Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/233

 

 

    

 

 

 

 

 

 

 

2024         03         05                                     2024/ШЦТ/233

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч Б.Т, Б.Снарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Б.Сд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 01118 0051 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.С маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, хуйх баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Снь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Д маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт цоорсон шарх, эрүүнд шарх, эрүү ясны баруун доод хэсгийн хөндлөн зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Снь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Снь миний нүүрэнд цохисны дараагаар бид хоёр зууралдаад байж байхад “И” баарны хамгаалагч нар ирж болиулаад салсан. Тэгэхэд Б.Снь Б.Т руу цохих гээд хувцсаа тайлаад зодох гэж орилоод дайраад байсан. Намайг хамгаалагч нар барьчихсан, би тэрүүгээр явж байгаад хий гишгээд уруу газарт уначихсан, намайг газарт хэвтэж байхад Б.Сминий нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Би тэгэхэд ухаан алдсан, энэ гэмтэл нь намайг өшиглөх үед үүссэн гэмтэл юм. Намайг Б.Сөшиглөсөн бөгөөд намайг өшиглөж байхыг нь би сайн санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Хохирогч Б.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр маргаан болж байхад Г.Т учруулсан. Намайг яг урдаас харж зогсож байгаад нэг удаа цохих үед энэ гэмтэл 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө би ганцаараа Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо “И” бааранд архи уусан. Тэр баарнаас архи уучихаад гарах замдаа нутгийн зүс таньдаг Б.Ттай тааралдаад ойр зуурын юм яриад, маргах шалтгаан гараагүй байсан. Б.Т бид хоёр зүгээр ярилцаад зогсож байхад Т.Д нь дундуур ярианд орж ирээд байсан. Т.Дийн гаргаад байгаа үйлдэл нь надад таалагдаагүй. Би тэгээд Т.Дмаргаад байж байхад Б.Т нь дундуур орж ирсэн. Маргаан болж байхад миний нүүр хэсэгт Т.Д нь маргалдсанаасаа болоод цохиод авсан. Би цохиулаад газарт унасан, миний нүүрний аль хэсэгт цохиод авсан талаар би сайн санахгүй байна, намайг газарт унасан байж байхад Т.Д нь миний толгой хэсэгт цохиод байсан. Тэр үед миний толгой газартай хавсраад цохигдсон. Энэ үед миний толгой маш их өвдсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Гэрч Б.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Найз Д, Т сансрын Цэ нэртэй пабад уулзсан. Тэгээд тэр пабад 1 орчим цаг суугаад “И.З” их сургуулийн зүүн талд байдаг нэг бааранд орсон. Тэгээд тэр баарандаа ороод бид гурав 1 шил “Эдэн” нэртэй архи хувааж уугаад суусан. Бид гурав тэр баарнаас 4 цагийн үед харих гээд гарсан. Тэгсэн баарны үүдэнд Т нутгийн дүү гэх нэг залуутай таараад юм яриад зогсож байхад нь Д тэр хоёрын хажууд очоод зогссон чинь тэр нутгийн дүү гэх залуу нь Дийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь Д зөрүүлээд нөгөө залуу руу дайрахаар нь хажууд байсан хүмүүс нь болиулах гээд байсан. Тэр хооронд намайг баарны нэг хамгаалагч нь холдуулсан тэгээд тэр хамгаалагч нь явахаар нь хүмүүс бужигнаад байгаа газарруу очиход Д ухаан алдаад газар унасан, амнаас цус алдсан байдалтай байхаар нь хоёр хамгаалагчтай цуг өргөөд машин дотроо оруулсан. Тэгээд Дийн гэр лүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

Гэрч Б.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй бааранд ажлаа хийж байхад 04 цаг 40 минутын орчимд баар хаагаад гадаа байсан хүмүүсээ тараах гээд гарахад манай баараар үйлчлүүлдэг С /000/ гэх нэртэй залуу нутгийнхаа ахтай таараад юм яриад зогсож байсан бөгөөд нутгийн ах гэх хүний хамт явсан намхан эрэгтэй С дээр ирээд би 20 мянгатынх гэсэн бөгөөд би 10.000 мянгатынх гэж хэлсэн бөгөөд нөгөө залуу нь барьсан байсан тал вискины шилийг далайхаар нь манай хамгаалагч Б тухайн шилийг нь авсан. Тэр хоёр муудалцаад нэг нэгнээ ганц хоёр удаа цохисон. С би аваад холдуулахад араас тухайн жижиг биетэй залуу ирээд С халзан зодолдъё гээд араас тэврээд тэр хоёр халтираад хоёулаа хамт газар унасан. Би нэг нэгээр нь нэг хамгаалагчийнхаа /хэн байсныг нь мэдэхгүй байна/ хамт босгосон чинь С тухайн залууг босч байхад нь нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу нь газар унасан. Тэгээд С нутгийн ахтайгаа муудалцах гээд байхаар нь би салгаад С аваад холдсон. С өөр хамгаалагчаар аваад байж бай гээд би нөгөө нутгийн ах гэх хүнтэй хамт зам гараад та нар нэгнээ таньдаг юм байна шүү дээ эрүүлдээ учраа ол гэж хэлэхэд манай ангийн эмэгтэйн дүү байгаа юм гэж хэлсэн. Нутгийн ах гээд тарган залуу С уруул хэсэгт цохисон, намхан өшиглүүлдэг мөн шанаа руу нь цохисон С мөн газар унасан. Сүүлд харахад Сийн амнаас нь цус гарсан байсан. Хоёр уруул нь хавдсан байсан. Өшиглүүлдэг залууг өшиглүүлсний дараа нь тогтож хараагүй ямар ч байсан газар унасан хамгаалагч нар босгож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр нь би найз Сүхбат, Д нарын хамтаар “И” нэртэй бааранд орсон. Тэндээ сууж байгаад 04 цагийн орчимд гарсан. Гарч явж байхад Б.Сгадаа зогсож байхаар нь таараад юу байна дүү гэж хэлсэн. Тэгэхэд Б.Снь хэзээ хоёулаа ах дүү байлаа гэх мэт үг хэлсэн. Тэгээд Б.Сбид хоёр энгийн яриа өрнүүлээд байж байсан. Гэнэт л Б.Снь Т.Дийг нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад газарт унасан. Газраа ноцолдож байхад нь баарны хамгаалагчид ирээд салгасан. Б.Снь надруу дайраад байхаар нь засмал зам дээр Б.Сзугтаж байхад надруу дайраад ойртоод байсан тэгэхээр нь би нүүр хэсэгт нь түлхээд зайгаа бариад байсан. Бүр ойртоод болохгүй болохоор баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Б.Снь газар унаж байсан. Өөрөөр би Б.С цохисноо санахгүй байна. Би шууд таксинд суугаад яваад өгсөн, би буцаж ирээд байж байхад Т.Дийн нүүр ам нь цус болчихсон байсан. Би Т.Дийг шууд гэрт нь хүргээд өгсөн. Тэгэхэд шүд нь дотогшоогоо ороод далийсан байсан. Мөн эрүүнээс нь цус гоожоод тогтохгүй болохоор нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ө.С2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Сбиед уруулд язарсан шарх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйх болон баруун шанаанд зулгарсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар шинжээчийн : “Т.Дт баруун хацар, эрүүний зөөлөн эд няцрал, доод уруулын нэвт цоорсон шарх, эрүүнд шарх, эрүү ясны баруун доод хэсгийн хөндлөн зөрүүгүй хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Эрүүний хугарал засах, хугарлын түвшингийн шүднүүдийг авах мэс засал хийлгэх шаардлагатай тул цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх /хх-ийн 51-52/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаар шинжээчийн: “...Б.Сбиед уруулд няцарсан шарх, хуйх, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нар шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Смаргалдан улмаар нүүрэн хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, хуйх баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Снь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Дмаргалдан улмаар нүүрэн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт цоорсон шарх, эрүүнд шарх, эрүү ясны баруун доод хэсгийн хөндлөн зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн асуудал дээр маргаагүй, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Смаргалдан улмаар нүүрэн хэсэгт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, хуйх баруун шанаанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Снь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Дмаргалдан улмаар нүүрэн хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, доод уруулын нэвт цоорсон шарх, эрүүнд шарх, эрүү ясны баруун доод хэсгийн хөндлөн зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б.Снь миний нүүрэнд цохисны дараагаар бид хоёр зууралдаад байж байхад “И” баарны хамгаалагч нар ирж болиулаад салсан. Тэгэхэд Б.Снь Б.Т руу цохих гээд хувцсаа тайлаад зодох гэж орилоод дайраад байсан. Намайг хамгаалагч нар барьчихсан, би тэрүүгээр явж байгаад хий гишгээд уруу газарт уначихсан, намайг газарт хэвтэж байхад Б.Сминий нүүр хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Би тэгэхэд ухаан алдсан, энэ гэмтэл нь намайг өшиглөх үед үүссэн гэмтэл юм. Намайг Б.Сөшиглөсөн бөгөөд намайг өшиглөж байхыг нь би сайн санаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/, Хохирогч Б.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр маргаан болж байхад Г.Тучруулсан. Намайг яг урдаас харж зогсож байгаад нэг удаа цохих үед энэ гэмтэл 2023 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө би ганцаараа Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “И” бааранд архи уусан. Тэр баарнаас архи уучхаад гарах замдаа нутгийн зүс таньдаг Б.Ттай тааралдаад ойр зуурын юм яриад, маргах шалтгаан гараагүй байсан. Б.Т бид хоёр зүгээр ярилцаад зогсож байхад Т.Д нь дундуур ярианд орж ирээд байсан. Т.Дийн гаргаад байгаа үйлдэл нь надад таалагдаагүй. Би тэгээд Т.Дмаргаад байж байхад Б.Т нь дундуур орж ирсэн. Маргаан болж байхад миний нүүр хэсэгт Т.Д нь маргалдсанаасаа болоод цохиод авсан. Би цохиулаад газарт унасан, миний нүүрний аль хэсэгт цохиод авсан талаар би сайн санахгүй байна, намайг газарт унасан байж байхад Т.Д нь миний толгой хэсэгт цохиод байсан. Тэр үед миний толгой газартай хавсраад цохигдсон. Энэ үед миний толгой маш их өвдсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, Гэрч Б.Смөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Найз Д, Т сансрын Цэ нэртэй пабад уулзсан. Тэгээд тэр пабад 1 орчим цаг суугаад “И.З” их сургуулийн зүүн байдаг нэг бааранд орсон. Тэгээд тэр баарандаа ороод бид гурав 1 шил “Эдэн” нэртэй архи хувааж уугаад суусан. Бид гурав тэр баарнаас 4 цагийн үед харих гээд гарсан. Тэгсэн баарны үүдэнд Т нутгийн дүү гэх нэг залуутай таараад юм яриад зогсож байхад нь Д тэр хоёрын хажууд очоод зогссон чинь тэр нутгийн дүү гэх залуу нь Дийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон чинь Д зөрүүлээд нөгөө залуу руу дайрахаар нь хажууд байсан хүмүүс нь болиулах гээд байсан. Тэр хооронд намайг баарны нэг хамгаалагч нь холдуулсан тэгээд тэр хамгаалагч нь явахаар нь хүмүүс бужигнаад байгаа газарруу очиход Д ухаан алдаад газар унасан, амнаас цус алдсан байдалтай байхаар нь хоёр хамгаалагчтай цуг өргөөд машин дотроо оруулсан. Тэгээд Дийн гэр лүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40/, Гэрч Б.Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И” нэртэй бааранд ажлаа хийж байхад 04 цаг 40 минутын орчимд баар хаагаад гадаа байсан хүмүүсээ тараах гээд гарахад манай баараар үйлчлүүлдэг С /000/ гэх нэртэй залуу нутгийнхаа ахтай таараад юм яриад зогсож байсан бөгөөд нутгийн ах гэх хүний хамт явсан намхан эрэгтэй С дээр ирээд би 20 мянгатынх гэсэн бөгөөд би 10.000 мянгатынх гэж хэлсэн бөгөөд нөгөө залуу нь барьсан байсан тал вискины шилийг далайхаар нь манай хамгаалагч Б тухайн шилийг нь авсан. Тэр хоёр муудалцаад нэг нэгнээ ганц хоёр удаа цохисон. С би аваад холдуулахад араас тухайн жижиг биетэй залуу ирээд С халзан зодолдъё гээд араас тэврээд тэр хоёр халтираад хоёулаа хамт газар унасан. Би нэг нэгээр нь нэг хамгаалагчийнхаа /хэн байсныг нь мэдэхгүй байна / хамт босгосон чинь С тухайн залууг босч байхад нь нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр залуу нь газар унасан. Тэгээд С нутгийн ахтайгаа муудалцах гээд байхаар нь би салгаад С аваад холдсон. С өөр хамгаалагчаар аваад байж бай гээд би нөгөө нутгийн ах гэх хүнтэй хамт зам гараад та нар нэгнээ таньдаг юм байна шүү дээ эрүүлдээ учраа ол гэж хэлэхэд манай ангийн эмэгтэйн дүү байгаа юм гэж хэлсэн. Нутгийн ах гээд тарган залуу С уруул хэсэгт цохисон, намхан өшиглүүлдэг мөн шанаа руу нь цохисон С мөн газар унасан. Сүүлд харахад Сийн амнаас нь цус гарсан байсан. Хоёр уруул нь хавдсан байсан. Өшиглүүлдэг залууг өшиглүүлсний дараа нь тогтож хараагүй ямар ч байсан газар унасан хамгаалагч нар босгож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42/, Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр нь би найз Сүхбат, Д нарын хамтаар “И” нэртэй бааранд орсон. Тэндээ сууж байгаад 04 цагийн орчимд гарсан. Гарч явж байхад Б.Сгадаа зогсож байхаар нь таараад юу байна дүү гэж хэлсэн. Тэгэхэд Б.Снь хэзээ хоёулаа ах дүү байлаа гэх мэт үг хэлсэн. Тэгээд Б.Сбид хоёр энгийн яриа өрнүүлээд байж байсан. Гэнэт л Б.Снь Т.Дийг нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаад газарт унасан. Газараа ноцолдож байхад нь баарны хамгаалагчид ирээд салгасан. Б.Снь надруу дайраад байхаар нь засмал зам дээр Б.Сзугтаж байхад надруу дайраад ойртоод байсан тэгэхээр нь би нүүр хэсэгт нь түлхээд зайгаа бариад байсан. Бүр ойртоод болохгүй болохоор баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Б.Снь газар унаж байсан. Өөрөөр би Б.С цохисноо санахгүй байна. Би шууд таксинд суугаад яваад өгсөн, би буцаж ирээд байж байхад Т.Дийн нүүр ам нь цус болчихсон байсан. Би Т.Дийг шууд гэрт нь хүргээд өгсөн. Тэгэхэд шүд нь дотогшоогоо ороод далийсан байсан. Мөн эрүүнээс нь цус гоожоод тогтохгүй болохоор нь цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ө.С2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Сбиед уруулд язарсан шарх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуйх болон баруун шанаанд зулгарсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,  Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар шинжээчийн : “Т.Дт баруун хацар, эрүүний зөөлөн эд няцрал, доод уруулын нэвт цоорсон шарх, эрүүнд шарх, эрүү ясны баруун доод хэсгийн хөндлөн зөрүүгүй хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Эрүүний хугарал засах, хугарлын түвшингийн шүднүүдийг авах мэс засал хийлгэх шаардлагатай тул цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх /хх-ийн 51-52/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаар шинжээчийн: “...Б.Сбиед уруулд няцарсан шарх, хуйх, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 59-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Т, Б.Снарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж Б.Т нь хохирогч Б.Сэрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл,  Б.Снь хохирогч Т.Дийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Мөн шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.С нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “уруулд няцарсан шарх, хуйх, баруун шанаанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, мөн шүүгдэгч Б.Снь хохирогч Т.Дийг нүүрэн хэсэгт цохиж, өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун хацар, эрүүний зөөлөн эд няцрал, доод уруулын нэвт цоорсон шарх, эрүүнд шарх, эрүү ясны баруун доод хэсгийн хөндлөн зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Сүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.С “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Т.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,957,725  төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Снь шүүхийн шатанд гэм хорын хохиролд 4,957,725 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Т.Дийн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримт, хүсэлтээр тогтоогдож байна. Харин хохирогч Б.Снь хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Б.Т, Б.Снарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах, Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.С, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хадгалан үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Б.С, Б.Т нар: “...хэлэх зүйл байхгүй” гэх саналыг тус тус гаргасан болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.Т, Б.Снарыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Т, Б.Снарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Т, Б.Снар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал шүүгдэгч Б.Т, Б.Снараас нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.С, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И овогт Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Снарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Т, Б.Снарт сануулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т, Б.Снарт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т, Б.Снарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.СОЛОНГОО