| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0401/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2020-12-16 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, С овогт Д.Б-н нэхэмжлэлтэй,
“Улс төрийн хил хэрэгт хэлмэгдүүлсний нөхөн олговор 40,000,000 төгрөг”-ийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, прокурор Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “... Д.Б миний өвөө Э нь ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаар хурлын тогтоолоор Шүүх цаасны бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хэргийг хянаад БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар хурлын тогтоолоор цагаатгасан. Түүний нөхөн олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Зууны мэдээ сонины ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар сонины ... дугаар нүүрэнд Д.Б миний биеийг хууль ёсны өв залгамжлагч үнэн болохыг зарлагдсан. Иймд зээ хүү Д.Б миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү... Э нь миний өвөө, миний ээж Ц-н төрсөн аав нь юм. Ээж маань ярихдаа тэр үеийн хэлмэгдэл үнэхээр хэцүү байсан. Хань ижил, үр хүүхдүүдэд нь хүртэл хэлмэгддэг байсан учраас төрсөн үр хүүхдээ нууж худлаа хэлдэг, бүртгүүлдэг байсан гэсэн. Мөн бүх эд хөрөнгийг нь хурааж идэх хоол ундуйгүй үнэхээр аймар байсан гэж ээж маань уйлаад ярьдаг байсан юм...” гэв.
Прокурор Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э нь Онцгой бүрэн эрхт комиссын ... оны ... дугаар сарын ...-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлагдаж, ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн байна. Д.Э-г БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор цагаатгагдсан нь БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор тогтоогдож байх тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.3-д зааснаар С овогт Д.Б-т нөхөр олговрыг олгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан Д.Э-н нөхөн олговор 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
М.Ц нь улс төрийн хилс хэрэгт холбогдсон Д.Э-н төрсөн охин, М.Ц-н төрсөн хүү, түүний өв залгамжлагч нь нэхэмжлэгч Д.Б болох нь 1933, 1944 оны хүн амын тооллогын талаар гаргасан Үндэсний төв архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын Д.Э-н тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Д.Э нь Дорноговь аймгийн Агаргуут сумын харъяат, ... онд багийн даргаар ажиллаж байгаад ... оны ... сарын ...-ний өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын ... хурлын тогтоол, шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдэн БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай албан бичиг, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1965 оны 02 сарын 27-ны өдрийн тогтоол, Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг нийтэлсэн ... оны ... сарын ...-ны өдрийн Зууны мэдээ сонины ... дугаар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “хэлмэгдэгчдийг амьд байхад нь төрсөн ... хүүхэд”, 10.1.4-т “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ” Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу хэлмэгдэгч Д.Э-н нөхөн олговрыг түүний төрсөн охин М.Ц, зээ болох С.Ц-н хүүхдүүд нь нэхэмжлэх эрхтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Ц нь Н.Д-тай гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 13 хүүхэд төрсөн, нөхөр Н.Д нь ... оны ... сарын ...-ны өдөр, охин Д.Б нь ... оны ... сарын ...-ний өдөр, М.Ц нь ... оны ... сарын ...-ны өдөр тус тус нас барсан, тэдний 12 хүүхдүүд байгаа бөгөөд тэд ээж М.Ц-н өв залгамжлагчаар Д.Б-г тогтоолгосон байх бөгөөд Зууны мэдээ сонины ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаарт нэхэмжлэгчээр Д.Б нь зарлагдсан байх тул Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу түүнд 40,000,000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар С овогт Д.Б-т 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан олгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н