Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

 

 

  2024        02          15                                   2024/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

Хохирогч У.А,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.О.Б холбогдох эрүүгийн 2306 00368 0341 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь “шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч У.Атай үерхэх нэрийдлээр хохирогчийн итгэлийг олж авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн У.Агийн Хаан банкны 00 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр 4,350,000 төгрөгийг, өөрийн найз Т.Н эзэмшлийн Хаан банкны 00 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч У.Агийн эзэмшлийн 2,414,500 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 3 ширхэг алтан бөгж, Самсунг-А53 загварын гар утас зэргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч У.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...хэлэх зүйлгүй, аймаар худалч, одоо хүртэл хохирол төлсөн зүйл байхгүй, уучлалт гуйгаагүй надад учирсан хохирол болох 6,764,500 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.Б 2022 оны 08 сараас үерхэж эхэлсэн тэгээд 11 сарын үеэр гэр орноор орж гардаг болсон, тэгээд би нийт 4,500,000 төгрөгийн зээл авч өгсөн. Тэндээс 3 сая гаруй төгрөгийн зээл үлдсэн, бас миний ээмэг бөгж, гар утас, өдрийн зээл 3 алтан бөгж зэрэг зүйлүүдийг ломбарданд тавьсан. Н гэх найзынхаа дансаар мөнгөө авдаг, сүүлд 12 сард хуучин ажил дээр нь очоод асуухад чиптэй гэдгийг нь мэдсэн, бас хүмүүсийг залилдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, Хохирогч У.Агийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дараа нь тооцож үзэхэд 4,350,000 төгрөг өгч тухайн мөнгөнөөсөө 2,650,000 төгрөгийг буцаан авч, одоо үлдэгдэл 1,700,000 төгрөг өгөх ёстой байгаа. Мөн грамм нь тодорхойгүй 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон ээмэг, мөн Самсунг-А32 загварын гар утас зэрэг эд зүйлсийг авах ёстой байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банканд 00 дугаарын дансыг 2018 оноос хойш ашиглаж байгаа ба 2022 оны 11 сараас 12 cap хүртэл 1 сарын хугацаанд өөрийн найз О.Бт интернэт банк, болон виза картаа өгч ашиглуулж байсан. Харин 12 сараас хойш О.Б болон өөр ямар нэгэн хүнд огт ашиглуулаагүй. Одоо бол өөрөө ашиглаж эзэмшиж байгаа. “Хүнээс мөнгө авах гэсэн юм” гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Би нэг нутгийн залуу учир итгээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20-21/,  “Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/361 дугаартай албан бичиг, депозит дансны хуулга /хх-ийн 26-32/, шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 99/, Шүүгдэгч О.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, шүүгдэгч О.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 59/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 66-72/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 73-76/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 77-96/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч О.Б нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч У.Атай үерхэх нэрийдлээр хохирогчийн итгэлийг олж авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн У.Агийн Хаан банкны 00 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр 4,350,000 төгрөгийг, өөрийн найз Т.Нэзэмшлийн Хаан банкны 00 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч У.Агийн эзэмшлийн 2,414,500 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 3 ширхэг алтан бөгж, Самсунг-А53 загварын гар утас зэргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6,764,500 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгчээс гаргаж өгөөгүй байх тул гаргуулах саналтай” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.о“...Манай үйлчлүүлэгч нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа учраас хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба мөн шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч О.Б нь хохирогч У.Атай үерхэх нэрийдлээр Хуурч, хохирогчийн итгэлийг олж авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд иргэн У.Агийн Хаан банкны 00 тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр 4,350,000 төгрөгийг, өөрийн найз Т.Нэзэмшлийн Хаан банкны 00 тоот дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч У.Агийн эзэмшлийн 2,414,500 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, 3 ширхэг алтан бөгж, Самсунг-А53 загварын гар утас зэргийг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хохирогч У.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би О.Б 2022 оны 08 сараас үерхэж эхэлсэн тэгээд 11 сарын үеэр гэр орноор орж гардаг болсон, тэгээд би нийт 4,500,000 төгрөгийн зээл авч өгсөн. Тэндээс 3 сая гаруй төгрөгийн зээл үлдсэн, бас миний ээмэг бөгж, гар утас, өдрийн зээл 3 алтан бөгж зэрэг зүйлүүдийг ломбарданд тавьсан. Нгэх найзынхаа дансаар мөнгөө авдаг, сүүлд 12 сард хуучин ажил дээр нь очоод асуухад чиптэй гэдгийг нь мэдсэн, бас хүмүүсийг залилдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, Хохирогч У.Агийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дараа нь тооцож үзэхэд 4,350,000 төгрөг өгч тухайн мөнгөнөөсөө 2,650,000 төгрөгийг буцаан авч, одоо үлдэгдэл 1,700,000 төгрөг өгөх ёстой байгаа. Мөн грамм нь тодорхойгүй 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон ээмэг, мөн Самсунг-А32 загварын гар утас зэрэг эд зүйлсийг авах ёстой байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Гэрч Т.Нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банканд 00 дугаарын дансыг 2018 оноос хойш ашиглаж байгаа ба 2022 оны 11 сараас 12 cap хүртэл 1 сарын хугацаанд өөрийн найз О.Бт интернэт банк болон виза картаа өгч ашиглуулж байсан. Харин 12 сараас хойш О.Б болон өөр ямар нэгэн хүнд огт ашиглуулаагүй. Одоо бол өөрөө ашиглаж эзэмшиж байгаа. “Хүнээс мөнгө авах гэсэн юм” гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Би нэг нутгийн залуу учир итгээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00дугаартай хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20-21/,  “Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29/361 дугаартай албан бичиг, депозит дансны хуулга /хх-ийн 26-32/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 99/, шүүгдэгч О.Бын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Быг  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч У.Агийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  нийт 6,764,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч У.А нь баримтаар хохирол болох 6,764,500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч О.Б нь хохирол төлөөгүй байх тул шүүгдэгч О.Боос 6,764,500 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Ад олгох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх дүгнэлтийг,  Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө ялын сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Манай үйлчлүүлэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Асаргаанд байдаг аав болон 1 нас хүрч байгаа охин хоёроо хардаг байгаа. Энэ хүнээс өөр харах хүн байхгүй. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг шүүхэд тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч О.Б нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн шүүгдэгч О.Б нь бага насны хүүхэдтэй, хүнд өвчтэй эцгээ асардаг гэх боловч шүүхэд ирүүлсэн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар зэрэг баримтаар ганц бие эцэг болох нь тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, хохирогч “Нэхэмжлэх зүйлтэй, санал гомдолтой” гэх тайлбар зэрэгт тус бүрт нь дүгнэлт хийж, дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч О.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт О.Б Эрүүгийн хуулийн тугсай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Боос 6,764,500 төгрөгийг гаргуулж хохирогч У.Ад олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.СОЛОНГОО