| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2021/004417/И |
| Дугаар | 101/2021/00586 |
| Огноо | 2021-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 101/2021/00586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол овогт Чулууны Оюунцэцэг, Монгол овогт Лхагвасүрэнгийн Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 5 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин У.Энххолбоог эх Ч.Оюунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин У.Энххолбоог 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Л.Ууганбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимп хороолол, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж 331-р байр 1405 тоот хаягт байршилтай 76,65 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204089535 дугаартай бүртгэлтэй гурван өрөө орон сууцнаас ноогдох хэсэг болох 66,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Оюунцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 595,180 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ууганбаяраас 107,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Оюунцэцэгт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Мандахтуяад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ