| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0156/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч П.**********, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410000000051 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ********** ХХК-д ахлах оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ********** дүүргийн 8 дугаар хороо, **********ы 10 дугаар гудамж 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.********** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** ШТС-18 шатахуун түгээх станц дээр хохирогч Б.**********тай бензин өгөөгүй асуудлаас болж маргалдаж түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч П.**********: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохиролд баримтаар 250,000 төгрөгийг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** шатахуун түгээх станцаас бензин авахаар очиход өөр Тоёота ланд 300 маркийн автомашиныг шатахуунаар цэнэглэж өгч байхыг харсан. Тэгээд шатахуун түгээгчид “бензин авъя” гэхэд “бензин байхгүй” гэж хариулсан. Би түүнд “Чи сая Тоёота ланд 300 маркийн машиныг цэнэглэж өгөөд явуулчихлаа би 20 мянгад бензин авчихъя гэж хэлснээс маргаан үүссэн. Маргалдах явцдаа намайг машинаас буугаад ир гэж хэлэхээр нь буугаад очиход миний ам руу шатахууны түгээлтийн төмөр хошууг уруул дээр хүчээр тулгаж, гоожиж байгаа эсэхийг нь хар гэж хэлээд хошууны бариулыг атгах зэрэг үйлдэл хийсэн. Өөр бусад хүмүүс чи болиоч ээ гэх зэргээр хэлж байсан. Тэгээд би салахад надаас шатахуун түгээгч эрэгтэй хөгшөөн чи машинаа холдуулчих би чамаас гуйх уу гэхээр нь тэгээч гэж хариултал намайг заамдаж аваад чи яасан их юм гуйлгадаг юм гэж хэлээд толгойгоороо намайг мөргөж, мөн гараараа нүүр рүү цохисон. Тэгээд миний зүүн хөмсөг дээрээс шингэн зүйл гоожихыг мэдээд би цус гарч гэмтсэнийг мэдсэн. Тэгээд маргаан дууссан. Миний зүүн хөмсөг задарч цус гоожоод, одоо хавдаад, өвчтэй байна. Дээр дурдсанаас өөр намайг нэмж цохиогүй. Би болон намайг цохисон этгээд эрүүл байсан. Би гэмтлийн зэрэг тогтоолгоно ”...” /хавтас хэргийн 9, 10-11 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 12 дугаар сарын 23-ны өдөр би өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах ШТС-18 дугаартай ШТС-д түгээгчээр ажиллаж байсан орой 18 цаг 40 минутын үед манай салбарт АИ-92 шатахуун дууссан байсан тэгсэн орой 20 цагийн үед манай нөгөө түгээгч ********** гадаа ганцаараа түгээлт хийж байсан би дотор амарч байсан 20 цаг 30 минутын үед ********** нь гадаа дизель түлш дүүргэж байтал гаднаас Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл ирээд АИ-92 авна гээд ирээд зогсчихсон байсан, тэгээд би цонхоор харж байтал удаагүй түгээгч ********** нь нөгөө Тоёота Приүсийн жолоочтой маргалдаад зогсож байсан тэгэхээр нь би гараад очиж байтал ********** ах нөгөө жолоочийг гаргаж ирээд нөгөө талынхаа хийж байсан түлшийг харуулсан тэгээд тэр хүндээ хандаж хар чи би түлш хийсэн байгаа биз дээ гэж хэлсэн тэгсэн нөгөө жолооч нь би яаж мэддэг юм та нар худлаа ярьж 92 оо зарахгүй байгаа гэхэд нь ********** нь 92 шахдаг бензиний хошууг базаж үзүүлээд байвал аваарай гэж хэлээд тэр хоёр барьцалдаад авсан тэгэхээр нь би голоор нь орж салгаад ********** ахыг дотор орж бай гэж хэлээд явуулах гэтэл нөгөө хүн нь ********** ахыг явуулахгүй араас нь хэрүүл хийгээд яваад байсан тэр хооронд нь би ард нь оочирлож байсан машинуудыг явуулж байсан тэгээд эргээд очтол нөгөө жолоочийн хөмсөгнөөс цус гарчихсан цагдаа дуудчихсан гээд зогсож байсан. Би барьцалдаж байхыг нь л харсан болохоос цохиж нүдэж байхыг нь хараагүй. ********** ах эрүүл байсан ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөгөө жолоочийг нь мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 15-16 дах тал/ гэсэн,
Шүүгдэгч П.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 18 дээр шатахуун дууссан учир түгээлтээ зогсоогоод гэрлээ унтраагаад хааж байтал Тоёота Приус 30 маркийн автомашины бүдүүн 30-40 орчим жолооч хүрж ирээд бензин авъя гэхэд нь би бензин байхгүй яваарай гэж хэлэхэд өөдөөс байгаа ш дээ та нар худлаа ярьж байна чи хажууд байсан машинд өгсөн ш дээ гэж хэлэхэд би хошуугаа гаргаж ирээд амаа ангай үзүүлье гэхэд тэр жолооч үгүй би явахгүй гэж зөрүүдлээд дайраад байсан тэгээд би эргүүлээд би чамаас мөргөөд гуйх уу гэж хэлэхэд тэр жолооч тэгээч гэж хэлэхэд нь би тухайн жолоочийн цээж рүү нь духаараа нэг мөргөөд баруун гараараа зүүн талын хөмсөг хэсэг рүү нь хоёр удаа цохиод тэр жолоочийн хөмсөгнөөс цус гараад эхлэхэд тэр жолооч цагдаа дуудлаа гэсэн удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Бид хоёр 10-20 минут бие биетэйгээ зууралдаж заамдалцаж хүмүүс хажуугаас салгахад тэр жолооч огт явахгүй байсан учир би дахин очиж мөргөөд гуйх уу гэж хэлэхэд тэр жолооч тэг гэж хэлэхэд би уур хүрээд цохиж авсан....” /хавтас хэргийн 26-27, 31-33 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 748 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.**********н биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 5 дах тал/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6 дах тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 55 дахь тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 56 дахь тал/,
- Шүүгдэгч П.**********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 43 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 44-45 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дах тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч П.********** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт ********** ШТС-18 шатахуун түгээх станц дээр хохирогч Б.**********тай бензин өгөөгүй асуудлаас болж маргалдаж түүний биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.**********н: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** шатахуун түгээх станцаас бензин авахаар очиход өөр Тоёота ланд 300 маркийн автомашиныг шатахуунаар цэнэглэж өгч байхыг харсан. Тэгээд шатахуун түгээгчид “бензин авъя” гэхэд “бензин байхгүй” гэж хариулсан. Би түүнд “Чи сая Тоёота ланд 300 маркийн машиныг цэнэглэж өгөөд явуулчихлаа би 20 мянгад бензин авчихъя гэж хэлснээс маргаан үүссэн. Маргалдах явцдаа намайг машинаас буугаад ир гэж хэлэхээр нь буугаад очиход миний ам руу шатахууны түгээлтийн төмөр хошууг уруул дээр хүчээр тулгаж, гоожиж байгаа эсэхийг нь хар гэж хэлээд хошууны бариулыг атгах зэрэг үйлдэл хийсэн. Өөр бусад хүмүүс чи болиоч ээ гэх зэргээр хэлж байсан. Тэгээд би салахад надаас шатахуун түгээгч эрэгтэй хөгшөөн чи машинаа холдуулчих би чамаас гуйх уу гэхээр нь тэгээч гэж хариултал намайг заамдаж аваад чи яасан их юм гуйлгадаг юм гэж хэлээд толгойгоороо намайг мөргөж, мөн гараараа нүүр рүү цохисон. Тэгээд миний зүүн хөмсөг дээрээс шингэн зүйл гоожихыг мэдээд би цус гарч гэмтсэнийг мэдсэн. Тэгээд маргаан дууссан. Миний зүүн хөмсөг задарч цус гоожоод, одоо хавдаад, өвчтэй байна...” /хавтас хэргийн 9, 10-11 дэх тал/ гэсэн,
Гэрч Э.**********ийн: “...Би ард нь дугаарлаж байсан машинуудыг явуулж байсан, тэгээд эргээд очтол нөгөө жолоочийн хөмсөгнөөс цус гарчихсан цагдаа дуудчихсан гээд зогсож байсан. Би барьцалдаж байхыг нь л харсан болохоос цохиж нүдэж байхыг нь хараагүй. ********** ах эрүүл байсан ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нөгөө жолоочийг нь мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 15-16 дах тал/ гэсэн,
Шүүгдэгч П.**********ын: “...Би 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 18 дээр шатахуун дууссан учир түгээлтээ зогсоогоод гэрлээ унтраагаад хааж байтал Тоёота Приус 30 маркийн автомашины бүдүүн 30-40 орчим жолооч хүрж ирээд бензин авъя гэхэд нь би бензин байхгүй яваарай гэж хэлэхэд өөдөөс байгаа ш дээ та нар худлаа ярьж байна чи хажууд байсан машинд өгсөн ш дээ гэж хэлэхэд би хошуугаа гаргаж ирээд амаа ангай үзүүлье гэхэд тэр жолооч үгүй би явахгүй гэж зөрүүдлээд дайраад байсан тэгээд би эргүүлээд би чамаас мөргөөд гуйх уу гэж хэлэхэд тэр жолооч тэгээч гэж хэлэхэд нь би тухайн жолоочийн цээж рүү нь духаараа нэг мөргөөд баруун гараараа зүүн талын хөмсөг хэсэг рүү нь хоёр удаа цохиод тэр жолоочийн хөмсөгнөөс цус гараад эхлэхэд тэр жолооч цагдаа дуудлаа гэсэн удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Бид хоёр 10-20 минут бие биетэйгээ зууралдаж заамдалцаж хүмүүс хажуугаас салгахад тэр жолооч огт явахгүй байсан учир би дахин очиж мөргөөд гуйх уу гэж хэлэхэд тэр жолооч тэг гэж хэлэхэд би уур хүрээд цохиж авсан....” /хавтас хэргийн 26-27, 31-33 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 748 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.**********н биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Б.**********н эрүүл мэндэд учирсан биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.**********ын түүнийг цохисон идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.**********ын хохирогч Б.**********н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.**********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч П.********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой баримтаар 252,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2410000000051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн **********ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.**********т шийтгэсэн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2410000000051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч П.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.**********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР