Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/41

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нарыг оролцан

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г*******, Д.Н******* нарт, Эрүүгийн хийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Г*******, Д.Н*******, С.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 315003400***** дугаартай, 163/04/0050/Э индекстэй хэргийг 04 оны 0 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Хайдавын Г*******, А аймгийн Өгий нуур суманд 1971 оны 06 дугаар сарын 10-ний өдөр төрсөн, 5 настай, эмэгтэй, ам бүл , нөхрийн хамт Булган аймгийн Х сумын дугаар баг, Их хөтөл гэх газарт түр оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:

Монгол Улсын иргэн, Буурал овогт Дэрмээгийн Н*******, Х аймгийн Манхан суманд 1974 оны 07 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл , эхнэрийн хамт Булган аймгийн Х сумын дугаар баг, Их хөтөл гэх газарт түр оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Сүхээгийн Б, А аймгийн Төвшрүүлэх суманд 1964 оны 10 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 59 настай,эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Х сумын дугаар баг, Их хөтөл гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Цэрэнбатын Т, А аймгийн Ихтамир суманд 1967 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн Х сумын дугаар баг, Их хөтөл гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Г*******, Д.Н******* нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 03 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 0 цагийн орчим Булган аймгийн Х сумын дугаар багийн нутаг “Их хөтөл” гэх газраас иргэн Ж.Оийн өвөлжөө сэлгэж барих зорилгоор бэлтгэсэн 4 метрийн урттай 180 ширхэг, 3 метрийн урттай 11 ширхэг шинэс төрлийн нарийн шургааг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хь бусаар авч, хохирогч Ж.От ,360,000 төгрөгийн хохирол учрсан, яллагдагч С.Б, Ц.Т нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 03 оны 08 дугаар сарын 11-ний орой 0 цагийн орчим Х.Г*******, Д.Н******* нарын өгсөн 4 метрийн урттай 180 ширхэг, 3 метрийн урттай 11 ширхэг шургааг модыг авч, улмаар 03 оны 08 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн уг мод нь гэмт хэргийн улмаас хь бусаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшиж, 03 оны 09-10 дугаар сарын хооронд Булган аймгийн Х сумын дугаар багийн нутаг “Их хөтөл” гэх газарт байх өөрийн гэртээ түлшиндээ хэрэглэж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Г*******, Д.Н******* нар нь санаатай нэгдэж бүлэглэн 03 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Х сумын дугаар багийн нутаг “Их хөтөл” гэх газар иргэн Ж.Оийн өвөлжөөгөө сэлбэж барих зорилгоор бэлтгэсэн 4 метрийн урттай 180 ширхэг, 3 метрийн урттай 11 ширхэг шинэс модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хь бусаар авч ,360,000 төгрөгийн хохирол учрсан, шүүгдэгч С.Б, Ц.Т нар нь санаатай нэгдэж бүлэглэн Х.Г*******, Д.Н******* нарын өгсөн 4 метрийн урттай 180 ширхэг, 3 метрийн урттай 11 ширхэг мод буюу хөрөнгийг “хулгайлах” гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг 03 оны 08 дугаар сарын 1-ны өдөр мэдсээр байж түлшиндээ хэрэглэж ашигласан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдов.

 

Дээрх хэргийн нөхцөл байдал нь яллагдагч Х.Г*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дэх тал/, яллагдагч Д.Н*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 119-10 дахь тал/, яллагдагч С.Бы буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 139-140 дэх тал/, яллагдагч Ц.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 149-150 дахь тал/, хохирогч Ж.Оийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 1-13, 16-17, 0-1 дэх тал/, гэрч Б.С өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4 дэх тал/, гэрч Г.Н өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хавтас хэргийн 64-66 дахь тал/, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 67 дахь тал “Ашид билгүүн” ХХК-ийн 03 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ТХҮ-ОРХ/8317 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 73-78 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоосон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хьд заасан үндэслэл журмын дагуу цуглж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо аггын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1..Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хьд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нар нь прокурорын хяналтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хүсэлт гаргасан нь гаднын нөлөөгүй, бусдын дарамт шахалтгүй, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа байгаагүй болохыг өөрсдөө батлан илэрхийлж, хэргийг хялбаршсан журмаар хянан хэлэлцсэнээр давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлж байгааг ойлгосон, шүүгдэгч Х.Г******* нь тусгай дунд, шүүгдэгч Д.Н******* дээд, шүүгдэгч Ц.Т, С.Б нар бүрэн дунд боловсролтой бөгөөд тэдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явлаа.

1.3.Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нарын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, хь бус болох нь илэрхий атал түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хь бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцсан буюу захиран зарцах бодит боломжийг бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, нарын үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

“Мөнгө угаах” гэмт хэргийн тухайд “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан...” санаатай, идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд шүүгдэгч Ц.Т, С.Б нар нь Х.Г*******, Д.Н******* нарын “өөрсдийн мод гэж шилжүүлэн өгсөн” мод нь хулгайлах гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг хохирогч, гэрч нараас мэдсэн атлаа энэ талаар тэдэнд болон цагдаагийн байглагын эрх бүхий алба хаагчид мэдээлээгүй нуун далдлахын зэрэгцээ тус модны зарим хэсгийг өөрсдийн хэрэгцээндээ түлш хэлбэрээр ашигласан үйлдэл нь “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Х.Г*******, Д.Н******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ц.Т, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд тус зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, Эрүүгийн хьд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Х.Г*******, Д.Н******* нарыг Эрүүгийн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Т, С.Б нарыг “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хь зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хохирол, хор уршиг

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид Билгүүн” ХХК-ийн шинжээчийн 03 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн ТХҮ-ОРХ/8317 дугаартай дүгнэлтээр хулгайлагдсан эд зүйл болох “4 метрийн урттай 180 ширхэг модны үнэлгээ 1,800,000 төгрөг, 3 метрийн урттай 11 ширхэг модны үнэлгээ 560,000 төгрөг”, нийт ,360,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу ,360,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нар нь хохирогч Ж.От 3,450,000 төгрөг төлсөн, хохирогч Ж.О нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал байхгүй” болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

.1.Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учрсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзэв.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нарын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хьд нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол болон шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордахгүйгээр хянан шийдвэрлэлээ. 

 Эрүүгийн хийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Х.Г*******, Д.Н******* нарт хорих ял оногдахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Б, Ц.Т нарт хорих ял оногдахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэмжээ тус тус хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Хэрэв шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, Ц.Т, С.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдах хь зүйн үр дагавартайг тусгайлан санав.

            ..Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, С.Б, Ц.Т нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хийн дугаар зүйлийн .4 дэх хэсгийн .4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36. дугаар зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10, 37.1 дүгээр зүйл, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Хайдавын Г*******, Буурал овогт Дэрмээгийн Н******* нарыг Эрүүгийн хийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хь бусаар авсан буюу “хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Сүхээгийн Б, Боржигон овогт Цэрэнбатын Т нарыг Эрүүгийн хийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу “мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

.Эрүүгийн хийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Х.Г*******, Д.Н******* нарт хорих ял оногдахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ,

Эрүүгийн хийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн , 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.Б, Ц.Т нарт хорих ял оногдахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн ., .5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, С.Б, Ц.Т нарт тэнссэн хугацаанд “зан үйлээ засах”, “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байглагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус бүр хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдах, тэнссэн хугацаанд Эрүүгийн  хийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдахыг шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, С.Б, Ц.Т нарт сансугай.

5.Шүүгдэгч Х.Г*******, Д.Н*******, С.Б, Ц.Т нар нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЁНДОНСАМБУУ