| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.***********, шүүгдэгч Б.***********, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310039440034 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *********** инженеринг ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 21 дугаар хороо, *********** хороолол, ***********-09 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********гийн *********** /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*********** 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** хороолол *********** дугаар байрны 09 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.***********г “ээжтэй зүй бус харьцсан” гэж маргаан үүсгэж, улмаар цээжинд нь өшиглөх, хана мөргүүлэх, толгойд гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд 2-р /22/ шүдний цөгц хэсгийн хугарал, хоёр бугалга, шуу, цээж, нуруу, хоёр гуянд цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.*********** нь “…Шүүхэд мэдүүлэг гаргахгүй, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж мэдүүлэг гаргахгүй, тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, болсон үйл явдлыг мэдэж байгаа, урьд өмнө ***********гийн биед халдаж байгаагүй, гэр бүлийн маргаан бол байсан, над руу өшиглөөд дайраад байсан, миний биед учирсан гэмтэл байхгүй. Барилгын компанид ажиллаж байгаа, *********** ажлаа хэвийн хийгээд явж байгаа, байнга уулздаг, хамт амьдрахгүй байгаа, хүүхэд өвөө, эмээ дээр байгаа. Харилцаа хамаарлын хувьд уучлал гуйгаад эргэж авчрах гээд байж байгаа, хохиролд баримтаар гарсан зардлыг төлсөн, 850,000 төгрөгийг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** хотхоны *********** байрны 09 тоотод нөхөр ***********, охин Учрал нарын хамт амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай хадам ээж *********** нойр булчирхайн үрэвсэл, бөөрний үрэвсэл зэрэгтээ өдрийн эмчилгээ хийлгэхээр манайд ирсэн байсан ба манайд ирээд 5 хонож байсан юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хадам ээж ***********ийг эмнэлэгт хэвтсэн гэж ойлгоод ах ***********, эгч ***********, ач охин Жавхлан нар эргэхээр ирсэн ба эмнэлэгт байхгүй байсан учраас манай Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** хотхоны *********** байрны 09 тоотод орой 17 цагийн орчимд ирцгээсэн. Тэгээд нөхөр ***********, хадам ээж ***********, ах ***********, эгч ***********, би бид 5 хоол цай хийж идээд 5 гар хөзөр тоглосон. Тэгээд нөхөр ***********, би, эгч *********** бид 3 хөзөр тоглонгоо Сэнгүр, Нийслэл нэртэй 2 литрийн пивоноос 2-3-ыг авч уусан ба ах *********** нэг аягыг уусан хадам ээж *********** жимстэй Сэнгүр радлер нэртэй 1-2 лаазтай пиво уусан. Тэгээд орой 12 өнгөрч байхад ах ***********, эгч ***********, ач охин Жавхлан нар явцгаасан ба би гэрээ цэвэрлэж эхэлсэн ба нөхөр *********** “би маргааш ажлаа шууд тасална, утсаа унтраана” гэх зэрэг зүйл ярихаар нь би жаахан хүүхэд шиг зан гаргах юм, хариуцлагатай байхад яадаг юм, ядаж ажил руугаа залгаад хэлэх хэрэгтэй гэж хэлсэн чинь би мэдэж байна, ажил хийх үгүйгээ чамаар заалгахгүй гэх зүйл ярьж хэрүүл эхэлсэн ба хадам ээж хажуугаар бас яагаад хэрэлдээд байгаа юм гээд үглээд байсан, тэгээд нэлээн удаан маргалдсан, одоо болъё унтацгаая гэсэн унтахгүй, болихгүй хэрүүл хийгээд, Нийслэл нэртэй лаазтай пиво уугаад байсан. Тэгээд би хадам ээжийг та чимээгүй байж бай, дуугай болчих оо, хоёр хүн хэрэлдэж байхад та чимээгүй байх хэрэгтэй, дандаа хүүгээ өмөөрч байх юм, тэгээд байхаар чинь хүү чинь ийм ааштай болж байгаа юм гэж хэлсэн чинь хадам ээж *********** чи миний дууг хорьдог хэн бэ гэх зэргээр хэрүүл эхэлсэн ба нөхөр *********** чи манай ээжийн дууг хорьдог хэн бэ гээд намайг араас дагаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд жижиг өрөөнд ороод би чанга дуугаар одоо больчхооч дээ, болно ш дээ гэх зэргээр орилсон чинь нөхөр *********** чи яагаад жүжээд байгаа юм гэх зэргээр хэрүүл маргаан хийгээд, чимээ их гарсан учраас гэнэт хаалга тогшоод цагдаа нар ороод ирсэн ба тэгээд манай нөхрийг цагдаа нар хувцсаа өмс, бусдын амгалан тайван байдал алдагдууллаа гээд аваад гарахаар нь би араас нь гараад цагдаа нараас гуйгаад өнөөдөр гэрт нь үлдээгээд өгөөч эрүүлжүүлэх рүү аваад явчихвал бүр их асуудал үүснэ, одоо маргаан үүсгэхгүй гэх зэргээр гуйж байгаад нөхрөө авч үлдсэн. Тэгээд би нөхрийгөө оруулчхаад шууд ариун цэврийн өрөө орсон. Тэгээд нөхөр *********** хадам ээжид намайг буруугаар ойлгуулах зүйл яриад байсан. Тэгээд би ариун цэврийн өрөөнөөс гараад ирсэн чинь нөхөр намайг хоёр хөл, гар руу цохиж, өшиглөөд байсан, хадам ээж *********** чи ёстой бузар хүүхэн байна гэх зэргээр зүй бусаар хэлж салаавч гаргаад байсан. Тэгээд би та одоо больчхооч гээд нөхөртөө хандан хадам ээжид буруу ойлголт өгснөөс болоод ээж чинь над руу салаавч гаргаад байна гэхэд чи угаасаа хүнтэй явалддаг биз дээ, үнэн ш дээ гэх зэрэг зүйл яриад байсан. Тэгээд хадам ээж би явлаа гээд гэрээс гараад явчихсан, нөхөр *********** араас нь гараад хайсан боловч ололгүй буцаад ороод ирсэн, над руу чамаас болж миний ээж явчихлаа, чи ямар санаа зовдоггүй юм бэ гэх зэргээр дайраад байсан. Тэгээд дахиад хэрүүл хийгээд, загнаад, хараагаад өшиглөөд байсан. Тэгээд маргалдаж байгаад *********** унтаад өгсөн, хадам ээж 30-40 минутын орчмын дараа гэрт орж ирсэн ба намайг хөөж явуулчхаад тайван унтаж байх шив дээ, ямар бузрын хүүхэн бэ, анх чамайг бэр гуйх гэж очиход эсгий гэрт амьдардаг ядуу байсан биз дээ, буриадууд угаасаа ийм ш дээ гэх зэргээр намайг болон гэр бүлийн гишүүдийг доромжлоод, үг хэлээр дайраад байхаар нь та одоо унтчих гэж хэлэхэд ороо засаад унтсан. Тэгээд би зураг дарах дуу гарахаар нь сэрсэн ба хадам ээж миний зургийг дарчихсан, чамайг баримтжуулсан, бичлэгийг чинь хийчихсэн, ажил дээр чинь очиж шившиг болгоно, ажлаас чинь халуулна гэх зэргээр хэрүүл хийгээд дайраад байхаар нь нөхөр *********** ээж та одоо боль, цагдаа нар хүртэл ирсэн хамаг хэрүүл маргаан дуусчихсан гэх зэргээр хэлээд ээжтэйгээ маргалдаад ээжийгээ цохих гэж дайрахаар нь би яах гээд байгаа юм бэ гээд болиулсан чинь эргэж хараад миний нүүр рүү цохисон. Тэгээд ээж нь намайг чи миний хүүг шоронд суулгах гэсэн гэх зэргээр дайраад байсан, нөхөр *********** чамаас болж ээжтэйгээ маргалдлаа гэхэд ээж нь ээж, хүү хоёрыг муудалцууллаа, би чамайг ахад нь хэлж алуулна гэх зэргээр дайраад байхаар нь би явлаа машины түлхүүр өг гэхэд машиндаа үхлээ юу гэх зэргээр орилж чарлаад түлхүүр шал руу маш чангаар шидсэн ба би түлхүүрээ аваад халаасандаа хийсэн. Тэгээд би шинэ утас аваад удаагүй байсан, дэрэн доогуураа хийчихсэн байсан чинь миний утсыг булаацалдаад чиний наад утсыг чинь зарж, байрны төлбөрөө төлнө гэж надтай булаацалдаад миний хувцсыг ураад маргалдаад байхаар нь би өгөхгүй гээд булаацалдаад намайг хана руу түлхээд, цохиод хоёр гар руу цохиод байхаар нь би гэдэс рүү нь жийсэн чинь шкафны хаалга охины хажууд уначихсан чинь хүүхэд оночихлоо гээд миний нүүр рүү 2 удаа цохисон ба тухайн үед миний шүд хугарсныг мэдээгүй. Тэгээд намайг гэрээс хөөгөөд байхаар нь би ээжтэйгээ уйлаад ярьсан. Тэгээд би хадам ээжид өгөх гэж байсан угаалгын машинаа гаргах гээд байж байсан чинь нөхөр *********** угаалгын машин руу өшиглөөд би тагтны хаалга угаалгын машин хоёрын дунд хавсрагдаж цохигдоод байхаар нь болиоч, өвдөөд байна гээд дахиад маргалдсан, нөхөр угаалгын машин аваад тагтны цонхоор шидчихсэн. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирээд нөхөр ***********, хадам ээж ***********, охин Учрал бид дөрвийг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Манай дүү Одгэрэл цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байсан, эмэгтэй хүнийг ийм болтол нь зодож нүдэж доромжлоод байхдаа яадаг юм гээд хацар луу нь алгадчихсан чинь хадам ээж, нөхөр хоёр манай дүү рүү дайраад байсан, цагдаа болон дүүгийн нөхөр салгасан. Нөхөр *********** нь миний хөл, гар, цээж хэсэг рүү гар болон хөлөөрөө өшиглөж цохисон, нүүр рүү алгадаж, хана болон хаалганд хавсарч цохисон, мөн миний хөл, гар цээж хэсэг хөхөрчихсөн, 1 шүд хугарсан, гуяны хэсэг арьс зулгарсан байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Нөхөр *********** нь урьд нь намайг ганц хоёр удаа цохиж байсан ба хөхрөлт үүсдэг байсан. Тэгээд хэл амаар зүй үг хэлээр доромжилж хардаж чанга дуугаар орилж хашгирдаг байсан. Би маш их гомдолтой байна. Хугарсан шүд ээ янзлуулмаар байна. Намайг зүй бус үг хэлээр үргэлж доромжилдог байсан...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 эмнэлэгт өдрийн эмчилгээ хийлгэж байсан ба *********** хорооллын ***********-9 тоотод хүүгийндээ байсан. Тэгээд би өдрийн эмчилгээгээ хийлгээд хүү ***********ын гэрт *********** хорооллын ***********-9 тоотод ирэхэд манай ах ***********, эгч ***********, нар намайг эргэж ирэх зорилгоор манай хүү ***********ын гэрт нь ирсэн. Тэгээд бид нар цай хоол хийж идчихээд, ярьж сууж байгаад хүү *********** нь дэлгүүрээс Сэнгүр нэртэй 2 литрийн пиво 2 аваад ороод ирсэн. Тэгээд хүү ***********, бэр охин *********** нар уусан, манай төрсөн ах ***********, эгч *********** нар эмчилгээтэй, өвчтэй байсан учраас амсаад өгсөн, тэгж их уугаагүй, би бас өдрийн эмчилгээтэй байсан учраас 1 ширхэг лаазтай, жимстэй пиво уусан. Тэгээд байж байгаад орой 20 цагийн орчимд ах ***********, эгч *********** нар гэртээ харьцгаасан, би хүү ***********, бэр ***********, ач охин Учрал бид 4 гэртээ үлдсэн, хүү, охин 2 пиво их уусан, халамцуу байсан. Хүү *********** бэр охин ***********г тамхи татахаа боль, муу зуршлаа боль гэж эртнээс хэлж байгаа гэхэд *********** нь миний хувийн орон зай, чамд хамаагүй, би энийг чинь багаасаа хэрэглэчихсэн гарахгүй, чадахгүй гэж хэлсэн, *********** нь би чиний муу зуршлыг ээж аавд чинь хүртэл хэлсэн, миний үгэнд ордоггүй юм гэж танай ээж аав хэлсэн гэх зэргээр хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд нилээн удаан хэрэлдэж маргалдаад манай хүү уйлаад надад хэцүү байна, гэр бүлийн уур амьсгал тааруу байна, ажлынхантайгаа гарахаараа хоногоор яваад үүрээр гэртээ ирдэг болсон, гэр бүлийн гадуур харилцаатай болсон юм шиг байна гэхээр нь би та хоёрын амьдралыг болж бүтээд байна гэж бодсон гээд миний уур маш их хүрсэн. Тэгээд бэр *********** нь ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд чи худлаа ярилаа гээд хүү ***********тай маргалдаж, дахиад хэрүүл эхэлсэн. Тэгээд би уурлаад бэр ***********г чи ер нь янхан юм уу? Хаашаа юм? Үр хүүхдээ боддоггүй юм уу? гэх зэргээр хэлэхэд нөхөр *********** руу уурлаад хэрүүл хийгээд байхаар нь би гэрээс нь гараад явчихсан. Тэгээд 30 орчим минут гадаа нь сууж байгаад гэр рүү нь ороход 2 цагдаа ирчихсэн байсан, энэ айлд юу болоод байна вэ? гэхээр нь энэ айлын хүмүүс хоорондоо маргалдаад байна гэж хэлээд хаалга тогшиход *********** онгойлгож өгсөн, надтай цуг 2 цагдаа гэрт нь орсон. ...Дахиад хэрүүл хийж эхэлсэн, би та 2 наашаа хүрээд ир ярилцъя, хүү ***********ын хэлж байгаа зүйл үнэн юм уу? гэхэд би чамтай харьцахгүй, дуугай бай гээд байхаар нь би дуугай байж чадахгүй, чи надтай ярилцахгүй байгаа юм чинь энэ хүүхдийн ярьж байгаа үнэн юм байлгүй гэж хэлсэн. Би ерөөсөө танайд хонохоо болилоо гээд гэрээс нь дахиад гараад явсан ба нэлээн байж байгаад үүрийн 5 цагийн орчимд хаалга тогшиход онгойлгохгүй байсан нэлээн удаан тогшиход *********** хаалга онгойлгож өгсөн. *********** миний ээжийг хүндэлдэггүй, ийм ёс зүйгүй хүн ш дээ гээд эхнэр рүүгээ дайраад хэрүүл хийгээд байхаар нь гэрээс нь гарсан. Тэгээд гэрт ороход цагдаа нар ирчихсэн, шөнөжин хэрэлдэж маргалдсан гэхэд цагдаагийн хэлтэс дээр ***********, ***********, би, ач охин Учрал бид 4 ирсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд үүдэн дээр ирэхэд ***********гийн дүү манай хүү *********** алгадаад, 1 удаа өшиглөсөн, цагдаа нар салгасан. Тэгээд би яаж байгаа юм гэхэд тэр охин дүү нь битгий солиор гээд байхаар нь би янхан эгчийгээ захирчхаад надтай юм яриарай гэж хэлсэн. Би ***********, *********** нарт үргэлж архиа багасга, гэр бүл ээ бод гэж захидаг...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,
Гэрч Ц.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** хороолол *********** байрны 9 тоотод цагдаагийн байгууллагад эмэгтэй хүн орилж чарлаад байна. Гэр бүлийн нүдээн болоод байх шиг байна гэсэн дуудлагын дагуу тус хаягаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.***********ын хамт дуудлага мэдээллийг шалгахаар очсон. Тэгээд *********** дугаар байрны 09 тоотод ороход ***********, *********** нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгээд нөхөр ***********ыг хэлтэс рүү авч явах гэсэн боловч эхнэр *********** гомдол саналгүй, цохиж зодсон зүйл байхгүй гэсэн болохоор аюулын зэргийн үнэлгээ хийгээд, дуудлагыг гомдол мэдээллийн бүртгэлд авсан. Дуудлагаар очоод гэрт нь орох үед ***********, *********** нар унтлагын жижиг өрөөндөө хэрүүл маргаан хийсэн байдалтай том өрөөнд ээж нь байсан. Тухайн үед тагтыг шалгаж үзэх боломжгүй байсан, цонхоор эд зүйл унасан зүйл байгаагүй. Дуудлага мэдээллээр очих үед Г.***********гийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, тухайн үед хуруу тулчихлаа, толгой өвдөөд байна гэсэн зүйл л ярьсан...” /хавтас хэргийн 58 дах тал/ гэсэн,
Гэрч Г.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** хороолол *********** байрны 9 тоотод цагдаагийн байгууллагад эмэгтэй хүн орилж чарлаад байна, гэр бүлийн зодоон нүдээн болоод байх шиг байна гэсэн дуудлагын дагуу тус хаягаар эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.***********гийн хамт дуудлага мэдээллийг шалгахаар очсон. Тэгээд *********** дугаар байрны 09 тоотод ороход ***********, *********** нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан. Тэгээд нөхөр ***********ыг хэлтэс рүү авч явах гэсэн боловч эхнэр *********** гомдол саналгүй, цохиж зодсон зүйл байхгүй гэсэн болохоор аюулын зэргийн үнэлгээ хийгээд, дуудлагыг илтгэх хуудсаар гомдол мэдээллийн бүртгэлд авсан. Дуудлагаар очоод гэрт нь орох үед ***********, *********** нар унтлагын жижиг өрөөндөө хэрүүл маргаан хийсэн байдалтай ээж нь том өрөөнд байж байсан. Тухайн үед тагтыг шалгаж үзэх боломжгүй байсан. Дуудлага мэдээллээр очих үед Г.***********гийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, толгой өвдөөд байна гэсэн зүйл л ярьсан...” /хавтас хэргийн 60 дах тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.*********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай гэрт *********** гэх ээжийн төрсөн ах, *********** гэх ээжийн төрсөн эгч нар нь манай ээж ***********ийг эргэхээр ирсэн. Ойрд уулзалдаагүй хүмүүс баяр хөөр болж хоол цай идэцгээсэн, хөзөр тоглох зуураа пиво уусан. Оройн 18-19 цагийн үед ах ***********, эгч *********** нар гэр лүүгээ буцсан, ээж ***********, эхнэр *********** бид нар үлдсэн. Манай эхнэр тамхи татдаг, тэгээд эхнэртээ тамхи татахаа болих талаар хэлдэг байсан, миний үгийг тоодоггүй байсан. Тухайн өдөр би эхнэртээ хандан тамхи татахаа больчихвол яасан юм бэ? гэхэд эхнэр миний эрхийн асуудал гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байтал цагдаа нар ирсэн, ямар ч асуудал үүсгэхгүй одоо амарлаа гэж хэлээд амрахаар болсон. Өглөө эхнэр бид 2 дахиж маргалдаж эхэлсэн, эхнэр *********** миний хөлийг өшиглөөд цээж рүү цохиод байхаар нь миний уур хүрээд биеэ барьж чадалгүй нүүр лүү нь түлхчихсэн, алгадсан байж магадгүй, санахгүй байна. Тэгээд бид 2 маргалдаад, охин маань уйлаад байж байтал цагдаа нар ирээд ээж, эхнэр, охин бид дөрвийг аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон асуудлын тухайд ээж эхнэрт хандан нөхрийнхөө үгийг авсангүй, тоосонгүй гэх зэрэг үгийг хэлсэн. Би өмнө нь эхнэр ***********г цохиж зодож байгаагүй, хаяа гэр бүлийн маргаан гардаг байсан ч гэмтэл бэртэл учруулж байгаагүй. Нэгнийгээ чимхэх, түлхэх, алгадах тохиолдол хэн хэнд нь байдаг байсан. Би эхнэртэйгээ маргалдсанаас хойш эхнэрээсээ уучлалт гуйж, эвлэрэхийг хүсэж байгаа талаар утсаар ярихдаа хэлсэн... ” /хавтаст хэргийн 16-17, 62 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13480 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.***********гийн биед зүүн дээд 2 дугаар /22/ шүдний цөгц хэсгийн хугарал, хоёр бугалга, шуу, цээж, нуруу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 19-21 дэх тал/ гэсэн,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,
- Аюулын зэргийн үнэлгээ /хавтас хэргийн 5-6 дах тал/,
- Зөвлөгөө авах бичиг /хавтаст хэргийн 22-23 дах тал/,
- Хэвлийн хөндийн эрхтнүүдий хэт авиан оношлогоо /хавтаст хэргийн 24 дэх тал/,
- Хохирлын баримт /хавтас хэргийн 63-64 дэх тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 66-68 дахь тал/,
- Шүүгдэгч Б.***********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дах тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 33 дах тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27,29 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тараалх тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дах тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.*********** 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *********** хороолол *********** дугаар байрны 09 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.***********г “ээжтэй зүй бус харьцсан” гэж маргаан үүсгэж, улмаар цээжин тус газарт өшиглөх, хана мөргүүлэх, толгойн тус газарт нь гараараа цохих зэргээр биед нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.***********гийн: “...Миний хувцсыг ураад маргалдаад байхаар нь би өгөхгүй гээд булаацалдаад намайг хана руу түлхээд, цохиод хоёр гар руу цохиод байхаар нь би гэдэс рүү нь жийсэн чинь шкафны хаалга охины хажууд уначихсан чинь хүүхэд оночихлоо гээд миний нүүр рүү 2 удаа цохисон ба тухайн үед миний шүд хугарсныг мэдээгүй юм...” /хавтас хэргийн 10-11 дэх тал/ гэсэн,
Гэрч Д.***********: “...хүнд гар хүрч болохгүй, хүний эрхэд халдаж болохгүй гэж хэлсэн чинь хэн хэн нь миний үгийг хүлээж аваагүй...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,
Гэрч Ц.***********гийн: “...Гэр бүлийн нүдээн болоод байх шиг байна гэсэн дуудлагын дагуу тус хаягаар эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.***********ын хамт дуудлага мэдээллийг шалгахаар очсон. Тэгээд *********** дугаар байрны 09 тоотод ороход ***********, *********** нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоорондоо хэрүүл маргаан хийгээд байж байсан юм...” /хавтас хэргийн 58 дэх тал/ гэсэн,
Гэрч Г.***********ын: “...Тухайн үед тагтыг шалгаж үзэх боломжгүй байсан ба цонхоор эд зүйл унасан зүйл байгаагүй бөгөөд цонхнууд нь хаалттай байсан. Дуудлага мэдээллээр очих үед Г.***********гийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, толгой өвдөөд байна гэсэн зүйл л ярьсан...” /хавтас хэргийн 60 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.***********ын: “...Өглөө болоход эхнэр бид 2 дахиж маргалдаж эхэлсэн, эхнэр *********** миний хөлийг өшиглөөд цээж рүү цохиод байхаар нь миний уур хүрээд биеэ барьж чадалгүй нүүр лүү нь түлхчихсэн юм, алгадсан байж магадгүй юм санахгүй байна...” /хавтаст хэргийн 16-17 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 13480 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.***********гийн биед зүүн дээд 2-р /22/ шүдний цөгц хэсгийн хугарал, хоёр бугалга, шуу, цээж, нуруу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 19-21 дэх тал/ гэсэн, зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч Г.***********гийн эрүүл мэндэд учирсан зүүн дээд 2-р шүдний цөгц хэсгийн хугарал, хоёр бугалга, шуу, цээж, нуруу, хоёр гуянд цус хуралт нь шүүгдэгч Б.***********ыг түүнийг цохисон нь идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.*********** хохирогч Г.***********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 06 /зургаа/ жил хамт амьдарч байгаа, дундаасаа нэг хүүхэдтэй хамтран амьдрагч болох болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тэдний хэн аль нь энэ талаар маргаагүй, шүүгдэгч Б.***********ын хамтран амьдрагч Г.***********гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.***********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч Б.*********** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг төлж барагдуулсан нь төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Саруултуяагийн эрүүл мэндэд “зүүн дээд 2-р шүдний цөгц хэсгийн хугарал, хоёр бугалга, шуу, цээж, нуруу, хоёр гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 542,990 төгрөг баримтаар нэхэмжилсэн шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 850,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй, баримтаар гаргаж өгсөн хохирол болон сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж шүүхэд мэдэгдсэн тул хохирогч Г.*********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн 2310039440034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гийн ***********ыг 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.***********т шийтгэсэн 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********** уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***********, хохирогч Г.***********д хохиролд 850,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Г.*********** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2310039440034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.*********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.*********** гомдолтой гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР