Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0478

 

 

 

                                               

 

 

 

  2022           06           17                                   128/ШШ2022/0478

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СТХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш*** нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ш**** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А**** нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч СТХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Соронзон толгой нэртэй газарт 25.17 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын МV-015362 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1070 дугаар шийдвэрээр,

Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын Соронзон толгой нэртэй газарт 2876.46 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын МV-017671 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр тус тус СТХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын “тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр MV-020432 тоот гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгожээ.

 Улмаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга СТХХК-ийг тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр СТХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-017671,  MV-020432 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан.

 

3. Нэхэмжлэгч СТХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, Ашигт малтмал, газрын тосны газарт 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/1421 дугаартай “албан бичгэээр хариу өгснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4.1. Нэхэмжлэгч СТХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: СТХХК нь ашигт малтмал ашиглах  МV-017671. MV-020432 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байсан.

Маргаан бүхий акт болох хариуцагчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээс СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар манай компанийн эзэмшиж байсан ашигт малтмал ашиглах МV-017671. MV-020432 дугаартай тусгай зөвшөөрлүүдээр олгосон ашигт малтмал ашиглах эрх сэргэх юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр дээр дурдсан манай компанийн тусгай зөвшөөрөл бүрийг “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй..” гэх үндэслэлээр цуцалсан ерөнхий, тойм мэдээллийг бид Ашигт малтмал, газрын тосны газрын www.mrpam.gov.mn сайтаас танилцсан ба Ашигт малтмал, газрын тосны газрын даргад манай компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж маргаан бүхий захиргааны актын үндэслэл нөхцөлийг мэдэх, өөрт тохиолдсон хүндэтгэн үзэх гарцаагүй шалтгааныг тайлбарлаж гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжтой тухай хариуг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/1421 тоотоор хүргүүлсэн байна.

Бид Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хуулийн этгээдэд Ковид-19 сөрөг нөлөө үзүүлж болдог.

Манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн ALATENGMAOLIGEER нь Монгол улсаас БНХАУ руу зорчсон бөгөөд тэрээр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар  цахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор БНХАУ, Монгол улсын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсны улмаас өнөөдрийг хүртэл Монгол улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү компанийн гүйцэтгэх захирал Монгол улсад байхгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх бодит боломжгүй байсан.

Компанийн гүйцэтгэх захирал Монгол улсад хүрэлцэн ирэх боломжгүй /БНХАУ-ын хил одоог хүртэл хаалттай байгаа тул/ болж, компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн тул гүйцэтгэх захирлыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр сольж БНХАУ-ын иргэн FU овогтой FING –ийг томилсон.

Ийнхүү компанийн гүйцэтгэх удирдлага шинээр томилогдмогц бид тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж, 6.1.41.a-д “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадлагаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг" гэж заасан ба иргэн, хуулийн этгээд нь дээрх нөхцөл байдал тохиолдвол хөнгөлөлт эдлэх боломжийг хуулиар олгожээ.

2. Хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийг дээдэлсэнгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж төрийн захиргааны байгууллагын мэдэгдэх үүрэг, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нотлох баримт гаргаж өгөх эрхийг хуульчилсан байна.

Манай компани “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 87, 302” тоот хаяг хэвээрээ зөвхөн холбоо барих утасны дугаар өөрчлөлт орсныг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэх гэсэн боловч тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасны дагуу мэдэгдлүүдийг бидэнд хүргүүлээгүй ба манай компанийг тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалж үлдэх нөхцөл боломж, эрхээр хангаж ажиллаагүйд гомдолтой байна.

3. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийг биелүүлээгүй тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар нь хариуцагч нь тушаалыг манай компанид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

Манай компани маргаан бүхий захиргааны акт хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болохоос өмнө ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн болно.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмыг хариуцагч хэрэгжүүлж ажилласангүй.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээс СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: СТХХК нь ашигт малтмал ашиглах МV-0176718 MV-020432 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар “...захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ба Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу “ ... захиргааны актыг хүчингүй болгуулах” шийдвэр гаргуулах хүсэлтэй байна. Маргаан бүхий актын СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар манай компанийн эзэмшиж байсан ашигт малтмал ашиглах МV-0176718, MV-020432 дугаартай тусгай зөвшөөрлийн ашиглах эрх сэргэх юм.

Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд Ашигт, малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр дээр дурдсан манай компанийн тусгай зөвшөөрөл бүрийг “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй...” гэх үндэслэлээр цуцалсан ерөнхий, тойм мэдээлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын www.mrpam.gov.mn сайтаас харж танилцаж,  Ашигт малтмал, Газрын тосны газрын даргад манай компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж маргаан бүхий захиргааны актын үндэслэл нөхцөлийг мэдэх, өөрт тохиолдсон хүндэтгэн үзэх гарцаагүй шалтгааныг тайлбарласан.

Үүний дагуу 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн гомдлыг хүлээн авах тухай гомдол хүргүүлсэн байдаг. Мөн Ашигт малтмал, Газрын тосны газрын, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн A нь Монгол улсаас БНХАУ руу зорчсон бөгөөд тэрээр дэлхий нийтийг хамарсан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор БНХАУ, Монгол улсын хилээр нэвтрэх эрхийг зорчигчийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсны улмаас өнөөдрийг хүртэл Монгол улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү компанийн гүйцэтгэх захирал Монгол улсад ирж чадахгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон учраас бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд үйл ажиллагаанд доголдол үүссэн учраас компанийн гүйцэтгэх захирлаар Fu овогтой Fing-ийг томилж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн. Түүнчлэн хорио цээр тогтоосонтой холбоотой аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдож, төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн юм. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т заасан “хүндэтгэн үзэх” шалтгаан гэдэгт “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” болон Гамшгаас хамгаалах тухай хуульд орсон 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн өөрчлөлтөөр “4.1.2 буюу аюулт үзэгдэл гэдэгт хүчтэй цасан болон шороо шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, “цар тахал”, хортон шавж, мэрэгч тархах зэргийг” ойлгоно гэсэн байдаг. Иргэн, хуулийн этгээдэд дээрх нөхцөл байдал тогтоогдвол хөнгөлөлт эдлэх боломжийг хуулиар олгосон. Тухайлбал Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар татвар төлөх хугацааны хөнгөлөлт  эдлэх боломжтой байна. Монгол улс болон БНХАУ-ын хооронд чөлөөтэй зорчиж байсан бол манай компани ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээ цуцлуулахгүй байсан. Мөн хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 хоногийн өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрөл эзэмших болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан байх ба 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” мөн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж төрийн захиргааны байгууллагын мэдэгдэх үүрэг, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нотлох баримт гаргаж өгөх эрхийг хуульчилсан байна.

Энэ тухай Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.2, 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6-д “Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 51 дүгээр зүйлийн зүйлийн 51.7, 51.8, 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Манай компани Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 хороолол, нарны зам 87, 302 тоотод байрлах хаяг хэвээрээ ба зөвхөн утасны дугаарт өөрчлөлт орсныг 2022 оны 02 дугаар сарын 22-нд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэх гэсэн боловч тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Уг хаягаараа Ашигт малтмал, газрын тосны газартай олон жил албан бичиг, мэдэгдэл өгч, хүлээн авч ажиллаж байсан ба энэ тухай албан бичиг баримтууд хэрэгт авагдсан.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасан мэдэгдлүүдийг бидэнд хүргүүлээгүй ба манай компанийг тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалж үлдэх нөхцөл боломж, эрхээр хангаж ажиллаагүйд гомдолтой байна.

Мөн хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн ашиглаагүй, зөрчсөн гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны “Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн” 15 дугаар дүгнэлтийг Улсын Их хурал хүлээж авсантай холбоотой Захиргааны ерөнхий хуульд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар “бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж нэмэн, 3.3 буюу “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн хэсгийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т зааснаас бусад харилцааг зохицуулахад Захиргааны ерөнхий хууль нь салбар хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт, сүүлд гарсан хэм хэмжээ болж тухайн тохиолдлыг зохицуулахаар хуульчилсан байна. Иймээс хариуцагч шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн сонсох ажиллагааг явуулах ёстой байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” мөн хуулийн 13 дугаар 13.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно” гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна. Тодруулбал манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгож, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч нь мэдэгдэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй учраас маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгч чадаагүй. Манай компани маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт бүрэн төлсөн.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан “хууль, ёсны итгэлийг хамгаалах” гэсэн зарчмыг хариуцагч хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна.

 Иймд Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээс СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

5.1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын Соронзон толгой нэртэй газарт 2876.46 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын МV-017671 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр СТХХК-д олгосон байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Соронзон толгой нэртэй газарт 25.17 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын МV-015362 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1070 дугаар шийдвэрээр СТХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын “тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр MV-020432 тоот гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч СТХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5888 тоот албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хаягт байхгүй үндэслэлээр “Монгол шуудан” ХК-иас буцаалт хийгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр СТХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-017671, MV-020432 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн цуцалж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/900, 8/901 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хаягт байхгүй үндэслэлээр “Монол шуудан” ХК-иас буцаалт хийгдсэн байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр СТХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-017,  MV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: "Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан бичгийн хариу тайлбараа бүрэн дэмжиж байна. Мөн надад эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч СТХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч СТХХК “...Манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан БНХАУ-ын иргэн ALнь Монгол улсаас БНХАУ руу зорчсон бөгөөд тэрээр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар  цахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор БНХАУ, Монгол улсын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсны улмаас өнөөдрийг хүртэл Монгол улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ийнхүү компанийн гүйцэтгэх захирал Монгол улсад байхгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас бид тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх бодит боломжгүй байсан.

Компанийн гүйцэтгэх захирал Монгол улсад хүрэлцэн ирэх боломжгүй /БНХАУ-ын хил одоог хүртэл хаалттай байгаа тул/ болж, компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн тул гүйцэтгэх захирлыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр сольж БНХАУ-ын иргэн F овогтой F–ийг томилсон.

Ийнхүү компанийн гүйцэтгэх удирдлага шинээр томилогдмогц бид тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн.

Манай компани “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,11 дүгээр хороо, 143 дугаар хороолол, Нарны зам 8744, 34402” тоот хаяг хэвээрээ зөвхөн холбоо барих утасны дугаар өөрчлөлт орсныг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу хаягийн өөрчлөлтөө бүртгүүлэх гэсэн боловч тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй.

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-т заасны дагуу мэдэгдлүүдийг бидэнд хүргүүлээгүй ба манай компанийг тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалж үлдэх нөхцөл боломж, эрхээр хангаж ажиллаагүйд гомдолтой байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийг гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ” гэж,

Харин хариуцагчаас “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч СТХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр СТХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-01, MV-угаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн цуцалж шийдвэрлэсэн.

 Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/900, 8/901 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн боловч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хаягт байхгүй үндэслэлээр “Монол шуудан” ХК-иас буцаалт хийгдсэн байна ” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл,

3.1.  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Соронзон толгой нэртэй газарт 25.17 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын МV-0дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1070 дугаар шийдвэрээр,

Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын Соронзон толгой нэртэй газарт 2876.46 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын МV-01 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр тус тус СТХХК-д олгожээ.

Улмаар Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын “тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай” 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр MV-02тоот гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон байна.

 3.2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нэхэмжлэгч СТХХК-ийн тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр СТХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-01,  MV-02 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

5. Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга нь хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахдаа тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх, мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэхийг мэдэгдэх үүрэгтэй байна.

 6. Гэтэл хариуцагч нь энэ тухай нэхэмжлэгч СТХХК-д мэдэгдээгүй, мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөх, зөвшөөрөхгүй тухай тайлбар, нотлох баримт бичгийг гаргаж өгөх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй нөхцөлд тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдэхийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 8/5888 тоот албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хаягт байхгүй үндэслэлээр “Монгол шуудан” ХК-иас буцаалт хийгджээ.

8. Дээрх мэдэгдлийг хүргүүлсэн СТХХК-ийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүо, 1 Нарны зам 8, тоот хаяг нь өөрчлөгдөөгүй байх бөгөөд энэ нь шүүхэд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгч СТХХК нь  ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд төлж чадаагүй болох нь Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-ээр нотлогдож байх бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 8/2987 дугаар албан бичигт “...СТХХК-ийн зүгээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх тухай гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоотоор холбогдох баримтыг хавсарган ирүүлэхдээ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хавсарган ирүүлээгүй байх бөгөөд хэрэв ирүүлсэн бол судлан үзэх боломжтой байсан” гэх хариуг өгчээ.

10. Хэдийгээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй ч хариуцагчаас дээрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүйгээс цуцлагдах үндэслэл бүрдэж байгаа талаарх мэдэгдэл нэхэмжлэгчид хүргэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг түүнд олгоогүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь захиргааны акт хууль бус, хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.

11. Тодруулбал, нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө цаашид эзэмших, үйл ажиллагаа явуулах хүсэл зориг хангалттай илэрхий байгаа зэргийг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй юм.

12. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч СТХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Ашигтт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч СТХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн СТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.