| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2020/04226/И |
| Дугаар | 102/ШШ2021/00451 |
| Огноо | 2021-02-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/00451
2021 оны 02 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2021/00451 Улаанбаатар хот
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч
нэхэмжлэлтэй
Хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дугаартай Магадлалаар, хариуцагч *******гаас 115.950.000 төгрөгийг гаргуулан,*******д олгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч ******* миний өмчлөлийн
төгрөгөөр үнэлүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь дээр 29 метр квадрат талбайтай гэж бичигдсэн боловч гал тогоо, үүдний хэсгийн талбайн хэмжээг тооцоогүй төгрөгөөр үнэлсэн нь бидэнд хохиролтой байна.
Дээрх орон сууц хуучны 9 давхар орон сууцны нэг давхарт байрладаг, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашигладаг, өргөтгөл хийж сунгасан нийт ашигтай талбай 120 метр квадрат талбайтай, байршил, эдийн засгийн эргэлт сайтай өмч болно.
Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон үндэсний стандартын заавал мөрдөнө” гэж заасны дагуу Стандарчлал хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаартай Тогтоолоор орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал, стандартыг баталж, заавар мөрдүүлэхээр хуульчилсан.
Энэхүү MNS:6058:2009 стандартад зааснаар орон сууцны барилгын доторх сууцны ариун цэврийн өрөө, тагт, харанхуй өрөө, хонгилын талбай зэргийг ашигтай талбайд тооцохоор зааж, хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий байгууллага хийж гаргадаг.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон үнэлгээний компани ийм хэмжилтийг хийгээгүй, барагцаа таамгийн шинжтэй үнэлгээ тогтоож, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь хуульд нийцэхгүй, өмчлөгч миний эрх ашигт харшилж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээчийн тогтоосон төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн төгрөгийг гаргуулж,*******д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч *******г төлбөрөө сайн дураар биелүүлэх “Мэдэгдэл”-ийг биечлэн өгсөн боловч төлбөрийг төлөөгүй учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан битүүмжлэн хураамж төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилоход тухайн үл хөдлөх хөрөнгийг 164.939.000 төгрөгөөр үнэлсэн байдаг.
Иймээс үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай Шийдвэр, дугаартай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлалаар Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч *******гаас 139.140.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч*******д олгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 8 дугаар хороо, Ард Аюушийн гудамжны 11 дүгээр байрны 76 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд доорхи ажиллагааг явуулжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10229 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамж, мөн өдрийн 788 дугаартай “Гүйцэтгэх хуудас”-ын хамт хүргэгдэж, тус байгууллага 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Ариунболорт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20250593 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай Тогтоол гарч,
Хариуцагч 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/0593 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж,
2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 03/0593 дугаартай Тогтоолоор эд хөрөнгийг хурааж,
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудад үнийн саналаа ирүүлэх “Мэдэгдэл”-ийг хариуцагч хүргүүлэхэд, нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгөө 350.000.000 төгрөгөөр үнэлсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь баримтаар тогтоогдож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй нийцсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.
Ингээд “Мэдэгдэл”-ийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 9/461 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоол гарч, хөрөнгө үнэлгээний “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилж,
Эрх бүхий байгууллагаас томилсон шинжээч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ш-9/15 дугаартай дүгнэлтээ ирүүлж, хариуцагч, төлбөр төлөгчид 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01/0393 дугаартай “Мэдэгдэл”-ээр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 8 дугаар хороо, Ард Аюушийн гудамжны 11 дүгээр байрны 76 тоот, 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц 1164.939.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг хүргүүлсэн нь тогтоогдож, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 164.939.000 төгрөгийн 70 хувь 115.457.300 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-147/40181 дугаартай Албан бичгээр мэдэгджээ.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй мөн хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА