Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

 

     2024           3          19                                    2024/ШЦТ/223    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

 улсын яллагч М.Анхбаяр,

 шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230501225******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ******* аймаг *******-******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 1-15 насны 3 охины хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, Орхоны -4/а- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт *******ын ******* /РД:ЖЛ870515/

 

 Холбогдсон хэргийн талаар

  

 Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боззоло" дэлгүүрт худалдааны зөвлөхийн ажилтай хохирогч Ч.гийн дэлгүүрийн заалны сандал дээр орхиж явсан Айфоне 11 про загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* мэдүүлэхдээ:  “...Мэдүүлэг өгөхгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ч.гийн өгсөн:

“...Би 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажил болох Бозолло дэлгүүрт ажлаа хийж байхдаа гутлын тасгийн сандал дээр суугаад утсаараа дуу сонсоод хажуудаа тавьчихсан байж байхад 2 эмэгтэй хүрч ирээд нилээн захирангуй байдлаар гутлын размер асуусан би цаана чинь хариуцсан хүн нь байгаа гэхэд адилхан юм байж ажлаа хий гээд загнасан би асуусан размерын гутлыг нь үзүүлэх гээд утсаа сандал дээр үлдээгээд гутлыг нь авч ирж өгөхөд өмсөж үзсэн. Удалгүй хүүхдийн гутлын тасгаас хүн юм асуухаар нь би зөвлөгөө өгчихөөд буцаад сандал дээр ирэхэд утас байхгүй болчихсон байсан тэгээд ажилтандаа хэлээд хяналтын камерыг шүүж үзэхэд намайг загнаад байсан 2 эмэгтэйн шар куртиктэй нь миний утсыг хараад доош нь харуулж тавиад би хажуугаар нь зөрөхөд дээр нь ууттай зүйлээрээ дарж нуугаад хамт явж байсан цэнхэр гадуур хувцастай эмэгтэй дээр очиж юм хэлчихээд шууд гараад явсан.

Миний алдсан гар утас Айфоне 11 про загварын гар утас байсан. 2022 оны 8 дугаар сард 1,550,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ын өгсөн:

“...Би бусдын гар утсыг авсан асуудлыг бол эхэндээ бол мэдээгүй. Тэр дэлгүүрээс гараад *******ын гэрт очоод байж байхад *******ын халаасанд айфон загварын гар утас дугараад байсан. Өөрөө өөрийнхөө утсаар оролдож байхаар нь хүүе юун утас вэ гэхэд чи мэдээгүй юм уу би чамайг гутал үзэж байх хооронд сандал дээр утас байхаар нь авчихсан гэж хэлэхээр нь би уурлаад чи яахаараа хүний утас авдаг юм энэ чинь үнэтэй утас байна шүү дээ хүнд нь буцааж өгөхгүй юм уу энэ чинь асуудал үүснэ айж байна гэж хэлэхэд чамд ерөөсөө хамаа байхгүй иймээ тиймээ асуудал гарвал би өөрөө хариуцна гэх мэтчилэн зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,

            - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боззоло" дэлгүүрт худалдааны зөвлөхийн ажилтай хохирогч Ч.гийн дэлгүүрийн заалны сандал дээр орхиж явсан Айфоне 11 про загварын гар утсыг бусдын эмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч үйлдэл болон зүйлчлэл дээр маргахгүй байгаа...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боззоло" дэлгүүрт худалдааны зөвлөхийн ажилтай хохирогч Ч.гийн дэлгүүрийн заалны сандал дээр орхиж явсан Айфоне 11 про загварын гар утсыг бусдын эмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Ч.гийн “...Би 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ажил болох Бозолло дэлгүүрт ажлаа хийж байхдаа гутлын тасгийн сандал дээр суугаад утсаараа дуу сонсоод хажуудаа тавьчихсан байж байхад 2 эмэгтэй хүрч ирээд нилээн захирангуй байдлаар гутлын размер асуусан би цаана чинь хариуцсан хүн нь байгаа гэхэд адилхан юм байж ажлаа хий гээд загнасан би асуусан размерын гутлыг нь үзүүлэх гээд утсаа сандал дээр үлдээгээд гутлыг нь авч ирж өгөхөд өмсөж үзсэн. Удалгүй хүүхдийн гутлын тасгаас хүн юм асуухаар нь би зөвлөгөө өгчихөөд буцаад сандал дээр ирэхэд утас байхгүй болчихсон байсан тэгээд ажилтандаа хэлээд хяналтын камерыг шүүж үзэхэд намайг загнаад байсан 2 эмэгтэйн шар куртиктэй нь миний утсыг хараад доош нь харуулж тавиад би хажуугаар нь зөрөхөд дээр нь ууттай зүйлээрээ дарж нуугаад хамт явж байсан цэнхэр гадуур хувцастай эмэгтэй дээр очиж юм хэлчихээд шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

гэрч Э.ын: “...Би бусдын гар утсыг авсан асуудлыг бол эхэндээ бол мэдээгүй. Тэр дэлгүүрээс гараад *******ын гэрт очоод байж байхад *******ын халаасанд айфон загварын гар утас дугараад байсан. Өөрөө өөрийнхөө утсаар оролдож байхаар нь хүүе юун утас вэ гэхэд чи мэдээгүй юм уу би чамайг гутал үзэж байх хооронд сандал дээр утас байхаар нь авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,300,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 150,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тухай баримт гаргаж өгсөн тул үлдэгдэл хохирол болох 1,150,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ч.д олгож шийдвэрлэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.*******д 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, *******, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36., 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 2 сарын хугацаагаар Улаанбаатар хотын төвийн буюу Сонгинохайрхан, *******, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******аас 1,150,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.д олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ