Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/187

 

 

 

 2024        02          21                                     2024/ШЦТ/187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч З.Өлзийхүү,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

шүүгдэгч Г.Өнарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Өд холбогдох эрүүгийн 2306 05863 0210  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Өнь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ф” нэртэй зочид буудлын 201 тоот өрөөг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хууль бусаар нэвтэрч, хохирогч Г.Б эзэмшлийн Самсунг А12 загварын гар утас, хохирогч М.Оэзэмшлийн Самсунг Галакси А8 загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Г.Өнь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 00дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ф” нэртэй зочид буудлын 201 тоот өрөөг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж хууль бусаар нэвтэрч, хохирогч Г.Бэзэмшлийн Самсунг А12 загварын гар утас, хохирогч М.Оэзэмшлийн Самсунг Галакси А8 загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр 22 цагийн үед ажлаа тараад Сансар захын урд талд байрлалтай Ф зочид буудлын 201 тоотод очсон. Тухайн үед манай найз уг зочид буудлын өрөөг түрээсэлчихсэн байсан юм. Орой 23 цагийн үед О гаднаас нэг том пиво барьж ирснийг бид гурав хувааж ууж юм ярьж байгаад 05 цагийн үед бид гурав унтсан. Тэгсэн чинь 07 цагийн үед хажуугийн 203 тоот өрөөнд байх нэг эрэгтэй хүн манай өрөөний хаалгыг татаж шагайчихаад буцаж явчхаад толгой дээр тавьчихсан байсныг аваад гарчихсан байна лээ. Дахин эргэж ирж өрөөнд маань ороод гарч байгаа нь камерт бичигдсэн байсан. Би тухайн үед миний утас ширээн дээр, Огийн утас миний унтаж байсан орны толгой дээр тавьчихсан байсныг аваад гарчихсан байна лээ. Өөр алга болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Хохирогч М.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувиараа таксинд явж байсан бөгөөд 22 цагийн үед надруу найз Б гэх залуу 0000 гэх дугаараас залгаад харих болж байна уу хүргээд өг Ф гэдэг буудалд байна гэсэн бөгөөд би Баянзүрх дүүргийн 00 дугаар хороонд байх гэрлүү нь хүргэж өгөх гээд 00дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Ф гэх зочид буудалд очсон юм. Тухайн зочид буудлын 2 давхарт гараад 201 номерын өрөөнд ороод хүлээж байгаад унтчихсан байсан. Би тухайн зочид буудлын өрөөнд ороод өөрийн гар утсаа ширээн дээр тавиад унтсан бөгөөд маргааш өглөө нь буюу 2023 оны 10 дугаар сарын 10-ны 07 цагийн үед сэрээд өөрийн гар утсаа ширээн дээрээс авах гээд үзтэл миний гар утас болон найз Бгийн гар утас байхгүй болчихсон байсан. Ингээд бид хоёр уг буудлын хяналтын камерын бичлэгийг шүүхэд эрэгтэй хүн манай өрөө рүү орсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0000дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-22/, хяналтын камерын бичлэгт 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 37-39/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 40/, Яллагдагч Г.Өгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 48-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

Хулгайлах гэмт хэргийн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Өнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б, М.Онар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жил 1 сар 10 хоног хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Г.Өтухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сар 10 хоног хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

  Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

 Шүүгдэгч Г.Өурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өоногдуулсан 1 жил 1 сар 10 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Өурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Г.Өнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Өавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.СОЛОНГОО