| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Мий Бт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овогт Мий Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн Д суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганц бие, тус аймгийн Ө сумын 06 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, РД:0000000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ээс 05-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Лы зуны байшингийн хаалганы цуургыг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтэрч, а 1 ширхэг, 5 кг хонины гуяны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 100.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.1. Шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
2.3. Хохирогч Н.Лд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
2.4. Хадаас сугалах 71 х 2 см төмрийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/,
2.5. Хохирогч Н.Лы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24, 89 дэх тал/,
2.6. Гэрч О.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
2.7. Гэрч Р.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
2.8. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дэх тал/,
2.9. Яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/,
2.10. Шүүгдэгч М.Бийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
3.1. Хэргийн үйл баримт
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-нээс 05-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Лы зуны байшингийн хаалганы цуургыг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтэрч, а 1 ширхэг, 5 кг хонины гуяны махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Хохирогч Н.Лаас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
3.1.3. Хохирогч Н.Лд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
3.1.4. Хадаас сугалах зориулалттай 71 х 2 см хэмжээтэй 1 ширхэг төмрийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/,
3.1.5. Хохирогч Н.Лы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...орой 19 цагийн үед нөхөр маань ажил дээрээс ирээд мах аваад яваарай гэхээр нь очсон ба тэдний ажил дээр 2 хонь гаргаснаас нөхөрт маань нэг хонины гуяны мах, элэг, сэмжний өөх өгсөн байхаар нь тэрийг гэрт авч ирээд давслаад зуны байшинд оруулж мах хатаадаг модон дээр хатаагаад элэг, сэмжний өөхийг мөн хүүхдийнхээ дугуйны гар дээр тохож хатаасан.
...шөнө гарч орж байгаад 02 цагт унтаж амарсан. Өглөө 06 цагт босоод бие зассан ба тэр үед зуны байшингаа шалгахаар очиход хаалгыг нь эвдэж онгойлгосон дотогш ороход давсалсан хонины 1 гуяны мах байхгүй, мөн дээрээс нь 1 ширхэг бүтэн адууны гэдсэнд хийсэн мах /к/ байхгүй байсан. Буцаж гараад хөрш болох Бийн гэрэл асаалттай байхаар нь түүнийг хулгайлсан юм байна гэж бодоод хөрш айлын залууг гэрээс нь сэрээгээд буцаад Бийн гэр лүү дагуулаад явж байхад тэрээр гэрээсээ торонд юм хийгээд гарч явсан, тэгэхээр нь ардаас нь машинтай түүнийг дагаад цагдаад дуудлага өгсөн ба, ...цагдаа ирээд гудамжнаас барьж аваад цагдаагийн газар руу авч явсан юм.
...хонины 1 гуяны мах, 1 ширхэг к хулгайд алдагдсан байна.
...манай зуны амбаараас хулгайд алдагдсан 1 ширхэг кыг манай гэрийн дээд талд байдаг Ч дэлгүүрийн эзэн Жаас тухайн өдрийн орой нь очиж асуухад хөлдөөгчдөө хийсэн байхад нь түүнээс буцааж аваад өөрсдөө хэрэглэчихсэн болно,
...тухайн хонины гуяны мах одоо манайд байхгүй, уг махыг удаан хугацаанд чанаж түлсэн учраас тэр өдөртөө гэртээ очоод гудамжинд явж байсан нохойнд хаясан. Уг хонины гуяны мах нь 4-5 кг орчим жинтэй байсан байх, дунд зэргийн хонины гуя мах байсан юм.
...М.Б нь надад учирсан хохирлыг барагдуулаагүй тэрээр надтай уулзаж уучлалт гуйсан учраас би уучилсан, түүнээс хохирол нэхэмжлэхгүй болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24, 89 дэх тал/,
3.1.6. Гэрч О.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 09 цагаас ээлж хүлээн авч ажилдаа гарсан.
...манай ажил дээр өчигдөр 15 цагаас 2 хонь гаргасан ба түүнээс надад 1 хонины гуяны мах, элэг, сэмжний өөх өгсөн, тэгэхээр нь би түүнийг эхнэрээ дуудаад өгч явуулсан. Эхнэр гэрт очоод гуяны махыг давслаад хатаачихсан нөгөө элэг сэмжийг бас хатаасан гэж ярьсан. Тэгээд өнөөдөр өглөө 08 цагийн үед над руу залгаад зуны байшингийн хаалга эвдээд хулгай орсон байна нөгөө хонины гуяны мах, к хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд би 09 цагт ээлжээ хүлээлгэж өгчхөөд цагдаагийн газарт ирсэн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
3.1.7. Гэрч Р.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01 цагийн үед гэрийн цонхыг хүн цохиод байсан ба тухайн үед би унтаж байсан, тэгээд цонхон дээр очиход манай гудамжинд амьдардаг өөрийгөө Н гэж танилцуулж байсан залуу байсан ба жинхэнэ нэр нь Б гэдгийг сүүлд мэдсэн. Тэр залуу ганцаараа байсан ба надад адууны гэдсэнд хийсэн ястай мах к байна, би Д суманд цайллагад очоод 2-3 хоноод ирлээ, тэгээд тэндээс нэг хүн надад к өгсөн юм, тэрийг та надад нэг шил архи, нэг ундаагаар өгөөч гэхээр нь би түүнийг хөдөөгөөс авч ирсэн к юм байна гэж итгээд 10,000 төгрөгийн үнэтэй 0,5 литрийн “Хараа” нэртэй архи нэгийг, тэгээд 4,000 төгрөгийн үнэтэй 1.25 литрийн гаазтай спрайт ундааг өгөөд кыг авсан ба тэрээр надад уртаараа 20 см орчим нийт 5 ширхэг зүссэн к өгсөн.
Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш урд гудамжны хөрш Н.Л нь уг кыг өөрийн зуны байшингаас нь хулгайлсан байна, манай к юм гэж хэлээд надаас тухайн 5 ширхэг нийлүүлбэл 1 бүтэн к аваад явсан. Н.Л надад хэлэхдээ тухайн кыг дааганы к гэж хэлсэн.
...Би М.Бт өгсөн нэг шил архи, ундааг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
3.1.8. Шинжээч “А” ХХК-ны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 000000000 дугаартай “адууны гэдсэнд хийсэн ястай мах /к/ 50,000 төгрөг, ...5 кг хонины гуяны мах 50.000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дэх тал/,
3.1.9. Яллагдагч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие эхнэрээсээ 2023 оны 11 дүгээр сард шүүхээр салж тэрээр 3 хүүхдээ дагуулаад Д суманд төрхөмдөө буцсан. Би өөрөө Ө сумын 06 дугаар багт байрлах өөрийн гэртээ ганцаараа амьдарч эхэлсэн. Би ганцаараа байж эхэлсэн цагаасаа хойш архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн.
Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 04-ээс 05-нд шилжих шөнө дунд мөн хөрш болох Н.Лы зуны байшингаас мах хулгайлах гэж очиход хаалгандаа цоож хийчихсэн байсан ба тэдний хашаанд байсан цул төмрөөр хаалгыг нь хөшиж онгойлгоод дотроос нь 1 ширхэг жижгэвтэр к, 1 хонины гуя аваад гарсан. Тухайн үедээ би ганцаараа уг байшинд нэвтэрсэн тэгээд уг хулгайлсан каа “Ч” нэртэй дэлгүүрт 1 шил архи, 1 шил ундаа авч тэрийгээ ганцаараа ууж дуусгасан ба махыг нь чанаад гудамжинд аваад явж байхад цагдаа ирээд намайг барьж авсан, тэгээд цагдаагийн газарт саатуулагдсан юм.
...би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч М.Бээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
5. Энэ хэргийн хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгч мэдүүлэг авсан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
6. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”-ээр... тодорхойлжээ.
7. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
8. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
9. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ээс 05-нд шилжих шөнө Б аймгийн Ө сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Н.Лы зуны байшингийн хаалганы цуургыг төмрөөр хөшиж, хууль бусаар нэвтэрч, а 1 ширхэг, 5 кг хонины гуя махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч М.Б нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
10. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч М.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Бийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Бийн амар хялбар аргаар хөрөнгөтэй болж, архи олж уух гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
14. Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Лд 100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
15. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс шүүгдэгч М.Бээс гэмт хэргийн хохиролд 100.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Лд олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн хохирол болох 100.000 төгрөгийг хохирогч Н.Лд төлж өгөхөөр хуульд зааснаар завсарлага авсан байна.
16. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхээс авсан завсарлагааны хугацаа дуусаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч Н.Лаас “...100.000 төгрөгийг төлүүлж авсан, одоо ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх гарын баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч М.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
18. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тээс “шүүгдэгч М.Б нь хохирлыг төлж өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацааны үлдсэн саруудыг нэмж нэгтгэх” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
20. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
21. Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
22. Шүүгдэгч М.Бийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 1993 онд төрсөн, ганц бие, урьд нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал тогтоогджээ.
23. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хуулийн хэм хэмжээг журамлан шүүгдэгч М.Бт хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хэсэгчлэн хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
25. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
26. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж овогт Мий Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
27. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн хугацааны үлдсэн саруудыг нэмж нэгтгэх” дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
28. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5. “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5. “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заажээ.
29. Шүүгдэгч М.Б нь шүүхийн өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүнд хуульд заасан журмаар ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бт Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 3. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” Гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Бт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 1 жил 10 сарын хугацаагаар тогтоов.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр түүнд оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
33. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
34. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хадаас сугалах зориулалттай 71 х 2 см хэмжээтэй 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Лд буцаан олгохыг шүүгчийн туслах А.Ад даалгав.
35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Мий Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж овогт Мий Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 8 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Бт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 1 жил 10 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хадаас сугалах зориулалттай 71 х 2 см хэмжээтэй 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Лд буцаан олгохыг шүүгчийн туслах А.Ад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т