Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дүгээр сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөшөөтийн уурхайд жолооч ажилтай, ам бүл , эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн сумын дугаар () багийн 3-12 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* нь 20 оны дүгээр сарын *******-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт Тоёота приус-30 (Toyota prius-30) загварын УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт ирүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 20 оны дүгээр сарын 19-ний өдрийн 1018 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 20 оны дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас), согтолтыг тодорхойлсон тэмдэглэл (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 20 оны дүгээр сарын 15-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Цагдаагийн ерөнхий газрын Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 156-164 дүгээр хуудас), гэрч Б.*******гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 187 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 193 дугаар хуудас) зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Иргэн аас гаргасан: Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт УБМ улсын дугаартай приус-30 загварын автомашин хашаа мөргөж зам тээврийн осол гаргасан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);

- Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ын осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг (хавтаст хэргийн 6-10 хуудас);

- Ховд аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч гийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас);

- Гэрч ын “...20 оны дүгээр сарын *******-ний өдөр манай найз болох бид хоёр багийн тоот хашаанд байх байшинд засвар хийж байхад найз ******* шөнийн цаг 30 минутын үед автомашинтай ганцаараа ирээд “та хоёрын ажил дуусаж байгаа юм уу, хэдүүлээ ойрхон гарах уу” гэхээр нь бид хоёр хувцсаа солиод толгойгоо угаачхаад бид гурав гарсан. Гадуур автомашинтай явж байхад “Итгэл” баар оръё гэхээр нь бид гурав тийшээ орсон. бид хоёр Сэнгүр нэртэй 0,5 литрийн хэмжээтэй шилтэй нэг нэг пиво, ******* нэг савтай кола авч бид гурав тэнд 30 орчим минут сууж байгаад гарцгаасан. Итгэл баарны гаднаас хөдлөөд явж байхад үл таних хоёр эмэгтэй замд таарахад ******* “хаашаа явж байгаа юм бэ, зүг нэг бол дөхүүлээд өгөх үү” гэсэн чинь тэр хоёр эмэгтэй “бид хоёр дээшээ явж байгаа юм аа, за тэгье” гэж хэлээд манай автомашинд суусан. Итгэл баарны орчмоос захын урд талын засмал замаар явж байгаад захын дээд талын гурван замын уулзвар өнгөрөөд хашаа мөргөж осол гаргасан. Осол болсны дараа би автомашинаас бууж ирэхэд автомашины арын суудалд сууж явсан үл таних нэг эмэгтэй буучихсан хагас суусан байдалтай доошоо хараад сууж байхаар нь очоод “чи зүгээр байна уу” гэхэд юм хэлээгүй. Тэр үед ******* автомашины хойд талын суудалд сууж явсан ыг тэврээд буулгаж ирсэн. Тухайн үед ын ам, хамраас нь цус гарсан байдалтай, нэлээн зовуурьтай байхаар нь би эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн. Тэрнээс хойш 7 орчим минутын дараа эмнэлгийн автомашин ирж бид хэд ыг аваад эмнэлэг дээр очсон. ...Би жолоочийн эсрэг талын урд талын суудалд, манай найз хойд талын суудал буюу жолоочийн ар талд, үл таних хоёр эмэгтэй ын зүүн гар талд сууж явсан. Манай найз ******* автомашин барьж явж байсан болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас);

- Гэрч ийн “...Би 20 оны дүгээр сарын *******-ний шөнийн цаг өнгөрч байхад найз ын хамт “Итгэл” баар ороод бид хоёр 0,5 литрийн хэмжээтэй лимонтой шилтэй Сэнгүр авч уунгаа бүжиглэж байгаад 01 цаг өнгөрч байхад баарнаас гарсан. Баарнаас гараад явж байтал хар өнгийн приус автомашинтай хүмүүс ирээд “хаашаа явж байгаа юм бэ” гэхээр нь “дээшээ гэр лүүгээ явж байна” гэсэн чинь “зам нийлэх юм байна дөхүүлээд өгье, суучих” гэхээр нь бид хоёр автомашинд нь суусан. Захын урд талын засмал замаар явж захын дээд талын гурван замын уулзвар өнгөрөөд хашаа мөргөж осол гаргасан. Тухайн үед би түрүүлээд автомашинаас буугаад сууж байтал нэг залуу нь ирээд зүгээр үү гэхээр нь миний амьсгаа давчдаад хариулт өгөөгүй. Тэгж байтал автомашин барьж явсан жолооч хойд талын суудалд сууж явсан нэг залуу цус алдаад байхад нь автомашинаас буулгасан. Тэр үеэр автомашины урд талын суудалд сууж явсан /жолоочийн эсрэг талд/ залуу эмнэлэг рүү дуудлага өгсөн. Автомашиныг ******* гэх залуу бариад, жолоочийн эсрэг талд эмнэлэг рүү дуудлага өгсөн залуу болох , би хойд талын суудлын зүүн талд, дунд нь манай найз , баруун талд нь эмнэлэг дээр байгаа залуу сууж явсан. ...Зам тээврийн ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);

- Хохирогч ын гэрчээр өгсөн “...Би 20 оны дүгээр сарын *******-ний орой цагийн үед найз тэй уулзаж, улмаар бид хоёр Итгэл баар орж нэг нэг лимонтой жижиг Сэнгүр нэртэй пиво аваад уунгаа бүжиглэж байгаад 01 цаг 40 минутын үед баар хаагаад гарцгаасан. Харих гээд бид хоёр алхаад явж байтал хар өнгийн приус-30 загварын автомашинтай залуучууд хажууд ирж зогсоод “хаашаа явж байгаа юм бэ, хүргээд өгье суучих” гэхээр нь “дээшээ 7 дугаар сургуулийн чиглэл явна, зүгээрээ бид хоёр алхаад явчихъя” гэсэн чинь “нэг зүг юм чинь дөхүүлээд өгье, санаа зоволтгүй” гэж жолооч нь хэлэхээр нь бид хоёр тухайн автомашинд суусан. ...Хөдлөөд захын урд талын засмал замаар 7 дугаар сургууль руу дээшээ яваад захын дээд талын гурван замын уулзвар өнгөрөөд нэлээд хурдтай явж байгаад жолооч зүүн гар тал руугаа жолоогоо дарахад хойд талын суудалд явж байсан манай найз болон тэдний нэг найз бид гурав баруун гар тал руугаа бие биеэ налаад унасан. Зөөлөн яваач гэж хэлээд дуусаагүй байтал замын баруун гар талд байсан хашааг мөргөж осол гарсан. Тухайн үед түгжрээд амьсгал авч чадахгүй байхад манай найз автомашинаас буугаад сууж байхад түүний араас жолоочийн хажуу талын суудалд сууж явсан залуу буусан. Нэг мэдэхэд хойд талын суудалд миний баруун гар талд сууж явсан залуу цус алдаж, түгжрээд амьсгаа авч чадахгүй байхаар нь жолоочид хэлээд жолооч тэр залууг автомашинаас буулгасан. ...Миний толгой өвдөж байна. Мөн баруун хөл дээд хэсгээрээ, баруун талын хавирга хатгаж өвдөж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);

- Иргэний хариуцагч иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...20 оны дүгээр сарын *******-ний орой манай хамаатны дүү ******* надаас “автомашинаа өгч байгаач дүү нь найз охинтойгоо уулзаад хүргэж өгөөд ирье” гэж хэлээд миний хар өнгийн приус-30 загварын автомашиныг аваад явсан. Тэгээд *******-ээс 12-нд шилжих шөнө цаг өнгөрч байх үед ******* над руу залгаад “захын дээд талын гурван замын уулзвар дээр хашаа мөргөсөн” талаараа хэлхээр нь би гайхаад “чи архи уусан юм уу” гэж асуусан чинь “архи уугаагүй эрүүл байсан” гэж надад хэлэхээр нь би тухайн хэрэг болсон газарт очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...20 оны дүгээр сарын *******-ээс 12-нд шилжих шөнө хамаатны гэх ахынхаа УБМ улсын дугаартай автомашиныг өөрөө жолоодож явсан. ...Миний ар талын суудалд манай найз , тэгээд , нар сууж явахад захын дээд талын 3 замын уулзвараар дээшээ нэвтрэх үед замын баруун талд байх цементэн блокон хашааг мөргөж осол гаргасан. Тухайн үед автомашины арын суудалд сууж байсан манай найз бэртэж гэмтсэн. , бид гурвын биед ямар нэгэн гэмтэл учраагүй, харин ын биед хөнгөн гэмтэл учирч Ховд аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлэх үеийн эм тарианы мөнгө өгч хохирлыг нь барагдуулсан одоо биеийн байдал нь хэвийн болсон. Харин ын хувьд хүнд гэмтэлтэй Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Ховд аймагт ирсэн. Миний хувьд найз ын эмчилгээний зардал болон бусад эм тарианы мөнгө төгрөгийг гаргаж өгсөн цаашид эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа талаар өмнө бас мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 20 оны дүгээр сарын *******-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт иргэний хариуцагч өмчлөлийн Тоёота приус-30 (Toyota prius-30) загварын УБМ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо уулзвараар хурдтай эргэсний улмаас жолоодлого алдаж замын хажуу талын блокон хашаа мөргөж зам тээврийн осол гаргасан нь нотлогдож байна.

2.2. Хохирогч ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1018 дугаартай “...ын биед дух ясны баруун хэсэг болон чамархай яс, хацар яс, хамар яс, зүүн талын эрүү яс болон түүш яснуудын хугарал, цээжний хөндийн зүүн талд хий хуралт, баруун хөмсөгт шарх баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух эрүүний баруун хэсэг баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх дух ясны баруун хэсэг болон чамархай ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, цээжний хөндий зүүн талд хий хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх хацар яс зүүн талын эрүү яс болон түүш яснуудын хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Харин дух эрүүний баруун хэсэг, баруун шанаанд зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас);

- Хохирогч ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10 дугаартай “...ын биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, цээжний баруун хэсэг болон баруун цавинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ын тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гуянд цус хуралт, цээжний баруун хэсэг болон баруун цавинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас) зэргээр уг зам тээврийн ослын улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүнд, хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь нотлогджээ.

2.3. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 20 оны дүгээр сарын *******-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт иргэний хариуцагч өмчлөлийн Тоёота приус-30 (Toyota prius-30) загварын УБМ улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо уулзвараар хурдтай эргэсний улмаас жолоодлого алдаж замын хажуу талын блокон хашаа мөргөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүнд, хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан ба хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгч нь Тоёота приус-30 (Toyota prius-30) загварын УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа уулзвараар хурдтай эргэж автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас жолоодлого алдаж замын хажуу руу гарч хашаа мөргөсөн байна. Тодруулбал шүүгдэгч ******* нь ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас буюу шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарчээ.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив шинжүүдээс гадна учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жолооч ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон түүнээс дээш хэмжээний хохирол учруулснаар уг гэмт хэргийн үндсэн шинж хангагддаг.

3.3. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан. Шүүгдэгч ******* Тоёота приус-30 (Toyota prius-30) загварын УБМ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа ******* Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчиж осол гаргасны улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

3.4. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч ын биед дух ясны баруун хэсэг болон чамархай яс, хацар яс, хамар яс, зүүн талын эрүү яс болон түүш яснуудын хугарал, цээжний хөндийн зүүн талд хий хуралт, баруун хөмсөгт шарх баруун нүдэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух эрүүний баруун хэсэг баруун шанаанд зулгаралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол;

- хохирогч ын биед тархи доргилт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал баруун гуянд цус хуралт, цээжний баруун хэсэг болон баруун цавинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч ын “...Би тухайн үед Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эрүүний хагалгаанд орсон. Дараа нь Манал Оточ гэх эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний үеийн бүх эм тарианы мөнгө, замын зардал зэргийг манай найз ******* өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба эмчилгээний зардалд 5’500’000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон, мөн шүүгдэгч нь хохирогч ын эмчилгээний зардалд 260’000 төгрөг төлсөн, хохирогч нар хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

4.2. Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний “...өмчлөгч ийн , улсын дугаар: УБМ” гэх хуулбар (1 дэх хавтаст хэргийн 1 дугаар хуудас);

- “” ХХК-ийн 20 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 45690 дугаартай “ УБМ Тоёота приус-30 (Toyota prius-30) маркийн автомашины эвдэрсэн эд анги 880’000 төгрөгийн үнэлгээтэй” гэх агуулгатай хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас) зэргээр уг гэмт хэргийн улмаас иргэний хариуцагч д 880’000 төгрөгийн хор уршиг;

- Иргэний нэхэмжлэгч ын “...Тиймээ захын дээд талын хот хоорондын автобусны эсрэг талд миний нэр дээр бүртгэлтэй дугаар бүхий 305 м/к хашаа байдаг. Манайх тухайн хашаандаа байдаггүй болохоор тухайн үед юу болсон талаар огт мэдээгүй. 20 оны дүгээр сарын сүүлээр байх хашааныхаа хажуугаар явж байхад манай хашаа нурсан байхаар нь хэн нураасан юм бол гээд ойр орчмын хүмүүсээс асуусан чинь мэдэхгүй байсан. Тухайн хашаа нь нүхтэй цементэн блокон хашаа байсан. Хашааны урд өнцөг хэсгийн блокууд нь нурсан байдалтай байна. Тухайн хашааг мөргөсөн хүн нь ирээд янзлаад өгөхөд болно. Ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. Ойролцоогоор 20 орчим блок нурсан байсан тул хашааг нь өрж янзлахад болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дугаар хуудас);

- Иргэний нэхэмжлэгч ын газар эзэмших гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 172 дугаар хуудас);

- ХХК-ийн 24 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай “...Шинжилгээний объектын 20 оны дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 245’256 /хоёр зуун дөчин таван мянга хоёр зуун тавин н/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 156-164 дүгээр хуудас) зэргээр иргэний нэхэмжлэгч од 245’256 төгрөгийн хор уршиг тус тус учирчээ.

Иргэний хариуцагч “...******* нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Миний хувьд *******аас нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, гомдол санал байхгүй байна” гэж мэдүүлсэн, мөн иргэний нэхэмжлэгч “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 193 дугаар хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн холимог хэлбэрээр анх удаагаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Мөн шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв.

 Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгох санкцтай учир хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж н сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл н сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байсан. 20 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тус зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хэмжээг нэмсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлдог. Мөн тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан үеийн буюу нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх заалтыг баримтална.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт н сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэх урьдач нөхцөл хангагдсан байна.

 Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгожээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хоёр болон түүнээс дээш эрх хязгаарлах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилжээ. Иймд шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй.

3.4. Мөрдөгч 24 оны дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 183 дугаар хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Тэнссэн хугацаанд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА