гэмтэл гэж үзэж байна.
4. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормозны системтэй Тоормозны стенд дээр тоормос гишгэхэд хойд тэнхлэг дэх дугуйнууд зогсоогүй бөгөөд ABS систем ажиллахгүй болсон байлаа.
5. Тоормосны систем нь хийн, хий шингэн дамжуулгатай ABS бол дээрх системүүдийн үед тоормос гишгэхэд зам дээр дугуйн тасалдсан мөр үүснэ.
6. Сузуки свифт маркийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн их гэрэл нь ойр болон холын гэрлийн тусгал дээрээ стандартын шаардлага хангаж байна...” /хавтас хэргийн 94-100 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-9, 56-60 дахь тал/,
- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №100032 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 82-89 дэх тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 43, 109-110 дахь тал/,
- Хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бүртгэл /хавтас хэргийн 120-121 дэх тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 122-126 дахь тал/,
- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 151 дэх тал/ гэсэн,
- Шүүгдэгч Д.**********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 127 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 113 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 131-135 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Д.********** нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 49 минутын орчимд Норд Бенз маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно. 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөний улмаас Сузуки Свипт маркийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч Ц.**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ц.**********ийн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө гэрээсээ 06 цаг өнгөрөөж гараад ажил болох Нисэхийн дэнж дээр байдаг Хан-Уул дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төвд очиж цагаа бүртгүүлчхээд тэндээсээ цаашаа өөрийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа Морингийн даваа орж тоолуурын заалт бичиж байхад бороо ороод байсан болохоор нь буцаад 5 шар орохоор сонсголонгийн замаар ороод урдаасаа хойш чиглэлтэй явсан. Сонсголонгийн гүүр рүү уруудах үед гүүрний аман дээр нэлээн ус тогтчихсон байхаар нь зөөлөн яваад гарах гэтэл миний машины араас том машин мөргөсөн. Мөргөх нь үед би айгаад тоормосоо гишгээд зогссон. Гэтэл нөгөө том машин дахиад миний машины араас мөргөж миний машины арын багаж хонхойж шил хагарсан. Машин мөргөх би суудлын бүстэй байсан, хүчтэй мөргөлтийн улмаас миний толгой савлаад нуруу, хүзүү хоёр эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан. Мөргөсөн машины жолооч бууж ирээд уучлаарай гээд байсан. Би машинаасаа бууж чадахгүй байсан болохоор эхлээд өөрийн төрсөн дүү ********** уруу яриад машинд мөргүүлчихлээ гэсэн чинь түргэн тусламж дуудсан байна лээ. Миний хүзүү, нуруу хоёр эвгүй болчихсон хөдөлж чадахгүй байсан болохоор түргэн тусламж иртэл машинаасаа бууж чадаагүй...” /хавтас хэргийн 63 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.**********ийн: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай компанитай жолооч Д.********** нь гэрээ байгуулаад одоог хүртэл ажиллаж байгаа. ...Жолооч Д.********** ослоос учирсан хохирлыг төлж барагдуулна...” /хавтас хэргийн 71, 73 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Д.**********гийн: “...Ц.**********ийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан 331,000 төгрөгийг Д.**********оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 147 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Д.**********ын: “...Би 2020 оноос хойш “**********” ХХК-д хот хоорондын тээврийн жолоочоор одоог хүртэл ажиллаж байна. Би ...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд ганцаараа ямар нэгэн ачаагүй хоосон хөдөлсөн. ...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн орчим Улаанбаатар хотод орж ирээд Сонсголонгийн замаар явсан. ...Сонсголонгийн гүүр хүрээгүй байх үед миний машины урд явж байсан, Сүзүки Свифт маркийн ********** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт зогсох үйлдэл хийсэн, би тоормос гишгэсэн боловч зогсож амжихгүй нөгөө урд талын машины араас мөргөчихсөн, сандарсандаа болоод машинаасаа бууж уулзах гээд гар карданаа татчихлаа гэж бодоод хаалгаа онгойлгох гэхэд зам уруу байсан учраас өнхрөөд дахиад нөгөө машиныг мөргөчихсөн...” /хавтас хэргийн 141 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12358 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.**********ийн биед хүзүүний 6, 7-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1159 дугаартай магадалгаанд: “...Д.********** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажууд ахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 14.6 Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно.
3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэснийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл байх үндэслэлтэй байна...” /хавтас хэргийн 129-130 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай дүгнэлтэд “...Хариулт 1. Сузуки Свифт маркийн ********** УНЭ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд тэнхлэг дэх дугуйн тоормосны хүчний зөрүү баруун зүүн талын их гэрлийн тусгалын хэмжээ хол, ойрын тусгал дээрээ стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Урд гупер баруун булан хэсгээр хагарсан хойд талын хаалга багажны цөмөрч хойд талын гэрэл дохио сууринаасаа гарч тогтоох аргагүй болсон, хойд хаалганы шил хагарсан, хойд гупер унасан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, хойд тэнхлэг дэх дугуйн тоормос, тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Урд гуперь баруун булан хэсгээр хагарсан хойд талын хаалга багажны цөмөрч хойд талын гэрэл дохио сууринаасаа гарч тогтоох аргагүй болсон. Хойд хаалганы шил хагарсан хойд гуперь байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, хойд тэнхлэг дэх дугуйн тоормос тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг эвдрэл гэмтэлтэй.
3. Урд гуперь баруун булан хэсгээр хагарсан урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь хойд тэнхлэг дэх дугуйн тоормос, тоормосны стенд дээр зогсоогүй зэрэг гэмтлүүд нь хуучин гэмтэл хойд талын хаалга багажны нэлэнхүйдээ цөмөрч хойд талын гэрэл дохио сууринаасаа гарч тогтоох аргагүй болсон, хойд хаалганы шил хагарсан хойд гуперь унасан, зэрэг эвдрэл гэмтэл нь шинэ гэмтэл гэж үзэж байна...” /хавтас хэргийн 94-100 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-9, 56-60 дахь тал/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №100032 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 82-89 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 109-110 дахь тал/, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бүртгэл /хавтас хэргийн 120-121 дэх тал/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягтын загвар /хавтас хэргийн 151 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2. Шүүгдэгч Д.********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж,
1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Д.**********ын холбогдсон гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байх тул шүүгдэгчид ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн хүрээнд ял шийтгэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.**********ийн эрүүл мэндэд хүзүүний 6, 7-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал бүхий хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 2,490,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч “**********” ХХК-ийн эд хөрөнгөд 200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хохирогч Ц.********** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтаар 861,826 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой үнэлгээгээр тогтоогдсон дүнгээр буюу 2,490,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 1,900,000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь МRI зураг авхуулсан төлбөр болох 390,000 төгрөгийг төлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гуравдугаар зэрэглэлд /хавтас хэргийн 151 дэх тал/ хамаарч байна гэж дүгнэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн буюу 7,150,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.**********ийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардалд 471,826 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой 2,490,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой 7,150,000 төгрөг нийт, өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаас эмнэлгийн эмчилгээ авсантай холбоотой 280,000 төгрөг нийт 10,391,826 төгрөг, иргэний нэхэмжлэгч “**********” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохиролд 200,000 төгрөг нийт 10,591,826 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.**********оос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогч цалин хөлстэй холбоотой 1,900,000 төгрөг, нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанд гаргасан баримтуудаар тогтоогдохгүй байх тул цалин хөлс болон эмчилгээтэй холбоотой дээрх зардлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон хэлэлцээгүй орхисон цалин хөлстэй холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2310036390561дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **********ын **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.**********т шийтгэсэн 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавь ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.**********оос 10,591,826 /арван сая таван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Ц.**********т 10,391,826 /арван сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун хорин зургаа/ төгрөг, иргэний нэхэмжлэгч “**********” ХХК-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг тус тус олгож, хохирогч Ц.********** ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2310036390561дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.********** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.**********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР