Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 75

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Оролмаа даргалж,

улсын яллагчаар, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

            шүүгдэгч Ц.Элдэв-Очир нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Улаан худаг овогт Цэдэнсодномын Элдэв-Очирт холбогдох эрүүгийн 201719000110 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Улаан худаг овогт Цэдэнсодномын Элдэв-Очир /РД:нф79100410 / гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Элдэв-Очир нь 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд орших Ерөнхий Боловсролын сургуулийн спорт зааланд өөрийн төрсөн охин Ц.Ганчимэгийг өмөөрч, иргэн Ц.Тэмүүжинг андууран, зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Элдэв-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

Хохирогч Ц.Тэмүүжин хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 01 дүгээр сарын 19-ны орой 23 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд сургуулийн спорт зааланд хамаатангийн ах Б.Энхжавхлан түүний найз Цогбаяр болон бусад хүмүүсийн хамт тоглох гээд ортол манай сумын Ц.Элдэв-Очир ах эхнэр хүүхэд болон бусад хүмүүсийн хамт тоглож байсан. Тэгээд Ц.Элдэв-Очир ахын охин Ц.Ганчимэг, Б.Энхжавхлан ахтай хэрэлдээд байсан чинь Ц.Элдэв-Очир ах согтуу ямар нэгэн шалтгаангүйгээр намайг сууж байхад миний зүүн нүдэн тус газар баруун гараараа нэг удаа цохиод, толгойгоороо мөн зүүн нүдэн тус газар нэг удаа мөргөсөн чинь нэг эгч ирээд боль гээд Ц.Элдэв-Очир ахыг цаашаа аваад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

 

Гэрч Б.Энхжавхлан хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 01 сарын 19-ний өдөр 23 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд спорт зааланд тоглох гээд Ууганбаяр, Цогтбаяр, Тэмүүжин, Уламбаяр болон 10 орчим хүмүүс зааланд ортол Ц.Элдэв-Очир ах эхнэр, хүүхэд болон бусад хүмүүсийн хамт тоглож байсан. Тэгээд бид нар та нарын цаг дууссан, бид нар одоо тогломоор байна гэтэл Ц.Элдэв-Очир ахын охин Ц.Ганчимэг уурлаад бид нарыг та нар муу гуйлгачид гар гээд байхаар нь би уурлаад адилхан мөнгөөрөө авч байгаа биздээ гэж маргалдаад пиздаа гээд хэлсэн чинь Нандинцэцэг эгч манай охиныг гичий гэлээ гээд баруун гараараа миний мөр рүү 2-3 удаа цохисон. Тухайн үед би юу ч яриагүй. Тэгтэл Ц.Элдэв-Очир ах цаана согтуу намайг ална энэ тэр гээд дайраад байтал Төмөрхэдрэг ах чи яагаад байгаа юм бэ гээд болиулсан. Удалгүй заалны баруун хойд буланд Тэмүүжин бид хоёр сууж байтал Ц.Элдэв-Очир ах ирээд юу ч яриагүй Тэмүүжинг эхлээд толгойгоороо нүүрэн тус газар нь нэг удаа мөргөөд баруун гараараа нэг удаа нүүрэн тус газар цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч Э.Ганчимэг хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: 2017 оны 01 сарын 19-ний өдөр 23 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд спорт зааланд би ээж Нандинцэцэг, аав Ц.Элдэв-Очир болон ах дүү хамаатан садны хамт гар бөмбөг тоглож байсан чинь гаднаас Б.Энхжавхлан, Ц.Тэмүүжин хоёр хэдэн залуучуудтай орж ирээд та нарын цаг дууссан байна. Одоо бид нар тоглоно гэсэн тэгэхээр нь би цаг дутуу байна гэтэл Б.Энхжавхлан нь тоглож чаддаг юм шиг пиздаанууд чинь гэхээр нь би уурлаад юу гэнээ гэтэл намайг гичий, пизда гэтэл ээж хажууд зогсож байгаад сонсоод намайг өмөөрч Б.Энхжавхланг чи жаахан хүүхэд эцэг, эхийнх нь дэргэд гичий гэлээ гэж уурлаад намайг наадахаа битгий тоо, наадах чинь тэнэг гээд бид хоёр цаашаа явсан чинь аав нь сонсоод Ц.Тэмүүжинг толгойгоороо нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

 

            - Төв аймаг дахь Засаг даргын дэргэдэх Шүүх шинжилгээний албаны 2017 оны 01  сарын 31-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №2103 тоот актад:

1. Ц.Тэмүүжингийн биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, зүүн нүдний доод зовхины гадна хэсгийн арьсан доорхи цусан хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй. /хх-ийн 25 тал/,

 

-Шүүгдэгч Ц.Элдэв-Очирын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: Ял шийтгэлгүй гэх лавлагаа /хх-36/,

-Шүүгдэгч Ц.Элдэв-Очирыг 2017 оны 02 сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-31-32 тал/, 2017 оны 02 сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-34 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Элдэв-Очир нь 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд орших Ерөнхий Боловсролын сургуулийн спорт зааланд өөрийн төрсөн охин Ц.Ганчимэгийг өмөөрч , иргэн Ц.Тэмүүжинг андууран, зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Тэмүүжингийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №1332 тоот акт, гэрч Б.Энх-Жавхлан, Э.Ганчимэг нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Элдэв-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Элдэв-Очирын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тэмүүжин, шүүгдэгч Ц.Элдэв-Очир нар нь сайн дураар эвлэрсэн тухай мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлт /хх-ийн 63-64/

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.Элдэв-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт “Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэх, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, ялын төрөл, хэмжээ, хорих ял эдлүүлэх дэглэмийн болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргана”  зааснаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч Ц.Тэмүүжин, шүүгдэгч Ц.Элдэв-Очир нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч Ц.Тэмүүжин нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй гэсэн учир хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ц.Тэмүүжин, шүүгдэгч Ц.Элдэв-Очиртой сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

Битүүмжлэлийн талаар:

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор  битүүмжилсэн үхрүүдийг / хүрэн зүсмийн зөв талын чих ухам 4 настай дундын тарган эм, саарал зүсмийн зөв талын чих ухам 2 настай дундын тарган эм, хар тарлан зүсмийн зөв талын чих ухам 2 настай дундын тарган эм/ битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            

             Шүүгдэгч Ц.Элдэв-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Улаан худаг овогт Цэдэнсодномын Элдэв-Очирыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Элдэв-Очир нь хохирогч Ц.Тэмүүжинтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Элдэв-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Ц.Элдэв-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Ц.Элдэв-Очирт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Элдэв-Очирт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  •                                     , ШҮҮГЧ                                  С.ОРОЛМАА