Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2021/00296

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын ..... дугаар багт оршин суух, ..... овогт Ц.А /Р...../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн....сумын....дугаар багт оршин суух, ..... овогт Э.Г /Р...../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 155/2021/00103/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн,

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 9.018.750 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Э.Г нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.А нь нөхөр Э.Г-тай танилцаж, үерхэж байгаад хурим найраа хийж тусдаа гарч 2017 оны 12 дугаар сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.Ц, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Ц нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах эхний жилүүдэд бидний харилцаа сайн, амьдрал сайхан байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр Э.Г нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцааг удаа дараа үүсгэж, архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуу ирсэн үедээ гэртээ агсам тавьж надад удаа дараа гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цаашид хамтран амьдрах боломжгүй болоод байна. Миний зүгээс хоёр хүүхдээ бодож дээрх үйлдлүүдийг удаа дараа тэвчиж ирсэн боловч нөхөр Э.Г нь цаашид эвлэрч хамт амьдрах сонирхолгүй, чамаас салмаар байна гэдгээ хэлэх болсон. Иймд одоо нөхөр Э.Г-тай гэрлэлтээ бүртгүүлсэн 2017 оны гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Ц, Г.Ц нарыг миний асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу эцэг Э.Г-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Ц.А миний бие Гэр бүл цуцлуулж хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба уг нэхэмжлэлийг Э.Г хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар гаргасан байна. Ц.А миний бие Э.Г-тай 7 жил хамт амьдарсан учир хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон бага насны / 4-7 насны/ хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулан авах хүсэлтэй байна.

Хамтран өмчлөх дундын хөрөнгийг тооцвол:

д/д

Эд зүйлийн нэр

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ

/мянган төгрөг/

Нийт үнэ

1

Хашаа байшин Б..сумын төвийн .... ам гэх газар байрлах

1

8,000,000

8,000,000

2

Хувцасны шүүгээ шинэвтэр 4 хаалгатай хятад улсад үйлдвэрлэсэн

1

500,000

500,000

3

Хивс шинэ 3x4 метр хэмжээтэй Эрдэнэт загварын

1

300,000

300,000

4

Телевизор 21 инч /хятад/

1

300,000

300,000

5

Монгол сат антенн багц

1

175,000

175,000

6

Хөргөгч 2 хаалгатай /хятад/

1

500,000

500,000

7

Мотоциль Мустанг-150 маркийн 2016 онд шинээр нь авсан

1

1,550,000

1,550,000

8

Гал тогооны тавилга

1

400,000

400,000

9

Мөлхөө тавилга /зурагтны /

1

200,000

200,000

10

Ширээ

1

100,000

100,000

 

 

Нийт

12,025,000

12,025,000

 

Иймд Ц.А-н Э.Г-с хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 12.025.000 төгрөгийн хөрөнгөөс 2 хүү болон надад ногдох хэсэг болох 9.018.750 төгрөгийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 онд анх танилцаад 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр том хүүгээ төрүүлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард нэг гэрт орон хуримаа хийсэн. Тухайн үед бидний хуримаа хийсэн хашаа байшинг хадам аав ээж хоёр, та дөрвийн өмч гэж өгсөн болохоор бид дөрвийн өмч гэж үзэж байна. Бид Хөвсгөл аймгийн ..... суманд айл болж байсан. Суманд ажил олдохгүй болохоор өөр газар руу явж ажил хийдэг байсан. Тэгээд Г гэр бүлээс гадуур харилцаа удаа дараа үүсгэж байсан бөгөөд Япон улс руу яваад ирэхдээ мөн өөр эмэгтэйтэй болсон байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдүүддээ эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшин, гал тогооны тавилга, хувцасны шүүгээ хөргөгч зурагт антен, ширээ, мөлхөө тавилга, хивс, мотоцикл нийт 12.025.000 төгрөгөөс бид гуравт ногдох хэсэг болох 9.018.750 төгрөгийг Г-с гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Г-аа чамтай хамт дахиж амьдарч чадахгүй салъя гэж их хэлдэг байсан. Тэгээд архи уусан үедээ уурлахаараа над руу юм авч шидэж агсам тавьж байсан. Аав ээжийнхээ хажууд ч гар хүрч байсан тохиолдол байгаа. Саяхан шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө намайг алгадсан. Бага хүү маань ааваасаа айгаад байдаг юм. Том хүү маань бид хоёрыг маргалдсанаас хойш гэртээ харихгүй болсон. Би хоёр хүүгээ өөрийн асрамждаа авмаар байна. Бас намайг байнга хардаад байдаг гэж худал хэлж байна. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхээр нь хадам ээжид ч хэлж байсан. Над руу уулздаг эмэгтэй нь утсаар ярьж, хайраа гэсэн мессеж Г-н утсанд ирээд байдаг байсан. Хамгийн сүүлд 2014 онд жолоонд сууж байхдаа өөр эмэгтэйтэй болсон байсан. Мөн Улаанбаатар хотод амьдарч байхдаа бага хүүхдээ тээж байсан юм. Тэгээд Мөрөн суманд харьяалалтай болохоор заавал Мөрөн суманд хяналтад орох ёстой болоод ирсэн. Тэр хооронд А гэх эмэгтэйтэй 3 сар хамт амьдарсан. Тэгээд би өмнө нь том хүүдээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж байсан. Үүнээс хойш ааш зан нь эвдэрсэн. Хааяа гар хүрдэг болсон. Найзууд нь ч мэдэж байгаа. Гайхалсанжаа найз нөхдөө гэртээ авчирч, хүүхдүүдийнхээ дэргэд архидан согтуурдаг байсан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг. Ер нь гэртээ тогтдоггүй. Гэртээ байх дургүй байдаг.

Гайхалсанжаа архи уухаараа миний нэр хүндийг унагаасан гэж над руу уурлаад байдаг. Би гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон талаар нь хүнд хэлж байсан болохоор үүнд уурлаад надаас өшөө авна гэж байсан. ...Хадам аав ээж хоёр маань амьдардаг байсан юм. Тэгээд бид хоёрыг хурим хийхэд байшиндаа засвар хийж өгсөн. Зурагт антень, ширээ зэргийг гэр бүл болсноосоо хойш худалдаж авсан. Бусад зүйлийг хадам талаас айл болоход бэлгэнд өгсөн. Зурагт, антен, гал тогооны хэрэгсэл, хувцасны шүүгээ, мөлхөө тавилга зэргийг авна Зурагт, антен, гал тогооны хэрэгсэл, хувцасны шүүгээ, мөлхөө тавилга зэргийг авна. Нэмээд мотоцикл авъя. Би гэр оронгүй хоёр хүүхдээ өсгөх боломжгүй тул хашаа байшин мөн хөргөгчийг нь авна. Хоёр хүүхэдтэйгээ байнга аав ээжийндээ амьдрах боломжгүй. ... Эд хөрөнгө авахгүйгээр 9.000.000 төгрөгийг дундын эд хөрөнгөдөө тооцуулах авах саналтай байна гэв.

 

Хариуцагч Э.Г шүүх ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э овогтой Г, Ц.А-тай 2017 онд гэр бүл болсон. Бидний амьдарч байгаа хашаа байшин аав ээжийн минь гэр би тусдаа өөрийн гэсэн данстай хашаа байшинтай болж амжаагүй байгаа тул хашаа байшин өгөхийг шийдэж мэдэхгүй байна. Мотоцикль нь хадам аав ээж өгсөн тэрийг нь бид хоёр зарсан манай аав ээж бид хоёрт дахин мотоцикль авч өгсөн тэрийг нь бас бид хоёр зарсан одоо байгаа мотоцикль би ажил хийж байгаад авсан байгаа тул мотоцикль өгнө гэж чадахгүй байна. Би энэ унаагаар нааш цааш ажил хийж амьдардаг. Хөргөгч манай аав ээжийнх учир би өгч чадахгүй бусад нэхэмжилсэн эд зүйлсээ өгөхийг зөвшөөрч байна. Манай хадам талын хүмүүс гэр орноо барь гэж шаардаад байхаар нь аав ээж хоёр маань шатсан дэлгүүрийнхээ зуны байшинд орж өөрийнхөө гэрт тусгаарласан юм. Бид хоёрт гэр барьж өгнө гээд амжаагүй байгаа. Би хоёр хүүдээ гэр барьж өгөхөөс аав ээжийнхээ хашаа байшинг өгч чадахгүй гэжээ.

Хариуцагч Э.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2013 оны 3 сард танилцсан. А Мөрөн сумаас жудогийн тэмцээнд оролцохоор ....суманд очиход нь танилцаж үерхээд 2017 оны 11 сард хуримаа хийсэн. Энэ хугацаанд хоёр хүүхэдтэй болсон бөгөөд аав ээжийнхээрээ ирэн очин амьдардаг байсан. Бид .... сумын 5 дугаар багт тусдаа гарч айл гэр болсон. Хоёр хүүхдээ өвөө эмээ дээр нь орхиод У хотод ажил хийхээр явж байсан. А намайг харсан хүнтэйгээ хардаад байдаг. Тэгээд уурлахаараа явчихдаг байсан. Хардалтаас болоод олон удаа явж байсан. Намайг найз нөхөд, ангийнхантайгаа уулзахаар л өөр хүнтэй уулзлаа салъя гээд байдаг юм. Би архи уухаараа зодож байгаагүй. Хаяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх тохиолдол байсан. Хоёр хүүхэддээ хайртай. Цаашдаа хамт амьдрах боломжгүй, байнга хэрүүл маргаан үүсээд байдаг. Энэ байдал нь надад ч мөн хэцүү байна. Тэтгэлгийг зөвшөөрч байна. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд аав ээж маань амьдралын боломж тааруу байсан тул өөрсдийнхөө амьдарч байсан хашаа байшинд бид хоёрыг оруулсан юм. Одоо аав ээж маань шатсан дэлгүүрийнхээ зуны байшинд амьдарч байгаа. Тиймээс хашаа байшингаа өгөх боломжгүй байна. Дөрөв хуваасны нэгийг нь би өөрөө авъя гэв.

Мотоциклоо өөртөө үлдээнэ. Эсхүл манай аав ээж ажил төрөл хийх боломжгүй хүмүүс байдаг тул хашаа байшингаа зараад эхнэр хоёр хүүхдэдээ ногдох хэсгийг өгөх саналтай байна. Тэгвэл хоёр хүүхдээ, аав ээжийгээ гэр оронтой болгоно. Аав ээж маань амьдарч байгаад амьдралын бололцоо муу байсан болохоор бидэнд хашаа байшингаа өгсөн юм. ... гэхдээ дараа нь манай аав ээж хоёр мотоцикл авч өгсөн. Тэр мотоциклийг худалдаад хамтдаа зарцуулсан. Сүүлд би Япон улсаас ирэхдээ авсан мотоцикль одоо байгаа. Би хүүхдүүддээ монгол гэр барьж өгөөд байшин дотор байгаа тавилгуудыг өгөхөөр тохиролцох саналтай байна. Хашаа байшин, хөргөгч, мотоцикль, гурваас бусдыг нь нэхэмжлэгчид өгье гэж байна... гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Э.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 9.018.750 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

Хариуцагч Э.Г нь гэрлэлтээ цуцлуулах, тэтгэлэг төлөх нэхэмжлэлийн шаардлагын тухайд зөвшөөрч, бага хүү Г.Ц-ыг өөрийн асрамжинд авах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хашаа байшин, хөргөгч нь манай аав ээжийнх учир хуваахыг зөвшөөрөхгүй, мотоциклийг би өөрөө ажил хөдөлмөр эрхэлж авсан нааш цааш явж ажил төрлөө амжуулдаг учир өгөхийг зөвшөөрөхгүй харин бусад хөрөнгийг хуваахгүйгээр нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан доорхи нотлох баримтаар гэрлэгчид нь 2013 онд танилцан үерхэж тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарны 18-ны өдөр хүү Гайхалсанжаан Цэрэннадмид, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүү Г-д Ц нар төрсөн, гэрлэгчид 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулан 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл хамт амьдарч байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Ц.А, Э.Г нар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2017 оны 12 дугаар сарын 15 өдөр гэрлэсний бүртгэлийн 6..... дугаарт бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон Гэрлэлтийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Ц, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Ц нарын 6......, 6.......-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэлийг үндэслэн улсын бүртгэгчээс олгосон төрсний бүртгэл-ийн лавлагаа зэрэг баримтууд болно.

Шүүх гэрлэлтийг цуцалж, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Ц, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Ц нарыг эх Ц.А-н асрамжинд үлдээж, эцэг Г-с хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 900.000 төгрөгийг, хариуцагчийн өөрийн нэхэмжлэгч Ц.Алим-д өгөхийг зөвшөөрсөн 1.975.000 төгрөгийг эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгохоор шийдвэрлэв.

Учир нь: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан ба нэхэмжлэгч Ц.А нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хариуцагч Э.Г нь оролцоогүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын тэмдэглэл, нэхэмжлэгч, хариуцагчийн цаашид хамтран амьдрах боломжгүй гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх тайлбар зэргээс үзвэл хэдийгээр хэрэгт гэрлэлтийг цуцлах ноцтой шалтгаантай талаархи нотлох баримт авагдаагүй боловч эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Хүүхдүүд болох 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн  Г.Ц, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Г.Ц нар нь бага насны, эх Ц.А асрамжинд байнга байсан, одоо ч эхийн асрамжинд байгаа, эцэг Э.Г нь тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй, хүүхдүүдийн эхдээ ээнэгшин дассан зэрэг байдлыг харгалзан эх Ц.А-н асрамжинд үлдээв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

38.2-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.

38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:

40.1.1.-т 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;

40.1.2-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байна.

Иймд эцэг Э.Г-с 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн  хүү Г.Ц, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Ц нарт сар бүр хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ц.А нь гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болох дараахь хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 9.018.750 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Э.Г-с гаргуулахаар нэхэмжилжээ.

Хашаа байшин Б.... сумын төвийн ..... ам гэх газар байрлах

1

8,000,000

8,000,000

Хувцасны шүүгээ шинэвтэр 4 хаалгатай хятад улсад үйлдвэрлэсэн

1

500,000

500,000

Хивс шинэ 3x4 метр хэмжээтэй Эрдэнэт загварын

1

300,000

300,000

Телевизор 21 инч /хятад/

1

300,000

300,000

Монгол сат антенн багц

1

175,000

175,000

Хөргөгч 2 хаалгатай /хятад/

1

500,000

500,000

Мотоцикль Мустанг-150 маркийн 2016 онд шинээр нь авсан

1

1,550,000

1,550,000

Гал тогооны тавилга

1

400,000

400,000

Мөлхөө тавилга /зурагтны /

1

200,000

200,000

Ширээ

1

100,000

100,000

 

Нийт

12,025,000

12,025,000

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А нь Хөвсгөл аймгийн ...... сумын төвийн У....... ам гэх газар байрлах 8 сая төгрөгний үнэлгээ бүхий хашаа байшин, хувцасны шүүгээ, хивс, хөргөгч, гал тогооны тавилга, мөлхөө тавилга, мотоцикль, ширээ, зурагт, антень зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тодорхойлон хариуцагч Э.Г-с 9 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Гэвч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Ц.А-н ... хашаа байшин, хувцасны шүүгээ, хивс хөргөгч, гал тогооны тавилга, мөлхөө тавилга зэргийг хадам талаас айл болоход бэлдэж өгсөн... гэх тайлбар,

Хариуцагч Э.Г-н айл гэр болж хуримаа хийн амьдарснаас хойш ширээ, зурагт, антень зэрэг зүйлийг худалдаж авсан, мотоциклийг би япон явж ирээд өөрийн мөнгөөрөө худалдаж авсан, бусад зүйлийг аав ээж маань биднийг гэр оронгүй учир байшиндаа оруулж хурим хийхэд бэлэглэсэн зүйл /хашаа байшин нь манай аав ээжийн нэр дээр байдаг/... гэх тайлбар,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж,

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна: 127.1.2-д өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө гэж тус тус заасан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тодорхойлсон Хөвсгөл аймгийн Б.... сумын төвийн ..... гэх газар байрлах 8 сая төгрөгний үнэлгээ бүхий хашаа байшин, хувцасны шүүгээ, хивс, хөргөгч, гал тогооны тавилга, мөлхөө тавилга зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь шүүх хуралдаанд 21 инчийн 300.000 төгрөгөөр үнэлэгдэх зурагт, 175.000 төгрөгөөр үнэлэгдэх Монгол сат антень, 100.000 төгрөгөөр үнэлэгдэх ширээ зэргийг гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө гэж тайлбарласан бөгөөд эдгээр хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзлээ.

Хариуцагч Э.Г нь би өөрийн мотоциклийг япон явж ирээд 2020 оны намар худалдаж авсан бөгөөд үүнийгээ өөрөө авах хүсэлтэй байна өөрийн мөнгөөр худалдаж авсан гэж тайлбарласан боловч энэ нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна.

Нэхэмжлэгч нь Мустанг-5 маркын мотоциклийг 1.550.000 төгрөгөөр үнэлнэ гэж, /шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь сүүлд авсан Э.Г-н мотоцикль гэж тайлбарласан/ хариуцагч Э.Г нь гэр бүл болсноос хойш бий болсон ширээг 45.000 төгрөгөөр, мотоциклийг 1.200.000 төгрөгөөр авсан гэж тус тус тайлбарлаж байх боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж хэргийн оролцогчийн үүргийг тодорхойлжээ.

Түүнчлэн маргааны зүйл болох дээрхи хөрөнгүүдийг нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө мөн болох талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагчид татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болох мотоциклийн үнийг 1.200.000 төгрөгөөр үнэлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Э.Г нь шүүх хуралдаанд хашаа байшин, хөргөгч, мотоцикль зэргээс бусад нэхэмжилсэн бүх зүйлийг хоёр хүүхэддээ буюу нэхэмжлэгч Ц.А-д өгөхийг зөвшөөрч байна гэсэн тул 500.000 төгрөгөөр үнэлэгдэх хувцасны шүүгээ, 300.000 төгрөгөөр үнэлэгдэх, хивс, 300.000 төгрөгөөр үнэлэгдэх зурагт, 175.000 төгрөгөөр үнэлэгдэх монгол сат антень, 400.000 төгрөгөөр үнэлэгдэх гал тогооны тавилга, 200.000 төгрөгөөр үнэлэгдэх мөлхөө тавилга, 100.000 төгрөгөөр үнэлэгдэх ширээ нийт 1.975.000 төгрөгийн эд хөрөнгийг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 1.200.000 төгрөгний үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийн үнээс Ц.А болон 2 хүүхдэд ногдох хэсэг болох 900.000 төгрөгийг тус тус хариуцагч Э.Г-с гаргуулж нэхэмжлэгч Ц.А-д олгохоор шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д зааснаар Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг тус тус дурьдлаа. 

Өөрөөр хэлбэл хүү Г.Ц, Г.Ц нартай эцэг Э.Г хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй бөгөөд гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Ц 6 нас 8 сар, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Ц 3 нас 08 сар тус тус хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 2021 оны байдлаар 213.800 /хоёр зуун арван гурван мянга найман/ төгрөгөөр тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.А нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх 68.428 төгрөг, 9.018.750 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 159.250 төгрөг нийт 297.878 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч Э.Г-с гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 68.428 төгрөг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 60.950 төгрөг нийт 199.578 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар  Х овогт Э.Г /Р...../ У.... овогт Ц.А /Р...../ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Ц /РЮ14261899/, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Ц /РЮ17252536/ нарыг эх Ц.А-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Ц, 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Ц нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг хүүхэд бүрт эцэг Э.Г-с  сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох мотоциклийн үнээс 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг, хариуцагч Э.Г-н нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрсөн хувцасны шүүгээ, хивс, зурагт, монгол сат антень, гал тогооны тавилга, мөлхөө тавилга, ширээ зэрэг нийт 1.975.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хариуцагч Э.Г-с тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.Г, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ц.А нарт тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.878 /хоёр зуун ерэн долоон мянга найман зуун далан найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гайхалсанжаагаас 199.578 /нэг зуун ерэн есөн мянга таван зуун далан найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах ....-д даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөлшийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  ДАРГАЛАГЧШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА