Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга                              П.Янжмаа

улсын яллагч                                            Ц.Мөнх-Эрдэнэ

Хохирогч                                                   Я.*******

хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                                 Х.******* /цахимаар/

хохирогчийн хууль ёсны

төлөөлөгчийн өмгөөлөгч                          Б.*******

шүүгдэгч                                                    Н.*******

шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******ид холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 2-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* гол багийн задгайд оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн ******* /РД: /

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугаартай хар өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ам” гэх газарт зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Х. амь нас хохирсон, Я.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугаартай хар өнгийн Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “ ам” гэх газарт замын хажуу руу онхолдож, зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт  нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:  

Уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Я.*******гийн: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны ...орой ... Бид нарыг ******* сум руу гарах үед цас ороод тэнгэр муудаж байсан. Бид 4 замдаа сум руу салдаг уулзвар дээр нэг машин замын хажуу руу гулгаад орчихсон байхаар нь гаргаж өгсөн. ... даваан дээр гарах үед цас орсон байдалтай зам гулгаа үүссэн байдалтай байсан. ...Бид нарыг даваанаас хөдлөх үед нар жаргачихсан бүрэнхий болж байсан. даваанаас уруудаад Х. бид хоёр мөр мөрөө дэрлээд унтчихсан. Нэг мэдэхэд Н.******* орилоод машин онхолдох үед сэрсэн. Тэгтэл машин замын хажуу руу унаад түн тас хийх чимээ гарсан.... Дараа нь бид нар болон замын машинаас бууж ирсэн хүмүүсийн хамт машинд дарагдсан хөлийг татаж гаргасан ба тэр үед нас барчихсан байсан. Амь хохирогчийг татаж гаргаж ирэх үед миний цээж өвдөөд байсан өөр миний биед ямар нэгэн гэмтэлгүй байсан. Урд суудал дээр , жолоочийн ар талын хойд суудалд би миний хажууд талийгаач сууж явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Н.******* өөрөө жолоодож явсан. Тухайн үед бид нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бүгд эрүүл явж байсан. Надад учирсан хохирлын талаар ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 7-78 дахь хуудас/,

Ослын улмаас өөрийн эцэг Х. амь хохирсон тухай мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******ын: “...2023 оны 04 дүгээр сарын 24-ний ... 09 цаг өнгөрч байх үед гэдэг манай нагац ах залгаад аав чинь машинтай явж байгаад осолдсон байна гэж хэлсэн. Тэгээд би ******* сумд ирээд ажил явдлыг нь дуусгаад буцаад хот явсан. Аавыг хэн хэнтэй явж байсныг би сайн мэдэхгүй байна. сум орж ямаа самначхаад буцаад 2023 оны 04 дүгээр сарын 23-ны орой машинд суугаад ******* сум руу явж байх үедээ даваа уруудаж яваад осолд орж нас барсан байсан. ... Би аавын банкнаас зээлсэн зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл болох ,40, төгрөгийг мөн аавын гэдэг хүнээс хувиараа зээлсэн ,, төгрөг, оршуулгын зардал 1,, төгрөг, нийт 2.40. төгрөгийн хохирлыг буруутай хүнээр бүрэн дүүрэн төлүүлэх  хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 72-73 дахь хуудас/,

Зам тээврийн ослын талаар шууд тусган мэдүүлсэн гэрч Д.гийн “....2023 оны 04 дүгээр сарын 23-ны ... орой ... ******* сум руу гарсан. Бид нарыг ******* сум руу гарах үед цас ороод тэнгэр муудаж байсан. Тэгээд явсаар байгаад гадаа харанхуй болчихсон байхад даваан дээр гарсан. Тэр үед зам цастай болчихсон байсан. даваанаас ******* сум руу хөдлөх үед ойролцоогоор 22 цаг орчим болж байсан байх гэж бодож байна сайн мэдэхгүй байна. даваанаас уруудаад явж байх үед би унтчихсан байсан. Тэгтэл нэг мэдэхэд машин замын хажуу тал руу уначихсан би машинаас гарчихсан явж байсан. Би тухайн үед машинаас яаж гарсан, машин яаж замын хажуу руу унасан талаар юу ч мэдээгүй. Машиныг харахад дугуй нь дээшээ харсан байдалтай далан руу уначихсан байсан. ...Ослын улмаас Х. нас барсан. ...Би урд суудал дээр, жолоочийн ар талын хойд суудалд талийгаач Х. болон Я.******* нар сууж явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг Н.******* өөрөө жолоодож явсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 90-92 дахь хуудас/,

Шүүгдэгч Н.*******ийн “...бид 4 ******* сум руу гарсан. Бид нарыг гарах үед цаг агаар цас орж эхэлсэн. ... би өөрөө машинаа жолоодоод явсан. Тэгээд бид нар явсаар байгаад даваан дээр гарч ирэхэд цас ороод гулгаа үүсчихсэн байсан. Даваанаас уруудаад явах үед урд нэг ачааны машин урд орчихсон яваад байсан. Тэгэхээр нь хойноос дагаж явж байгаад тэр машиныг гүйцэж түрүүлээд 3-4 км орчим явж байтал машин гэнэт гулгаад өндөр далан руу унах гээд байхаар нь тормос гишгээд жолоогоо жаахан эргүүлэхэд тэр чигээрээ шарваад эсрэг урсгал руу орж далан руу унасан. Машин унах үед 4 дугуй нь дээшээ харсан байрлалтай унасан ба өнхөрч эргээгүй. Машин унасны дараа би суудлын бүсээ тайлаад хаалгаа онгойлгоод машинаас гарч ирсэн. Тэгээд орилоод нөгөө хэдийгээ яаж байна гэхэд ******* миний араас хаалгаар гарах гэхээр нь би татаж гаргатал өөрөө машинаас гараад ирчихсэн байсан. Тэгээд машины хойгуур тойроод харахад амь хохирогч нэг талын хөл нь машинд дарагдчихсан нүүр нь цус болчихсон ямар ч мэдээгүй ухаан алдчихсан байх шиг байхаар нь бид нар дарагдсан хөлийг сугалж гаргасан. Тэгээд хөдөлгөж болохгүй байх гэж бодоод хөнжлөөр бүтээчхээд эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр /хавтаст хэргийн 19-19 дахь хуудас/ тус тус тогтоогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас Я.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны дугаар сарын 04-ний өдрийн 172 дугаартай ”... 1. Я.*******гийн биед өвчүү ясны хугарал, өвчүүний хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно, 3. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой, 4. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, . Я.*******гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 10-107 дахь хуудас/,

Х. амь нас хохирсон нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны дугаар сарын 04-ний өдрийн 021 дугаартай “ ...1. Амь хохирогч Х. цогцост гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын 1-7 хавирга, баруун талын 1- хавирга хугарал, зүүн эрүү ясны хугарал. Зүүн эгмийн хугарал, гавлын орой хэсэгт хуйханд, баруун эгмийн доод хэсэгт, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, духны дунд хэсэгт, зүүн чамархайн хэсэгт, зүүн хацрын хэсэгт, зүүн эгмийн хэсэгт, бүсэлхийн нугалмын зүүн хэсэгт, баруун өвдөгний үений хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх учирсан гэмтлүүд нь амь хохирогчийг нас барах үед буюу машин онхолдох үед үүссэн гэмтлүүд, 3. Амь хохирогч Х. цогцост үүссэн дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 4. Амь хохирогч Х. цогцост шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, . Амь хохирогч Х. нь гавал тархины гэмтэл буюу гавал болон суурь ясны хугарал, хатуу хальсан дээрх доорх цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэсэн дүгнэлтээр /хавтаст хэргийн 9-100 дахь хуудас/ тус тус нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж зааснаар нотлох баримтыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 1.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Н.******* тээврийн хэрэгсэл жолоодохдоо хээрийн  замд замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул саад учирсан нөхцөлд шаардлагатай арга хэмжээг зохистой хугацаанд самбаачилж авч чадаагүйгээс болсон болох нь хэрэгт авагдсан шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0/142 дугаартай “...00-00  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.******* нь 3.4 “а”-р заалт буюу “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, 12.1-р заалт буюу “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон, хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг  тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, нэг хүний амь нас хохирсон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах  нэмэгдэл ялын хугацааг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасахаар хүндрүүлэн зохицуулсан байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан учир Н.*******ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч Я.******* шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байна.

Амь хохирогч Х. хууль ёсны төлөөлөгч Х.******* талийгаачийн ХААН банкнаас авсан зээл, зээлийн хүү .40. төгрөг, иргэн гээс зээлсэн төгрөг, оршуулахтай холбогдон гарсан зардал 1,, төгрөгийг нийт 2,40, төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр нь нотлох баримтад үндэслэсэн байх ёстой бөгөөд амь хохирогч Х. хууль ёсны төлөөлөгч Х.******* талийгаачийн ХААН банктай 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан №ЗГ/ дугаартай зээлийн гэрээг хэрэгт хавсарган ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно”, мөн хуулийн 1. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь ... хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор мөрдөгч хуулбарлан авна” гэж тус тус заасан. Хэрэгт хохирлын баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* амь хохирогч Х.ыг оршуулахтай холбогдон гарсан зардал 1.. төгрөг, иргэн гээс зээлсэн .. төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагуудыг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учир шүүх тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

                                    Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн . дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг”  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Энэ тогтоолоор шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй байсан боловч тэрээр завсарлага авч сайн дураар амь хохирогч Х. хууль ёсны төлөөлөгч Х.*******т 7,, төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Я.******* шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******т шүүгдэгч нь 7.. төгрөг төлсөн түүнчлэн ослын улмаас хүний амь нас хохирсноос гадна нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол хор уршиг бүрэн төлөгдөөгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг  4 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж  заасан   шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, амь хохирогч Х. хууль ёсны төлөөлөгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.*******ид өмнө авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1., 1., 3.8  дугаар зүйлийн 4, дахь хэсэг, 3.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******ид холбогдох 232310011 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

. Шүүгдэгчид 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ид оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнийг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч Я.******* шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******т 7.. төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                       

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ