| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0403/И |
| Дугаар | 417 |
| Огноо | 2020-12-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Б суманд төрсөн, ... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух, Х овогт С.Б-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд Улаанбаатар хотод ТМС-д суралцаж холбооны залгагч мэргэжил эзэмшсэн. Тэгээд 1986 оны 08 сарын 01-ний өдөр А аймгийн Б сумын холбоонд залгагчаар томилогдон ажилласан. Холбоонд 1991 оны 02 сар хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд энэ үед би том хүүхдээ төрүүлээд жирэмсний амралтаа авсан. Ер нь жирэмсний амралтын чөлөөг 1991 оны 05 сарын 01-ний өдрөөс сунгасан боловч би буцаж ажилдаа ороогүй юм. Ийм учраас 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд А аймгийн Б сумын холбоонд залгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. 1991 оны 05 сарын 01-нээс хойших хугацааг нөхөн даатгалд хамруулсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1991 оны 05 сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа юм гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь А аймгийн Б сумын холбоонд 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд залгагчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч С.Б нь А аймгийн Б сумын холбоонд 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд залгагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч С.Б-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
БНМАУ-ын холбооны яамны А аймаг дахь СХ-ийн холбооны газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “С.Б-г 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс Б сумын холбооны залгагчаар томилон ажиллуулсугай” гэсэн 95 дугаар тушаалын хуулбар
БНМАУ-ын холбооны яамны А аймаг дахь СХ-ийн холбооны газрын даргын 1989 оны 03 дугаар сарын сарын 22-ны өдрийн “С.Б-г баярын бичиг, гутлаар шагнасугай” гэсэн 29 тоот тушаалын хуулбар
БНМАУ-ын холбооны яамны А аймаг дахь СХ-ийн холбооны газрын даргын1991 оны 07 сарын 22-ны өдрийн “С.Б нь 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ба төрсний дараах болон ээлжийн амралтыг 1991 оны 05 сарын 01-нд дууссан учир өөрийн хүсэлтээр 1991 оны 05 сарын 01-нээс 1992 оны 01 дүгээр сарын 01 хүртэл хүүхэд асрах чөлөөг олгосугай” гэсэн 77 тоот тушаалын хуулбар
С.Б гэж нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “
1986 оны 08 сарын 01-ний өдөр Б сумын Холбооны салбарт 95 дугаар тушаалаар залгагчаар томилов,
1991 оны 05 сарын 01-ний өдрийн 77 дугаар тушаалаар нярай хүүхдээ асрах чөлөө олгов” гэсэн тэмдэглэгээ бүхий хөдөлмөрийн дэвтэр
1989 оны 03 сарын 22-ны өдрийн С.Б-г Аймгийн ҮЭ-ийн зөвлөл, Холбооны газраас зохион явуулсан залгагч нарын өдөрлөгийг угтсан эелдэг шуурхай залгагч уралдааны болзолд шалгарсан явдалд чинь талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэсэн баярын бичиг
1990 оны 07 сарын 05-ны өдрийн С.Б-г Цэцэрлэг хотод явагдсан соёл урлагийн өдрүүдэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй оролцсон явдалд талархаж аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав” гэсэн баярын бичиг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө давхар нотолсон баримтууд байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-г А аймгийн Б сумын холбоонд 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд залгагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Х боржигон овогт С.Б-г А аймгийн Б сумын холбоонд 1986 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 05 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд залгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц