Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч И.Ганбат, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,  улсын яллагч С.Бат-Орших, иргэдийн төлөөлөгч О.**********, хохирогчийн өмгөөлөгч А.Очбадрал, шүүгдэгч Л.**********, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310027001774 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хадам ээж, 3 хүүхдийн хамт хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, **********ын ********** дугаар гудамж ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ын ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.********** нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, **********хороолол, **********ын **********-********** тоотод байхдаа хадам ээж О.**********тай маргалдаж гар утас нүүрэнд шидэх, орон дээрээс татаж унагаах, өшиглөх зэргээр биед нь халдаж дэлүү, зүүн бөөрний эдийн няцрал, нарийн гэдэсний чацархайн уг болон бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн чацархай гэдэсний гялтант давхарга, зүүн бөөрний өөхлөг, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /600мл/, дух баруун нүдний зовхи, дээд уруул, хэвлийн баруун тохой, шуунд цус хуралт, зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

 

          Шүүгдэгч Л.**********: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв, шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хувиараа ламын ажил хийдэг, тухайн хаяг манай гэрийн хаяг биш, манай хадам дүүгийн хаяг, ээж бид нартай хамт амьдардаггүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би орондоо хэвтээд **********д уур хүрээд байсан учраас амандаа үглээд байж байтал ********** гэнэт уурлаад босож ирээд намайг орон дээрээс татаад унагаасан. Тэр үед би гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байгаад **********ийг татах үед орныхоо урд хэсэгт биеийнхээ зүүн ташаа хэсгээр газар их эвгүй унасан. Тэгээд тухайн үедээ их өвдөөд байсан учраас манай охин ********** нь түргэн тусламжийн 103 утсанд дуудлага өгтөл намайг ирж үзсэн эмч нь та согтууруулах ундааны зүйл уусан учраас нойр булчирхай чинь өвдсөн байна. Та эрүүл болохоороо харьяа дүүргийн эмнэлэгтээ хандаарай гэж надад хэлсэн, ...шөнө 04 цагт сэртэл миний бие их муу толгой эргэж дотор муухайраад байсан. Тухайн үед би охиноо дуудах гэтэл чадахгүй байсан. Тэгээд нэг сэрсэн чинь манай хүү Хатансайхан ирчихсэн байсан ба намайг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Эмнэлэг дээр иртэл намайг яаралтайгаар хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд хагалгаанд оруулсан. Тухайн үедээ миний биед бөөрний гадна талын уут урагдсан, дэлүү бяцралттай байна үзэж яаралтайгаар хагалгаа хийсэн. ...миний дух хэсэгт гараараа цохисон, дээд уруулд гараараа цохисон, ...эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг өгсөн...” /хавтас хэргийн 13-14, 93 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ээж гэрт орж ирээд орон дээр хэвтчихээд "та нар надад мөнгө өгдөггүй, надад сард 100-200 мянган төгрөг өг, би архи авч уумаар байна, та хоёр миний цалингийн зээлийг авхуулчхаад надад мөнгө өгөхгүй байна" гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Тэр үед манай нөхөр ********** уурлаад тэсэлгүй өөрийн гар утсыг аваад шидчихсэн. Тэр утас нь ээжийн нүүрийг оноод баруун хөмсөгнийх нь дээр хавдаад зүүн талд нь бага зэрэг зулгарсан. Тухайн үед би 2 сартай бага хүүхдээ хөхүүлж байгаад тавиад очиж байх хооронд манай нөхөр ээжийг нэг удаа түлхэж унагаасан. Ээж унах үедээ хоёр хүүхдийн суултуур дээр ар нуруу бөөр хэсгээрээ дарж унасан. Тэгээд дээрээс нь манай нөхөр ээжийг унасны дараа зүүн талын дэлүү бөөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Г.**********э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**********ийн гэрт чанга дуу гарч ********** хадам ээжтэйгээ маргалдаад байсан. Тэгтэл 23 цагийн үед зодоон болж байх шиг дуу чимээ сонсогдоод байхаар нь би **********ийн гэр рүү нь яваад орсон. Тэгтэл ********** эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нүүрний баруун талын хөмсөг орчимд хавдаж улайсан, бусад биеийн байдал нь өмд цамцтай байсан болохоор бэртэж гэмтсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан. ...Тэд хоорондоо хэрэлдээд Бааска эгч **********ийг янз бүрийн үгээр хэлж маргалдаад байсан. Тэгтэл ********** нь Бааска эгч рүү гартаа данх бариад цохих гээд дайрахаар нь би дундуур нь ороод тэвэрч аваад салгаад ********** бид хоёр гэрээс нь гартал ********** “буцаж гэртээ орохгүй ажилдаа явлаа. Наана чинь байвал хэрүүл маргаан болоод байх юм байна. Би өглөө 04 цагт Булган аймгийн Сайхан сум руу буяны ажилд явах ажилтай, би тийшээ явлаа” гээд гэрээсээ гараад явсан...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 09-ний ...21 цаг 45 минутад хадам ээж гаднаас согтуу орж ирсэн, ...согтуу орж ирээд мөнгө өгсөнгүй, утасны төлбөр төлж өгөөгүй гээд янз бүрийн юм яриад талийгаач хадам аавыг байсан бол та нар ингэхгүй гээд үглээд байхаар нь дуугүй унтаарай гэж хэлээд гарч яваад машиндаа орж суугаад өөрийн гар утсаараа покер тоглоод байж байхад гэр дотор эхнэр ээжтэйгээ хэрүүл хийгээд байсан. ...Намайг гэрт орох үед эхнэр зүүн талын орон дээр сууж байсан харин ээж зүүн талын орон дээр суугаад тэр хоёр хэрэлдэж байсан. ...Би хадам ээжийг унтаач гэж хэлээд ...**********ийн гэрт орж хэсэг сууж байгаад буцаад ороход хэрүүл дуусаагүй үглээд орон дээр хэвтэж байхаар нь ...миний уур хүрээд хадам ээжийг орон дээр хэвтэж байхаар нь хөнжилтэй нь татчихсан чинь хадам ээж газарт суугаа байдалтай унасан. ...баруун гарын булчин хэсэг дээр нь өөрийн гараа атгаж байгаад нэг удаа, зүүн хөлийнх нь дунд чөмөг булчин хэсэг дээр нь нэг удаа гараараа цохиод гараа татах гэж байгаад утсаараа дух хэсэгт нь хүрсэн...” /хавтаст хэргийн 28-31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8832 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. О.**********гийн биед дэлүү, зүүн бөөрний эдийн няцрал, нарийн гэдэсний чацархайн уг болон бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн чацархай, гэдэсний гялтант давхарга, зүүн бөөрний өөхлөг хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /600 мл/ дух баруун нүдний зовхи, дээд уруул, хэвлий баруун тохой, шуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. .  

3.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн Хүнд зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 42-45 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,  

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-10 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 32-39 дэх тал/,

- Шүүгдэгч Л.**********ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 63 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 54-56 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 54-59 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Л.********** нь 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, **********хороолол **********ын **********-********** тоотод байхдаа хадам ээж О.**********тай маргалдаж гар утас нүүрэнд шидэх орон дээрээс татаж унагаах, өшиглөх зэргээр биед нь халдаж дэлүү, зүүн бөөрний эдийн няцрал, нарийн гэдэсний чацархайн уг болон бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн чацархай гэдэсний гялтант давхарга, зүүн бөөрний өөхлөг, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /600мл/, дух баруун нүдний зовхи, дээд уруул, хэвлийн баруун тохой, шуунд цус хуралт, зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч О.**********гийн: “...Би орондоо хэвтээд **********д уур хүрээд байсан учраас амандаа үглээд байж байтал ********** гэнэт уурлаад босож ирээд намайг орон дээрээс татаад унагаасан. Би тэр үед гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байгаад **********ийг татах үед орныхоо урд хэсэгт биеийнхээ зүүн ташаа хэсгээр газар их эвгүй унасан. ...Шөнө 04 цагт сэрэхэд миний бие их муу толгой эргэж дотор муухайраад байсан. Тухайн үед би охиноо дуудах гэтэл чадахгүй байсан. Тэгээд нэг сэрсэн чинь манай хүү Хатансайхан ирчихсэн байсан ба намайг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Эмнэлэг дээр иртэл намайг яаралтайгаар хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд хагалгаанд оруулсан. Тухайн үедээ миний биед бөөрний гадна талын уут урагдсан, дэлүү бяцралттай байна гээд яаралтайгаар хагалгаа хийсэн. ...Миний дух хэсэгт гараараа цохисон, дээд уруулд гараараа цохисон, ...эмчилгээний зардалд 7,000,000 төгрөг өгсөн...” /хавтас хэргийн 13-14, 93 дахь тал/ гэсэн, 

Гэрч Б.**********ы: “...Ээж гэрт орж ирээд орон дээр хэвтчихээд “та нар надад мөнгө өгдөггүй, надад сард 100-200 мянган төгрөг өг, би архи авч уумаар байна, та хоёр миний цалингийн зээлийг авхуулчхаад надад мөнгө өгөхгүй байна” гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Тэр үед манай нөхөр ********** уурлаад тэсэлгүй өөрийн гар утсыг аваад шидчихсэн. Тэр утас нь ээжийн нүүрийг оноод баруун хөмсөгнийх нь дээр хавдаад зүүн талд нь бага зэрэг зулгарсан. Тухайн үед би 2 сартай бага хүүхдээ хөхүүлж байгаад тавиад очиж байх хооронд манай нөхөр ээжийг нэг удаа түлхэж унагаасан. Ээж унах үедээ хоёр хүүхдийн суултуур дээр ар нуруу бөөр хэсгээрээ дарж унасан. Тэгээд дээрээс нь манай нөхөр ээжийг унасны дараа зүүн талын дэлүү бөөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

Гэрч Г.**********ийн: “...**********ийн гэрт чанга дуу гарч ********** хадам ээжтэйгээ маргалдаад байсан. Тэгтэл 23 цагийн үед зодоон болж байх шиг дуу чимээ сонсогдоод байхаар нь би **********ийн гэр рүү нь яваад орсон. Тэгтэл ********** эгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нүүрний баруун талын хөмсөг орчимд хавдаж улайсан, бусад биеийн байдал нь өмд цамцтай байсан болохоор бэртэж гэмтсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан. ...Тэд хоорондоо хэрэлдээд Бааска эгч **********ийг янз бүрийн үгээр хэлж маргалдаад байсан. Тэгтэл ********** нь Бааска эгч рүү гартаа данх бариад цохих гээд дайрахаар нь би дундуур нь ороод тэвэрч аваад салгаад ********** бид хоёр гэрээс нь гартал ********** “буцаж гэртээ орохгүй ажилдаа явлаа. Наана чинь байвал хэрүүл маргаан болоод байх юм байна. Би өглөө 04 цагт Булган аймгийн Сайхан сум руу буяны ажилд явах ажилтай, би тийшээ явлаа” гээд гэрээсээ гараад явсан...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Л.**********ийн: “...2023 оны 07 дугаар сарын 09-ний ...21 цаг 45 минутад хадам ээж гаднаас согтуу орж ирсэн, ...согтуу орж ирээд мөнгө өгсөнгүй, утасны төлбөр төлж өгөөгүй гээд янз бүрийн юм яриад талийгаач хадам аавыг байсан бол та нар ингэхгүй гээд үглээд байхаар нь дуугүй унтаарай гэж хэлээд гарч яваад машиндаа орж суугаад өөрийн гар утсаараа покер тоглоод байж байхад гэр дотор эхнэр ээжтэйгээ хэрүүл хийгээд байсан. ...Намайг гэрт орох үед эхнэр зүүн талын орон дээр сууж байсан харин ээж зүүн талын орон дээр суугаад тэр хоёр хэрэлдэж байсан, ...би хадам ээжийг унтаач гэж хэлээд ...**********ийн гэрт орж хэсэг сууж байгаад буцаад ороход хэрүүл дуусаагүй үглээд орон дээр хэвтэж байхаар нь ...миний уур хүрээд хадам ээжийг орон дээр хэвтэж байхаар нь хөнжилтэй нь татчихсан чинь хадам ээж газарт суугаа байдалтай унасан. ...баруун гарын булчин хэсэг дээр нь өөрийн гараа атгаж байгаад нэг удаа, зүүн хөлийнх нь дунд чөмөг булчин хэсэг дээр нь нэг удаа гараараа цохиод гараа татах гэж байгаад утсаараа дух хэсэгт нь хүрсэн...” /хавтаст хэргийн 28-31 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8832 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: О.**********гийн биед дэлүү, зүүн бөөрний эдийн няцрал, нарийн гэдэсний чацархайн уг болон бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн чацархай, гэдэсний гялтант давхарга, зүүн бөөрний өөхлөг хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /600 мл/ дух баруун нүдний зовхи, дээд уруул, хэвлий баруун тохой, шуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 42-45 дахь тал/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 7-10 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 32-39 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч О.**********гийн эрүүл мэндэд учирсан дэлүү, зүүн бөөрний эдийн няцрал, нарийн гэдэсний чацархайн уг болон бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн чацархай, гэдэсний гялтант давхарга, зүүн бөөрний өөхлөг хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /600 мл/ дух баруун нүдний зовхи, дээд уруул, хэвлий баруун тохой, шуунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч Л.**********ийн түүний татаж унагаасан, өшиглөсөн, цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Л.**********, хохирогч О.********** нар нь хуульд заасны дагуу гэр бүлийн гишүүд биш, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай биш болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаад түр хамт амьдарч байсан талаарх үйл баримт тогтоогдсон учир шүүгдэгч Л.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.**********ийн хохирогч О.**********гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Л.**********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.********** шүүгдэгч Л.********** нь хохирогч О.**********г гэмтээсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Л.********** нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30,000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 02 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч О.**********гийн эрүүл мэндэд “дэлүү, зүүн бөөрний эдийн няцрал, нарийн гэдэсний чацархайн уг болон бүдүүн гэдэсний хөндлөн болон уруудах хэсгийн чацархай, гэдэсний гялтант давхарга, зүүн бөөрний өөхлөг хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /600 мл/ дух баруун нүдний зовхи, дээд уруул, хэвлий баруун тохой, шуунд цус хуралт, духанд зулгаралт” бүхий хүнд хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 7,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2310027001774 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ын **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ********** овогт **********ын **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын **********ийг 30,000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.**********д шийтгэсэн  30,000 /гучин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 30,000,000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 /хоёр/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2310027001774 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Л.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

                   ШҮҮГЧИД                                                      И.ГАНБАТ

 

                                                                                                                    Б.ОТГОНЦЭЦЭГ