Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүү хэр анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бич дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Т.Г******* нарыг оролцуулан

Булган айм прокурорын газрын хяналтын прокуророос Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г*******т холбогдох эрүү 2415000000028 дугаартай, 163/2024/0056/Э индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц******* овогт Т******* Г*******, Ула******* хотод 1973 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүд, зээ, төрсөн ахын хамт О******* айм Б******* сумын Уурхайчин ба **-***-*** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд О******* айм сум дундын шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6/05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүү хуулийн тусгай ан 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар, О******* айм сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 257 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүү хуулийн тусгай ан 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар: 

Холбогдсон хэр талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Г******* нь Булган айм Т сумын 2 дугаар ба “Сондуулт” гэх газарт байх Э голоос 2024 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Монгол Улсын Зас газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн 2 ширхэг тул загасыг 1 ширхэг зэвэг засагтай хамт тор ашиглан барьж Д.Т эзэмшлийн “Nissan X-Trail” загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсны улмаас байгаль экологид 816.000 төгрө шууд хохирол, 1.632.000 төгрө шууд бус хохирол учруулсан гэх Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэр үйл баримт

Шүүх хэр бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Г******* нь 2024 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Булган айм Т сумын 2 дугаар ба нутаг “Сондуулт” гэх газраар урсах “Эг”-ийн голоос Монгол Улсын Зас газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн 2 ширхэг тул загас, агнуурын амьтан болох 1 ширхэг зэвэг загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хориглосон арга, хэрэгсэл болох “тор” хэрэглэн агнаж, тэдгээрийг иргэн Д.Т эзэмшлийн “Nissan X-Trail” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологид 845,000 төгрө шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэс 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн зас үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 1,690,000 төгрө хохирол учруулсан хэр нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон хэр нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд цугларсан:

1. Иргэний нэхэмжлэгч Ж.М өгсөн: “...Би Т сумын 2 дугаар ба байгаль хамгаалагчаар 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. Би Ула******* хотод хувийн ажлаар явж байгаад манай сумын байгаль орчны улсын байцаагч Б.Мөнхтөрөөс тухайн хэр талаар утсаар ярьж мэдсэн. Тухайн тул загас барьсан иргэдийг бол танихгүй. Хэн нэгэн буруутай этгээдээс байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэр 30-31 дэх тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Д.Т өгсөн: “…Би **-** улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд Ула******* хотоос авч байсан. Авснаасаа хойш ер нь бол нээх засвар үйлчилгээ хийгээгүй. Тос масло сольж бас өндөрлөгөө хийлгэж байсан. ...Би загасанд явах талаар бол мэдээгүй. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Т.Г******* ах над руу утсаар яриад маргааш машинтай чинь хөдөө явчихаад ирье гэж хэлсэн. Тухайн үед би архи уучихсан байсан болохоор би Т.Г******* ахад та өөрөө бариад явна гэвэл хамаагүй цуг явчихаад ирье гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Г******* ах маргааш ярья гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд маргааш нь Т сум руу явсан. Миний машин дотор байсан загас барих хэрэгслүүд нь бүгд Т.Г******* ахын эзэмшлийн эд зүйлс юм. Харин галт зэвсэг миний эзэмшлийн “Мосин Винтов” маркийн буу юм. Тухайн галт зэвсгийг би хүнд зарах гээд машиныхаа ард хийчихсэн байсан. Тухайн үед галт зэвсгээр ямар ч буудлага хийгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэр 35-36 дахь тал/,

3. Гэрч Г.А өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймаг, Булган сумын 6 дугаар ба нутагт замын өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд зорчин өнгөрч буй тээврийн хэрэгслүүдэд үзлэг шалгалт хийж хяналт тавьж ажиллаж байсан. Тэгтэл өдрийн 12 ца орчим Булган сум руу чиглэсэн урсгалд тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж байгаад **-** улсын дугаартай “Nissan X-Trail” загварын тээврийн хэрэгслийг зогсоож тээврийн хэрэгслийн ард талын тээшний хэсэгт үзлэг хийхэд 2 ширхэг тул загас агнаж, тээвэрлэж явсныг илрүүлсэн болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэр 39-40 дэх тал/,

4. Гэрч Т.Г өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өглөөнөөс эхэлж гадуур архи ууж явсан. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 03 ца үед гэртээ хүнээр хүргүүлж ирсэн. Гэрт ирэхэд би согтчихсон байсан тул яаж ирснээ санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд шартаад, толгой өвдөөд байхаар нь гэрээс гараад тамхи татчихаад орж ирээд байж байтал 08 цаг өнгөрч байхад В манай гэрт ирсэн. Тэгээд В бид хоёр гэрээс гараад Т гэр рүү алхаж очоод Түвшинтөрийг дуудаж гаргаж ирсэн. Тэр үед Түвшинтөр бас уучихсан гээд архи нь гараагүй бололтой байсан болохоор В бид хоёрын шарыг тайлж өгье гээд манай байрны урд талын дэлгүүрээс 0.5 литрийн “Агар” нэртэй архи авч өгөөд бид гурав манай гэрт орж уусан. Тэгээд тэр архийг бид гурав хувааж уучихаад Г*******тай хамт дөрвүүлээ манай гэрээс гараад ломбард орж миний утсыг тавиад, Т гэрийн гаднаас машиныг нь аваад гэрт ирж авч явах юмаа ачаад ахиад дэлгүүр орж нэг шил архи авсан. Дэлгүүрээс авсан архийг замдаа явж байхад машин дотор уугаад явж байсан. Тэгээд би согтоод, тасарчихсан байсан. Ямар ч байсан бид дөрөв Булган айм Т сум руу яваад загас бариад ирье гээд ярьж байсан. Өмнөх өдөр нь архи уучихсан байсан. Тэгээд өглөө нь босоод шууд архи уугаад явчихсан болохоор яаж явснаа ч санахгүй байна. Тухайн газарт очоод би өглөө сэрсэн. Өчигдөр яг юу болсон талаар, тэр газраа яаж очсоноо ч мэдэхгүй байна. Намайг өглөө сэрэхэд Г******* загас барьсан л гэж яриад байх шиг байсан. Түвшинтөр, В бид гурав шартаад, архи гараагүй байсан тул хаанаас ямар загас барьсныг нь ч асуугаагүй. Тэгээд шууд тэндээсээ хөдлөөд О******* аймаг руу гарсан. Замаараа Хутаг-Өндөр сумын дэлгүүрээс нэг шил архи аваад замдаа уугаад явсан. Тэгээд Булган айм төв рүү орж ирж байхад замын цагдаа, зогсоогоод тээшинд үзлэг хийгээд бид нарыг цагдаа дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэр 43-45 дахь тал/,

5. Гэрч Д.Т өгсөн: “...Би “Ачит Ихт” ХХК-д ээлжийн ажил хийдэг юм. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өглөө ээлжээсээ буугаад ээлжээс буусан ажлынхаа хүмүүстэй архи ууж эхэлсэн. Тэгээд тухайн орой тасарчихсан шахуу гэртээ ороод байж байтал манай хуурай ах Г******* залгаад маргааш өглөө чиний машинтай хамт ой******* хөдөө явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү нь уучихсан байна, аягүй бол өглөө архи гарахгүй. Та машин бариад явна гэвэл хамаагүй ээ, дүү нь цуг яваад ирье гэж хэлээд хөдөө явахаар болсон. Маргааш өглөө нь миний архи гараагүй согтуу шахуу байсан. Тэгээд манай гэрт Г******* ах, түүний төрсөн ах Ганбат болон хуурай ах В нар ирээд бид нар хөдөө явахаар болсон. Би тэр гуравтай уулзахад миний архи гараагүй байсан ба шартаад байсан тул дэлгүүр ороод ганц шил архи авчих гээд хөдөө явах замдаа архи уугаад явсан. Тэгээд шууд дэлгүүр ороод замдаа архи уугаад явчихсан болохоор хаашаа, юунд явж байгаагаа ч мэдээгүй. Би 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө хуурай гурван ахтайгаа уулзаад дэлгүүр орж архи аваад ууж байснаа санаж байна. Тэгээд замдаа уугаад явсан болохоор тасарчихсан байсан. Хаанаас хаашаа явж байгаагаа ч мэдээгүй. Өнөөдөр өглөө буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө архи жоохон гараад сэрээд хартал голын эрэг дээр ирсэн байсан. Тэгэхээр нь би голын эрэг дээр байгаа юм чинь загас барихаар ирсэн юм байна гэж бодоод машины урд талд жолоочийн суудал дээр Г******* ах сууж байхаар нь загас барьсан юм уу гэж асуутал, гурван загас бариад ард тээшинд хийчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд хойно суудал дээр сууж байсан хоёр ч сэрээд архи гараагүй, шартаад байсан тул шууд явъя дэлгүүр орж нэг шил архи авч шараа тайлъя гээд шуудхан хөдлөөд явсан. Тэр газраас хөдлөөд явж байгаад замаараа Хутаг-Өндөр сумаар дайрч байсан тул хүнсний дэлгүүр орж нэг шил архи аваад замдаа явж байхдаа ууцгаасан. Тэгээд Булган аймаг руу орж ирж байхад замын цагдаа зогсоож ард тээш шалгаж байгаад тээшнээс шуудайнд хийсэн зүйлийг аваад хойноос дагаад яв гэж хэлээд Булган айм цагдаа газарт ирсэн. Замын цагдаа зогсож, шалгаад юу болсныг нь мэдэлгүй цагдаа гадаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэр 48-50 дахь тал/,

6. Гэрч В.Вын өсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө ээлжийн ажлаасаа буугаад байж байтал Г******* гэх манай найз залгаад хөдөө загасанд явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойрын үед ерөөсөө агаар, салхинд гараагүй байсан тул зөвшөөрөөд хамт явахаар болоод, ажлаасаа такси бариад Уурхайчин багт байх Г*******ын гэрт 08 цаг 30 минутад ирсэн. Намайг ирэхэд түүний төрсөн ах Ганбат өмнөх өдөр нь уучихсан шартаж үхлээ гээд байхаар нь бид хоёр тэдний гэрээс явган яваад Түвшинтөрийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд буцаад Г гэрийн урд талд байх дэлгүүрээс нэг шил архи аваад Г гэрт орж уусан. Бид гурав авч ирсэн архиа уучихаад Г хамтаар дөрвүүлээ гэрээс нь гараад Г*******ын утсыг ломбардад тавиад Т гэрийн гаднаас нь очиж түүний машиныг нь аваад Г гэрт ирж авч явах юмаа ачаад хөдөлсөн. Тэгээд дэлгүүр ороод би нэг шил архи авсан. Түвшинтөр архи уучихсан байсан тул Г******* машин барьж явсан. Харин Ганбат болон Түвшинтөр бид гурав тухайн загас барихаар очсон газар буюу Э гүүр хүртэл замдаа дэлгүүрээс архи аваад уугаад очсон. Бид нар тэр газарт 16 цаг өнгөрч байхад очсон санагдаж байна. Нэлээд согтчихсон байсан тул сайн санахгүй байна. Ямар ч байсан манай найз Г******* та гурав машинаас битгий гарч хол яваарай ой******* гол байна. Мөс рүү цөмрөөд орчихно шүү гэж хэлсэн. Тэгээд бид гурав гадаа хүйтэн байхаар нь машинаас ер нь буугаагүй. Машиндаа архи уугаад л байж байсан. Харин Г******* машинаас буучихсан гадаа загас барих гээд явж байгаа бололтой байсан. Согтуу байсан болохоор загас агнах талаар сонирхооч үгүй. Тэгээд удалгүй харанхуй болоод нэг мэдэхэд согтоод, тасарчихсан байсан. Өглөө намайг сэрэхэд буулгасан юмнуудаа ачаад явахад бэлэн болчихсон явъя гэж байсан. Тэгээд загас барьсан уу гэж асуухад загас барьсан л гэж байсан. Хэдэн ширхэг, ямар загас агнасныг нь ч асуугаагүй. Тэгээд би машинаас хальт бууж бие засчихаад буцаж суугаад бид нар шууд хөдлөөд явсан. Архи гараад, шартаад байсан тул замдаа зогсож Хутаг-Өндөр суманд байх дэлгүүрээс архи авч уусан. Тэгээд Булган аймаг орж явах замд цагдаа алба хаагч зогсоож үзлэг хийгээд шуудайтай зүйл тээшнээс аваад ардаас дагаад яваарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэр 53-55 дахь тал/,

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 367 дугаартай:

1.“1 ба 2 дугаартай загас нь Хулд овог-Salmonidae, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen (Pallas, 1773) зүйлийн загас байна. 3 дугаар загас нь Хулд овог-Salmonidae, зэвэг-Brachymystax Gunther-н төрлийн Зэвэг-Brachymystax Lenok (Pallas 1773) зүйлийн загас байна.

2. 1 дугаартай Тул төрлийн Тул зүйлийн загас нь 4 настай, 2 дугаартай Тул төрлийн Тул зүйлийн загас нь 3 настай, 3 дугаартай Зэвэг зүйлийн загас нь 3 настай байна. Дээрх загаснуудын хүйсийг тогтоох боломжгүй байна.

3. Хулд овог Salmonidae, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen /Pallas, 1773/ зүйлийн нь Монгол улсын Зас газрын 2012 оны 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралт Ховор амьтны жагсаалтад багтсан болно. Хулд овог-Salmonidae, Зэвэг-Brachymystax Gunhher-н төрлийн Зэвэг-Brachymystax Lenok /Pallas 1773/ ховор болон нэн ховор амьтны жагсаалтад багтаагүй болно.

4. Монгол улсын зас газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын Ан-амьтны экологи-эдийн зас үнэлгээ жагсаалтад 1 ширхэг Хулд овог-Salmonidae, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen зүйл нь 408,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг Тул-Hucho taimen /Pallas 1773/-н экологи-эдийн зас үнэлгэ нь 408,000*2=816,000 төгрөг байна. Зэвэг-Brachymystax Lenok /Pallas 1773/-ыг 29,000 төгрөгөөр үнэлсэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэр 70-72 дахь тал/,

8. Булган айм Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан “Байгаль орчинд учруулсан экологи-эдийн зас үнэлгээнд нөхөн төлбөр тооцох тухай”  №01 дугаартай: “... 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №367 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэс 2 дахь заалтын дагуу амьтны аймагт учруулсан хохирол болох 2 ширхэг Тул-Hucho taimen зүйлийн экологи эдийн зас хохирлын үнэлгээ 816,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн тооцоход 1,632,000 төгрө нөхөн төлбөр болж байна...” гэх акт /хавтаст хэр 79 дэх тал/,

9. “Тольдох Оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 211500244 дугаартай:

“...Япон улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019.09.29-ний өдөр Монгол Улсад орж ирсэн туулах чадвар сайтай, хар өн Nissan X-Trail маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 13,393,500 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт...” /хавтаст хэр 86-96 дахь тал/,

10. Шүүгдэгч Т.Г*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Булган айм Т сум руу загасанд явах санааг би гаргаж Түвшинтөр, Ганбат, В тэр гурвыг хөдөө явчихаад ирье гэж дагуулж явсан. Тэр гурав замдаа болон загас барих газарт очоод архи уугаад сүүлдээ тасраад унтацгаасан. Надад тул загас барихад тусалсан хүн байхгүй. Би тэр гурвыг согтуу болохоор нь гол руу ойртуулаагүй. ...Би тул загас барихдаа 40-50 метрийн урттай нэг тор л ашигласан. Өөр багаж хэрэгсэл ашиглаагүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэр 116-117 дахь тал/,

11. Шүүгдэгч Т.Г*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд болсон үйл явдлыг үнэнээр нь тодорхой мэдүүлсэн байгаа учир нэмж ярих зүйлгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байгаа... ” гэх мэдүүлэг,

12. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зур үзүүлэлтүүд /хавтаст хэр 4, 5-8 дахь тал/,

13. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зур үзүүлэлтүүд /хавтаст хэр 15-18, 19-24 дэх тал/,

                                                                                           зэрэг нотлох баримт болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн  шийдвэрлэхэд хангалттай байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэр бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэр оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Г******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явууллаа.

1.4. Эрх зүйн зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.Г******* нь ховор амьтан болох 2 ширхэг тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хориглон арга хэрэгслээр агнасан, тэдгээрийг тээвэрлэсэн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруу санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэс  4.1.4 дэх заалтад “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ” гэж, 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрлөөр ховор амьтныг дараах тохиолдолд агнаж, барьж болно”

“7.5.1.судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар;

7.5.2. Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн;

7.5.3.тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүр бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор” гэж тус тус тодорхойлсон бөгөөд “ховор амьтан”-ы жагсаалтыг Зас газар батлахаар хуульчилжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 367 дугаартай дүгнэлтээр Т.Г*******ын агнасан 2 ширхэг загас нь Хулд овог-Salmonidae, Тул-Hucho Gunher төрлийн Тул-Hucho taimen (Pallas, 1773) зүйлийн загас бөгөөд Монгол улсын Зас газрын 2012 оны 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д хамрагдсан ховор амьтан болох нь тогтоогджээ.

Монгол улсын Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, ... тэдгээрийн түүхий эдийн зүйлийг  тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тогтоосон.

Шүүхээс тогтоосон хэр нөхцөл байдал нь Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэр үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй, хуульд заасан бусад гэмт хэр шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүү хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүү хуулийн ерөнхий ан 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Г*******ыг Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

1.5 Гэмт хэр улмаас учирсан хохирол хор урш талаар

Шүүгдэгч Т.Г*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 845,000 төгрө шууд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 367 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэс 2 дахь заалтад заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухай амьтны экологи-эдийн зас үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсоноор 1,690,000 төгрө хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Г******* нь амьтны аймагт учруулсан хохирол болох 1,690,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс дээрх төлбөрийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сан /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүү хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал:

-Улсын яллагч: “...Шүүгдэгч Т.Г******* нь Булган айм Т сумын 2 дугаар ба “Сондуулт” гэх газарт байх Э голоос 2024 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Монгол Улсын Зас газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн 2 ширхэг тул загасыг 1 ширхэг зэвэг засагтай хамт тор ашиглан барьж Д.Т эзэмшлийн “Nissan X-Trail” загварын **-** улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсны улмаас байгаль экологид 816.000 төгрө шууд хохирол, 1.632.000 төгрө шууд бус хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан хэр газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн болон бусад бич нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдсон байна. Иймд шүүгдэгч Т.Г*******ыг Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” гэм буруутайд тооцуулах саналтай байна. Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар О******* айм Баян-өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг тул загас, 1 ш зэвэг загасыг тус тус Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэс 1.1-т зааснаар хэрэгцээний дагуу зохих байгууллагад хүргүүлэх саналтай байна... Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан загас барих зориулалт бүхий тор 2 ширхэг, мөс цоолох зориулалт бүхий өрөм, лоом зэргийг Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэс 1.4-т заасны дагуу устгах, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ш CD-г хэр хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган хадгалах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл нь Д.Т эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул Эрүү хуулийн ерөнхий ан 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу уг тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 13.393.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт, мөн байгаль экологид учруулсан хохирол 1,690,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт тус тус оруулах саналтай...” гэв.

-Шүүгдэгч: “..Байхгүй...” гэв.

2.2. Эрүү хариуцлага:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Т.Г*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэр 137 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хая бүртгэлийн лавлагаа /хавтаст хэр 138 дахь тал/, О******* айм Б******* сумын Уурхайчин ба Засаг даргын ам бүлийн болон оршин суугаа хая тодорхойлолт /хавтаст хэр 133-134 дэх тал/, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хавтас хэр 139 дэх тал/, эрүү хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэр 1135 дахь тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэр 127-132 дахь тал/ зэрэг нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Г*******ын хувийн байдлыг тодорхойллоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бич нотлох баримтаар шүүгдэгч Т.Г*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй, эрүү хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүү хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г*******ыг 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүү хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Г******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүү хуулийн ерөнхий ан 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар хууль зүйн үр дагавартайг тогтоох нь хэсэгт тусгайлан сануулав.

          3. Бусад асуудал

            Шүүгдэгч Т.Г*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглан, нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн “Nissan X-Trail” маркийн 19-13 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Тээврийн хэрэгслийн лавлагаа”, иргэний нэхэмжлэгч Д.Т мэдүүлэг зэргээр Долгордуламын Түвшинтөр -ийн эзэмшлийнх болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Г*******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13,593,500 гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг О******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Т.Г*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг тул загас, 1 ширхэг зэвэг загасыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан загас барих зориулалт бүхий 2 ширхэг тор, мөс цоолох зориулалт бүхий гар өрөм 1 ширхэг, гар хийцийн хавтгай үзүүртэй лоом 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Т.Г******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэс 22.4.1 дэх заалт, Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Ц******* овогт Т******* Г*******ыг Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүү хуулийн тусгай ан 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г*******ыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүү хуулийн ерөнхий ан 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Т.Г*******ыг О******* айм Б******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хэрэв хориглосон бүсээс гарахаар бол эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Т.Г******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүү хуулийн ерөнхий ан 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зас газрын тусгай сан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэс 7.2.3 дахь заалтад зааснаар байгаль экологид учруулсан 1.690.000 /нэг сая зургаан зуун ерин мянга/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сан /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.

6. Эрүү хуулийн ерөнхий ан 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Д.Т эзэмшлийн “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 13,593,500 гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг О******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэс 1.1, 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 2 ширхэг тул загас, 1 ширхэг зэвэг загасыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан загас барих зориулалт бүхий 2 ширхэг тор, мөс цоолох зориулалт бүхий гар өрөм 1 ширхэг, гар хийцийн хавтгай үзүүртэй лоом 1 ширхгийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэг хавсаргахыг шүүгчийн туслах Б.Азжаргалд тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” дугааргүй тогтоолыг хүчингүй болгож, “Nissan X-Trail” маркийн -**-** улсын дугаартай  тээврийн хэрэгслийг эзэмшигч О******* айм Б******* сумын Зэст ба 1-21-46 тоотод оршин суух, Долгордуламын Түвшинтөрд буцаан олгосугай.

8. Эрүү хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

9. Шүүгдэгч Т.Г******* нь энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоно дотор Булган айм Эрүү, Иргэний хэр давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ЁНДОНСАМБУУ