| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2021/00125/И |
| Дугаар | 155/ШШ2021/00336 |
| Огноо | 2021-03-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2021/00336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..........тоотод оршин суух, ..... дугаар регистртэй, эмэгтэй, Э овогт П.А,
Хариуцагч: Улаанбаатар хот, .........тоотод оршин суух, эрэгтэй, .... дугаар регистртэй, М овогт Д.Т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2021/00125/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Д.Т танилцан үерхэж байх хугацаанд бидний дундаас 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Т.Л төрсөн. Бид хоёр 2 талынхаа гэрт ирэн очин амьдарч байсан. Тусдаа гарч, хурим найр хийгээгүй тул албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Охиноо төрснөөс хойш бид тус тусдаа амьдарч байгаад Д.Т нь холбоогүй болж, охин бид 2 дээр ирэхээ больсон. Одоо Д.Т нь өөр хүнтэй гэр бүл болсон тул бид цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй.
Иймд Д.Т 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Л хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн П.А 2015 онд танилцаад 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Т.Л буюу миний охин төрсөн нь үнэн. Хүүхдийн тэтгэлэг төлөх нь үнэн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Д.Т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.А, хариуцагч Д.Т нар 2015 оноос эхлэн үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Т.Л төрж, эцэг Д.Т овоглож бүртгүүлэн, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар,
Улаанбаатр хот, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: ........... дугаар регистртэй, М овогт Т.Л , охин, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, ........... төрснийг Улаанбаатр хот, Сонгинохайрхан төрсний бүртгэлд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №1116570118 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-дЭцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Зохигч болох П.А., Д.Т. нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Т.Л. гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг Д.Т сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Т.Л. г 16 нас хүртэл, хэрэв суралцаж байвал 18 нас хүртэл хугацаанд тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд эцэг Д.Т хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Л тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Т.Л 04 нас 06 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 213.800 төгрөгийн 50 хувь болох 106.900 төгрөгийг охин Т.Л сар бүр эцэг Д.Т төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Д.Т сар бүр төлөх тэтгэлгийгнэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчийн нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч П.А, хариуцагч Д.Т нар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин М овогт Т Л 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Мөнгө овогт Доржсүрэнгийн Төмөрбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Золжаргалд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА