| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0034/э |
| Дугаар | 2024/ШЦТ/36 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
Улсын яллагч Т.Түмэнжаргал,
Шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000050015 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “...........” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 1, Х аймгийн Б сум, 4 дүгээр баг, Норовлин колонк .......... дугаар гудамж ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Улаанбаатар хот ............ дүүрэг,............ дугаар хороо, ............. тоотод түр оршин суух,
урьд Хэнтий аймгийн шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор /1986 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоо /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 8 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх, ............................./РД:........................../,
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Яллагдагч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дугуй” гэх нэртэй худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ тухайн худалдааны төвөөс “Dornfeilder” нэртэй 750 литрийн савалгаатай вино 1 ширхэг, өлгүүртэй тавгийн суурь 1 ширхэг, Matcha нэртэй 160 гр савалгаатай цай 2 ширхэг, “Мах-импекс”-ийн хиам 1 ширхэг, гахайн утсан мах 500гр, шинэ жилийн малгай 3 ширхэг, шарталтын condition 1 баглаа буюу 6 ширхэг, эмэгтэй хүний оёдолгүй торон турсик 1 ширхэг, Jacobs gold нэртэй 140 гр савалгаатай кофе 1 ширхэг, харааны нүдний шил 1 ширхэг, red bull нэртэй энергийн ундаа 3 ширхэг барааг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 365.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дугуй” гэх нэртэй худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ тухайн худалдааны төвөөс “Dornfeilder” нэртэй 750 литрийн савалгаатай вино 1 ширхэг, өлгүүртэй тавгийн суурь 1 ширхэг, Matcha нэртэй 160 гр савалгаатай цай 2 ширхэг, “Мах-импекс”-ийн хиам 1 ширхэг, гахайн утсан мах 500гр, шинэ жилийн малгай 3 ширхэг, шарталтын condition 1 баглаа буюу 6 ширхэг, эмэгтэй хүний оёдолгүй торон турсик 1 ширхэг, Jacobs gold нэртэй 140 гр савалгаатай кофе 1 ширхэг, харааны нүдний шил 1 ширхэг, red bull нэртэй энергийн ундаа 3 ширхэг барааг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 365.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
2. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тооллого хийтэл шинэ жилийн гэрэл асдаг малгай 3 ширхэг дутсаныг мэдсэн. Тухайн малгай ирээд 3-4 хонож байсан, тэгэхээр нь яагаад ирээд удаагүй, зарагдахгүй бараа алга болдог билээ гэж бодоод камераа шүүж үзсэн. Тэгтэл тухайн малгайг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим шар үстэй эмэгтэй, богино хар куртиктэй 40 гаран насны эрэгтэй хүн манай дэлгүүрээр үйлчлүүлэхдээ эрэгтэй хүн нь тухайн малгайг өлгүүртэй тавгийн суурины хамт хулгайлаад авч гарсан байсан нь камерт бичигдэж үлдсэн байсан. Тэгэхээр нь тухайн хүмүүсийг манай дэлгүүрээс өөр юм хулгайлсан байж магадгүй гэж бодоод дахин камераа шүүж үзтэл 2023 оны 11 дүгээр сарын 01, 13, 22-ны өдрүүдэд үйлчлүүлэхдээ 11 төрлийн бараа эд зүйл хулгайлсан байсан. Манай дэлгүүрээс “Dornfeilder” нэртэй 750 литрийн савалгаатай вино 1 ширхэг, өлгүүртэй тавгийн суурь 1 ширхэг, Matcha нэртэй 160 гр савалгаатай цай 2 ширхэг, “Мах-импекс”-ийн хиам 1 ширхэг, гахайн утсан мах 500гр, шинэ жилийн малгай 3 ширхэг, шарталтын condition 1 баглаа буюу 6 ширхэг, эмэгтэй хүний оёдолгүй торон турсик 1 ширхэг, Jacobs gold нэртэй 140 гр савалгаатай кофе 1 ширхэг, харааны нүдний шил 1 ширхэг, red bull нэртэй энергийн ундаа 3 ширхэг зэрэг эд зүйлүүдийг авсан байсан. Дээрх эд зүйлүүдийн үнэлгээтэй танилцсан. Манай дэлгүүрт нийт 365.750 төгрөгийн хохирол учирсан байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/
3. Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Дорноговь аймгийн Айраг сумаас Улаанбаатар хот руу явахдаа бинзен тосондоо нэмэр болгох зорилгоор хүн аваад явдаг юм. 2023 оны 10 дугаар сарын орчим Э гэдэг хүн надаас Улаанбаатар хотруу явах унаа байна уу гэж асуух үед л би түүнийг анх харсан. Түүнээс хойш Э гэдэг хүнтэй 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 3 удаа Улаанбаатар явсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/
5. Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-923/8475 дугаартай дүгнэлт /хх-ийн 54-56-р хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 77, 80-101-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Д.Н-ын мэдүүлэг, шүүгдэгч Б.Э нарын мэдүүлэг, Ашид-Билгүүн ХХК-ний ТХҮ-923/8475 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дугуй” гэх нэртэй худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ, тухайн худалдааны төвд 365 750 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н, гэрч Ц.М, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 8475 дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэзэгт ХХК-аас алдагдсан барааны жагсаалт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирол хор уршгийн хувьд 365 750 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Гэм буруугийн асуудал болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй. Тийм учраас эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхдээ үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгөөч гэсэн саналтай байна гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дугуй” гэх нэртэй худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ тухайн худалдааны төвөөс “Dornfeilder” нэртэй 750 литрийн савалгаатай вино 1 ширхэг, өлгүүртэй тавгийн суурь 1 ширхэг, Matcha нэртэй 160 гр савалгаатай цай 2 ширхэг, “Мах-импекс”-ийн хиам 1 ширхэг, гахайн утсан мах 500гр, шинэ жилийн малгай 3 ширхэг, шарталтын condition 1 баглаа буюу 6 ширхэг, эмэгтэй хүний оёдолгүй торон турсик 1 ширхэг, Jacobs gold нэртэй 140 гр савалгаатай кофе 1 ширхэг, харааны нүдний шил 1 ширхэг, red bull нэртэй энергийн ундаа 3 ширхэг барааг тус тус хүч хэрэглэхгүйгээр үргэлжилсэн үйлдлээр, нууцаар хууль бусаар авч 365.750 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлэн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Н, гэрч Ц.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-923/8475 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б.Эод холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлтээс үүдэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Н нь өөрт учирсан хохиролоо нөхөн төлүүлж авсан, шүүхэд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөл хохирол төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Хохирол хор уршгийн хувьд 365 750 төгрөгийн хохирол учрсныг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Б.Эод оногдуулах ял шийтгэлийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл ганцаараа, биеийн байдал нь хүндрэлтэй байгаа зэрэг шалтгааныг үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна. 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахдаа түүнийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй гэдэг байдлаар учир нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт оршин суудаг, Баянгол дүүрэгт түүний үйлчлүүлж байгаа эмнэлэг байдаг. Эмнэлгээр үйлчлүүлэх нөхцөл байдлыг нь хангаад Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих байдлыг нь хангаж, энэ хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг бүрэн төлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдөр авсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагчийн зүгээс үйлдсэн хэргийнх нь хувьд 2 жилийн хугацаагаар гэж байгаа боловч эрүүл мэндийн хувьд дээрх хүндэтгэн үзэх шалтгаан байгаа учраас хугацааг нь багасгаж өгөөч. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сараас 5 жил хүртэлх хорих ялын санкцитай. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээний хувьд бага, нийгмийн хор аюул багатай гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Аль болох эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөөч гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь хүндрэлтэй, амандаа гуурстай, эмнэлгийн тусламж авч байгаа, цаашид бөөрний эмчилгээ хийлгэнэ, хортой, хоргүй хавдрын онош тогтоолгох хүндрэлтэй нөхцөл байдал байгаа. Эрүүл мэндийн шалтгааны улмаас нийтэд тустай ажил хийх боломжгүй, аль зохимжтой нь зорчих эрхийг хязгаарлах ял байгаад байгаа. Улсын яллагчийн хэлээд байгаагаар нутаг дэвсгэрийнх нь харьяаллыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахгүй гэдэг байдлаар шийдэж өгөөч гэж хүсэж байна гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичиглэл бүхийн цагаан өнгийн CD 1 ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон ял шийтгэлийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт .......... ........... үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг орон нутагт зорчих, оршин суугаа газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эод мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ