Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/230

 

 

 

 

   2024         03         04                                    2024/ШЦТ/230

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, С., Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Ш.Д. /өөрөө өөрийгөө өмгөөлж/,

шүүгдэгч Т.С. /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нар оролцсон эрүүгийн 2309000002209 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1/ Т. овогт Ш.ын Д.

Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд:

а/ С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан,

б/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2, 98 дугаар зүйлийн 98.1, 123 дугаар зүйлийн 123.4, 125 дугаар зүйлийн 125.1, 267 дугаар зүйлийн 267.4 дэх хэсэгт тус тус зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

в/ С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 882 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн.  

2/ Б. овогт Т.ийн С

Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд:

а/ С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1987 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1269 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

б/ Төв аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

в/ Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

г/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

д/ С. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, 8 хоногийн ажлыг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 5 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан.

           Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Д. нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С. дүүргийн 9 дүгээр хороо, “Кастл таун”-ы зүүн талд байрлуулсан байсан иргэн Б.З.-ын эзэмшлийн ... БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж нэвтрэн уг тээврийн хэрэгсэл дотор байсан 1 хос пүүз, 1 хос гутал, 1 мешок, куртка, чихэвч, цамц, цүнх, ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 492.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С. дүүргийн 9 дүгээр хороо, “Кастл таун” ... дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Т.О.-ын эзэмшлийн ... УЕО улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадна байрлуулсан байсан Ц.А.-ын эзэмшлийн ... ӨВО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, 2 ширхэг пүүз, машины хөгжим тоглуулагч, автомат дугуй хийлэгч, данхраат, дорцов зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадна байрлуулсан байсан М.Б.-ын эзэмшлийн ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, жолооны үнэмлэх, принтер таниулагч, принтерийн хор 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.917.500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хороо, “Хоймор” төвийн зүүн талд байрлуулсан байсан Ц.Б.-ийн эзэмшлийн ... УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан дрилл, тасдагч 2 ширхэг, гар дрилл, 8 ширхэг тусгай түлхүүр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 444.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” оффисын хойд талд байрлуулсан хохирогч Ц.А.-ын эзэмшлийн ... ӨВӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, машины ком шалавч, суудлын бүрээс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” оффисын хойд талд байрлуулсан хохирогч Б.Б.-ын эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, машины ажлын багаж, бахь, бүс, дөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 266.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтуурсан үедээ С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Их тойруу” худалдааны төвийн баруун талд байршуулсан иргэн Т.Т.-ийн эзэмшлийн ... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан гутал, аккумулятор, гэрийн бүрээс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 574.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... дүгээр байрны хойд талд байрлуулсан байсан иргэн Ч.Б.-ийн эзэмшлийн ... УНН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан нэг ширхэг аяны ширээ, 3 ширхэг аяны сандал, аяны хөнжил, багаж, автомат дугуй хийлэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр байрны 295 дугаар байрны урд зогсоолд байрлуулсан байсан Д.П.-ийн эзэмшлийн Тоёота Альфард маркийн ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж нэвтрэн цүнхтэй хувцас, бичиг баримт, хөгжим, утасны 2 цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 102.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр байрны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны баруун талын шороон зогсоол дээр байрлуулсан байсан Э.Ш.-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Самсунг, Айфон маркийн гар утасны цэнэглэгч, МР3 тоглуулагч 2 ширхэг, 42 размерын хар өнгийн усны гутал, 10 болон 4 настай хүүхдийн ролик 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 137.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5.212.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Д., Т.С. нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С. дүүргийн 11 дүгээр хороо, 534 дүгээр байрны гадаа асаалттай байсан Л.Э.-ын эзэмшлийн 15.258.227 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгсэл доторх 294.240 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 15.552.467 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч Т.С. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Эрүүгийн 2309000002209 дугаартай хэргээс:

1/ Хохирогч Б.З.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-8/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 25/,

Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 9/,

2/ Хохирогч Т.О.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 70/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-67/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/043 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 73-74/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 82/,

3/ Хохирогч Ц.А.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 106/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 96-100/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 120/,

4/ Хохирогч М.Б.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 130/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 116/,

 5/ Хохирогч Ц.Б.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 160/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /1-р хх-ийн 141-145/,

6/ Хохирогч Ц.А.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 205/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 220/,

7/ Хохирогч Б.Б.-ын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 210/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 222-223/,

8/ Хохирогч Т.Т.-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 241-242/,

Гэрч Б.С.-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 246/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 246-247/

9/ Хохирогч Ч.Б.-ийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 34/,

10/ Хохирогч Д.П.-ийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 105-106/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 77/,

11/ Хохирогч Э.Ш.-ийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 109-110/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 99/,

12/ Хохирогч Л.Э.-ын өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 142/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 131-133/,

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 155/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 163/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Ш.Д. нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С. дүүргийн 9 дүгээр хороо, “Кастл таун”-ы зүүн талд байрлуулсан байсан иргэн Б.З.-ын эзэмшлийн ... БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж нэвтрэн уг тээврийн хэрэгсэл дотор байсан 1 хос пүүз, 1 хос гутал, 1 мешок, куртка, чихэвч, цамц, цүнх, ном зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 492.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С. дүүргийн 9 дүгээр хороо, “Кастл таун” ... дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Т.О.-ын эзэмшлийн ... УЕО улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 90.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадна байрлуулсан байсан Ц.А.-ын эзэмшлийн ... ӨВО улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, 2 ширхэг пүүз, машины хөгжим тоглуулагч, автомат дугуй хийлэгч, данхраат, дорцов зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадна байрлуулсан байсан М.Б.-ын эзэмшлийн ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, жолооны үнэмлэх, принтер таниулагч, принтерийн хор 3 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.917.500 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хороо, “Хоймор” төвийн зүүн талд байрлуулсан байсан Ц.Б.-ын эзэмшлийн ... УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан дрилл, тасдагч 2 ширхэг, гар дрилл, 8 ширхэг тусгай түлхүүр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 444.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” оффисын хойд талд байрлуулсан хохирогч Ц.А.-ын эзэмшлийн ... ӨВӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, машины ком шалавч, суудлын бүрээс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө С. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” оффисын хойд талд байрлуулсан хохирогч Б.Б.-ын эзэмшлийн ... УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан нэвтэрч, машины ажлын багаж, бахь, бүс, дөрөө зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 266.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө согтуурсан үедээ С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Их тойруу” худалдааны төвийн баруун талд байршуулсан иргэн Т.Т.-ийн эзэмшлийн ... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан гутал, аккумулятор, гэрийн бүрээс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 574.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... дүгээр байрны хойд талд байрлуулсан байсан иргэн Ч.Б.-ийн эзэмшлийн ... УНН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж, уг тээврийн хэрэгсэл дотор байсан нэг ширхэг аяны ширээ, 3 ширхэг аяны сандал, аяны хөнжил, багаж, автомат дугуй хийлэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр байрны ... дугаар байрны урд зогсоолд байрлуулсан байсан Д.П.-ийн эзэмшлийн Тоёота Альфард маркийн ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж нэвтрэн цүнхтэй хувцас, бичиг баримт, хөгжим, утасны 2 цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 102.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр байрны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны баруун талын шороон зогсоол дээр байрлуулсан байсан Э.Ш.-ийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ... УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалан эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Самсунг, Айфон маркийн гар утасны цэнэглэгч, МР3 тоглуулагч 2 ширхэг, 42 размерын хар өнгийн усны гутал, 10 болон 4 настай хүүхдийн ролик 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 137.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5.212.500 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Д., Т.С. нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С. дүүргийн 11 дүгээр хороо, 534 дүгээр байрны гадаа асаалттай байсан Л.Э.-ын эзэмшлийн 15.258.227 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгсэл доторх 294.240 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 15.552.467 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

1/ Хохирогч Б.З.-ын өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар саарал өнгийн барилга дээр ажилладаг ба тухайн өдөр 23:00 цагийн орчимд би ажлын газрын урд шороон дээр машинаа тавьсан, өглөө сэрээд машин дээрээ очтол машины баруун урд талын цонх хагарчихсан байсан. Миний машин дотор том чулуу байсан. Юм алга болсон эсэхийг шалгахад 1 пүүз, 1 гутал, мешок, паск, куртка, чихэвч, цамц зэрэг эд зүйлс алга болсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...цайвар өнгийн ... БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба жолооч талын хойд хаалганы салхины шилийг хагалсан байв. ...Үзлэгээр гарын мөрүүдийг бэхжүүлэн авав. Өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонх, пүүз, гутал, мешок, чихэвч, хавар намрын сентифон куртка, бор өнгийн цамц, паскан цүнх, Ариун библи ном зэрэг нь нийт 572.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 25/,

Мөрдөгчийн “...хяналтын камерын бичлэг шүүхэд саравчтай малгайтай хүн баруун ард талын цонх руу чулуу шидэж, хагалж, дотор нь 10 орчим минут сууж байгаад мешок, цүнх зэрэг эд зүйлсийг аваад гарч буй нь камерын бичлэгт бичигдсэнийг тэмдэглэв.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 9/,

2/ Хохирогч Т.О.-ын өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 16:00 цагийн орчимд С. дүүргийн 9 дүгээр хороо, “Кастл таун” ... дугаар байрны гадаа шороон талбай дээр ... УЕО улсын дугаартай улаан өнгөтэй Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг цоожлоод орхисон. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 07 цаг 21 минутад ... гэсэн дугаараас залгаад “машиныг чинь ухчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гараад хартал жолоочийн эсрэг талын хаалганы цонх нь хагарсан байдалтай байсан. Би цагдаад дуудлага өгөөд машиндаа ойртолгүй хүлээж зогссон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Улаан өнгийн цохилттой дрилл алга болсон байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “... УЕО улсын дугаартай Приус 30 маркийн автомашин нь баруун тийш харсан байдалтай зогсож байна. Жолоочийн эсрэг талын цонхны шилийг хагалсан байдалтай, жолооч талын суудлын дор гялгар гадаргуутай том чулуу байна. Гарын мөрүүд илэрснийг наалдамхай тууз, нунтаг ашиглан бэхжүүлж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 63-67/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03/043 дугаартай “1 ширхэг гарын мөр нь Ш.ын Д.ы зүүн гарын эрхий хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тохирч байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-74/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд цонх, Кеп брэндийн улаан өнгийн цохилттой дрилл зэрэг нь нийт 170.000 төгрөгөөр үнэлэгдэв”. гэх дүгнэлт /1-р хх-ийн 82/,

3/ Хохирогч Ц.А.-ын өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө ээж болох П.С.-ын эзэмшлийн ... ӨВО улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадаах зогсоолд шөнийн 02:00 цагийн орчимд байрлуулаад гэртээ харьж амарсан. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 03-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд над руу нэг дугаараас залгаж, машиных нь цонх хагарсан байна, хулгайч орсон юм шиг байна гэж мэдэгдсэн. Тэгээд гэрээсээ гараад очиход цагдаа нар ирчихсэн байсан. Манай тээврийн хэрэгслийн урд талын хайрцагт 2 ширхэг машины лед гэрэл, машины цэнэглэгч, арын суудал дээр жордан 6 ретро загварын хар өнгийн арьсан пүүз, жордан 9 загварын хамелеон пүүз болон арын багажинд байх хувцас хэрэглэл болон машины автомат дугуй хийлэгч, дугуйн дорцов, данхраат гэх зэрэг зүйлс байсан ба манай машины хөгжмийн дэлгэц хагарсан. Миний жордан ретро загварын пүүз нь аваад удаагүй байсан ба 350.000 төгрөгөөр авсан, Жордан 9 хамелеон 210.000 төгрөгөөр, машины хөгжим тоглуулагч 200.000-300.000 төгрөгийн хооронд, дугуй хийлэгч 150.000 төгрөг, данхраад болон дорцов нийлээд 80.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...УНЭ улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил хагарч бутарсан байдалтай, жолоочийн эсрэг талын урд суудал дээр 10 см*10 см хэмжээтэй чулуу байсныг хураан авав. Урд талын хайрцагнууд нь онгойсон байдалтай байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 96-100/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд цонх, Jordan 6 retro хар өнгийн арьсан пүүз, Jordan 9 хамелеон, машины хөгжим тоглуулагч, дугуй хийлэгч, данхраад, дорцов зэрэг нь нийт 540.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 120/,

4/ Хохирогч М.Б.-ын өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн ... УНЭ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадаа хашааны хаалга таглаад гэртээ орсон. 09 дүгээр сарын 03-ны өглөө тухайн хаалгыг нь таглаж тавьсан хашааны эзэн бололтой над руу нэг хүн машинаа холдуулаарай, мөн тээврийн хэрэгсэлд чинь хулгай орсон бололтой цонх нь хагарсан байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Маш олон төрлийн принтерийн хорнууд, 4 хайрцаг байсныг 3 хайрцагт багтаан авч явсан байсан, мөн жолооны үнэмлэх, принтер ресетлэгч 4 ширхэг алдагдсан. Миний алдагдсан принтерийн хорнууд нь цэнхэр болон шар өнгийн Cartridge гэх бичиглэлтэй хор байсан. Ойролцоогоор 20-30 ширхэг байсан санагдаж байна. Шар өнгийн хайрцагтай Epson брэндийн усан болон тосон хорнууд ойролцоогоор тус бүр 60 орчим ширхэг байсан. Принтер ресетлэгч нь Epson брэндийн принтер таниулагч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд цонх, Epson брэндийн принтерийн шингэн хор 60 ширхэг, Espon брэндийн принтерийн тосон хор 60 ширхэг, Toner Cartridge гэх бичиглэлтэй принтерийн хор 30 ширхэг, Epson брэндийн принтер ресетлэгч 4 ширхэг, жолоочийн үнэмлэх зэрэг нь нийт 1.997.500 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 116/,

5/ Хохирогч Ц.Б.-ийн өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 30 минутад С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” оффисын зүүн талын ил зогсоол дээр өөрийн эзэмшлийн ... УБУ улсын дугаартай улаан өнгөтэй Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг хашаа дагуулж байршуулсан. Өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр машины дугаар  хязгаарлалттай байдаг учраас 20:00 цаг өнгөрч байхад очиход машины баруун хойд талын цонхоо онгорхой орхичихсон юм байхдаа гэж бодоод гайхаад хартал цонх хагалаад, дотроос нь цохилттой дрилл, кен брэндийн тасдагч, кен брэндийн гар дрилл, энгийн тасдагч, хайрцагтай багаж, 8 ширхэг тусгай түлхүүр, 8 ширхэг хаалганы гол, алх, отвёрка, бахь байсан. Миний машинаас нийт 1.720.000 төгрөгийн эд зүйл алдагдсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...цохилттой дрилл, Кеп брэндийн тасдагч, энгийн тасдагч, Кеп брэндийн гар дрилл, тусгай түлхүүр 8 ширхэг, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд цонх зэрэг нь нийт 534.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 160/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...олон тооны цэнэглэгч залгуур, чихэвч нийт 11 ширхэг, татлага олс 1 ширхэг, хар, улаан өнгийн холбогч утас 2 ширхэг, хар өнгийн даавуун уут 1 ширхэг, b гэх бичиглэлтэй хар өнгийн чихэвч 1 ширхэг, хар өнгийн бариултай ажлын багаж 1 ширхэг, улаан бариултай бахь 1 ширхэг, дугуйн дорцов 1 ширхэг, Ариун гэх бичиглэлтэй нойтон салфекта 1 ширхэг, Cool bulb гэх бичиглэлтэй цэнхэр шар хайрцагтай гэрлийн ламп 2 ширхэг, Leon гэх бичиглэлтэй цэнхэр өнгийн савлагаатай шингэн эд зүйл 1 ширхэг, хар өнгийн сетка тор 1 ширхэг, тээврийн хэрэгслийн ослын гурвалжин 1 ширхэг, хар өнгийн ботинк хос 1 ширхэг, хар өнгийн куртка 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хариуцах эзэн Д.Б.-д хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 141-145/,

6/ Хохирогч Ц.А.-ын өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22:00 цагийн орчимд С. дүүргийн 9 дүгээр хороо, “Хоймор” оффисын арын зогсоол хэсэгт өөрийн унаж ашигладаг ... ӨВО улсын дугаартай усан цэнхэр өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ тавьж байрлуулсан юм. Үүрээр 04 цаг 52 минутад ажлаа тарж ирээд, том тэргээ байрлуулчихаад өөрийн машин дээрээ иртэл миний машины жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин цонхыг хагалсан байсан. Ингээд хулгай орсон болохыг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний машины ком шалавч 150.000 төгрөгийн үнэтэй, хуучин ашиглаж байсан суудлын бүрээс анх шинээр авахдаа 250.000 төгрөгөөр авч байсан. Машины жижиг тоос сорогч 150.000 гэсэн. Эдгээр эд зүйлс алдагдсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд жижиг гурвалжин шил, машины шалавч, суудлын бүрээс, машины жижиг тоос сорогч зэрэг нь нийт 460.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 220/,

7/ Хохирогч Б.Б.-ын өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 26-ны орой 23 цаг 50 минутын орчимд гэрийн гадаа зогсоол дээр тавих гэтэл машин дүүрсэн байсан учраас тойрч яваад “Хоймор” оффисын хойд талын ил зогсоол дээр өөрийн унаж ашигладаг ... УБЦ улсын дугаартай саарал өнгийн Приус 20 загварын тээврийн хэрэгслээ тавьж байрлуулсан юм. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05:00 цагийн үед нэг дугаараас залгаад “ах аа танай машиныг чинь ухсан байна” гээд надад хэлсэн. Ингээд машин дээрээ гараад иртэл миний ажлын багаж хэрэгсэл болон түрийвчинд байсан бэлэн мөнгө, Хаан, Хас банкны картыг хулгайлан авч явсан байна. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Ажлын багаж болох дөрөө, бүс, хосоороо 250.000 төгрөгийн үнэтэй, цахилгааны хамгаалалттай бахь 70.000 төгрөг, бахь 50.000 төгрөг, хэрээ хошуут урт үзүүртэй бахь 50.000 төгрөг, Увань гэх нэршилтэй тог шалгадаг багаж, ампер кэлишь, нэмэх, хасах тог шалгадаг индикатор, шийдний түлхүүрүүд, духны гэрэл, түрийвч дотор байсан бэлэн 94.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд жижиг гурвалжин шил, монтёрын шонгийн хос дөрөө, монтёрын шонгийн бүс, цахилгааны хамгаалалтын бүс, цахилгааны хамгаалалтын бахь, гусочик бахь, Увань гэх нэршилтэй тог шалгадаг багаж, ампер кэлишь, нэмэх хасаг тог шалгадаг индикатор, шийдний түлхүүр, духны гэрэл зэрэг нь нийт 296.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /1-р хх-ийн 222-223/,

8/ Хохирогч Т.Т.-ийн өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод 16:00 цагийн үед ирээд “Нарантуул” захаас эд зүйлс аваад С. дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу худалдааны төвийн баруун талд дугуй засвар орчим 20:00 цагийн орчимд ирж өөрийн эзэмшлийн ... ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрлуулж орхиод, ахтайгаа гэрт орж амарсан. Машинаа 20:00 цагт байрлуулж орхисноосоо хойш машин дээрээ ирээгүй. Тэгээд өглөө 09:00 цагт гарч ирээд миний машины жолооч талын урд хаалганы цонхыг нь хагалаад, машинд байсан хромон гутал 1 ширхэг, 100А-тай аккумулятор, 5 ханатай гэрийн шинэ бүрээс гэх мэт зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242/,

Гэрч Б.С.-ийн өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод монгол” ШТС ажил дээрээ үүрэгт ажлаа хийгээд байж байхад 45-50 орчим насны бага зэрэг буурал толгойтой 175 орчим өндөртэй эрэгтэй хүн над дээр дөхөж ирээд “гэрийн бүрээс авах уу”? гэж асуусан. Тэгэхээр нь би манай хөдөө байдаг садангуудад гэрийн бүрээс их хэрэг байдаг тул хэдэн ханатай гэрийн бүрээс вэ, зүгээр биз дээ, хулгайн юм биш биз дээ гэж асуухад “5 ханатай гэрийн цагаас бүрээс, юу гэж хулгайн юм зарах юм бэ дээ, миний юм байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэдэд зарах вэ гэж асуухад 30.000 төгрөг гэж хариулсан. Би шинэ юм шиг болохоор нь хямд үнээр авъя гэж бодоод авсан. Мөн байна, бууралтсан үстэй, туранхай биетэй, царайгаар нь таньж байна. Надад энэ хүн гэрийн бүрээс зарчихаад, дараа нь нэг аккумулятор авах уу гэж асуусан. Би авахгүй гэж татгалзтал тэр хүн цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн “...Б.С.-ээс гаргаж өгсөн монгол гэрийн цагаан бүрээс гэгдэх улаан хүрээтэй, цагаан шаргал өнгийн тунгалаг ууттай эд зүйл 1 ширхэгийг хүлээн авав, уг гэрийн бүрээсийг эзний үеэл дүү гэгдэх Б.Ц.-т хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл /хх-ийн 246-247/,

9/ Хохирогч Ч.Б.-ийн өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой 19:00 цагийн орчимд би өөрийн ... улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ С. дүүргийн 9 дүгээр хороо, ... дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлуулаад гэртээ орж амарсан. Тэгээд өнөө өглөө буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08 цаг 10 минутын орчимд гэрээс гараад машин дээрээ очиход жолоочийн талын гурвалжин шил хагарсан байдалтай байсан. Тэгээд машины дотор талаа үзэхэд арын багажинд байсан нэг аяны ширээ, 3 аяны сандал, нэг аяны хөнжил, мөн урд талд байсан ком багаж, автомат дугуй хийлэгч зэрэг эд зүйлс алга болсон байсан. Нэг ширхэг аяны ширээ, 3 ширхэг аяны сандал, нэг ширхэг аяны хөнжил зэргийг нийтэд нь 300.000 төгрөгөөр үнэлж байна. 2023 оны 05 дугаар сарын орчимд шинээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ком багажаа 75.000 төгрөг, автомат дугуй хийлэгчээ 75.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-32/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...аяны ширээ, аяны сандал 3 ширхэг, аяны хөнжил, автомат дугуй хийлэгч, ком багаж, Тоёота Приус 30 маркийн автомашины гурвалжин шил зэрэг нь нийт 410.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 34/,

10/ Хохирогч Д.П.-ийн өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21:00 цагийн орчимд С. дүүргийн ... дүгээр байрны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны урд талын далангийн хажуу талын шороон зогсоол дээр өөрийн ... БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулж үлдээгээд, маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 06:00 цагийн үед өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ очсон чинь цонхыг нь том чулуугаар хагалаад, машин дотор байсан эд зүйлийг хулгайлаад аваад явсан байна. Цүнхтэй хувцаснууд, түрийвчтэй бичиг баримт, жижиг фм хөгжим, Айфон, Андройд хоёрын цэнэглэгч алга болсон байна. Цүнх дотор байсан хувцаснуудаа хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 105-106/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Альфард маркийн машины жолооч талын хаалганы шил, жолооч талын хаалганы дотор хавтас, автомашины МР хөгжим, цүнх, хослол зэрэг нь нийт 152.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /2-р хх-ийн 77/,

11/ Хохирогч Э.Ш.-ийн өгсөн: “Би өөрийн эзэмшлийн ... УНН улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С. дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны баруун талын шороон зогсоол дээр байршуулж үлдээгээд 2 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ ирсэн чинь жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалаад машин дотор байсан эд зүйл хулгайлсан байсан. Тээврийн хэрэгслийн голын хайрцагт байсан Самсунг, Айфон маркийн гар утасны цэнэглэгч, МР тоглуулагч 2 ширхэг, 42 размерын хар өнгийн усны гутал, 10 болон 4 настай хүүхдийн ролик 2 ширхэг зэрэг алга болсон байсан. Жолооч талын жижиг гурвалжин шил хагарсан байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 109-110/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Тоёота Приус 30 маркийн машины жижиг шил, 1 хос ролик, Айфон гар утасны цэнэглэгч, МР тоглуулагч 2 ширхэг, 42 размерын усны гутал зэрэг нь 217.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /2-р хх-ийн 99/,

12/ Хохирогч Л.Э.-ын өгсөн: “Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг 35 минутын орчимд гэрээсээ буюу ... дүгээр байрны ... тоотоос гараад өөрийн эзэмшлийн ... УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг асаагаад, дотор нь сууж байтал “Г.” ХХК-ийн захирал ирээд, би дагаж орохдоо машинаа асаалттай орхисон. Тэгээд 10-20 минут орчим болоод эргээд гараад ирсэн чинь миний машин олдоогүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 142/,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...С. дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 22 дугаар гудамжинд ... УБО улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байх ба бүрэн бүтэн, доторх эд зүйлс нь эвдрэлгүй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 131-133/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...2010 оны Тоёота Приус 30 автомашин нь 15.258.227 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /2-р хх-ийн 155/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Приус 30 тээврийн хэрэгслийн хучлага, запас дугуй, дорцов, 10-ын түлхүүр, 20-ын түлхүүр, ослын гурвалжин, эмийн сан, галын хор зэрэг нь 294.240 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /2-р хх-ийн 163/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл бусдын эд зүйлс алдагдаж, хохирогч Б.З., Т.О., Ц.А., М.Б., Ц.Б., Б.Б., Т.Т., Ч.Б., Д.П., Э.Ш., Л.Э. нарт хохирол учирсан талаар хохирогч, гэрч нараас, эд зүйлсийг авсан талаар шүүгдэгч нараас тус тус тодорхой мэдүүлж, хохирогч нарт нийт 21.414.967 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч нараас амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж, хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдлээ хэрэгжүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж тэдгээрт мэдэгдэлгүйгээр сэм, нууц далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдсэн байхыг ойлгодог.

“Бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хамааруулах ба нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байдлаар тооцдог бөгөөд шүүгдэгч нараас хохирогч нарт бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан.

Ийнхүү шүүгдэгч Ш.Д.ы үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Т.С.ын үйлдэл нь бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус  агуулж, тэдгээрийн санаатай гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогч нарт учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

“Тусгайлан хамгаалсан агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, түүнчлэн хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан авч үлдэг.

Шүүгдэгч Ш.Д. нь бусдын эд зүйлийг хулгайлах гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ бусдын автомашинд хууль бусаар буюу хаалганы шилийг нь хагалан нэвтэрч орох арга замаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тусгайлан хамгаалсан агуулах” гэх хэм хэмжээнд хамаарч байх тул Ш.Д.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүх шүүгдэгч Ш.Д.ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч Т.С.ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хохирогч:

1/ Б.З.-т эд зүйл алдагдсанд 492.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 80.000 төгрөгийн буюу нийт 572.000 төгрөгийн хохирол,

2/ Т.О.-т эд зүйл алдагдсанд 90.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 80.000 төгрөгийн буюу нийт 170.000 төгрөгийн хохирол,

3/ Ц.А.-т эд зүйл алдагдсанд 460.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 80.000 төгрөгийн буюу нийт 540.000 төгрөгийн хохирол,

4/ М.Б.-д эд зүйл алдагдсанд 1.917.500 төгрөгийн, автомашины шил хагарсанд 80.000 төгрөгийн буюу нийт 1.997.500 төгрөгийн хохирол,

5/ Ц.Б.-д эд зүйл алдагдсанд 444.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 80.000 төгрөгийн буюу нийт 524.000 төгрөгийн хохирол,

6/ Ц.А.-т эд зүйл алдагдсанд 380.000 төгрөгийн хохирол,

7/ Б.Б.-т эд зүйл алдагдсанд 266.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 30.000 төгрөгийн буюу нийт 296.000 төгрөгийн хохирол,

8/ Т.Т.-д эд зүйл алдагдсанд 574.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 30.000 төгрөгийн хохирол учирч, 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 484.000 төгрөгийн хохирол, 

9/ Ч.Б.-д эд зүйл алдагдсанд 350.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 60.000 төгрөгийн хохирол учирч, 170.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн байх тул үлдэх 240.000 төгрөгийн хохирол,

10/ Д.П.-д эд зүйл алдагдсанд 102.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 50.000 төгрөгийн буюу нийт 152.000 төгрөгийн хохирол,

11/ Э.Ш.-т эд зүйл алдагдсанд 137.000 төгрөгийн, автомашины шил хагарсанд 80.000 төгрөгийн буюу нийт 217.000 төгрөгийн хохирол,

12/ Л.Э.-д эд зүйл алдагдсанд 15.552.467 төгрөгийн хохирол тус тус учирсан буюу хохирогч нарт 21.414.967 төгрөгийн хохирол учирч, үүнээс биет байдлаар 16.488.467 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин болон эд зүйлсийг буцаан хүлээлгэн өгсөн ба үлдэх 4.926.500 төгрөгөөс буюу шүүгдэгч Ш.Д.аас 572.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.З.-т, 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.О.-т, 540.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.А.-т (эд зүйлээ 2 удаа хулгайд алдсан ба нийт үнийн дүнгээр), 1.997.500 төгрөгийг гаргуулан хохирогч М.Б.-д, 524.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Б.-д, 30.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б.-т, 484.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Т-.д, 240.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Б.-д, 152.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.П.-д, 217.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ш.-т тус тус олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч нар нь хохирогч Л.Э.-д төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Ш.Д., Т.С. нарыг гэм буруутайд тооцсон тул Ш.Д.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Т.С.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ш.Д.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.С.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, эдгээр ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ш.Д. нь бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, байнгын оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Т.С. нь бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, байнгын оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Ш.Д., Т.С. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ш.Д.ы тухайд хохирол төлөгдөөгүй буюу гагцхүү зарим эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Д.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор буюу 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад Т.С.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.С.ын тухайд Ш.Д.тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Л.Э.-ын Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл, түүн дотор байсан үнэ бүхий эд зүйлсийг тус тус биет байдлаар буцаан өгсөн хэдий ч халдлагын объект, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдлийн арга зам, санаа сэдэлд тус тус үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Т.С.т хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцэхээргүй байх тул шүүгдэгчийг нийгмээс тусгаарлах замаар ялын зорилгыг хангах нь зүйтэй гэж үзсэнийг тэмдэглэв.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Д. нь шүүхийн зөвшөөрлөөр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2 хоног, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс нийт 151 хоног цагдан хоригдсон, Т.С. нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч Л.Э.-д төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т. овогт Ш.ын Д.ыг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд,

    шүүгдэгч Б. овогт Т.ийн С.ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д.г 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Д.д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Т.С.т оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Д.ы урьд баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 153 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ш.Д.д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Т.С.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Д.аас нийт 4.926.500 төгрөгийг буюу үүнээс 572.000 төгрөгийг гаргуулан хохирогч А. овогт Б.-ын З. /.../-т, 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Т.-ын О. /.../-т, 540.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Ц.-ийн А. /.../-т, 1.997.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт М.-ын Б. /.../-д, 524.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т. овогт Ц.-ын Б. /.../-д, 30.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Б.-ын Б. /.../-т, 484.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б. овогт Т.-ийн Т. /.../-д, 240.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц. овогт Ч.-ын Б. /.../-д, 152.000 төгрөгийг гаргуулан хохирогч О. овогт Д.-ын П. /.../-д, 217.000 төгрөгийг гаргуулан хохирогч М. овогт Э.-ын Ш. /.../-т тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хохирогч Л.Э.-д төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.С. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Д., Т.С. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН