Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Ч.Р- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Х овогт Ч-ийн Р-д холбогдох эрүүгийн 2435000000... дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......................... өдөр Увс аймгийн ........ суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, малчин, ам бүл ................. хамт амьдардаг, Увс аймгийн ........ сумын ................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ч-ийн Р-, (регистрийн дугаар: ..........................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Р- нь Увс аймгийн ........ сумын 11 дүгээр багийн нутаг “.................” гэх нэртэй газрын ойд 2023 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрийн үед зөвшөөрөлгүйгээр 1.7034 м.куб түлээний нойтон улиас мод бэлтгэж, улмаар тэмээгээр тус багийн нутаг “..................” гэх газарт байрлах өөрийн өвөлжөө рүү тээвэрлэсний улмаас ойн экологи эдийн засагт 676.722 (зургаан зуун далан зургаан мянга долоон зуун хорих хоёр) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Р- нь Увс аймгийн ........ сумын 11 дүгээр багийн нутаг “......................” гэх нэртэй газрын ойд 2023 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдийн үед зөвшөөрөлгүйгээр 1.7034 м.куб түлээний нойтон улиас мод бэлтгэж, улмаар тэмээгээр тус багийн нутаг “................” гэх газарт байрлах өөрийн өвөлжөө рүү тээвэрлэсний улмаас ойн экологи эдийн засагт 676.722 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Увс аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Малчин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Т.Е-ы  илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал);

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-5 дахь тал);

3. Малын хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-9 дэх тал);

4. Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-12 дахь тал);

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Тухайн газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй ба тухайн жилийн мод бэлтгэж авах газарт хамаарахгүй газар юм. Өөрөөр хэлбэл тухайн жилд мод бэлтгэж болохгүй газар юм. Иргэн Ч.Р- гэх хүн 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг аваагүй. Тухайн газарт улиас төрлийн мод их байдаг ба бургас мод ховор байдаг юм. Би иргэн Ч.Р-г ........ сумын 11 дүгээр баг “..........” гэх нэртэй газраас мод бэлтгэснийг мэдэхгүй...”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-27 дахь тал);

6. Гэрч Р.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Манайх ........ сумын 11 дүгээр багийн “..............." гэх газарт байдаг бөгөөд тэнд малын өвс хадгалдаг хашаа барьсан юм. Уг хашааг манай аав Ч.Р- барьсан. Манайх намаржаанаас өвөлжөөнд 2023 оны 11 дүгээр сарын 11-нд буусан /нүүсэн/. Тэр үед малын хашаа баригдсан байсан. Манай аав барьсан байсан....Уг хашааг манай аав улиас модоор барьсан. Уг модыг 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “............” гэх газар буюу ........ голын эргээс авсан. 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аав явж өвөлжөөндөө мод зөөж ирье гэж хэлсэн ба аав бид хоёр морьтой явсан. Тэгээд замдаа Ч.Р- гэх хүний хамт яваад “...............” гэх газраас бэлэн байсан улиас модыг манай өвөлжөө руу зөөсөн. Тухайн үед аав мод бэлдээд тавьсан байна гэж хэлсэн ба “..................” гэх нэртэй газарт очиход бэлэн улиас модыг энд тэндээс цуглуулж, тэмээ ашиглан манай өвөлжөөнд зөөсөн. Тухайн үед 2 тооны тэмээ ашиглан улиас модыг манай өвөлжөө рүү зөөсөн. Тэгээд тухайн улиас модоор манай аав малын өвс хадгалдаг хашаа барьсан юм. Хашаа барих үед би байгаагүй. Тухайн модыг аав бэлдээд тавьсан байсан гэсэн ба намайг өвөлжөө рүү зөөх үед л авч явж бэлдээд тавьсан улиас модыг манай өвөлжөө рүү зөөлгөсөн юм. Манай аав өөрийн төрсөн дүү болох Гансүхийг зөвшөөрөл аваад ир гэж сумын төв явуулсан гэсэн ба тухайн үед сумаас зөвшөөрөл олгогдохгүй, дууссан гэж хариу өгсөн гэж хэлж байсан. Тэгээд аав мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй. ........ сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “..................” гэх нэртэй газарт бэлдээд тавьсан байсан. Нэг газарт биш энд тэнд бэлдээд тавьсан байсан ба цуглуулж өвөлжөөнд хүргэсэн юм. Миний санаж байгаагаар 30 гаруй улиас мод байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

7. Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ........... сумын хэмжээнд 2023 онд мод бэлтгэх тусгаарлалтын газар нь ........ сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Хаалтын ам“ гэх газар, ........ сумын 10 дугаар багаас “Бургас” гэх нэртэй газар, ........ сумын 11 дүгээр багаас “Шар мод” гэх нэртэй газруудаас мод бэлтгэж болох тусгаарлалт хийгдсэн юм. ........ сумын хэмжээнд 2023 онд тийм нэртэй газраас мод бэлтгэж болохгүй. Тусгаарлалтад аваагүй газар юм. Тэр газраас зөвшөөрөл олгогдохгүй гэсэн үг. Би 2023 оны 07 дугаар сараас хойш ажиллаагүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орсон юм. Би өөрөө оролцсон бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мод бэлтгэх талбай тусгаарласан юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-31 дэх тал);

8. Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...манайх ........ сумын 11 дүгээр баг “.....................” гэх нэртэй газарт өвөлждөг. Гэхдээ энэ жил би бага насны хүүхэдтэй болохоор хөдөө хадам аавын хамт өвөлжиж байгаа юм. Ер нь сумын төвд амьдардаг. Тухайн үед хадам аав манай нөхөр Р.Б-ын хамт малын өвсний хашаа барина гэж хэлээд явсан юм. Тухайн үед манайх өвөлжөөнд буугаагүй байсан. Өвөлжөөнд очиж бургас модоор хашаа барина гэж явсан юм. ...Тухайн үед манайх ........ сумын 11 дүгээр багийн нутаг “Хөвөө” гэх нэртэй газарт байсан. Тухайн үед манай нөхөр тийм багажны зүйл авч гараагүй. Хадам аавыг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 32-33 дахь тал);

9. Шинжээч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 34-35 дахь тал);

10. Гэрч М.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 36-37 дахь тал);

11. Увс аймгийн ............. сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай "........... сумын 11-р багийн нутаг N 50°33*6, Е 94°9*36 байрлалд орших ...........” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Иргэн Ч.Р-гийн бэлтгэсэн мод нь Улиас мод байна. Тухайн мод нь 1.7034м3  байна. Дээрх мод нь түлээний нойтон мод байна. Уг модыг бэлтгэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Иргэн Ч.Р-гийн бэлтгэсэн мод нь нойтон мод гэж үзэж байна. Түлээний /нойтон мод 1.7034м3 =676.722 (зургаан зуун далан хоёр мянга долоон зуун хорин хоёр) төгрөг болж байна....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 93-96 дахь тал);

12. Шүүгдэгч Ч.Р-гийн өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-67 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Р- болон түүний өмгөөлөгч Ө.Н нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.

2023 онд ........ сумын 11 дүгээр багийн нутаг “............” гэх газар нь мод бэлтгэх зориулалтаар талбай тусгаарлаагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- болон гэрч Ж.Б- нарын мэдүүлгээр нотлогджээ.

Түүнчлэн Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 4-д “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, мөн зүйлийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-д “Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “Засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.

Өөрөөр хэлбэл: Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Р- нь эрх бүхий байгууллагад түлш болон хэрэгцээний мод бэлтгэх талаар хүсэлт тавьж, албан ёсоор зөвшөөрөл аваагүй атлаа мод бэлтгэх зориулалтаар талбайн тусгаарлалт хийгдээгүй, Увс аймгийн ........ сумын 11 дүгээр багийн нутаг “.................” гэх газраас хууль бусаар 1.7034 метр куб эзлэхүүнтэй, түлээний нойтон улиас мод бэлтгэж, улмаар уг модыг тэмээгээр “.................” гэх газраас тус багийн нутаг “................” гэх газарт байрлах өөрийн өвөлжөө рүү тээвэрлэсэн нь тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ч.Р- нь 2023 оны 10 дугаар сарын 20-21-ний үед Увс аймгийн ........ сумын 11 дүгээр багийн нутаг “..................” гэх нэртэй газрын ойд зөвшөөрөлгүйгээр 1.7034 м.куб түлээний нойтон улиас мод бэлтгэж, улмаар тэмээгээр тус багийн нутаг “..................” гэх газарт байрлах өөрийн өвөлжөө рүү тээвэрлэж хүргэснээр гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул Ч.Р-г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ч.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Ч.Р- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ч.Р-гийн хууль, эрх зүйн зохих мэдлэггүй нөхцөл байдал, төрийн байгууллагын холбогдох  мэргэжилтний хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлууд шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

Увс аймгийн ................. сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Р- нь ........ сумын 11-р багийн нутаг “......................” гэх газраас 1.7034м3 түлээний нойтон улиас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, тээвэрлэсэн нотлогдож байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны А/176 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Ч.Р-гийн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 1.7034 м.куб модны экологи эдийн засгийн үнэлгээг дээрх аргачлалаар бодоход шүүгдэгч Ч.Р-гийн ойн санд учруулсан бодит хохирол 676.722 (зургаан зуун далан зургаан мянга долоон зуун хорин хоёр) төгрөг болох нь тогтоогдож байна. 

 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс шүүгдэгч Ч.Р-гийн ойн санд учруулсан бодит хохирол болох 676.722 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, хохирлын хэмжээг 2.030.166 (хоёр сая гучин мянга нэг зуун жаран зургаа) төгрөгөөр тогтоож, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Р- нь ойн санд учруулсан хохирол 2.030.166 төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 89 дэх талд авагдсан ХААН банкны төлбөрийн баримтаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор Ч.Р-гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ч.Р- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ч.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

3. Шүүгдэгч Ч.Р- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Ч.Р-гийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Ч.Р- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Ч.Р-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Ч.Р-гаас хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн 2 тооны тэмээ болон хууль бусаар бэлтгэсэн 1.7034 м.куб түлээний нойтон улиас модны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 676.722 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх саналыг тус тус гаргаж, шүүгдэгч Ч.Р-, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Ч.Р-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

 8. Шүүгдэгч Ч.Р-гийн хууль бусаар бэлтгэсэн, 1.7034 м.куб эзлэхүүнтэй түлээний нойтон улиас модоор хашаа барьсан тул модыг биет байдлаар хураан авч улсын орлогод оруулах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-гаас хууль бусаар бэлтгэсэн 1.7034 м/куб модны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 676.722 төгрөг, уг модыг тээвэрлэхэд ашигласан, Ч.Р-гийн эзэмшлийн тус бүр нь 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 3 настай, 2 тооны эр тэмээг тус тус шүүгдэгч Ч.Р-гийн эзэмшлээс шууд хураан авч, улсын орлогод оруулж, уг тэмээг битүүмжилсэн прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  02 дугаартай тогтоол, мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Р- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч-ийн Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Ч.Р- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.Р- нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 676.722 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, 2.030.166 (хоёр сая гучин мянга нэг зуун жаран зургаа) төгрөг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Р-гаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх хохирол хор уршиггүйг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Р-гаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 1.7034 м.куб түлээний нойтон улиас модны экологи, эдийн засгийн үнэлгээ 676.722 төгрөг, Ч.Р-гийн хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэхэд ашигласан, түүний эзэмшлийн тус бүр нь 1.000.000 (нэг сая) төгрөгийн үнэлгээ бүхий, 3 настай, 2 тооны эр тэмээг тус тус шүүгдэгч Ч.Р-гийн эзэмшлээс шууд хураан авч, улсын орлогод оруулж,  2 тооны тэмээг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  02 дугаартай тогтоол, мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Р-гаас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Ч.Р- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.БОЛОРМАА