Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар   2024/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Баасандорж, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.**********, тэдний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овгт **********ийн **********, ********** овогт **********ын ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан, шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2310029791818 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

          1. Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ********** аймгийн  суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ********** дүүргийн 16 дугаар хороо ********** хотхоны ********** 1408 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/,

 

          2. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ********** аймгийн ********** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “**********” ХХК-д үйлчилгээний зөвлөх ажилтай, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамтаар ********** аймгийн ********** сумын 10 дугаар баг Оргил нарлаг 5 дугаар байр 13 тоотод оршин суух хаягтай боловч одоо **********  дүүргийн 16 дугаар хороо, ********** хотхоны ********** 1408 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД:**********/,

 

          3. Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ********** аймгийн ********** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ********** ХХК-д угаагч ажилтай, ам бүл 6, эцэг, эх  дүү нарын хамтаар ********** аймгийн ********** сумын 1 дүгээр баг Баянхайрхан 11 дүгээр гудамж 36 тоотод оршин суух хаягтай боловч одоо ********** дүүргийн 16 дугаар хороо, ********** хотхоны ********** 1408 тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.

         

                                                  Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Б.********** нь  Ц.**********, А.********** нартай бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 26-аас 2023 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шөнө хүртэл хугацаанд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын  тээврийн хэрэгслийн дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу торцов, домакрат хэрэглэж, машин механизм буюу Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч А.********** нь Б.**********тай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын тээврийн хэрэгслийн дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу торцов, домакрат хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 690,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч Ц.********** нь Б.**********тай бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын ард талын шороон зогсоолд байрлуулсан хохирогч У.**********ийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн ********** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу торцов, домакрат хэрэглэж, машин механизм буюу Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бсаар авч хохирогч У.**********т 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

          Шүүгдэгч А.**********: “...2023 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Б.**********тай бүлэглэн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Вива сити хорооллоос 3 машины 3 дугуй авсан. Тэгээд ах **********ийн машинаар зөөвөрлөсөн. Тэгээд маргааш нь цагдаагаас дуудаад тухайн дугуйг цагдаад хураалгасан...” гэв.

 

Шүүгдэгч Ц.**********: “...2023 оны 6 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын арын зогсоолоос Тоёота Приус 30 маркийн машины хойд хоёр дугуйг авсан, машинаар ачиж зөөвөрлөөд офицерт очоод 7 дугаар сарын 19-нд цагдаад хураалгасан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны07 сарын 18-ны өдөр 20 цагийн үед өөрийн ********** УЕЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг унаж байгаад өөрийн гадна болох зогсоол байршуулж байгаад үлдээгээд, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед өөрийн машинаа унах гээд ирсэн чинь миний машины арын дугуй хулгайд алдсан болохоор би цагдаагийн тусгай дугаар 102-т дуудлага мэдээлэл өгсөн. Би 2022 оны 11 сард Япон улсаас орж ирсэн Тоёота приус-30 загварын цайвар цэнхэр 2009 онд үйлдвэрлэгдсэн машиныг 23 сая төгрөгөөр худалдан авахад алдсан гэх дугуй хамт байсан....” /1 дэх хавтаст хэргийн 8 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол арын шороон зогсоол дээр байршуулчхаад гэртээ орсон. ...2023 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гарч ирээд машин дээрээ ирсэн чинь миний эзэмшлийн 1052 УБЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машины арын нэг дугуй алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн газар хяналтын камер байсан. Тэгэхдээ ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би дугуйгаа нийт 350,000 төгрөгөөр үнэлэж байна. Ямар нэгэн онцлох шинж тэмдэг байхгүй 215.55.17 гэсэн хэмжээтэй дугуй байсан....” /1 дэх хавтаст хэргийн 80 дах тал/ гэсэн,

 

Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 14-р хороо Вива сити хотхоны баруун талд шороон зогсоол дээр 3359 УЕВ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн хар өнгөтэй машинаа тавиад гэртээ орсон юм. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7 цагийн үед машин дээрээ ирсэн чинь баруун хойд талын дугуй байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч У.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн үед 2 хүүхдийн хамт Аглаг бүтээлийн хийд рүү яваад шөнө 00 цагийн үед гэртээ ирээд машинаа Буянт-Ухаа 2 хорооллын арын шороон зогсоолд байршуулаад өнөөдөр өглөө буюу 2023 оны 06 дугаар сарын 27-ны 11 цагийн үед гэрээсээ гарч ирээд машинаа унаад явах гэтэл миний эзэмшлийн Тоёота приус 30 загварын машины арын 2 дугуй алга болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /1 дэх хавтаст хэргийн 222 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 03 дугаар сарын сүүлээр **********, ********** нар Улаанбаатар хотод ирж **********тэй ********** дүүргийн офицерын 72 дугаар байранд байр түрээсэлж хамт амьдарч байсан. Би 2023 оны 06 дугаар сарын эхээр бор шаргал өнгийн Toyota spacio загварын автомашин унадаг байсан. Тухайн тээврийн эвдрэл гэмтэл их байсан болохоор манай нагац ах ********** зарсан. ********** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нагац ах ********** гэж хүний нэр дээр байдаг. ********** нь Өмнөговь аймгийн цагаан хаданд том тэрэгний жолооч хийдэг. ********** УАР улсын дугаартай Тоёота велта загварын автомашиныг би 2023 оны 07 сараас хойш унаж хэрэглэж байгаа. 2023 оны 06 сард **********, **********, ********** нар хэд хэдэн орой унаж хэрэглэсэн. Бархас, **********, ********** гурав ********** дүүргийн офицерын 72 дугаар байранд хамт байр түрээсэлж суудаг. Би түрээсийн байранд нь 7 хоногийн 3 хоногт нь очдог байсан. Заримдаа 7 хоног хамт байдаг байсан. Намайг түрээсийн байранд нь ирэх үед Бархас, ********** машинаа өгчих гэхээр нь би өгөөд гаргадаг байсан. Миний ********** УАР улсын дугаартай Тоёота велта загварын автомашиныг 2023 оны 6 сараас хойш оройдоо унаж гардаг байсан. Би яг хэзээ гэдгийг санахгүй байна. Надаас машины түлхүүр авахдаа охинтой уулзаад ирье удахгүй гэж хэлээд гардаг байсан. ...” /1 дэх хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 сард техникийн захаас цагаан өнгийн Тоёота велта загварын автомашиныг 12 сая төгрөгөөр үнэлж аваад би өөрийн нэр дээр болгон эзэмшилдээ авч байсан. Сүүлд 2023 оны 05 сарын 23-ны өдөр тухайн машиныг мөнгөний хэрэгцээ гараад ********** финанс ХХК ломбардад, унаад явж болдог газарт тавьсан юм. ********** нь манай нөхөр **********ын төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Миний эзэмшлийн ********** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхрийн дүү ********** авч хэрэглэдэг юм, мөн хаяадаа ********** бас хэрэглэдэг юм. Миний машиныг ********** ихэвчлэн өөрийн ажилдаа унаад өгнө гэж хэлээд авдаг юм...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Мөнгө төгрөг олдохгүй болохоор нь оройн цагаар явж машины дугуй обуд хулгайлж мөнгө олох уу гэж **********, ********** хоёроос асуугаад ...тэр хоёрыг дагуулаад гарсан. Тухайн үед гадаа **********ийн Тоёота Спасио маркийн бор шаргал машиныг ********** авчихсан байсан. Тэгээд тухайн машиныг ********** жолоодож ********** жолоочийн хажууд би ард талд нь сууж Нисэх чиглэлтэй явсан. Тэгээд  Нисэхийн тойргийн хажууд байдаг Шинэ төрөх эмнэлгийн цаана байрны хажуу талын шороон зогсоол дээрээс Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хоёр ширхэг дугуйг нь **********ийн машинд байсан дорцов болон **********ийн домакратыг ашиглан тайлж авсан. Тухайн үед ********** машиндаа суугаад байж байсан бөгөөд ********** бид хоёр машиныхаа багаж руу хийгээд ачаад явсан. ...2023 оны 07 дугаар сарын 20-ны шөнө **********тэй ярилцаж байгаад дахин дугуй хулгайлахаар гэрээсээ **********ийн шинээр авсан гэх цагаан өнгийн Тоёота Велта маркийн машины 24 цагийн орчимд авч яваад өмнө очиж байсан зогсоол дээр очиж саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг тайлж авсан. Тэр газраасаа хөдлөөлд Хүннү Молл худалдааны төвийн хойд талын зогсоол дээрээс Тоёота Приус 30 маркийн хар өнгийн машины нэг ширхэг дугуй, мөн тэндээсээ урагш жоохон явж байгаад Доктор засварын хажуу талд байсан усан цэнхэр өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн нэг ширхэг дугуйг авсан. ...Хэргүүдээ нэгтгүүлж байгаад нэг мөсөн мэдүүлэг өгнө..” /1 дэх хавтас хэргийн 11-13 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргээ нэгтгүүлж мэдүүлэг өгнө...” гэсэн /1 дэх хавтас хэргийн 65 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаа өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргээ нэгтгүүлж байгаад нэг мөсөн мэдүүлэг өгнө...” гэсэн /2 дахь хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 4, 76 дахь тал/,

        - Хөрөнгийн үнэлгээний тайлан /1дэх хавтас хэргийн 21-23, 101, 172, 238 дахь тал,  2 дахь хавтас хэргийн 88-92 дахь тал/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 19-20 дах тал/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст       хэргийн 28-29, 72-74, 146-148, 219-220 дахь тал/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүдэлт /хавтаст хэргийн 41-45, 105-108, 165-168 дах тал/,

- Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 30-31, 109-110, 177-178 дэх тал/,

- Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дэх хавтас хэргийн 69-70 дахь тал/,

- Шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 25, 48, 53,  дах тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 33-34, 51дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 26, 49, 57 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтас хэргийн 23-24, 30-32 / зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

          Шүүгдэгч Б.********** нь  Ц.**********, А.********** нартай бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 26-аас 2023 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шөнө хүртэл хугацаанд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын тээврийн хэрэгслийн дугуйг машин механизм буюу Тоёота Велта маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 1,150,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч А.********** нь Б.**********тай бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын тээврийн хэрэгслийн дугуйг Тоёота Велта маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч нарт 690,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч Ц.********** нь Б.**********тай бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын ард талын шороон зогсоолд байрлуулсан хохирогч У.**********ийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн ********** УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг машин механизм буюу Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч У.**********т 460,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.**********гийн: “...Би 2023 оны07 сарын 18-ны өдөр 20 цагийн үед өөрийн ********** УЕЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн авто машиныг унаж байгаад өөрийн гадна болох зогсоол байршуулж байгаад үлдээгээд, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед өөрийн машинаа унах гээд ирсэн чинь миний машины арын дугуй хулгайд алдсан болохоор би цагдаагийн тусгай дугаар 102-т дуудлага мэдээлэл өгсөн...” /1 дэх хавтаст хэргийн 8 дэх тал/ гэсэн,

хохирогч Г.**********ын: “...Би 2023 оны 07 дугаар сарын 19-ний орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хороолол арын шороон зогсоол дээр байрлуулчхаад гэртээ орсон. ...2023 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед гарч ирээд машин дээрээ ирсэн чинь миний эзэмшлийн 10-52 УБЭ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн машины арын нэг дугуй алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би дугуйгаа нийт 350,000 төгрөгөөр үнэлж байна. Ямар нэгэн онцлох шинж тэмдэг байхгүй 215.55.17 гэсэн хэмжээтэй дугуй байсан....” /1 дэх хавтаст хэргийн 80 дах тал/ гэсэн,

Хохирогч Б.**********ын: “...2023 оны 07 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр ,хороо Вива сити хотхоны баруун талд шороон зогсоол дээр 33-59 УЕВ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн хар өнгөтэй машинаа тавиад гэртээ орсон, маргааш нь буюу 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7 цагийн үед машин дээрээ ирсэн чинь баруун хойд талын дугуй байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/ гэсэн,

Хохирогч У.**********ийн: “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гарч ирээд машинаа унаад явах гэтэл миний эзэмшлийн Тоёота приус 30 загварын машины арын 2 дугуй алга болсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /1 дэх хавтаст хэргийн 222 дахь тал/ гэсэн,

Гэрч Э.**********ийн: “...2023 оны 03 дугаар сарын сүүлээр **********, ********** нар Улаанбаатар хотод ирж **********тэй ********** дүүргийн Офицерын 72 дугаар байранд байр түрээсэлж хамт амьдарч байсан. Би 2023 оны 06 дугаар сарын эхээр бор шаргал өнгийн Тоёото спасио загварын автомашин унадаг байсан. Тухайн тээврийн эвдрэл гэмтэл их байсан болохоор манай нагац ах ********** зарсан. ********** УАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай нагац ах ********** гэж хүний нэр дээр байдаг. ********** нь Өмнөговь аймгийн цагаан хаданд том тэрэгний жолооч хийдэг. ********** УАР улсын дугаартай Тоёота велта загварын автомашиныг би 2023 оны 07 сараас хойш унаж хэрэглэж байгаа. 2023 оны 06 дугаар сард **********, **********, ********** нар хэд хэдэн орой унаж хэрэглэсэн. Бархас, **********, ********** гурав ********** дүүргийн Офицерын 72 дугаар байранд хамт байр түрээсэлж суудаг. Би түрээсийн байранд нь 7 хоногийн 3 хоногт нь очдог байсан. Заримдаа 7 хоног хамт байдаг байсан. Намайг түрээсийн байранд нь ирэх үед Бархас, ********** машинаа өгчих гэхээр нь би өгөөд гаргадаг байсан. Миний ********** УАР улсын дугаартай Тоёота велта загварын автомашиныг 2023 оны 6 сараас хойш оройдоо унаж гардаг байсан. Би яг хэзээ гэдгийг санахгүй байна. Надаас машины түлхүүр авахдаа охинтой уулзаад ирье удахгүй гэж хэлээд гардаг байсан. ...” /1 дэх хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.**********гийн: “...2020 оны 05 сард техникийн захаас цагаан өнгийн Тоёота велта загварын автомашиныг 12 сая төгрөгөөр үнэлж аваад би өөрийн нэр дээр болгон эзэмшилдээ авч байсан. Сүүлд 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тухайн машиныг мөнгөний хэрэгцээ гараад ********** финанс ХХК ломбардад, унаад явж болдог газарт тавьсан юм. ********** нь манай нөхөр **********ын төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Миний эзэмшлийн ********** УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхрийн дүү ********** авч хэрэглэдэг юм, мөн хаяадаа ********** бас хэрэглэдэг юм. Миний машиныг ********** ихэвчлэн өөрийн ажилдаа унаад өгнө гэж хэлээд авдаг юм...” /хавтас хэргийн 18 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 4, 76 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1дэх хавтас хэргийн 21-23, 101, 172, 238 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 19-20 дах тал/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-29, 72-74, 146-148, 219-220 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүдэлт /хавтаст хэргийн 41-45, 105-108, 165-168 дах тал/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 30-31, 109-110, 177-178 дэх тал/, мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дэх хавтас хэргийн 69-70 дахь тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бөгөөд 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхдээ “...машин механизм ашиглаж үйлдсэн...” бол хүндрүүлэхээр заасан шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нар нь хулгай хийх талаар ярилцаж, бусдын буюу гэрч Э.**********ийн тээврийн хэрэгслийг таксинд явна гэж авч яваад хохирогч нарын тээврийн хэрэгслийн дугуйг дугуйг дорцов, домакрат ашиглан тайлж авч Тоёота Велта болон Тоёота Спасио загварын тээврийн хэрэгслийг ашиглан зөөж авч явсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмжийг хамааруулан ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарын тухайн тээврийн хэрэгслийн дугуйг тайлж авахдаа ашигласан, унаж явсан тээврийн хэрэгсэлд байдаг дорцов, домакрат зэргийг хэрэглэж үйлдсэн гэсэн нь тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ зориуд бэлдэж, зассан, иж бүрдэл, бүтцийн хувьд өөрчилсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй учир Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэснийг өөрчлөх боломжтой гэж шүүх дүгнэв. Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тухайн хэргийн зарим шинжийг өөрчилснөөр шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарын үйлдэл, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нар нь машины дугуй авч мөнгө олох талаар хоорондоо ярилцаж санаатайгаар тухайн гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэн байх тул тэднийг Бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.********** нь 2023 оны 06 дугаар сарын 27-аас 28-нд шилжих шөнө Ц.**********тай бүлэглэн, шүүгдэгч Б.**********, А.********** нар бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэний улмаас  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Б.**********, А.********** нарыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.**********, А.********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, шүүгдэгч Ц.**********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна. Харин яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарыг “...бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн...” гэж өөрчилсөн болно.

 

2. Шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах боломжтой гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.**********гийн 230,000 төгрөгийн, хохирогч Г.**********ын эд хөрөнгөд 230,000 төгрөгийн, хохирогч Б.**********д 230,000 төгрөгийн, хохирогч У.**********т 460,000 төгрөгийн нийт 4 хохирогчид 1,150,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан дугуйнуудыг биет байдлаар буцаан төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.  

 

Эрүүгийн 2310029791818 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********, ********** овогт **********ын **********, ********** овогт **********ийн ********** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу дорцов, домакрат хэрэглэж, мөн машин механизм ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч ********** овогт **********ийн **********, ********** овогт **********ын **********, ********** овогт **********ийн ********** нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж өөрчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Бичиг овогт **********ийн **********, ********** овогт **********ын ********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг машин механизм ашиглаж бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч **********ын **********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.**********д шийтгэсэн 01 жил, 02 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.**********д шийтгэсэн 01 жил, 01 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.**********д шийтгэсэн 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн 2310029791818 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**********, А.**********, Ц.********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР